| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0254/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/256 |
| Огноо | 2020-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/256
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай
Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Шүүгдэгч: Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Н т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014000000269 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уурхайн удирдлага мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 овогт Д.Н
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор аймгийн Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Баруун бүсийн худалдааны төвийн урд байрлах цемент худалдаалдаг газар З.Б ыг зодож түүний эрүүл мэндэд дагзанд шарх, чих, чамархай, хүзүүнд, зулгаралт, дагз, чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Н ын мөрдөн байцаалтад өгсөн
... орой 18 цагийн орчим гэртээ байхад ******* гэх танидаг залуу утсаар согтсон байдалтай утасны цаанаас ярьж намайг дуудаж миний машиныг бариад гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Би бүсийн худалдааны төвийн ерөнцийн зүгээр урд байрлах авто зогсоолд очиж *******ын гранд марк-2 авто машиныг авсан. ******* архи уусан гэж хэлээд нэг шил архи авч Баруун бүсийн худалдааны төвийн урд байрлах цемент зарж байгаа том оворын авто машинууд дээр Монх, зодуулсан гэж хэлээд байгаа Батсайхан гэх залуу энэ хоёр дээр очсон. Тэр гурав *******ын авч очсон архийг хувааж уусан Монх /Улам-Оргил/ архины дунд орчимд оруулсан байх тасраад унасан нөгөө хоёр нь их согтоод хоорондоо маргалдаад байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 36-37/
Хохирогч З.Б ы мөрдөн байцаалтад өгсөн
… Миний бие Баруун бүсийн худалдааны төвийн замын урд талд ачааны авто машинтай зогсож цемент худалдаалдаг. 2020 оны 06 дугаар сарын 07-ны орой цемент зардаг Онхоон болон түүний 2 найзтай бид нар дөрвүүлээ 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Архи ууж дуусаад Онхооны таньдаг 2 найзын нэг нь надаас хэрүүл гуйж байснаа намайг зодож миний толгойн хэсэгт шарх үүсч цус гарсан. Мөн миний зүүн талын гар хөдөлж болохгүй байсан. Би зугтаагаад гэртээ очоод эхнэр, эгч хоёртоо хэлээд эмнэлэгт очиж үзүүлж толгойдоо оёдол тавиулсан. Би Онхооны албан ёсны нэрийг нь мэдэхгүй. Мөн түүний найз гэх танихгүй 2 залуу байсан. Тэр хоёр залуугийн нэг нь намхандуу махлаг залуу байсан , нөгөөх нь надаас арай өндөр мөн махлагдуу залуу байсан. Тэгээд надаас арай өндөр махлагдуу залуу нь намайг зодсон. Би тэр хоёр залуугийн нэрийг огт мэдэхгүй танихгүй. Онхоон л мэдэж байгаа байх. Тэр хоёр залуу нь мөнгөн саарал өнгийн гранд марк 2 маркийн авто машинтай ирсэн. Тэр залуу нь миний толгойн ар дагз хэсгээр газар чулуун дээр 3-4 удаа унагаасан. Мөн миний зүүн талын гарыг ард нь мушгиж гэмтээсэн. Тухайн залуу намайг зодож байхад Онхоон болон нөгөө танихгүй залуу хоёр салгахгүй хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...нөхөр З.Б нь Баруун бүсийн худалдааны төвийн урд талд хүний ачааны авто машин жолоодож цемент худалдаалдаг. ....нөхөр З.Б ы толгойн ар талд болон зүүн талын чихний дээд талд шархтай цус гарсан байдалтай орж ирээд Би хүнд зодуулаад зугтаагаад ирлээ гэсэн. Тэгээд би түүний төрсөн эгчид хэлээд эмнэлэгт ирж үзүүлээд шарханд оёдол тавиулсан, зүүн гар тохойн хэсгээрээ хөдөлж болохгүй байна гэж байсан. Тэрээр архи уух нь уусан байсан ухаанаа алдтал согтуу байгаагүй. Надад ярихдаа таньдаг цемент зардаг залуутайгаа архи уусан бөгөөд тэр залуугийнх нь найз гэх танихгүй залуу цохиж зодсон гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 16-17/
Гэрч Л.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
... тэр архийг ууж байхад З.Б гэх залуу нь надаас болон Д.Н аас ч хэрүүл гуйгаад хүн болгон руу агсраад байсан. Д.Н нь тэр З.Б гэх залууг машинаас буу гэхээр буухгүй хүргээд өгье гэхэд би чамаар хүргүүлэхгүй гээд урдаас агсраад машинд шүлсээ хаяад байсан,...З.Б гэх залуу нь надтай тааралдаад чиний машиныг барьж явахаар ирсэн залуу намайг зодсон гэж хэлсэн чи хүн болгон агсраад дайраад байсан талаар хэлсэн, миний хувьд согтоод тасарчихсан болохоор мэдэхгүй байна,.. тэр залуу намайг түлхэж унагаасан гэсэн утгатай зүйл яриад байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 20/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 317 дугаар
1.З.Б ы биед дагзанд шарх, чих, чамархай, хүзүүнд зулгаралт, дагз чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02/,гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол / хх-ийн 07-08/, депозит дансны хуулганууд /хх-ийн39-41/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 43/, шүүгдэгч Д.Н ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 45/, шүүгдэгч Д.Н ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, эвлэрлийн гэрээ / хх-ийн 55/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол / хх-ийн 57/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор аймгийн Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Баруун бүсийн худалдааны төвийн урд байрлах цемент худалдаалдаг газар З.Б ыг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Д.Н ын .... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 36-37/
Хохирогч З.Б ы …. Д.Н нь надаас хэрүүл гуйж байснаа намайг зодож миний толгойн хэсэгт шарх үүсч цус гарсан, ...толгойдоо оёдол тавиулсан,...миний толгойн ар дагз хэсгээр газар чулуун дээр 3-4 удаа унагаасан. , миний зүүн талын гарыг ард нь мушгиж гэмтээсэн.... гэх мэдүүлэг / хх-ийн 13-14/
Гэрч *******ын ...нөхөр З.Б ы толгойн ар талд болон зүүн талын чихний дээд талд шархтай цус гарсан байдалтай орж ирсэн, ... эмнэлэгт ирж үзүүлээд шарханд оёдол тавиулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 16-17/
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 317 дугаар шинжээчийн..З.Б ы биед дагзанд шарх, чих, чамархай, хүзүүнд зулгаралт, дагз чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Н т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч З.Б , шүүгдэгч Д.Н нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Д.Н нь хохирогч З.Б ы биед дагзанд шарх, чих, чамархай, хүзүүнд зулгаралт, дагз чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь цохигдох хүчний үйлчлэлээр үүссгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэргийн хохирогч З.Б ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч Д.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч З.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардалд 500000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.Н 250.000 төгрөгийг нотлох баримтгүйгээр өгсөн, харин шүүгдэгч нь 250000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хоорондоо эвлэсэрсэн байх тул шүүгдэгчээс 250000 төгрөг гаргуулу, хохирогч З.Б д олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Н нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 250000 төгрөгийг төлөхөө илэрхийдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Н ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Д.Н ын эзэмшлийн ... I phone маркийн гар утас..ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Д.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Н ыг дөрвөн зуун тавин тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Н т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******аас эмчилгээний зардал болох 250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Б д олгосугай.
6. Шүүгдэгч Д.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч *******ын эзэмшлийн ... I phone маркийн гар утас...ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Н т буцаан олгосугай.
8. Шүүгдэгч Д.Н т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.