Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2017/00100

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2017/00100

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* 1 дүгээр гудамжны ******* тоотод байрлах ******* ******* ундарга ******* ХЗХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* дүүргийн ******* дугаар хороо, Бага******* ******* дугаар гудамжны 0 тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******09990 төгрөг 2 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ундарга ******* ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 201 оны 4 дүгээр сарын 2*******-ны өдөр иргэн барьцаат зээлийн гэрээ байгуулж, Г-22080029 гэрчилгээний дугаартай газар барьцаалан, сарын 1.2 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, 800000 төгрөг зээлдүүлсэн.

Одоо зээлийн үлдэгдэл 494*******0 төгрөг, хүү 128*******8 төгрөг ******* мөнгө, алданги 2*******71 төгрөг 7 мөнгө, нийт *******09990 төгрөг 2 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ундарга ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй танилцлаа.

Нэхэмжлэлийн шаардлага *******09990 төгрөг 2 мөнгө гаргуулна гэснийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний үүргийн биелэлт *******09990 төгрөг 2 мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ундарга ******* ХЗХ, хариуцагч Б.Пүрэвсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******09990 төгрөг 2 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, *******09990 төгрөг 2 мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ундарга ******* ХЗХ, хариуцагч овогт зээлийн гэрээний үүргийн биелэлт *******09990 төгрөг 2 мөнгө нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******9*******0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 797******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 797******* төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******. дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА