| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0236/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/238 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/238
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай
Нарийн бичгийн дарга:
Шүүгдэгч Д.Ц , түүний өмгөөлөгч Ц.Баярмаа
Шүүгдэгч С.Э , түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Ц , С.Э нарт тус тус холбогдох яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1926002150299 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, мэргэжилгүй, ам бүл 5, овогт С.Э ,
Монгол улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, мэргэжилгүй, ам бүл 5, овогт Д.Ц
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 2019 оны 05 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутагт “Бэлийн нурамт” гэх газарт С.Э ын баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацрын төвгөр, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн чамархай хэсэгт хаван хавдар, баруун гуя хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 2019 оны 05 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутагт “Бэлийн нурамт” гэх газарт Д.Ц гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ар нугалаас хэсэгт шарх, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Ц гийн мөрдөн байцаалтад өгсөн
..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Би энэ зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Би зодуулсан болохоос хүн зодоогүй. С.Э гэдэг хүнд зодуулснаас хойш зүүн нүд өвдөөд хараа муудаад эмчилгээ хийлгэж байгаа. Би 3 дугаар эмнэлэгт нүдний ухархайн хагалгаанд орсон. Одоо нүд их зовиуртай байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 164-165/,
Шүүгдэгч С.Э ын мөрдөн байцаалтад өгсөн
...Д.Ц нь намайг зодож байхдаа хувийн өс хонзонгийн сэдэлтээр намайг зодсон. 2016 онд Д.Ц гийн баз нь манай 4 тооны ямааг хулгайлж авсан байхад би цагдаад мэдэгдэж шалгуулсан юм. Д.Ц намайг зодож байхдаа тэр асуудлыг илэрхийлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 154-155/
Хохирогч Д.Ц гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Гэгээ ороод 05 цаг л болж байсан байх би босох гэж хувцсаа өмсөөд орон дээр сууж байтал С.Э пизда минь гэж босож ирээд миний зүүн нүд рүү гараараа цохьсон, би цохилтод нь арагшаа саваад унасан. Ахиад миний толгой руу гараараа цохиод, хоёр чихнээс гараараа бариад орны урд руу чирч унагаагаад гэрийн хойморт чирч аваачаад миний нуруу, бөөр рүү хоёр хөлөөрөө өшиглөөд, нүүр толгой руу хоёр гараараа ээлжлээд цохиод байсан. Миний ам хамраас цус гоожиж, хоёр чих ханзалчихсан байсан … С.Э нь манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ... С.Э арагшаа эргэнгүүтээ сандалд тээглээд орны хөл рүү нүүрээрээ ойчиж, босож ирээд ална та нарыг хутгалж ална гэж тогооны сав, эргэнэг рүү хараад байсан ... Би амарч унтаж байсан учир архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ... С.Э нь гараараа миний зүүн нүд рүү 1 удаа цохисон, би цохилтонд нь арагшаа савж унасан чинь дахиад гараараа 1 удаа миний толгой руу цохисон, хоёр гараараа миний хоёр чихнээс бариад орны урд руу чирж унгаагаад гэрийн хойморт нүүр рүү хоёр гараараа ээлжлээд нилээд хэдэн удаа цохисон. Миний ам, хамар, чихний ард хэсэг тэр чигээрээ цус болж, зүүн нүд юм харж чадахгүй болсон ... зүүн нүд муу харна, зүүн тийшээ харахаар толгой эргээд нүд бүрэлзээд байгаа. Зүүн чихний ар хэсэгт урагдаж 5 оёо тавиулсан, баруун талын чихний ар тал урагдаж бас 3 оёо тавиулсан, зүүн нүд хавдаж хөхөрсөн, харахдаа муу, нуруу бөөр их өвдсөн, хөдөлж чадахгүй байсан. Улаанбаатар хот руу явж нүд, тархины нарийн эмчилгээ хийлгэ гэсэн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-11/
Хохирогч С.Э ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 05 дугаар сарын 04-ний орой гэрээсээ адуу хайхаар гарсан юм. Тэгээд шөнө Өлзийт сумын 4 дүгээр багт нутаглаж байгаа ******* гэх айлд ороход тэднийх хагас шилтэй архи гаргахаар нь би хундага архи уучихаад тэднийхээс гарахад 04 цаг өнгөрч байсан. Өлзийт сумын 4 дүгээр багт нутаглаж байгаа Д.Ц гэх айлд очиход 04 цаг өнгөрч байсан. Тэднийд ороход Д.Ц гийн эхнэр нь 0.5 литрийн Хар чингис тал архи гаргаад би тэр архийг нь Д.Ц гийн ах *******, Д.Ц нартай хувааж уусан. Тэгээд юм ярьж сууж байгаад танайх манай өвөлжөөнд ойрхон буучихаад аргал бууц тараагаад хороо саравч шөргөөгөөд байна ингэж шахад бууж баймааргүй байна гэж хэлэхэд юу хуцаад байгаа юм би энд олон жил болсон гээд миний нүүр лүү цохичихсон. Миний дээр мордоод юм яриад намайг цохиод байсан /мал хулгай хийлээ гэж цагдаад өгдөг муу хулгайч гээд байсан/. Намайг зодоод байхаар нь би Д.Ц гийн 2 чихнээс нь зулгааж хажуу тийш нь унагаачихаад би эхнэрийнх нь цамцнаас татаад босох үед цамц нь урагдсан. Би гэрээс нь гараад яваад өгсөн. Өвөлжөө буц руу шахаад буулаа гэж хэлсэн чинь Д.Ц би энд олон жил болсон гэж хэлээд шууд миний нүүр лүү цохичихсон... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 14-16 /
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 05 дугаар сарын 05-нд би төлтэй малаа бэлчээгээд 11 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд С.Э манай гэрт ирчихсэн манай нөхөр *******ийг танай ах дүү нар намайг зодчихлоо гэж нүүр ам нь цус болчихсон, нэг нүд нь тагларчихсан нэг нүд нь гайгүй согтуу байсан ... манай гал тогооны савнаас бор шаргал иштэй хутга аваад Д.Ц г чинь ална гээд байсан. Тэр үед С.Э ын ахын дүү ******* гэх залуу орж ирээд хутгыг нь аваад гэрийн хошлонд хавчуулсан байсан. 13 цагийн үед С.Э ирээд манай гэрийн гаднаас мотоциклио явсан. Удалгүй Д.Ц гийн гэрт нь Баруунбаян-Улаан сумын эмнэлэг ирчихсэн хоёр чих нь ханзарчихсан байна гээд манай нөхөр *******ийг 2-3 удаа цохиж, Дэлэнгийн шээснүүд гэж хэл амаар доромжилж байгаад мотоциклио унаад явсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-27/
Гэрч Р.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байхад ******* 10 цагийн үед согтуу нүүр ам нь цустай холилдсон, хоёр нүд нь цустай холилдсон байдалтай мотоцикльтой ирсэн. Юу болсон талаар асуухад С.Э танай ах дүү нар Д.Ц , ******* нар намайг зодоод ийм болгочихлоо одоо чамайг ална гэх мэт үг хэлж надад агсан тавьж байсан. Би тайвшруулаад нүүр амны цусыг уугаагаад байж байтал манай гал тогооны савнаас хутга аваад Д.Ц г ална гээд байсан ... ******* ирээд хутгыг нь авсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-31/
Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... би гэртээ нөхөр Д.Ц тэй зүүн талын орон дээр, баруун талын орон дээр Галсандагва ах, газар Батбилэг бид нар унтаж байсан. С.Э нилээн согтуу орж ирээд гэрийн баруун талд унтаж байсан хүүхдийн хөлд суугаад ойр зуурын юм яриад байхаар нь “Хараа” нэртэй 0,5 литрийн хагас шилтэй архи гаргаж өгөхөд Галсандагва ахад архи хийж өгөөд, манай нөхөр Д.Ц д архи хийж өгөөд уугаагүй. Дахиад нэг шил ууя гэж хэлэхээр нь одоо өөр архи байхгүй гэж хэлэхэд өөрийнхөө өврөөс 0,5 литрийн хагас шилтэй архи гаргаж уугаад байсан, архи уухдаа юм яриад зүгээр байсан.... С.Э ыг гэрийн зүүн хойно сууж байхаар нь явах дөхөж байгаа юм байна гээд нохойгоо уяад байж байсан чинь гэрт ална хядна гээд орилоод байхаар нь гэртээ гүйгэээд ороход манай нөхөр Д.Ц г гэрийн хойморт хэвтүүлчихсэн өшиглөөд байхаар нь би С.Э ыг дээлийнх нь араас нь татаад салгасан чинь намайг зохих гээд дайраад миний цамцнаас зуураад байхаар нь би ухараад зугтсан чинь гэрийн зүүн баганы урд зуухны өмнө байсан сандал дээр тээглээд манай гэрийн зүүн талд байсан модон орны хөл хэсгийг мөргөөд унаж байгаа харагдсан. Бүгдийг чинь ална гээд хутга байна уу пиздаануудаа гээд орилоод байсан. Би зууралдаж байгаад гэрээс гаргаад хаалгаа түгжсэн чинь хаалга эвдэлчих гээд нүдээд өшиглөөд байхаар нь би хаалгаа онгойлгоод гарсан чинь намайг заамдаад байж байтал манай нөхөр Д.Ц гэрээс гараад ирсэн чинь намайг тавиад, манай нөхөр Д.Ц г бариад авахаар нь Д.Ц өмсөж байсан пудволькоо тайлаад цээж нүцгэн гэртээ орсон. Намайг заамдаад гэрийн зүүн хойд талд байсан машины жолоон дээр суучихаад хоёулаа хамт явна, очдог газар нь очино гээд байсан. Намайг тавихгүй хоолой боогоод байхаар нь би намайг аллаа гээд орилсон чинь Галсандагва ах гарч ирээд загинаад салгасан чинь орилоод машинаас буугаад ирсэн ... Манай нөхөр Д.Ц гийн хоёр чихний ар хэсэг, хамраас нь цус гарчихсан зүүн талын нүд нь хавдаад тагларсан байсан. Тэр үед Баруунбаян-Улаан сумын хүн эмнэлэгт дуудаад, цагдаа ******* дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-41/
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... манай хүргэн Доржсүрэн утсаар яриад С.Э хүнд зодуулчихсан байна хоёулаа очиж авъя гэхэд би Доржсүрэнгийн машинд суугаад Сүх гэх айл очиход нүүр ам нь цус болооод хавдсан байдалтай байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43/
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн
... орой 22 цагийн үед айлаар орж адуугаа сурна гээд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мотоциклиор гэрээсээ гараад шөнө гэртээ ирж хоноогүй. 2019 оны 05 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн багцаа манай нөхрийн хүргэн ах Доржсүрэн миний утас руу залгаад Сүх гэх хүн миний утас руу залгаад С.Э хүнд зодуулсан бололтой манай гэрт байна гэж ярьлаа гэж хэлсэн. Манай нөхөр С.Э ын нүүр нь цус болоод хатчихсан, зүүн нүд нь хавдаад хөхөрчихсөн нүүр хэсэг нь битүү хавдсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50 /
Гэрч Д.Галсандагвын мөрдөн байцаалтад өгсөн
... Өөрийн төрсөн дүү Д.Ц гийн гэрт унтаж байхад өглөөний 4-5 цагийн үед гэрийн гадаа нэг хаазтай мотоцикль ирээд гэрийн хаалга нүдээд байсан. Манай бэр Д.******* босож хаалгаа онгойлгоход нэг танихгүй хүн орж ирээд миний унтаж байсан гэрийн баруун талын орны өмнө суугаад миний хөнжлөөс татаж сэрээгээд надтай юм ярьж байгаад манай бэр Д.*******гаас архи нэхээд байсан. Д.******* авдрын араас хагас шилтэй архи гаргаж өгсөн. Тэр архийг надад хийж өгсөн би нэг балгаад өгсөн тэгээд тэр архиа ганцаараа ууж дуусаад өөрийнхөө өврөөс хагас шилтэй архи гаргаж ирээд уусан. Би эгчтэйгээ утсаар ярьмаар байна гээд гэрийн хойморт байсан утсаар залгаад байсан, залгасан хүмүүс нь утсаа авахгүй байсан. Д.Ц г Адьяадорж гэх айлд хамт очмоор байна гээд байсан. Д.Ц босоод гутлаа өмсөөд сууж байсан чинь үг дуугүй нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохиод хоёр чихнээс нь татаж буулгаад нуруу хэсэгт нь өшиглөөд байсан ... Д.Ц г зодож байх үедээ гэрийн зүүн талын орны өмнө байсан сандал дээр таварцаглаад унаж байгаа харагдсан тэр үедээ нүүр нь гэмтсэн байж магадгүй. Д.Ц болон Д.******* нар гар хүрээгүй ... /1-р хх-ийн 51-53/
Гэрч Т.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
... Би адуугаа хайж яваад нутгийн ******* гэдэг айлд очиход С.Э нь нүүр ам нь хавдсан, толгой нь дагз хэсгээрээ хавдсан байдалтай байсан. Д.Ц д зодуулчихсан гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн /
Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн
... 07 цагийн үед Д.Ц гийн эхнэр Д.******* гэх хүн хүнд зодуулсан гэх дуудлага өгсөн ... Д.Ц гийн нэг нүд нь хөхөрч хавдсан, С.Э ын нүүр нь энд тэндээ шалбарсан нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-58/
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн
... Д.Ц гийн эхнэр Д.******* миний утас руу залгаж С.Э нь Д.Ц г зодлоо гэх дуудлага өгсөн. Би давхар дуудлагад явчихаад сумынхаа олон нийтийн цагдаагийн хамт Д.Ц гийнд 15 цагийн үед очсон. Бид хоёрыг очиход Д.Ц гийн эхнэр Д.******* гээд 4 хүн байсан. Д.Ц г машиндаа суулгаад С.Э ыг тэр хавийн айлуудаас хайгаад байхгүй болохоор нь С.Э ын гэрт нь очиход гэртээ байсан тэгээд Нарийн тээл суманд хамт ирцгээсэн. Нарийнтээл сумын төв дээр ирж согтуурал шалгах багажаар үлээлгэхэд дээрх 2 хүн 2-уулаа 0 хувьтай гарсан. Биеийн байдлын хувьд аль алных нь нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-61 /
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2өглөө 10 цагийн үед Д.Ц хүнд зодуулсан гэж эмнэлэгт дуудлага өгсний дагуу 3 дугаар багийн эмч ын хамт 13 цагийн үед очиход Д.Ц гийн нүүр ам цус болчихсон байсан. эмч бид хоёр анхны тусламж үзүүлж хоёр чихний ард хэсэг урагдсан байхаар нь оёдол тавьж, боолт хийсэн, бүсэлхий хэсгээр нуруундаа бага зэргийн улайлттай байсан. Мөн зүүд нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан ... ямар нэг согтууруулах ундааны зүйл үнэртээгүй эрүүл байсан ... /хх-ийн 62-64/
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн
... Д.Ц гийнд дуудлагын дагуу очиход Д.Ц гийн зүүн нүд нь хөхөрч хавдсан хоёр чихний ар хэсэг нь урагдсан байсан. бид хоёр шархыг нь цэвэрлээд Амараа эмч хоёр чихэнд нь оёдол тавьсан. Бид нарыг Д.Ц гийнд байж байхад зодсон гэх хүн нь орж ирчихээд гарсан эхнэртэй нь маргаад байсан тэр хүний нүд нь хөхөрч хавдсан байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 /
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Д.Ц С.Э нарыг хэсгийн цагдаа , нар дагуулж ирж үзүүлсэн. С.Э нь зовиур толгой өвдөнө, хөдөлгөөн хийхэд толгой эргэж дотор муухайрна, зүүн талаар нүдний хөхрөлт, эмзэглэлтэй зовхи хавдаж нүд улайсан байсан. Мөн шанаа хацар хавдсан байсан. Тархины хаван хөөх, өвдөлт намдаах, даралт бууруулах эмчилгээ хийгдсэн. Д.Ц д үзлэг хийхэд зүүн нүдний дээд доод зовхи хавдаж хөхөрсөн зүүн шанаа ухархай орчмоор хавантай, хоёр чихний ар тал ханзарч зүүн чих 5, баруун чихний ард 3 оёдол тавигдсан, цээжний өмнө талд 1x1 см хөхрөлт, нүдний салст улайсан байсан ба Д.Ц д эмчилгээ хийгдээгүй. Хоорондоо зодолдсон гэж ярьж байсан. С.Э гэж хүнээс бага зэргийн архи үнэртэж байсан, Д.Ц гээс ямар нэгэн архи үнэртээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-70 /
Насанд хүрээгүй гэрчийн мөрдөн байцаалтад өгсөн
... Гэрт байсан хүмүүс чанга чанга яриад байхаар нь би сэрсэн С.Э гэдэг хүн архи уусан байсан. Д.******* эгчийн утсаар хүнтэй ярьж байгаад удалгүй Д.Ц ахын хамт айлд очъё гээд байсан. Д.******* эгч гарсан хойгуур С.Э гэдэг хүн Д.Ц ахын нүүр лүү цохиод унагаачихсан. Би тэр үед гэрийн баруун хойд хэсэгт газар унтаж байсан. С.Э нь Д.Ц ахыг зодоод өшиглөөд байсан тэр хоёр гэрийн хоёр баганын голд ирээд ноцолдоод байхаар нь би айгаад гэрийн баруун ор шкаф хоёрын завсраар орчихсон. Тэр хоёрыг зодолдож байхад Д.******* эгч гаднаас орж ирээд салгахад С.Э гэрийн зүүн урд хэсэгт байх эргэнэгийн хажууд очоод та нарыг хутгалж ална гээд байсан. Д.******* эгч С.Э ыг гадагшаа гаргасан. С.Э гэрийн хаалга чанга чанга нүдээд байхад нь Д.******* эгч хаалга нээгээд зөрөөд гарсан, гэрийн зүүн талд машины сигнал дуугараад Д.******* эгч аллаа гэж орилоод байсан чинь гэрээс Галсандагва ах гараад Д.******* эгчийг оруулж ирсэн. С.Э нь мотоциклио унаад хаазлаад яваад өгсөн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 /
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 260 дугаар шинжээчийн
1. С.Э ын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацрын төвгөр, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн чамархай хэсэгт хаван хавдар, баруун гуя хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 78-79/
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 259 дугааршинжээчийн
1. Д.Ц гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чихний дэлбэнгийн ар нугалаас хэсэгт шарх, баруун гарын бугалга, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 84-85/
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаар шинжээчийн
1. Д.Ц гийн биед зүүн нүдний ухархайн хананы цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дүгнэлтэд өөрчлөлт орох үндэслэл болохгүй байна.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 93-94/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1067 дугаар шинжээчийн
1. Д.Ц гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ар нугалаас хэсэгт шарх, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Д.Ц гийн 2019.05.08-ны өдөр болон 2019.05.30-ны өдрийн толгойн КТГ-д зүүн нүдний ухархайн дотор хананд хуучин хугарал тогтоогдсон ба 2019.06.21-ний өдөр УГТЭ-д зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь 2019.05.05-ны өдрийн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдээгүй байна.
3. Дээрх тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ар нугалаас хэсэгт шарх, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 9-11/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаар шинжээчийн
1.Д.Ц гийн биед тогтоогдсон тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ар нугалаас хэсгийн шарх, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаа үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
2.Д.Ц гийн 2019.07.09-ны тархины МК1, 2019.08.16-ны тархины судасны шинжилгээгээр оношлогдсон зүүн гүрээний дотор артерийн супраклинойд сигментийн түвшин дэх 0,4х 0,3см хэмжээтэй судасны цүлхэн нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй.
3.Д.Ц гийн 2019.05.08-ны өдрийн толгойн КТГ-д зүүн нүдний ухархайн дотор хананд хуучин хугарал тогтоогдсон ба 2019.06.21-ний өдөр зүүн нүдний ухархайн хугарал засах имплант суулгах мэс засал хийгдсэн байна. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь 2019.05.05- ны өдрийн хэрэг болсон гэх өдрөөс өмнө үүссэн хуучин гэмтэл байна.
4.Д.Ц гийн 2019.05.08-ны өдөр хийлгэсэн толгойн КТГ /СД-г/ давтан уншуулахад зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хуучин хугарал гэж тогтоогдсон болно.
5.Д.Ц нь зүүн нүдний хараа бууралттай ЛЮ5-0.12/, зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаратай байх ба уг ухархайн хананы хугарал болон хараа бууралт хэдийд үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
6.Тогтоогдсон гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна… гэх дүгнэлт 2-р хх-ийн 126-132/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 149-151, 158-159/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 196-200, 202-206/, хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /1-р хх-ийн 128-129/, шүүгдэгч Д.Ц гийн 2018 оны мал тооллогын баримт, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаар тодорхойлолт, хувийн байдлын талаарх баримтууд /1-р хх-ийн 98-109, 143/, Д.Ц гийн амбулаторирар эмчлүүлэгчийн карт /1-р хх-ийн 111-120, 214-219, 235-239, 240-241/, томографийн шинжилгээний хуулбар /1-р хх-ийн 242-250/, нүдний эмчийн үзлэг /2-р хх-ийн 1-2/, мэс заслын өмнөх дүгнэлт, мэс заслын тэмдэглэл /1-р хх-ийн 3, 4-8/ жолооны үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 144/, шүүгдэгч С.Э ын хувийн байдлын талаарх 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаар тодорхойлолт /1-р хх-ийн 110/, С.Э ын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 132-133/, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаар тодорхойлолт /1-р хх-ийн 135/, бэлийн нурамт гэдэг буудал нь Нарийнтээлийн хил дотор биш Баянхонгор аймгийн хил дотор байх байршлын тодорхойлолт /1-р хх-ийн 37-38/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 170, 183/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 171, 185/, Д.Ц гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, депозит дансны хуулгууд / 1-р хх-ийн 172, 175-180/, С.Э ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, депозит дансны хуулгууд /1-р хх-ийн 184, 188-192/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 193-194/, Д.Ц гийн гаргасан хүсэлтүүд /1-р хх-ийн 207, 209-210, 2-р хх-ийн 15/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 2019 оны 05 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутагт “Бэлийн нурамт” гэх газарт иргэн С.Э ын баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацрын төвгөр, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн чамархай хэсэгт хаван хавдар, баруун гуя хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 2019 оны 05 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутагт “Бэлийн нурамт” гэх газарт иргэн Д.Ц гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ар нугалаас хэсэгт шарх, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч С.Э ын ... Д.Ц нь намайг зодож байхдаа хувийн өс хонзонгийн сэдэлтээр намайг зодсон... гэх мэдүүлэг / хх-ийн 154-155/
Шүүгдэгч Д.Ц гийн ...би энэ зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй, би зодуулсан болохоос хүн зодоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 164-165/
Хохирогч Д.Ц гийн ...С.Э босож ирээд миний зүүн нүд рүү гараараа цохьсон, би цохилтод нь арагшаа саваад унасан, дахиад миний толгой руу гараараа цохиод, хоёр чихнээс гараараа бариад орны урд руу чирч унагаагаад нуруу, бөөр рүү хоёр хөлөөрөө өшиглөөд, нүүр толгой руу хоёр гараараа ээлжлээд цохиод байсан, миний ам хамраас цус гоожиж, хоёр чих ханзалчихсан байсан,... зүүн нүд юм харж чадахгүй болсон ...зүүн чихний ар хэсэгт урагдаж 5 оёо тавиулсан, баруун талын чихний ар тал урагдаж бас 3 оёо тавиулсан, зүүн нүд хавдаж хөхөрсөн, харахдаа муу, нуруу бөөр их өвдсөн, хөдөлж чадахгүй байсан.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-11/
Хохирогч С.Э ын ... Д.Ц миний нүүр лүү цохичихсон. Миний дээр мордоод юм яриад намайг цохиод зодоод байхаар нь би Д.Ц гийн 2 чихнээс нь зулгааж хажуу тийш нь унагаачихаад би эхнэрийнх нь цамцнаас татаад босох үед цамц нь урагдсан,....Д.Ц би энд олон жил болсон гэж хэлээд шууд миний нүүр лүү цохичихсон... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 14-16 /
Гэрч *******ийн ... С.Э гэрт ирчихсэн намайг зодчихлоо гэж нүүр ам нь цус болчихсон, нэг нүд нь тагларчихсан нэг нүд нь гайгүй согтуу байсан ... манай гал тогооны савнаас бор шаргал иштэй хутга аваад Д.Ц г ална гээд байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-27/
Гэрч Р.*******ийн ... ******* согтуу нүүр ам нь цустай холилдсон, хоёр нүд нь цустай холилдсон байдалтай мотоцикльтой ирсэн,...С.Э танай ах дүү нар Д.Ц , ******* нар намайг зодоод ийм болгочихлоо гээд агсан тавьж байсан, тайвшруулаад нүүр амны цусыг уугаагаад хутга аваад Д.Ц г ална гээд байсан ....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-31/
Гэрч Д.*******гийн ... манай нөхөр Д.Ц г гэрийн хойморт хэвтүүлчихсэн өшиглөөд байхаар нь би С.Э ыг дээлийнх нь араас нь татаад салгасан чинь намайг зохих гээд дайраад миний цамцнаас зуураад байхаар нь би ухараад зугтсан... Манай нөхөр Д.Ц гийн хоёр чихний ар хэсэг, хамраас нь цус гарчихсан зүүн талын нүд нь хавдаад тагларсан байсан. уунбаян-Улаан сумын хүн эмнэлэгт дуудаад, цагдаа ******* дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-41/
Гэрч *******ын ... С.Э хүнд зодуулчихсан нүүр ам нь цус болооод хавдсан байдалтай байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43/
Гэрч ийн.... Манай нөхөр С.Э ын нүүр нь цус болоод хатчихсан, зүүн нүд нь хавдаад хөхөрчихсөн нүүр хэсэг нь битүү хавдсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50 /
Гэрч Д.Галсандагвын... Д.Ц босоод гутлаа өмсөөд сууж байсан чинь үг дуугүй нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохиод хоёр чихнээс нь татаж буулгаад нуруу хэсэгт нь өшиглөөд байсан ... Д.Ц г зодож байх үедээ гэрийн зүүн талын орны өмнө байсан сандал дээр таварцаглаад унаж байгаа харагдсан тэр үедээ нүүр нь гэмтсэн байж магадгүй... /1-р хх-ийн 51-53/
Гэрч Т.*******ын ... С.Э нь нүүр ам нь хавдсан, толгой нь дагз хэсгээрээ хавдсан байдалтай байсан. Д.Ц д зодуулчихсан гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54/
Гэрч Г.ын ... 07 цагийн үед Д.Ц гийн эхнэр Д.******* гэх хүн хүнд зодуулсан гэх дуудлага өгсөн ... Д.Ц гийн нэг нүд нь хөхөрч хавдсан, С.Э ын нүүр нь энд тэндээ шалбарсан нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-58/
Гэрч ын... Нарийнтээл сумын төв дээр ирж согтуурал шалгах багажаар үлээлгэхэд дээрх 2 хүн 2-уулаа O хувьтай гарсан. Биеийн байдлын хувьд аль алных нь нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-61 /
Гэрч гийн ... Д.Ц гийн нүүр ам цус болчихсон байсан, Хоёр чихний ард хэсэг урагдсан байхаар нь оёдол тавьж, боолт хийсэн, бүсэлхий хэсгээр нуруундаа бага зэргийн улайлттай байсан. Мөн зүүд нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан ... /хх-ийн 62-64/
Гэрч ын... Д.Ц гийн зүүн нүд нь хөхөрч хавдсан хоёр чихний ар хэсэг нь урагдсан байсан шархыг нь цэвэрлээд хоёр чихэнд нь оёдол тавьсан,...Д.Ц гийнд байж байхад зодсон гэх хүн нь орж ирчихээд гарсан эхнэртэй нь маргаад байсан тэр хүний нүд нь хөхөрч хавдсан байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 /
Гэрч гийн... С.Э нь зовиур толгой өвдөнө, хөдөлгөөн хийхэд толгой эргэж дотор муухайрна, зүүн талаар нүдний хөхрөлт, эмзэглэлтэй зовхи хавдаж нүд улайсан байсан. Мөн шанаа хацар хавдсан байсан. Тархины хаван хөөх, өвдөлт намдаах, даралт бууруулах эмчилгээ хийгдсэн
... Д.Ц д үзлэг хийхэд зүүн нүдний дээд доод зовхи хавдаж хөхөрсөн зүүн шанаа ухархай орчмоор хавантай, хоёр чихний ар тал ханзарч зүүн чих 5, баруун чихний ард 3 оёдол тавигдсан, цээжний өмнө талд 1x1 см хөхрөлт, нүдний салст улайсан байсан ба Д.Ц д эмчилгээ хийгдээгүй. Хоорондоо зодолдсон гэж ярьж байсан. С.Э гэж хүнээс бага зэргийн архи үнэртэж байсан, Д.Ц гээс ямар нэгэн архи үнэртээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-70 /
Насанд хүрээгүй гэрчийн ... С.Э гэдэг хүн Д.Ц ахын нүүр лүү цохиод унагаачихсан,.. С.Э нь Д.Ц ахыг зодоод өшиглөөд байсан тэр хоёр гэрийн хоёр баганын голд ирээд ноцолдоод байсан,... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 /
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 260 дугаар шинжээчийн...С.Э ын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацрын төвгөр, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн чамархай хэсэгт хаван хавдар, баруун гуя хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 78-79/
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 259 дугааршинжээчийн...Д.Ц гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чихний дэлбэнгийн ар нугалаас хэсэгт шарх, баруун гарын бугалга, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 84-85/
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаар шинжээчийн...Д.Ц гийн биед зүүн нүдний ухархайн хананы цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо,.. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 93-94/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1067 дугаар шинжээчийн... Д.Ц гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ар нугалаас хэсэгт шарх, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Д.Ц гийн 2019.05.08-ны өдөр болон 2019.05.30-ны өдрийн толгойн КТГ-д зүүн нүдний ухархайн дотор хананд хуучин хугарал тогтоогдсон ба 2019.06.21-ний өдөр УГТЭ-д зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь 2019.05.05-ны өдрийн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдээгүй байна... Дээрх тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ар нугалаас хэсэгт шарх, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /2-р хх-ийн 9-11/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаар шинжээчийн ....Д.Ц гийн биед тогтоогдсон тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ар нугалаас хэсгийн шарх, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаа үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна,...Д.Ц гийн 2019.05.08-ны өдөр хийлгэсэн толгойн КТГ /СД-г/ давтан уншуулахад зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хуучин хугарал гэж тогтоогдсон болно,….зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаратай байх ба уг ухархайн хананы хугарал болон хараа бууралт хэдийд үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна,….гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / 2-р хх-ийн 126-132/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Э , Д.Ц нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Э . Д.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр С.Э , Д.Ц нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, харилцан зодолдож улмаар шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл үүсгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч С.Э нь хохирогч Д.Ц г зодсон үйлдлийн улмаас Дээрх тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ар нугалаас хэсэгт шарх, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд учирсан болох нь / хх-ийн 126-133/,
Шүүгдэгч Д.Ц нь хохирогч С.Э ын зодсон үйлдлийн улмаас...С.Э ын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацрын төвгөр, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн чамархай хэсэгт хаван хавдар, баруун гуя хэсэгт цус хуралт гэмтэл учирсан болох нь / хх-ийн 78-79/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хохирогч нар эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч С.Э . Д.Ц нь нар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.
Шүүгдэгч С.Э . Д.Ц нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Э нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Харин шүүгдэгч Д.Ц нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талд маргаантэй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй болно.
Шүүгдэгч С.Э ын өмгөөлөгч Б.Бурмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт... хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Тухайн хэрэг учрал нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-д... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно... гэж хуульчилсан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн № 3298 дугаар прокурорын тогтоолоор шүүгдэгч С.Э ад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “ гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн ”.. гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч С.Э эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч Д.Ц гийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт .....Д.Ц гийн нүдний хуучин хугарал гэж дүгнэлт гаргасан бөгөөд ямар шалгуур үзүүлэлтээр хуучин гэмтэл гэж үзэж болох, хуучин гэмтэл ямар хугацаанд үүссэн байх боломжтой эсэхийг дахин тодруулах шаардлагатай тул дахин шинжээч томилж өгнө үү... гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч Д.Ц , түүнийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлт, түүнчлэн тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №940 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Д.Ц гийн биед учирсан нүдний хугарал гэмтлийн дахин шинжээч томилж гаргуулсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 удаагийн дүгнэлтэнд... Д.Ц гийн зүүн нүдний ухархайн дотор хананд хуучин хугарал тогтоогдсон ба 2019.06.21-ний өдөр УГТЭ-д зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь 2019.05.05-ны өдрийн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдээгүй байна... гэх шинжээчийн дүгнэлтүүд гаргасан байна.
Шүүгдэгч С.Э . Д.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч С.Э , Д.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч С.Э . Д.Ц нар нь хувьд ноогдох хөрөнгөтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй, хувийн байдал, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул цаашид эмчилгээ хийлгэсэн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Харин хохирогч С.Э ын нь шүүх хуралдаанд гаргасан .. мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд ирж, очсон бензины зардалд 19841496 төгрөг нэхэмжилсэн ....нэхэмжлэлийн шаардлага болох нотлох баримтаар гаргаж өгсөн баримтын хүрээнд хохиролд тооцож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны зардал гэж гаргуулах боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Э . Д.Ц нарын бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч С.Э ын эзэмшлийн “...Samsung маркийн гар утас, шүүгдэгч Д.Ц гийн эзэмшлийн “G mobile” гар утсыг ..-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу шүүгдэгч С.Э , Д.Ц нарт буцаан олгов.
Шүүгдэгч С.Э , Д.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэргийн хамт хадгалж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт С.Э , овогт Д.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Э , Д.Ц нарыг тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Э , Д.Ц нарт тус бүр оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Э , Д.Ц нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч С.Э ын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон мөрдөн байцаалт болон шүүхэд ирж, очсон зардал 19841496 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хохирогч Д.Ц нь цаашид эмчилгээн хийлгэсэн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч С.Э , Д.Ц нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч С.Э ын эзэмшлийн “...Samsung маркийн ... гар утасыг шүүгдэгч Д.Ц гийн эзэмшлийн “...G mobile гар утсыг..-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу С.Э , Д.Ц нарт буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалсугай.
10. Шүүгдэгч С.Э , Д.Ц нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурьдаж, тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Э , Д.Ц нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.