Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2017/00092

 

 

 

 

 

2017 оны 0******* сарын 06 өдөр

Дугаар 10*******/ШШ2017/00092

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******7 тоотод байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, овогт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 198.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн ******* дүүргийн гэрээт салбарыг хариуцдаг ******* ХХК нь 201******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 12 сарын хугацаатай сар бүрийн 17-ны өдөр 20.000 төгрөг төлөхөөр 240.000 төгрөгийн 9*******47*******771 дугаартай 120 гв-ын *******6******* хоногтой дугаарын хамт гэрээ хийсэн. Одоогоор иргэн Д.Эрдэнэчулуун нь гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэл 240.000 төгрөгөөс 20.000 төгрөгийг төлсөн байна. Иймд үлдэгдэл төлбөр 180.000 төгрөг алданги 18.000 төгрөг нийт 198.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Эрдэнэчулуун шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Эрдэнэчулуун нь Жи Мобайл ХХК-ийн ******* дүүргийн гэрээт салбараас төхөөрөмж зээлээр авсан. Нэхэмжилж байгаа 198.000 төгрөгийг ямар нэг маргаангүйгээр төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 198.000 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Хариуцагч Д.Эрдэнэчулуун нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон ....Нэхэмжилсэн 198.000 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 198.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6*******90 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******29******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч *******29******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ