Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2017/00097

 

 

 

 

 

2017 оны 0******* сарын 07 өдөр

Дугаар 10*******/ШШ2017/00097

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй, 1988 оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, 29 настай, ******* дүүргийн ******* дугаар хороо ******* нийтийн ******* ******* тоотод оршин суух, ******* овогт архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийг төлөөлж нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, Цагдаагийн ахлах дэслэгч Б., зөрчил гаргагч Ц., нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтcийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ц. нь байнга архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан орчин тойрондоо түгшүүр төрүүлж 2016 онд 18 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж, 2 удаа баривчилгаанд явж, 1 удаа архины албадан эмчилгээнд явсан. 2017 онд ******* удаа торгуулийн арга хэмжээ авагдсан. 2017 он гарснаар 7 удаа, 2016 онд 15 удаа саатуулагдсан. 2015 онд 10 удаа саатуулагдсан. 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 6 жилийн хугацаанд 60 удаа саатуулагдсан бүртгэл харагдаж байна. 2016 оны 7 дугаар сарын 6-нд ******* сарын хугацаатай албадан эмчилгээнд хамрагдсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх хуралдаан товлогдсон өдөр буюу 2017 оны ******* дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нилээн олон удаа эрүүлжүүлэгдсэн. Удаа дараа арга хэмжээ авагдаж, эмчилгээнд явсан ч засрахгүй байгаа учраас архины хамааралтай болсон гэж үзэж байна. Иймд Ц. архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Зөрчил гаргагч Ц. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Архины албадан эмчилгээнд явах хэцүү байна. Би удаа дараа саатуулагдсан нь үнэн, ганц удаа харж үзнэ үү, ахин архи уух асуудал гаргахгүй. Эхнэртэйгээ маргалдсан нь миний буруу. 2016 оны 7 дугаар сард архины албадан эмчилгээнд яваад 10 сард ирсэн. Би эхнэрээ хардаж архи уудаг. Согтохоороо эхнэртэйгээ хэрүүл хийдэг. Манай хадам аав архи уудаг болохоор манай эхнэр согтуу хүн үзэж чаддаггүй юм гэв.

Шүүхээс гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2016 онд 18 удаа дараа торгуулсан тухай тэмдэглэл, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт, Л. асууж авсан тайлбар, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээгээр үйлчлүүлэгчид аюул учрах эрсдэлийн түвшин дунд зэрэг гэсэн дүгнэлт зэргийг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь :

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллага нь Ц. архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо. Тухайн этгээд

-согтуурах, мансуурах дон өвчтэй болох нь мэргэжлийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх

- Нийгмийн хэв журмыг зөрчсөн байх

-Сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн, эсхүл эмчлүүлсний дараа согтууруулах, мансууруулах бодис дахин хэрэглэсэн байх гэсэн үндэслэлүүд нэг дор бүрдсэн тохиолдолд тухайн этгээдийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэл бүрдэнэ.

Ц. нь архи уун согтуурч архинд донтох өвчтэй болсон, согтуурсан, мансуурсан үедээ өөрийн хийж буй үйлдлээ мэддэггүй, нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архины албадан эмчилгээнд хамрагдсан ч дахин архи согтууруулах ундаа хэрэглэсэн, архинаас бүрэн хамааралтай болсон болох нь архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Цагдаагийн хэлтсийн удаа дараа эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт, зөрчил гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ц. албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлэх нь зүйтэй гэж үзэв.

Ц. нь хөдөлмөрийн чадвартай бөгөөд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан архины албадан эмчилгээнд хамрагдах шаардлагыг хангасан байна.

Ц. архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлтийг 4 эмчийн бүрэлдэхүүнтэй, эрх бүхий комисс гаргасан, Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт болон бусад баримтууд нь бичгийн нотлох баримтын хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх шаардлагыг хангасан, эргэлзээгүй, үнэн зөв, энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай баримтууд гэж дүгнэлээ.

 

******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан ******* овогт аймгийн суман дахь албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлэхээр тогтоосугай.

2. Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.

*******. Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Ц. аймгийн суман дахь албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

4. Ц.ын албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцсугай.

5. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийг өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА