Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/240

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил

Шүүгдэгч Л.Ө , түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Ө т холбогдох  эрүүгийн 1714002860243 дугаартай хэргийг 2020 оны  07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

           Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шатрын багш мэргэжилтэй, ам бүл 2, овогт Л.Ө,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Л.Ө  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а-02 тоотод байх Л.Х гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч бусдад 973.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн  Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутаг “Сайрын гэзэг” гэх газар нутаглах *******ын гэрээс 2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 2019 оны 05 дугаар сарын 05-нд шилжих шөнө 12.6 килограмм ноолуур, вэнюу маркийн мотоцикль зэргийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 2.149.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

            Шүүгдэгч Л.Ө ийн мөрдөн байцаалтад өгсөн

             ... *******ын ахын гэрээс 10 гаран кг ноолуур аваад мотоциклийг нь унаад Баацагаан сум ороод ноолуураа тушаагаад тэндээсээ аймаг явах замд мотоцикль эвдрэхээр нь мотоциклио хаячихаад явж байгаад замын унаанд суугаад аймагт ирж хэдэн хонож байгаад” Цагаан цахир” уурхай руу явсан. Баацагаан сум ороод ноолуурыг өгөхөд 12 килограмм болоод 1 кг ноолуурыг 98.000 төгрөгөн өгөөд нийт 1.100.000 төгрөг санагдаж байна. Тухайн мөнгийг аймагт орж ирээд үрээд дууссан...

         ....2017 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь мэдэхгүй байна, 3 дугаар багт байрлах хамаатны эгч болох Л.Х гийн гэрт очиход хүн байхгүй байхаар нь гэрийнх нь тооноор ороод гэрийн зүүн талд байсан авдрыг онгойлж үзэхэд мөнгөн бүс байхаар нь авсан,.. баруун талын авдрыг онгойлоход бор өнгийн эмээлийн гөлөм, хар өнгийн куртик хар өнгийн саравчтай малгай зэрэг байхаар нь авсан. Мөн зурагтны  доод талын тавиур дээр байсан түрүүвч 10 000 төгрөг хар өнгийн эл жи маркийн гар утас зэрэг байхаар нь аваад тээврийн товчоо орж хоноод тэндээсээ маргааш нь Өвөрхангай аймаг руу замын унаанд суугаад Өвөрхангай аймгийн Уянга сум ороод тэндээсээ Бөөрөлжүүтийн алт гэх газар очиж явж байгаад ******* гэх ахтай танилцаад гөлмөө бэлэглэсэн. Тэндээ нилээн байж байгаад эргээд Баянхонгор аймагт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 134/,

 

Хохирогч Л.Х гийн мөрдөн байцаалтад өгсөн

...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10А-2 тоотод байх гэрээсээ хөдөө гэр лүүгээ яваад гэртээ буцаад ирэхэд манай гэрийн хойморт байсан авдар дотор байсан эмээлийн гөлөм, эмэгтэй хүний мөнгөн бүс зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Манай гэрийн тооны рамаар орсон байна. Тухайн мөнгөн бүсний тоног, хээ нь дээр үеийн эхнэр хүний шэнээвчны хээгээр нь хийсэн, харин урьд толийг би дархан дээр очиж хийлгэж байсан, над дээр ирээд 3 дахь үед дээрээ дамжигдаж ирсэн,гөлмийг манай ээж хийж байсан, гөлөмний зах хэсгээр түмэн насан хээгээр бүтэн ороож шивсэн гөлөм байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 68-73 /,

 

           Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

          ... 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эхний ямаагаа самнаад ноолуураа жин дээр тавьж үзэхэд 12.6 кг ноолуур байсан. Манай эм мал, сувай мал тусдаа байдаг. Тэгээд сувай мал дээрээ Л.Ө ийг үлдээгээд би өөрөө манай малыг малладаг Бадамцэцэгийн хамт эм мал руугаа явсан. Орой 22 цагийн үед Л.Ө т хоол авчирч өгөөд маргааш өглөө эрт ямаа самнана эртхэн унтаарай гэж хэлчихээд явсан. Өглөө ирэхэд гэр цоожтой Л.Ө  өөрөө байхгүй, гэрийн гадаа байсан мотоцикль байхгүй байхаар гэрийн түлхүүрээ хайгаад олоогүй. Тэгээд цоожоо цохиод ортол ноолуур байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/,

       

 Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

             ...Гэрийнх нь дотор талд яг хаана нь байдаг талаар бол мэдэхгүй. 2 хүүхэд нийлээд л амьдрал зохиогоод гэрээ барихад нь л 2 талаас нь нийлүүлээд өгцгөөж байсан юм. Баяр ёслолоор л гаргаж эдэлж хэрэглэдэг хүрэн өнгийн гөлөм байж л байдаг байсан. Бас Л.Х  нь манай хүүтэй хурим хийхдээ л нэг эмэгтэй мөнгөн бүс зүүж ирсэн ба Л.Х гийн гэрийнхэн нь ер нь уран дархан хүмүүс байдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 86/,

        

 Гэрч Б*******ийн мөрдөн байцаалтад өгөсн

          ...Маргааш өглөө нь төл малаа бэлчээчихээд сувай мал дээр ирсэн. Ямаагаа самнах манай малын эзэн нь болох *******ынд очиход Л.Ө  байхгүй хонь нь хашаан дотроо гэр нь түгжээтэй байсан гэсэн. Тухайн үед урд өдөр нь самнасан ямааны ноолуур болох 12.6 кг ноолуур буюу 50 кг ууттай байсан байхгүй байсан бөгөөд тухайн үед Л.Ө ийг хонь малдаа явах үедээ гэрээ сайн түгжиж байгаарай гэж захиж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 92-94 /,

 

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 250 дугаартай шинжээчийн...хохирогч *******ын хулгайд элдсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь 2.149.800 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /хх-ийн 111-112/,

         Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хохирогч Л.Х гийн хулгайд алдсан гэх эд зүйлийн үнэлгээ 863000 төгрөг болохыг тогтоосон... гэх дүгнэлт /хх-ийн 104/,

       Баянхонгор аймгийн “ Энх нахиа”  ХХК-ийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ниы өдрийн 329 дугаартай ...хохирогч Д.Хандсүрэнгийн хулгайд алдсан эд зүйлийн зэх зээлийн үнэ ханш нь 110.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /хх-ийн  107/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, / хх-ийн 01-02, 09-10, /, гэмт хэргийн  талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 54/,  эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол / хх-ийн 57/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 61-65/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 136-138/, шүүгдэгч Л.Ө ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / хх-ийн 47/, шүүгдэгч Л.Ө ийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 45/, дипозит дансны хуулгууд / хх-ийн 144-147/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх-ийн 153-154/,ъ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.   

 

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ө т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.Ө  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а-02 тоотод байх Л.Х гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч бусдад 973000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутаг Сайрын гэзэг гэх газар нутаглах *******ын гэрээс 2019 оны 05 дугаар сарын 04-нөес 05-нд шилжих шөнө 12.6 килограмм ноолуур, вэнюу маркийн мотоцикл зэргийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 2.149.800 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

          Шүүгдэгч Л.Ө ийн... *******ын ахын гэрээс ноолуур аваад мотоциклийг нь унаад Баацагаан сум ороод ноолуурыг өгөхөд 12 килограмм болоод 1 кг ноолуурыг 98.000 төгрөгөнп өгөөд нийт 1.100.000 төгрөг болсон,....Л.Х гийн гэрт  очиход хүн байхгүй байхаар нь гэрийнх нь тооноор ороод гэрийн зүүн талд байсан авдрыг онгойлж үзэхэд мөнгөн бүс байхаар нь авсан, баруун талын авдрыг онгойлоход бор өнгийн эмээлийн гөлөм, хар өнгийн куртик хар өнгийн саравчтай малгай, мөн зурагтны  доод талын тавиур дээр байсан түрүүвч 10 000 төгрөг хар өнгийн эл жи маркийн гар утас зэрэг байхаар нь авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 134/,

Хохирогч Л.Х гийн... манай гэрийн хойморт байдаг авдар дотор байсан эмээлийн гөлөм, эмэгтэй хүний мөнгөн бүс зэрэг эд зүйлс алдагдсан....гэх мэдүүлэг /хх-ийн 68-73 /,

           Хохирогч *******ын ... ямаагаа самнаад ноолуураа жин дээр тавьж үзэхэд 12.6 кг ноолуур байсан,...өглөө ирэхэд гэр цоожтой Л.Ө  өөрөө байхгүй, гэрийн гадаа байсан мотоцикль байхгүй байхаар гэрийн түлхүүрээ хайгаад олоогүй, цоожоо цохиод ортол ноолуур байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/,

          Гэрч *******ын... Баяр ёслолоор л гаргаж эдэлж хэрэглэдэг хүрэн өнгийн гөлөм байж л байдаг байсан, бас Л.Х  нь манай хүүтэй хурим хийхдээ л нэг эмэгтэй мөнгөн бүс зүүж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 86/,

          Гэрч Б*******ийн... урд өдөр нь самнасан ямааны ноолуур болох 12.6 кг ноолуур буюу 50 кг ууттай байсан байхгүй байсан бөгөөд тухайн үед Л.Ө ийг хонь малдаа явах үедээ гэрээ сайн түгжиж байгаарай гэж захиж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 92-94 /,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 250 дугаартай шинжээчийн ..хохирогч *******ын хулгайд элдсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь 2.149.800 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /хх-ийн 111-112/,

         Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хохирогч Л.Х гийн хулгайд элдсэн гэх эд зүйлийн үнэлгээ 863000 төгрөг болохыг тогтоосон...гэх  дүгнэлт /хх-ийн 104/,

         Баянхонгор аймгийн “Энх нахиа “ ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 16-ниы өдрийн 329 дугаартай шинжээчийн...хохирогч Д.Хандсүрэнгийн хулгайд алдсан эд зүйлийн зэх зээлийн үнэ ханш нь 110.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...гэх дүгнэлт /хх-ийн  107/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Ө  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а-02 тоотод байх Л.Х гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч бусдад 9.73.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутаг Сайрын гэзэг гэх газар нутаглах *******ын гэрээс 2019 оны 05 дугаар сарын 04-нөес 05-нд шилжих шөнө 12.6 килограмм ноолуур, вэнюу маркийн мотоцикл зэргийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 2.149.800 төгрөгийн хохирол  учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

 Шүүгдэгч Л.Ө  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Л.Х , *******, шүүгдэгч Л.Ө  нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч, түүний өмгөөлөг нар нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар  бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Л.Ө  нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн Л.Х гийн орон байранд нэвтэрч түүний эзэмшлийн ...эмээлийн гөлөм, эмэгтэй хүний мөнгөн бүс, хар өнгийн куртик хар өнгийн саравчтай малгай, мөн зурагтны  доод талын тавиур дээр байсан түрүүвч 10 000 төгрөг хар өнгийн эл жи маркийн гар утас..., иргэн ******* орон байранд нэвтэрч түүний эзэмшлийн... 12.6 килограмм ноолуур, вэнюу маркийн мотоцикль ...зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Л.Ө  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Ө  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т  заасан хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.   

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ө  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Л.Ө ийг хохирогч *******, Л.Х  нарын гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Л.Ө т ял оногдуулахдаа  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-т зааснаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Ө ийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 36 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Шүүгдэгч Л.Ө ийн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Х д 973000 төгрөгийн, хохирогч *******ад 2149800 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Л.Ө ээс нийт 3122800 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Х д 973000 төгрөг, хохирогч *******ад 2149800 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

 

           Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Л.Ө ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Ө ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Л.Ө т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Ө ийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 36 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Л.Ө ээс нийт 3.122.800 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Х д 973000 төгрөг, хохирогч *******ад 2.149.880 төгрөгийг тус тус олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Л.Ө т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Ө т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.