| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00440/И |
| Дугаар | 103/ШШ2017/00086 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2017/00086
| 20*******7 оны 02 сарын 24 өдөр | Дугаар *******03/ШШ20*******7/00086 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны 2******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ОНӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 20*******6 оны 6 дугаар сарын 2*******-ний өдрийн 5/35 тоот тушаалыг хүчингүй болгуулж сарын цалингийн 20 хувь буюу *******60.000 төгрөг, үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөг, 2******* хоногийн листний мөнгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны 09 дүгээр сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 20*******6.0*******.04-ний өдрөөс ******* ******* ОНӨААТҮГ-ын дарга Ц. санал болгосны дагуу судалгаа, хөгжил хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаал дээр томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Миний бие тодорхой шалтгааны улмаас 20*******6.08.*******7-ны өдөр эрүүл мэндийн байдал гэнэт муудан өрхийн эмнэлэгт үзүүлэн чөлөө авсан бөгөөд энэ хугацаанд эмчийн зөвлөснөөр нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэн онош тогтоолгохоор Үндэсний төв болон Сэтгэц мэдрэлийн үндэсний төвд үзүүлсэн. Гэвч өмнөх сарын актны мөнгө орж ирээгүй тул зарим эмнэлэгүүдэд үзүүлж чадалгүй *******т 8 дугаар сарын 2*******-ний өдөр буцаж ирээд 8 дугаар сарын *******-ны өдөр төрсөн өдрөөрөө ажлынхаа хамт олонтой уулзахаар ажлаараа ороод гарахад албаны даргын үүрэг даалгаварыг биелүүлэхгүй байна, өндөр насны тэтгэвэртээ гар гэсэн шаардлага тавьсан. Би эмнэлэгийн чөлөө дуусаагүй байсан тул даргын шуурхай зөвлөгөөнийг орхиж гарсан. Тэгээд хотоор эмнэлэгт үзүүлж байгаад ирээд ажлаараа орж даргатай уулзтал хүний нөөцийн ажилтантай уулзаж тушаалаа ав гэсэн. Иймд хууль бусаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 20*******6 оны 6 дугаар сарын 2*******-ний өдрийн 5/35 тоот тушаалыг хүчингүй болгуулж сарын цалингийн 20 хувь буюу *******60.000, төгрөг үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөг, 2******* хоногийн листний мөнгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэй байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 20*******6 оны 6 дугаар сарын 2*******-ний өдрийн 5/35 тоот тушаалыг хүчингүй болгуулж сарын цалингийн 20 хувь буюу *******60.000 гаруй төгрөг, үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөгийн хохирлыг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.- ажилгүй байсан хугацааны цалин 375.000 төгрөг, 20*******6.08.*******-ны өдрөөс 20*******6.09.06-ны өдрийг дуустал эмнэлэгийн чөлөөтэй байсан хугацааны листний мөнгө 262.800 төгрөгийг тус тус 20*******7.03.*******3-ны дотор багтаан нэхэмжлэгч Зт өгч төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Хариуцагч байгууллага нь дээр дурдсан хугацаанд гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч З нь хариуцагч ******* ******* ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 20*******6 оны 6 дугаар сарын 2*******-ний өдрийн 5/35 тоот тушаалыг хүчингүй болгуулж сарын цалингийн 20 хувь буюу *******60.000 төгрөг, үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөг, 2******* хоногийн листний мөнгө 262.800 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигчдын хүсэлтээр 20*******7 оны 0******* дүгээр сарын 23-ны *******58 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх хугацааг түдгэлзүүлж хэргийг эвлэрүүлэн зуучлагч руу шилжүүлжээ.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай явагдаж талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан, шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагууд нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар мөнгөн дүнгийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин 350.000 төгрөгт ноогдох улсын тэмтэгтийн хураамж **************.*******50 төгрөг, 20*******6 оны 6 дугаар сарын 2*******-ний өдрийн 5/35 тоот тушаалыг хүчингүй болгуулж сарын цалингийн 20 хувь буюу *******60.000 төгрөг, үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөг нийт 460.000 төгрөг гаргуулах шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамж төгрөг *******4.450 төгрөг, 2******* хоногийн листний мөнгө 262.800 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 8534 төгрөгийг тус тус тал хувиар бууруулан тогтоож хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
*******. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ОНӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 20*******6 оны 6 дугаар сарын 2*******-ний өдрийн 5/35 тоот тушаалыг хүчингүй болгуулж сарын цалингийн 20 буюу *******60.000 төгрөг, үр дүнгийн шагнал 300.000 төгрөг, 2******* хоногийн листний мөнгийг тус тус гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 20*******6 оны 6 дугаар сарын 2*******-ний өдрийн 5/35 тоот тушаалыг хүчингүй болгуулж *******60.000 гаруй төгрөг, үр дүнгийн шагнал 300.000 төгрөгийн хохирлыг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.- ажилгүй байсан хугацааны цалин 375.000 төгрөг, 20*******6.08.*******-ны өдрөөс 20*******6.09.06-ны өдрийг дуустал эмнэлэгийн чөлөөтэй байсан хугацааны листний мөнгө 262.800 төгрөгийг тус тус 20*******7.03.*******3-ны дотор багтаан нэхэмжлэгчид олгохоор эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.5-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд *******7.067 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА