Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 103/2017/00083

 

 

 

 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар  хороо, 60 дугаар байрны 37 тоотод байрлах  СННБЗ ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар  хороо, нарийны 26 дугаар гудамжны 03  тоотод  оршин суух, Боржигон  овогт Баасанжавын Алтангэрэлд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн  биелэлт  136.000 төгрөг гаргуулах  тухай  нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар  сарын  16-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч СННБЗ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн Багануур дүүргийн гэрээт салбарыг хариуцдаг СННБЗ ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Алтангэрэлтэй төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 12 сарын хугацаатай сар бүрийн 17-ны өдөр 20.000  төгрөг төлөхөөр 240.000 төгрөгийн 93473736 дугаартай 120 гв-ын 365 хоногтой дугаарын хамт гэрээ хийсэн. Одоогоор иргэн Б.Алтангэрэл нь гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэл 240.000 төгрөгөөс 140.000 төгрөгийг төлсөн байна. Иймд үлдэгдэл төлбөр 100.000 төгрөг алданги 36.000 төгрөг нийт 136.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Алтангэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Баасанжав овогтой Алтангэрэл нь Жи Мобайл ХХК-ийн Багануур дүүргийн гэрээт салбараас төхөөрөмж зээлээр авсан. Одоогоор уг компаниас нэхэмжилж байгаа 136.000 төгрөгийг ямар нэг маргаангүйгээр төлөхийг зөвшөөрч байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч СННБЗ ХХК нь хариуцагч Б.Алтангэрэлээс худалдах худалдан авах гэрээний  үүргийн биелэлт  136.000  төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Хариуцагч Б.Алтангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон “....Нэхэмжилсэн 136.000  төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. СННБЗ ХХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч  Боржигон  овогт  Баасанжавын Алтангэрэлд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн  биелэлт  136.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.730 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.365 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч  Б.Алтангэрэлээс  2.365  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч

СННБЗ ХХК-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   П.ЦЭЦЭГДУЛАМ