| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0194/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/218 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/218
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж
Хохирогч Л.С
Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Л.Батбаяр,
Шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Д.Уранчимэг,
Шүүгдэгч Т.Л түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б , Д.Б , Т.Л нарт холбогдох эрүүгийн 1914000050374 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймаг төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, овогт Д.Б,
2.Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт үйлчлэгч ажилтай, ам бүл 4, овогт Д.Б,
3.Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван толгой” ХХК-нд тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, овогт Т.Л
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 20- 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 7-12 тоотод Л.С гийн уруул хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан
Шүүгдэгч Д.Б нь 2018оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 7-12 тоотод Т.Л ийг зодож эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулсан
Шүүгдэгч Т.Л нь 2018 оны 12 дугаар сарын 20- 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 7-12 тоотод Л.С гийн дух хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Б ын мөрдөн байцаалтад өгсөн
... Би эгчийг аваад гарах гэхэд Т.Л урдаас орж ирээд би хажуугаар нь гартал миний ар дагз хэсэг рүү гараараа цохьсон би тэр үед ухаан алдаж унасан. Тэгтэл шууд миний дээрээс гарч намайг цохиж зодсон. Тэр үед миний найз ******* холдуулсан тэр хоёр гэрийн тамбар буюу үүд хэсэг рүү явсан. Тэр үед эгч намайг татаж орон дээр хэвтүүлсэн тэгээд ээж орж ирсэн. Би Лхагвадоржийн гэдэс орчимд хөлөөрөө хоёр гурав жийсэн намайг дээр гараад цохиж байх үед нь жийсэн юм....” гэх мэдүүлэг / хх-ийн 116-117 /
Шүүгдэгч Д.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг
...Би Л.С гийн шүдийг санаатай гэмтээгээгүй. Манай хүү Т.Л ажлаасаа ирээд нэг хонож байхад эхнэр нь алга болоод 7 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө согтуу ороод ирэхээр нь би гэрийг нь онгойлгож өгөөд оруулсан. Тухайн үед Т.Л манайд хүүхэдтэйгээ унтаж байсан. Тэгээд гэртээ буцаж орж ирээд байж байтал Д.Б манай хаалгыг хүчтэй өшиглөсөн Т.Л гарсан. Удалгүй түр тар хийх чимээ гарахаар нь араас нь орсон чинь Д.Б ,*******, Л.С , ******* нар миний хүүг нийлээд зодож байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Гэрт нялх хүүхэд нь байсан болохоор буцаж гэр рүүгээ ороод хүүхдийг нь тэврээд сууж байсан чинь Л.С орж ирээд хүүхдээ авах гэхээр нь өвлийн хүйтэнд хүүхэд авч явж яах юм гэж хэлсэн чинь Л.С миний гарын долоовор хуруунаас хазсан өвдөлтөндөө болоод гараа хүчтэй угзарсан. Түүнээс болоод шүд нь гэмтсэн байх гэж бодож байна. Тухайн үед Л.С согтуу байсан. Би болон миний хүү Т.Л нар эрүүл байсан. Би зодоон цохион хийгээгүй. Гэтэл ингээд буруутгагдаж байгаадаа харамсаж байна гэв.
Шүүгдэгч Д.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн
... Л. Сэргэлэнтуяа гэрт орж ирээд зээгээ авна гэж хэлсэн би өгөхгүй гэсэн тэгтэл миний баруун гарын долоовор хурууг хазсан энэ үед би хэцүү байдалд байдалд орж цээж орчимд түлхсэн манай охин гарч ирээд цагдаа нарт хэлж би цохиогүй согтуу орж ирээд миний хурууг хазсан би холдуулах гэж нэг удаа хойш нь түлхсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 123-124 /
Шүүгдэгч Т.Л ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг
Тухайн шөнө би гэртээ ээж, эгч, хүүхдийнхээ хамт амарч байсан. Гэтэл шөнийн 12 цаг өнгөрч байх үед манай эхнэр Д.Оюунжаргал, хадам ээж Л.С , Д.Б , түүний найз ******* нар орж ирээд агсам тавьж амгалан тайван байдал алдагдуулсан. Намайг тухайн үед согтуу байсан гэж байна. Би согтуу байгаагүй Цагдаагийн газар очих драйгер багаж үлээлгэсэн. Тухайн үед би ямар ч буруу зүйл хийгээгүй. Гэтэл өнөөдөр энд яллагдагч болоод зогсож байгаагаа гайхаж байна. Хүмүүс нийлээд намайг зодохоор нь би өөрийгөө л хамгаалсан. Намайг Л.С гийн дух руу цохьсон гэж байгаа боловч үүнийг нотолж байгаа зүйл байхгүй. Тухайн үед Д.Б , Д.Оюунжаргал, Л.С , ******* нар бүгд согтуу байсан. Миний оронд яллагдагчаар татагдах ёстой хүмүүс өнөөдөр хохирогч, гэрч болчихсон байгааг үнэхээр ойлгохгүй байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн *******,******* гэх хүмүүс тухайн үед хамт байгаагүй. Энэ хэрэгт ямар ч хамааралгүй хүмүүс Л.С , Д.Б нартай л хамааралтай хүмүүс. Өөр зүйлгүй гэв.
Шүүгдэгч Т.Л ийн мөрдөн байцаалтад өгсөн
... Д.Б гэрт ирчихсэн байсан. Тэр 2 хөргөгч болон эд зүйлсээ аваад явлаа гээд чирээд байсан тэгээд харанхуй шөнө хэрэггүй маргааш бол гэж хэлсэн Д.Б би эгчийнхээ юмыг аваад явахаа өөрөө мэдэж байна гэж хэлээд гал зуухны өрөөний жижиг цонх хагалсан. Тэр үед Д.Б ыг барьж авах үед Д.Б намайг шанаанд бибарилцаж авсан гаднаас хадам ээж Л.С , С.******* нар орж ирээд бүгд нийлж намайг бүлэглэж зодсон. Тэр үед Баянжаргал хананд байсан цаг, гоо сайхны ширээний толь аваад толгой руу цохьсон манай ээж Д.Б гаднаас орж ирсэн. гэх мэдүүлэг / хх-ийн 122-123 /
Хохирогч Л.С гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Тухайн шөнө намайг гэртээ унтах гээд байж байтал манай охин дуудсан очсон чинь Д.Б , ******* нар оччихсон байсан. Тэгээд яваад орсон чинь Д.Б , Т.Л хоёр барьцалдсан байсан. Би салгах гээд голоор нь орсон чинь Т.Л миний дух руу цохьсон. Би Цагдаагийн газар очиж драйгер багаж үлээсэн. Т.Л драйгер үлээсэн эсэхийг мэдэхгүй байна. Энэ хүмүүс худлаа яриад байна. Би дөрвөн мөч дээр нь дарж суугаагүй. Би энэ хүмүүсийг хэн хэнийгээ гэмтээчихээсэй гэж хүсэхгүй. Би Д.Б ийг цагдаа дууд гэж хэлсэн. цагдаа нар ирсэний дараа би хүүхдээ авах гээд Д.Б ийнх рүү орсон чинь хүүхэд маань шалдан, орондоо шээчихсэн унтаж байсан. Тэгээд хүүхдээ хувцаслаад гарах гэж байсан чинь Д.Б элдэв янзаар хараагаад, чирж унагаагаад миний шүд рүү цохьсон. Д.Б миний үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь хазсан нь үнэн. Тэгээд цагдаагийн газар руу явцгаасан гэв.
Хохирогч Л.С гийн мөрдөн байцаалтад өгсөн
... тэгж байхад цагдаа ирсэн тэгээд цөмөөрөө больчихоод байж байтал манай охин*******ын хадмынхан гэрт ороод хүүхэд аваадах гэхээр нь би хүүхдийг нь авах гээд гэрт нь ороход Д.Б араас орж ирсэн. Тэгээд хүүхэд хувцаслаад гарах гэсэн чинь Д.Б намайг муу янхан авгай минь янхан архичнаа аваарай гэхээр нь би урдаас нь маргаад хүүхдээ аваад гарах гэсэн чинь Д.Б миний араас үснээс зулгааж чирсэн би гарыг нь хазаж тавиулсан чинь миний үүдэн шүд рүү гараараа цохих шиг болсон. Тэгсэн миний амнаас цус гараад шүд ганхсан би гарч ирээд бүгдээрээ цагдаа дээр ирсэн. Дараа нь хүүхдийг нь авах гээд урд гэрт байдаг Д.Б ийнд гэрт ороод хүүхдээ аваад гарах гэхэд элдвээр хэлээд араас үснээс зулгаасан би эргэж хараад гарыг нь хазсан чинь гараа аваад миний шүд, уруул орчимд гараараа 1 удаа цохьсон. Тэрнээс болж миний шүднүүд ганхаж уруул хавдсан. Өөр намайг цохиж гэмтээсэн хүн байхгүй тухайн үед би эрүүл байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 62-65 /
Хохирогч Т.Л ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв
Хохирогч Т.Л ийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би гэрт ороод Д.Б тай маргасан барилцаж аваад түүнийг газар унагаасан бид хоёр салаад боссон. Тэгтэл хадам ээж Л.Сэргэлэгтуяа, Д.Б ын найз 2 над руу хэл амаар дайраад Д.Б миний нүд рүү хөлөөрөө өшиглөж толгой руу гараараа цохьсон, мөн миний ар нуруу болон дагз хүзүү рүү манай гэрийн цаг болон гоо сайхны ширээний толиор нуруу руу цохьсон. Энэ үед манай ээж Д.Б гаднаас орж ирээд хүүхэд аллаа гээд буцаад гарч гүйгээд цагдаа дуудсан. Тэгээд ээж дахин орж ирээд салгах гээд хүчрээгүй. Тэгтэл Ундрахбулаг гэдэг ах орж ирсэн тэр үед бид нар салчихсан байсан араас нь цагдаа орж ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би гэртээ эргэж орж ирээд байхад ээж орж ирсэн араас нь Л.С орж ирээд согтуу хүүхэд авч гарах гээд байхаар нь хөөе болохгүй гээд хүүхдийг татаж авах гэхэд Л.С эргэж хараад ээжийн гараас хазсан. Тэгтэл ээж гараа татаад Л.С гийн үснээс татаад гараа татаж байсан би гараад цагдаа дагуулж орж ирэхэд тэр хоёр салчихсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 67-68/
Гэрч Д.Оюунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн
... Тэгтэл хадам ээж Д.Б одоо битгий зод зодуулчих гээд Т.Л ид хэлсэн. Д.Б тэр хоёр зодолдоогүй харин барилцаж аваад ноцолдож байхад манай толь эвдэрхий байсан учир газар ойчсон. Д.Б манай толийг аваад та яахаараа миний эгчийн юмыг эвдчихдэг юм гэж Т.Л руу далайсан чинь урдаас нь тэр толиноос цуг барьж аваад 2 талаас нь бариад байхаар нь би салгаад толио авсан гэхдээ бие биенийгээ тэр толиор цохиогүй. Өмнө өдөр нь тэр толь хагарсан байсан. Тэгж байтал цагдаа орж ирсэн. Би ээжид хүүхдээ авъя гэхэд ээж урд гэр рүү ороод хүүхэд авах гэж байгаад хадам ээжид шүдээ цохиулаад эргэж орж ирсэн. Ж.******* бол үүдэнд больцгоогооч гээд л зогсоод байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 69-70/,
Гэрч Ж.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Л.С зүгээр байсан, харин Д. Баянжаргалыг салгах гэж байхад хүргэндээ нэг удаа цохиулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 80-81/,
Гэрч О.Самбуугийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 10 дугаар сарын хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Би “Оргил баарнаас шөнө халамцуу гарч ирээд Т.Л бас согтуу бололтой байсан чи намайг таньж байна уу гээд байсан. Түүнээс би Т.Л той зодоон хийгээгүй би гар хүрээгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 79-80/,
Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би 1-р багт эргүүл хийж байсан ба орой “Буян” баарыг шалгаад эргээд урагш алхаж байхад “Оргил “ баарны урд 2 хүн барилцаж авсан тэр хоёр хүний нэг нь Алагаа буюу Лхагвадорж нөгөө нь******* нар байсан. Би тэр 2-ыг салгаж явуулсан, бие биенийгээ цохиогүй зодоон хийгээгүй заамдалцсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 82/,
Гэрч *******ы мөрдөн байцаалтад өгсөн
...би Т.Л той хамт явж байсан тухайн үе бол 2018 оны өвөл шинэ жилээс өмнө яг хэдэнд гэдгийг нь одоо санахгүй байна. Т.Л бид хоёр “Оргил” баарнаас гарч ирж байсан бид хоёр 2 пиво уусан байсан гадаа Т.Л О.Самбуутай барилцаж авахад эргүүлийн цагдаа ирээд салсан ямар нэгэн зодоон болоогүй . Бие биенийгээ тэр хоёр цохилцоогүй. Т.Л ид ямар нэгэн шарх сорви, гэмтэл учирч цус гоожсон юм мэдэгдээгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 83/,
Гэрч шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн
... Уг хүний биед учирсан гэмтлийг харахад дух хэсэгт болон ам хэсэгт тус тусдаа 2 өөр хүн цохьсон бол уг гэмтлүүд учрах боломжтой. Нэг удаагийн цохилтоор дээрх гэмтлүүд бүгд учрахгүй. Л.С гийн биед үүссэн баруун дээд 1-р шүдний булгарал дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн дээд 1-р шүдний цөгцний эмтрэл, сулрал нь мөн адил гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний цөгцний эмтрэл, сулрал үүсэхэд дээд уруулын зөөлөн эдийн няцрал хамт үүснэ. Мөн Л.С гийн дух, уруул хэсэгт цохигдохын аль ч үед үүсэх боломжтой. Хохирогч Л.С гийн биед үүссэн баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний цөгцний эмтрэл, сулрал гэмтлийн хамт дээд уруулд зөөлөн эдийн няцрал буюу хавдсан гэмтэл давхар учирсан байдлыг харахад хохирогч хүний гарыг хазсан үед эсрэг этгээд хүчтэй татах үед үүсэх боломжгүй, харин уг гэмтэл учирсан хэсгээрээ юманд цохигдох, цохиулах үед дээрх шүдний булгарал, эмтрэл, сулрал гэмтэл учирна... гэх мэдүүлэг / хх-ийн 92-95 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 39 дугаар шинжээчийн
1. Л.С гийн биед тархи доргилт, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл, сулрал, дээд уруул, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 09-10/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 41 дугаар шинжээчийн
1. Т.Л ийн биед тархи доргилт, дух, хамар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн нүдний алимны салст, дагзны цус хуралт, дагз, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 15-16/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 107-108 /, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, хохирогч Л.С гийн тархины бичлэг /хх-ийн 27-38/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 41-46 /, яллагдагч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /149-151/, яллагдагч нарын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 137-139/, яллагдагч нарын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 146-148 / депозит дансны хуулгууд / хх-ийн 142-145/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 20- 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 7-12 тоотод Л.С гийн уруул хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан
Шүүгдэгч Д.Б нь 2018оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 7-12 тоотод Т.Л ийг зодож эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулсан
Шүүгдэгч Т.Л нь 2018 оны 12 дугаар сарын 20- 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 7-12 тоотод Л.С гийн дух хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Д.Б ын ... Би эгчийг аваад гарах гэхэд Т.Л урдаас орж ирээд би хажуугаар нь гартал миний ар дагз хэсэг рүү гараараа цохьсон би тэр үед ухаан алдаж унасан, шууд миний дээрээс гарч намайг цохиж зодсон, Би Лхагвадоржийн гэдэс орчимд хөлөөрөө хоёр гурав жийсэн намайг дээр гараад цохиж байх үед нь жийсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 116-117 /
Шүүгдэгч Д.Б ийн ... Л. Сэргэлэнтуяа гэрт орж ирээд зээгээ авна гэж хэлэхэд миний баруун гарын долоовор хурууг хазсан би холдуулах гэж нэг удаа хойш нь түлхсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 123-124 /
Шүүгдэгч Т.Л ийн ... Д.Б ыг барьж авах үед намайг шанаанд би барилцаж авсан гаднаас хадам ээж Л.С , С.******* орж ирээд бүгд нийлж намайг бүлэглэж зодсон, Баянжаргал хананд байсан цаг, гоо сайхны ширээний толь аваад толгой руу цохьсон.. гэх мэдүүлэг / хх-ийн 122-123 /
Хохирогч Л.С гийн .. манай охин******* хадмын гэрт ороод хүүхэд аваадах гэхээр нь би хүүхдийг нь авах гээд гэрт нь ороход Д.Б араас орж ирсэн, хүүхэд хувцаслаад гарах гэсэн чинь Д.Б миний араас үснээс зулгааж чирсэн би гарыг нь хазаж тавиулсан чинь миний үүдэн шүд рүү гараараа цохьсон, амнаас цус гараад шүд ганхсан, шүднүүд ганхаж уруул хавдсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 62-65 /
Хохирогч Т.Л ийн... Д.Б миний нүд рүү хөлөөрөө өшиглөж толгой руу гараараа цохьсон, мөн миний ар нуруу болон дагз хүзүү рүү манай гэрийн цаг болон гоо сайхны ширээний толиор нуруу руу цохьсон.....гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/
Гэрч *******гийн ...хүүхэд авч гарах гээд байхаар нь хүүхдийг татаж авах гэхэд Л.С эргэж хараад ээжийн гараас хазсан, ээж гараа татаад Л.С гийн үснээс татаад гараа татаж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 67-68/
Гэрч Д.Оюунжаргалын... Т.Л , Д.Б тэр хоёр зодолдоогүй харин барилцаж аваад ноцолдож байхад манай толь эвдэрхий байсан учир газар ойчсон, бие биенийгээ тэр толиор цохиогүй, өмнө өдөр нь тэр толь хагарсан байсан,... би ээжид хүүхдээ авъя гэхэд ээж урд гэр рүү ороод хүүхэд авах гэж байгаад хадам ээжид шүдээ цохиулаад эргэж орж ирсэн, Ж.******* бол үүдэнд зогсоод байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 69-70/,
Гэрч Ж.*******гийн...Л.С зүгээр байсан, дараа ньД. Баянжаргалыг салгах гэж байхад Т.Л ид нэг удаа цохиулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 80-81/
Гэрч шинжээч эмч Б.Баяртогтохын...нэг удаагийн цохилтоор дээрх гэмтлүүд бүгд учрахгүй. Л.С гийн биед үүссэн баруун дээд 1-р шүдний булгарал дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн дээд 1-р шүдний цөгцний эмтрэл, сулрал нь мөн адил гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,..Л.С гийн биед үүссэн баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний цөгцний эмтрэл, сулрал гэмтлийн хамт дээд уруулд зөөлөн эдийн няцрал буюу хавдсан гэмтэл давхар учирсан байдлыг харахад хохирогч хүний гарыг хазсан үед эсрэг этгээд хүчтэй татах үед үүсэх боломжгүй, харин уг гэмтэл учирсан хэсгээрээ юманд цохигдох, цохиулах үед дээрх шүдний булгарал, эмтрэл, сулрал гэмтэл учирна... гэх мэдүүлэг / хх-ийн 92-95 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 39 дугаар шинжээчийн... Л.С гийн биед тархи доргилт, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл, сулрал, дээд уруул, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 09-10/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 41 дугаар шинжээчийн.... Т.Л ийн биед тархи доргилт, дух, хамар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн нүдний алимны салст, дагзны цус хуралт, дагз, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,.. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 15-16/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б , Д.Б , Т.Л нар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Б , Д.Б , Т.Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Д.Б , Д.Б , Т.Л нар нь нь 2018 оны 12 дугаар сарын 20- 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 7-12 тоотод маргалдан зодолдох явцдаа шүүгдэгч Д.Б нь хохирогч Л.С гийн уруул хэсэгт нь гараараа цохих буюу эрүүл мэндэд баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл, сулрал, дээд уруулд гэмтэл,
Шүүгдэгч Т.Л нь хохирогч Л.С гийн дух хэсэгт нь гараараа цохих буюу биед тархи доргилт буюу духны зөөлөн эдийн няцрал гэмтэл
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Т.Л ийн биед тархи доргилт, дух, хамар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн нүдний алимны салст, дагзны цус хуралт, дагз, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нотлогдсон ба шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Б , Д.Б , Т.Л нарын дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Л.С гийн биед учирсан тархи доргилт, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл, сулрал, дээд уруул, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл, хохирогч Т.Л ийн биед тархи доргилт, дух, хамар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн нүдний алимны салст, дагзны цус хуралт, дагз, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б , Д.Б , Т.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тэдгээрт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 3 удаагийн ял шийтгэл бүртгэгдсэн ба Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох оногдуулсан ял биелэгдсэн буюу эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан талаарх тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б , Т.Л нар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б , Д.Б , Т.Л нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Л.С нь Д.Б , Т.Л нарын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй,
Мөн хохирогч Т.Л нь Д.Б ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Тухайн хэрэг учрал нь 2018 оны 12 дугаар сарын 20-21-ний өдөр үйлдэгдсэн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-д... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно... гэж хуульчилсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № 373, 373а, 373б дугаар прокурорын тогтоолоор шүүгдэгч Л.С нь Д.Б , Т.Л нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “ гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн ”.. гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч Л.С нь Д.Б ,Т.Л нар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Д.Б , Д.Б , Т.Л нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Д.Б , Д.Б , Т.Л нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Д.Б нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт үйлчлэгч ажилтай, шүүгдэгч Т.Л нь “Таван толгой” ХХК-нд тээврийн жолооч ажилтай ба шүүгдэгч нар тогтмол орлоготой, хувьд ноогдох хөрөнгөтэй, хувийн байдал, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын хөрөл хэмжээний дотор шүүгдэгч Д.Б , Т.Л нарт торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Харин шүүгдэгч Д.Б нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 удаа ял шийтгүүлж байсан, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын хөрөл хэмжээний дотор шүүгдэгч Д.Б д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б , Д.Б , Т.Л нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Д.Б, овогт Т.Л, овогт Д.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б , Т.Л нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б ыг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б , Т.Л нарт тус бүр оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 2 жилийн хугацаанд төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б , Т.Л нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Д.Б , Д.Б , Т.Л нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Д.Б , Д.Б , Т.Л нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосоноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б , Д.Б , Т.Л нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.