| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0252/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/253 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/253
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Шүүгдэгч Д.С , түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн
Шүүгдэгч Д.Д , түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.С д
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Д.Д нарт холбогдуулсан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914007480256 дугаартай хэ Ч.БАЙГАЛМААайсан болно.үйцэтгэх газарт ялтан Ц.Батхүлэгт холбогдох гүйцэтгэх хуудсыг өгч байсан боловч харъргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй, овогт Д.*******,
2. Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, овогт Д.Д
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.Д нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2-38-01 тоотод 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д.С , О.Н нарыг зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.С нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2-38-01 тоотод 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д.Д г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Хохирогч Д.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******ын очсон. Эхлээд Д.Д О.Н хоёр хоорондоо маргалдаад, О.Н ыг *******, Д.Д нар хэл амаар доромжлоод, архиар шахаад байсан. Маргалдсаны улмаас *******г үсдэж чирч гараад зодоон болсон. О.Н ын үснээс зулгааж, өшиглөж зодоод байхаар нь салгах гээд Д.Д г барьж аваад хойш нь түлхээд унагаахад ах нь болье гэж хэлснийхээ дараа намайг үсдэж аваад доороо хийж зодсон. Миний толгой хагарсан, зүүн хацар, баруун тохойд тус тус гэмтэл учирсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний төлбөрөө гаргуулах хүсэлтэй байгаа гэв.
Хохирогч Д.С ын мөрдөн байцаалтад өгсөн
… Сайнзаяа намайг зодсон эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үйл явдал болсны дараа Нансалмаа нь надтай уулзаад тухайн өдөр би тэдний хашаанаас гараад завсраар нь харсан чинь Д.Д , Сайнзаяа хоёр чамайг зодож байсан гэж хэлсэн. Миний хувьд Сайнзаяа намайг зодож байсан эсэхийг өөрөө мэдэхгүй байгаа бөгөөд харин Дамбажажин намайг зодож байсныг сайн мэдэж байгаа болохоор түүнийг л надад гэмтэл учруулсан гэж үзэж байгаа... тархи толгойны өвдөлтөд ууж байгаа эмийн төлбөр 40.000 төгрөг, Ганзүү эмнэлэгт 8 хоног хэвтсэний төлбөр 240.000 төгрөг, намайг тархи толгойн нарийн шинжилгээ болох Имэрай хийлгэх төлбөр 400.000 төгрөг, бариа хийлгэж байсан төлбөр 30.000 төгрөг, Улаанбаатар хот руу явж ирсэн 2 талын зардал 100.000 төгрөг, урагдсан плажны төлбөр 40.000 төгрөг зэрэг нийт 850.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 /,
Хохирогч Д.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******ын очиход ганцаараа байсан. Тэдний байхад Д.С хүүхэдтэйгээ, ******* хоёр хүүхэдтэйгээ, О.Н нар нэг шил архи, тов пиво аваад ороод ирсэн. Бид нар бүгд архиа хуваагаад уусан, О.Н нь Д.*******той маргалдаж, дунд хуруугаа гаргаад байхаар нь би нялх хүүхэдтэй айлд хэрүүл маргаан яагаад үүсгээд байгаа гэж хэлэхэд О. Нансал надруу утсаа шидсэн боловч оноогүй, сандал аваад шидээд толгой цохисон. Би та нар архи ууж чадахгүй бол боль гэж хэлчихээд гэрээс гараад хашааны хаалгаар гарах гэж байхад О.Н миний араас гарч ирээд үснээс зулгаагаад гэдэргээ хараад унасан тул О.Н ын үснээс зулгаагаад ноцолдож байгаад О.Н миний хажууд сөхөөд сууж байхад Д.С гүйж ирээд дээрээс мордоод хоолой бооход би дуугарч чадахгүй ноцолдож байж салсан юм гэв.
Хохирогч Д.Д гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би тэр хөгшин хүүхнийг намайг үсдээд татаж хойш унагаахаар нь би газар хэвтэж байхдаа зөрүүлж гараа явуулахад үс нь гарт нь баригдахаар нь үсдээд татсан чинь тэр хүүхэн миний хажууд толгойн хэсэгт харалдаа газар сөхөрч суусан...Би дээшээ хараад ойчсон байсан. Нансал миний үснээс гараа тавиагүй байсан...Гадаа харанхуй байсан. Би Нансалыг цохиогүй харин үсэдсэн...Бид 2 ноцолдож байх хоорондоо би нүдийг нь цохьсон, ноцолдож байхдаа гар руу өшиглөсөн байж магадгүй. Би ******* миний хоолой багалзуурдахаар нь гарыг цохиж зайлуулаад 2 гараараа би түлхэж би өөрөө *******ыг унагаах гэж өөрөөсөө холдуулах гэж нэлээн үзсэн.Би зүгээр гарч явахад үсдээд татаад нүүр ам цээж, самардаж унагаасанд *******, Нансал нарт гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
Хохирогч О.Н ын мөрдөн байцаалтад өгсөн
.. Д.Д гийн биед гэмтэл учруулаагүй, тэр үед Д.Д нь миний дээрээс бараг мордоод үснээс зулгаачихсан, би хөдөлж чадахгүй байсан. Д.Д Д.С хоёр нь газарт уначихсан дээр доороо ороод ноцолдоод байсан, тэгэхдээ бие биедээ гэмтэл учруулсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/
Шүүгдэгч Д.Д гийн мөрдөн байцаалтад өгсөн
... би төрсөн дүү *******гийнд очсон чинь тэднийд *******гийн нөхөр Д.******* ганцаараа архи уусан бололтой халамцуу сууж байссан ба манай дүү ******* нь хөгшин залуу хоёр эмэгтэйн хамт 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи, 2.5 литрийн хэмжээтэй пиво авч орж ирсэн. Тэр 3 урьд нь архи пиво уусан бололтой согтуу байсан. ******* бид хоёр архийг нь хувааж уугаад, 3 эмэгтэй нь пивыг уусан...О.Н нь над руу эхлээд гар утсаа шидсэн чинь намайг оноогүй, гэтэл тэрээр хуванцар сандал аваад толгой мөр хэсэг рүү цохьсон. Тэгэхээр нь би тэд нарт та нар нялх нойтон хүүхэдтэй айлд ирээд, архи ууж чадахгүй гэж хэлчихээд гэрээс гарсан чинь О.Н гарч ирээд миний араас намайг үсдэж дараад бид хоёр газарт цуг унасан, миний үснээс тавихгүй байхаар нь би түүнийг үснээс зулгаасан. Тэгтэл гэрээс Д.С нь гарч ирээд миний ар талаас намайг боогоод тавихгүй болохоор нь би О.Н ын үснээс барьж байсан гараа тавиад Д.С бид хоёр газар ноцолдсон ******* биднийг салгахад О.Н нь алга болчихсон байсан... Би О.Н ын үснээс нь зулгааж, бид хоёр газарт хамт унасан.Тэгэхэд гэмтэл учирсан байх. Харин Д.С тай би газарт ноцолдсон тэгэхдээ гэмтэл учруулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101/,
Шүүгдэгч Д.С ын мөрдөн байцаалтад өгсөн
...Би ******* нь О.Н ыг зодож байхад нь түүнийг болиулах гээд *******г заамдаж авсан, цааш нь түлхсэн зэрэг үйлдэл хийсэн... ******* нь О.Н ыг зодож байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 96/
Гэрч Д.*******ын мөрдөн байцалтад өгсөн
...Д.Д ах явах гээд гарахад араас нь Д.С хөгшин хүүхэн 2 гараад явсан. Тэгээд араас нь ******* гарч яваад нэг их удалгүй орж ирсэн бөгөөд Сайнзаяа Дамбажаа ах энэ 2 хүүхэнтэй барилцаад авсан байна би салгалаа гээд орж ирсэн. Араас нь Д.С орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 /,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Д.Д ах намайг тэр О.Н тай хамруулж загначихаад гараад явсан чинь Д.С ******* 2 араас нь гарсан. Би гэртээ сууж байгаад гэрээс гарахад Д.Д ахыг Д.С дээрээс нь дарчихсан багалзуурдаж сууж байсан. Би гэрээс гараад салхинд согтоод ухаан санаа жаахан орж гарсан байсан. Би Д.С ыг Д.Д ахаас салгаад гэртээ оруулсан...Өөрөө харин манай ахын үснээс нь зулгаачихсан Д.Дамбажижин нь О.Н ын үснээс бас зулгаачихсан байсан.Д.Д ы дээрээс нь Д.С суучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өдрийн 641 дугаартай
1.Д.С ын биед тархи доргилт, зулайд шарх, зүүн нүдний зовхи хацар, баруун шуу, өвдөгт цус хуралт, баруун тохой, шуунд зулгаралт, зовхи хацар, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх толгой болон мөчдийн гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн яадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 72/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 646 дугаартай
1.Д.Д гийн биед баруун доод 2-р шүдний сулрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх баруун доод 2-р шүдний сулрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаг хугацаа болон шалтгааныг тогтоох боломжгүй .
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн яадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 74 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өдрийн 642 дугаартай
1.О.Н ын биед зүүн доод 4-р шүдний сулрал, зүүн тохой, сарвуу, шилбэ, өвдөг, баруун сарвуунд зулгаралт, баруун бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх зүүн доод 4-р шүдний сулрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаг хугацаа болон шалтгааныг тогтоох боломжгүй.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн яадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх.” гэх дүгнэлт /хх-ийн76-77/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02, 91-92/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 20/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл / хх-ийн 22/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол / хх-ийн 25/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 105-106/ шүүгдэгч Д.С , Д.Д нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 106/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 108/, депозит дансны хуулгууд /хх-ийн 110-117/, Д.С , Д.Д нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118-119/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Д нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 38 дугаар гудамжны 01 тоотод 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д.С , О.Н нарыг зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.С нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 38 дугаар гудамжны 01 тоотод 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д.Д г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Д.Д гийн ......О.Н гарч ирээд миний араас намайг үсдэж дараад бид хоёр газарт цуг унасан. Тэрээр миний үснээс тавихгүй байхаар нь би түүнийг үснээс зулгаасан, ....гэрээс Д.С нь гарч ирээд миний ар талаас намайг боогоод тавихгүй болохоор нь би О.Н ын үснээс барьж байсан гараа тавиад Д.С бид хоёр газар ноцолдсон,...би О.Н ын үснээс нь зулгааж, бид хоёр газарт хамт унасан тэгэхд гэмтэл учирсан байх, харин Д.С тай би газарт ноцолдсон тэгэхдээ гэмтэл учруулсан байх. Д.С нь надтай газарт ноцолдож байхдаа надад учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101/,
Шүүгдэгч Д.С ын...******* О.Н ыг зодож байхад нь түүнийг болиулах гээд *******г заамдаж авсан, цааш нь түлхсэн зэрэг үйлдэл хийсэн... ******* нь О.Н ыг зодож байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 96/
Хохирогч О.Н ын ...Д.Д гийн биед гэмтэл учруулаагүй, Д.Д нь миний дээрээс бараг мордоод үснээс зулгаачихсан, би хөдөлж чадахгүй байсан,...Д.Д Д.С хоёр нь газарт уначихсан дээр доороо ороод ноцолдоод байсан, бие биедээ гэмтэл учруулсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/
Хохирогч Д.С ын … Д.Д намайг зодож байсныг сайн мэдэж байгаа болохоор түүнийг л надад гэмтэл учруулсан гэж үзэж байгаа... Миний хувьд надад гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 /,
Хохирогч Д.Д гийн...би тэр хөгшин хүүхнийг намайг үсдээд татаж хойш унагахаар нь би газар хэвтэж байхдаа зөрүүлж гараа явуулахад үс нь гарт нь баригдахаар нь үсдээд татсан чинь тэр хүүхэн миний хажууд толгойн хэсэгт харалдаа газар сөхөрч суусан...О.Н миний үснээс гараа тавиагүй байсан... О.Н ыг цохиогүй харин үсэдсэн, ноцолдож байхдаа гар руу өшиглөсөн байж магадгүй,...Д.С миний хоолой багалзуурдахаар нь гарыг цохиж зайлуулаад 2 гараараа би түлхэж би өөрөө Д.С ыг өөрөөсөө холдуулах гэж нэлээн үзсэн.Би зүгээр гарч явахад үсдээд татаад нүүр ам цээж, самардаж унагаасанд ...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
Гэрч *******гийн ...Д.Д ахыг Д.С дээрээс нь дарчихсан багалзуурдаж сууж байсан,.. би Д.С ыг Д.Д ахаас салгаад гэртээ оруулсан...Өөрөө харин манай ахын үснээс нь зулгаачихсан Д.Дамбажижин нь О.Н ын үснээс бас зулгаачихсан байсан. Д.Д ы дээрээс нь ******* суучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өдрийн 641 дугаартай ...Д.С ын биед тархи доргилт, зулайд шарх, зүүн нүдний зовхи хацар, баруун шуу, өвдөгт цус хуралт, баруун тохой, шуунд зулгаралт, зовхи хацар, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,.. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 72/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 646 дугаартай ...Д.Д гийн биед баруун доод 2-р шүдний сулрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 74 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өдрийн 642 дугаартай ...О.Н ын биед зүүн доод 4-р шүдний сулрал, зүүн тохой, сарвуу, шилбэ, өвдөг, баруун сарвуунд зулгаралт, баруун бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 76/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.С т, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Д д нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.С , Д.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч О.Н , шүүгдэгч Д.С , Д.Д нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Д.С нь хохирогч Д.Д гийн биед баруун доод 2-р шүдний сулрал, цээжинд зулгаралт,
Шүүгдэгч Д.Д нь хохирогч Д.С ын биед тархи доргилт, зулайд шарх, зүүн нүдний зовхи хацар, баруун шуу, өвдөгт цус хуралт, баруун тохой, шуунд зулгаралт, зовхи хацар, зулайд зөөлөн эдийн няцрал, хохирогч О.Н ын зүүн доод 4-р шүдний сулрал, зүүн тохой, сарвуу, шилбэ, өвдөг, баруун сарвуунд зулгаралт, баруун бугалга, гуянд цус хуралт мтлүүдийг цохих, түлхэх цохигдох хүчний үйлчлэлээр үүссгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Д нь хохирогч Д.С ыг зодсон үйлдлийн улмаас биед биед тархи доргилт, зулайд шарх, зүүн нүдний зовхи хацар, баруун шуу, өвдөгт цус хуралт, баруун тохой, шуунд зулгаралт, зовхи хацар, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд учирсан болох нь / хх-ийн 72/,
Шүүгдэгч Д.С нь хохирогч Д.Д г зодсон үйлдлийн улмаас... Д.Д гийн биед баруун доод 2-р шүдний сулрал, цээжинд зулгаралт гэмтэл учирсан болох нь / хх-ийн 74/,
Шүүгдэгч Д.Д нь хохирогч О.Н ыг зодсон үйлдлийн улмаас... О.Н ын биед зүүн доод 4-р шүдний сулрал, зүүн тохой, сарвуу, шилбэ, өвдөг, баруун сарвуунд зулгаралт, баруун бугалга, гуянд цус хуралт бүхий гэмтэл учирсан болох нь / хх-ийн 74/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хохирогч нар эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч Д.Д , Д.С нь нар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.
Шүүгдэгч Д.Д , Д.С нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Д , Д.С нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч , хохирогч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Д , Д.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тэдгээрт тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д , Д.С нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Д.Д , Д.С нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Д.Д нь хувьд ноогдох хөрөнгөтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой хувийн байдал, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой , шүүгдэгч Д.С нь эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал харгалзан шүүгдэгч Д.Д д торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр,шүүгдэгч Д.С ыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримтаа гаргаж өгсөн тул шүүгдэгч Д.Д гаас 145.880 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.С т олгож, харин хохирогч Д.С , Д.Д нар нь цаашид эмчилгээ хийлгэсэн зардал, хохирогч Д.С нь замын зардал 100.000 төгрөг, урагдсан плажны үнэ 40.000 төгрөг зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Хохирогч О.Н нь шүүгдэгч Д.Д гийн үйлдлийн улмаас учирсан хохиролд нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.С ын эзэмшлийн “...Самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.С т буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтар хураагдсан плаж 1 ширхэгийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.С , Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Д гийн эзэмшлийн эд хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт Д.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч овогт Д.Д ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.С ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Д.Д г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, тус тус шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Д д оногдуулсан таван зуун тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.С нь шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
6.Шүүгдэгч Д.С , Д.Д нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Д.С ын эзэмшлийн “...Самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.С т буцаан олгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т шүүгдэгч Д.Д гаас эмчилгээ хийлгэсэн зардал болох 145.880 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.С т олгосугай.
9. Хохирогч Д.С , Д.Д нар нь цаашид эмчилгээ хийлгэсэн зардал, хохирогч Д.С нь замын зардал 100.000 төгрөг, урагдсан плажны үнэ 40.000 төгрөг зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн хураагдсан плаж 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.
11. Шүүгдэгч Д.С , Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Д гийн эзэмшлийн эд хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.С , Д.Д нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.