Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2022/0298

“Э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Я.Ц нар

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Том Татвар төлөгчийн газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2.071.514.391.60 /хоёр тэрбум далан нэгэн сая таван зуун арван дөрвөн мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг жаран мөнгө/ төгрөгийн татварын өр үүсгэн нэхэмжилсэн i934092121061510 дугаартай татварын нэхэмжлэхийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 174 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц, Ц.Т нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2022/0057/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том Татвар төлөгчийн газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2.071.514.391.60 /хоёр тэрбум далан нэгэн сая таван зуун арван дөрвөн мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг жаран мөнгө/ төгрөгийн татварын өр үүсгэн нэхэмжилсэн i934092121061510 дугаартай татварын нэхэмжлэхийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 174 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан “Э” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том Татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж, Татварын ерөнхий газрын Том Татвар төлөгчийн газрын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2.071.514.391.60 /хоёр тэрбум далан нэгэн сая таван зуун арван дөрвөн мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг жаран мөнгө/ төгрөгийн татварын өр үүсгэн нэхэмжилсэн i934092121061510 дугаартай татварын нэхэмжлэхийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

3.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3.2. “Э” ХХК-ийн 2008-2012 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210000334 дугаар татварын улсын байцаагчийн дүгнэлтээр 8,535,283,969,901.70 төгрөгийн зөрчил илрүүлэн, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэн эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны ЭЗГХТХэлтсээс Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Мөрдөн байцаалтын шатанд цагдаа, прокурорын байгууллагаас 2 удаа шинжээч томилон шинжилгээ хийлгэсэн байх бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Сансармаа, Э.Буянхишиг, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарыг томилсон шинжээчийн дүгнэлтээр 8,626,480,773.18 төгрөгийн зөрчил үйлдсэн хэмээн зөрчлийн дүнг бууруулан улсад 2,071,514,391.6 төгрөгийн татвар төлөхөөр байна гэж тогтоосон.

3.3. Татварын улсын байцаагчийн 2014 оны 210000334 дүгээр дүгнэлтээр тогтоосон татварын зөрчлийн дүнг шинжээчийн дүгнэлтээр бууруулан улсад төлөх татварын дүнг тодорхойлсон нь ямар ч үндэслэлгүйгээр тухайн компанид татвар ногдуулсан гэж үзэх боломжгүй. Энэ татварын хэмжээтэй аль ч тал маргаагүй бөгөөд Прокурорын 157 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон.

3.4. “Э” ХХК-ийн улсад төлөх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2,071,514,391.6 төгрөгийг төлүүлэхээр татварын хууль тогтоомжид заасан процесс ажиллагааг хэрэгжүүлэн татварын нэхэмжлэх хүргүүлсэн нь дараах хууль зүйн үндэслэлтэй.

3.5. 2019 онд шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Энэ хуулийн 3.2-т заасны дагуу тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль, зүйл, хэсэг, заалтыг тодорхойлох боломжгүй бол аль сүүлд батлагдсан хууль, хуулийн зүйл, хэсэг, заалтыг баримтална” гэж заасныг удирдлага болгон хэрэгжүүлсэн татварын албаны үйл ажиллагаа нь хуульд нийцэж байна гэж үзэж байна.

3.6. Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичих эрхийн зохицуулалт нь 2019 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдаагүй буюу энэ талаар зохицуулаагүй байгаа нь 2008 онд батлагдан мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн үйлчлэлийн хүрээнд тогтоогдон Татварын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210000334 дүгээр дүгнэлтийн биелэлтийг хангуулах процесс ажиллагаагаар өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу татварын нэхэмжлэх гардуулсан нь тус компанийн хуульд заасан эрх ашгийг хөндсөн гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасан нь Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд зааснаар татварын процесс ажиллагааг хэрэгжүүлэх эрхийг зохицуулж өгсөн.

3.7. Түүнчлэн Татварын ерөнхий хууль /2008/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48,1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ”, 35 дугаар зүйлд “Акт, дүгнэлтийн биелэлтийг хангах”, 35.1-дТатварын алба нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд хяналт тавин хангуулж байна” гэсэн зохицуулалтын хүрээнд дүгнэлтийн биелэлтийг хангуулах үүрэг нь татварын албанд байгаа болно.

3.8. Өөрөөр хэлбэл, “Э” ХХК-д өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Татварын ерөнхий хуулийн дагуу татварын өр барагдуулах процесс ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь уг компанид шинээр татвар төлөх үүрэг бий болгоод байгаа бус харин татварын хяналт шалгалтаар тогтоогдон улмаар шинжээчийн дүгнэлтээр төлбөл зохих татварын дүнг бууруулан эцэслэн шийдвэрлэгдсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2,071,514,391.6 төгрөгийн татварыг төлүүлэх ажиллагааг хийхээр татварын нэхэмжлэх хүргүүлсэн нь тус компанийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй.

3.9. Шинэчлэн батлагдсан хуулиар татварын улсын байцаагч дүгнэлт бичих эрхийн асуудлыг зохицуулаагүй буюу өмнө нь хуульд байсан уг зохицуулалтыг хасаж өгсөн нь татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан өр гэх зохицуулалтад хамаарахгүй гэж үзэн улсад төлүүлэх татварыг буюу материаллаг эрх зүйгээр зохицуулсан харилцааг процессын эрх зүйгээр үгүйсгэх боломжгүй юм. Энэ нь дээр дурдсан Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зохицуулалттай ч нийцнэ. Түүнчлэн 2019 онд шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн З.З-тЭнэ хуулийн 3.2-т заасны дагуу тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль, зүйл, хэсэг, заалтыг тодорхойлох боломжгүй бол аль сүүлд батлагдсан хууль, хуулийн зүйл, хэсэг, заалтыг баримтална гэсэнтэй нийцэж байгаа.

3.10. Нөгөө талаас татварын алба хуульд заасан эрхийн хүрээнд дүгнэлт бичин хүргүүлснийг цагдаа, прокурорын байгууллага хуульд заасан журмын хүрээнд хянан эцэслэн шийдвэрлэж улсад төлөх ёстой татварын хэмжээг өөрийн эрхийн хүрээнд шинжээч томилон багасган дүнг тодорхойлж аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тайлагнаагүй, төлөхөөс зайлсхийсэн болохыг тогтоож, Прокурорын 157 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт Улсын төсвийн орлого хяналтын газар /хуучин нэрээр/-ыг иргэний нэхэмжлэгч хохирогчоор тогтоосон зэрэг нь татварын алба нь шинэчлэн батлагдсан татварын хууль тогтоомжийн хүрээнд татварыг барагдуулах эрхийг хязгаарласан зүйлгүй. Өөрөөр хэлбэл, тус компанийн төлөх татварын хэмжээг хууль хяналтын байгууллагаас эцэслэн тогтоож шийдвэрлэсэн байхад уг прокурорын шийдвэрийг хянах шалгах эрх нь татварын албанд хуулиар олгогдоогүй юм. Тиймээс нэгэнт төлүүлэхээр тодорхой болсон татварыг дахин хяналт шалгалт хийж хууль хяналтын байгууллагын шийдвэрт халдах эрх зүйн зохицуулалт байхгүй болно. Хэрэв уг төлбөл зохих татварын дүнг буруу гэж үзэж байгаа тохиолдолд уг прокурорын тогтоолд гомдол гаргах эрх нь татвар төлөгчид нээлттэй байсны зэрэгцээ уг прокурорын тогтоолыг дээд шатны прокурор нь хянах хууль зохицуулалттай болно. Нэгэнт төлбөл зохих татварыг зөвшөөрсөн нь өнөөдрийн хүчин төгөлдөр Прокурорын 157 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаагаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж дараах үндэслэлээр тайлбар гаргажээ.

4.1. Хариуцагч давж заалдах гомдолдоо “...2008 онд батлагдан мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн үйлчлэлийн хүрээнд тогтоогдон Татварын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210000334 дүгээр дүгнэлтийн биелэлтийг хангуулах процесс ажиллагаагаар өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын ерөнхий хуулийн 51 дугаар зүйлд заасны дагуу татварын нэхэмжлэх гардуулсан нь тус компанийн хуульд заасан эрх ашгийг хөндсөн гэж үзэх боломжгүй... ” гэх үндэслэлгүй тайлбарыг хийсэн байна. Татварын улсын байцаагчийн 2014 оны 210000334 дугаар дүгнэлтээр ямар нэгэн татварын өр төлбөрийг тогтоогоогүй, нэхэмжлэгчид ногдуулаагүй бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 187 дугаар тогтоол болон удаа дараагийн прокурорын тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Хариуцагч дээрх татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болсонд тооцсон талаар үйл баримтыг Татварын ерөнхий газраас 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 10/2957 дугаар албан бичгээр “Маргаан таслах зөвлөл нь маргаан бүхий татварын улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага хүчингүй болгосон байхад дахин захиргааны актыг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэл өнөөгийн хуульд тогтоомжид байхгүй байна” хэмээх тайлбар, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 621 дугаар шийдвэр бүхий Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хийсэн тайлбар зэргээс тодорхой харагдаж байна.

4.2. Татварын нэхэмжлэхэд заасан 2,071,514,391.60 төгрөгийн татварын өрийг анх Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Энхнаран, татварын улсын байцаагч Б.Батмөнх нар нэхэмжлэгчийн 2008-2012 оны татвар төлөлтийн байдалд татварын хэсэгчилсэн хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ хэмээн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн татварын улсын байцаагчийн №211800206 дугаар актаар нэхэмжлэгчид ногдуулсан.

4.3. Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 621 дүгээр шийдвэр болон Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор татварын актыг хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Улмаар татварын улсын ахлах байцаагч Ц.Энхнаран, татварын улсын байцаагч Б.Батмөнх нар нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт заасан хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тул татварын акт нь хүчингүй болсон.

4.4. Хариуцагч давж заалдах гомдолдоо “...”Э” ХХК-д өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Татварын ерөнхий хуулийн дагуу татварын өр барагдуулах процесс ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь уг компанид шинээр татвар төлөх үүрэг бий болгоод байгаа бус харин татварын хяналт шалгалтаар тогтоогдон улмаар шинжээчийн дүгнэлтээр төлбөл зохих татварын дүнг бууруулсан нь тус компанийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй...“ гэх илт үндэслэлгүй тайлбар хийсэн байна. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд татварын өр ямар үндэслэлээр үүсэх талаар тодорхой зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “татвар төлөгчийн татварын тайлан болон залруулгын тайлангаар тодорхойлсон”, 50.1.2-т “нөхөн ногдуулалтын акт болон шийтгэлийн хуудсаар тогтоосон тохиолдолд”, 50.1.3-т “тайлагнадаггүй татварын хувьд төлөх хуулийн хугацаа өнгөрснөөр татварын өрд тооцдог.

4.5. Гэвч нэхэмжлэгчийн хувьд татварын тайлангаар тодорхойлсон болон нөхөн ногдуулалтын актаар тогтоосон ямар нэгэн татварын өргүй болно. Татварын улсын байцаагчийн дүгнэлт болон ямар нэгэн шинжээчийн дүгнэлтээр татварын өр үүсэх, өрд тооцох хуулийн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь Монгол Улсын татварын цахим системээс аж ахуйн нэгж, байгууллагын татварын өрийн тодорхойлолт авахад татварын нэхэмжлэхэд заасан татварын өр 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд татварын системд үүсээгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах явцад тогтоогдсон.

4.6. Ийнхүү урьд өмнө нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр татварын акт хүчингүй болж, Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу татварын өр үүсээгүй байхад хариуцагч нь Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийг илтэд зөрчин татварын нэхэмжлэхийг үйлдсэн байна. Ийнхүү захиргааны акт гаргаж, нэхэмжлэгчийн ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул татварын нэхэмжлэх нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хууль бус акт юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №i934092121061510 дугаар татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.7-д заасны дагуу 2,071,514,391.60 төгрөгийн татварын өрийг нэхэмжлэх хүлээж авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан барагдуулахыг нэхэмжлэгч “Э” ХХК-д үүрэг болгож, татварын өр төлбөрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан өр хураах ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д заасны дагуу хуулиар тогтоосон хугацаанд төлөгдөөгүй татварын дүнд хоног тутам 0.046 хувиар алданги, 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулахыг мэдэгджээ.

3. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас дээрх нэхэмжлэхийг эс зөвшөөрч уг нэхэмжлэхийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

4. Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Э” ХХК-ийн 2008-2012 онуудын татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 211800206 дугаар актаар нийт 8,626,480,773.18 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлыг хасч тооцсон зөрчилд 2,071,514,391.61 төгрөгийн нөхөн татвар, 621,454,317.48 төгрөгийн торгууль, 414,302,878.32 төгрөгийн алданги, нийт 3,107,271,587.41 төгрөгийн төлбөр ногдуулж, үүнээс 621,454,317.48 төгрөгийн торгууль, 414,302,878.32 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, 2,071,514,391.61 төгрөгийн нөхөн татварын төлүүлэхээр тогтоожээ.

5. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэхийг хүчингүй болгуулах үндэслэлээ “...нэхэмжлэгчээс татварын улсын байцаагчийн 211800206 дугаар актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 621 дүгээр шийдвэр болон Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын гаргасан актыг хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн ... хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тул 211800206 дугаар акт хүчингүй болсон ... ийнхүү акт хүчингүй бол өр үүсээгүй байхад татварын нэхэмжлэх үйлдсэн нь хууль бус...” гэж тайлбарлан, хариуцагчаас “Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 157 дугаар тогтоолоор “Э” ХХК нь нийт 2,071,514,391.61 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж, мөн тогтоолын 4 дэх хэсэгт татварын байгууллага нь “Э” ХХК-ийн 2,071,514,391.61 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шаардах эрхтэй болохыг дурдсан ... татварын улсын байцаагчийн 211800206 дугаар актыг захиргааны хэргийн шүүхээс хүчингүйд тооцсон нь тус компанийн улсад төлөх албан татварыг зогсоох, хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж тайлбарлан маргажээ.

6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг захиргааны акт” гэж ойлгохоор заасан бөгөөд маргаан бүхий i934092121061510 дугаар татварын өр төлүүлэх нэхэмжлэхийн хувьд дээрх байдлаар нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар бий болгосон захирамжилсан шинжийг агуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

7. Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 211800206 дугаар актыг захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгож, шинэ акт гаргах хүртэл буюу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлээд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй ч Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 157 дугаар тогтоолоор “Э” ХХК-ийн 2,071,514,391.61 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шаардах эрхтэй болохыг дурдсаны дагуу нэгэнт бий болсон өр төлбөрийг нэхэмжилсэн i934092121061510 дугаар нэхэмжлэх нь тухайн татварын өр төлбөрийг төлөхийг мэдэгдсэн мэдэгдэл буюу захирамжилсан шинжтэй захиргааны акт биш байна.

8. Тодруулбал, Татварын ерөнхий газрын Том татварын төлөгчийн газрын нэхэмжлэх нь татварын хяналт шалгалт явуулж, татвар ногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулаагүй, дээр дурдсан актын захирамжилсан шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, нэхэмжлэхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй.

9. Түүнчлэн маргааны үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэх нь нэхэмжлэгчийн чухам ямар эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж уг нэхэмжлэхийг хүчингүй болгосноор түүний зөрчигдсөн гэх ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэхийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, ашиг сонирхол сэргээгдэхгүй.

10. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1-д зааснаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий газрын Том Татвар төлөгчийн газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн i934092121061510 дугаар татварын нэхэмжлэхийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 174 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2.071.514.391.60 /хоёр тэрбум далан нэгэн сая таван зуун арван дөрвөн мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг жаран мөнгө/ төгрөгийн татварын өр үүсгэн нэхэмжилсэн i934092121061510 дугаартай татварын нэхэмжлэхийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

             ЕРӨНХИЙ     ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ