Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 555

 

 

 

 

   

 

 

 

    2020          08           26                                   2020/ШЦТ/555 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа, 

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,   

шүүгдэгч Онарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж М овогт Т О холбогдох эрүүгийн 201000000760 дугаартай 187/2020/0581/Э индекстэй хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ... оны .... дүгээр сарын .....-ний өдөр Улаанбаатар хотО төрсөн, .....настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, ам бүл .......хамт, Баянзүрх дүүрэг ...... тоотО оршин суух, М овогт Т О /РД:................./    

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Онь 2020 оны 7 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед 32-35 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслээр эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн аюулгүйн тойргоос уруудаад явж байхдаа Э.Омашины араас мөргөлөө гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хамар руу нь толгойгоороо 1 удаа мөргөж, нүүрэн тус газар нь 4-5 удаа гараараа цохих зэргээр зОож хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн мөр, цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

  

ТООРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бОитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Онь 2020 оны 7 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед 32-35 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслээр эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн аюулгүйн тойргоос уруудаад явж байхдаа Э.Омашины араас мөргөлөө гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хамар руу нь толгойгоороо 1 удаа мөргөж, нүүрэн тус газар нь 4-5 удаа гараараа цохих зэргээр зОож хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн мөр, цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

1. Шүүгдэгч Т.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Э.Омөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед би өөрийн эзэмшлийн 32-35 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцоО Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн аюулгүйн тойргоос уруудаж явж байтал миний урд талд саарал өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэл явж байсан. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл гэнэт 2 дугаар эгнээнд зогсолт хийтэл би рулиэ дарж амжилгүй араас нь мөргөсөн. Тэгтэл тухайн машинаас 30 орчим насны залуу бууж ирсэн ба тухайн үед би ч уурлаж тэр залуу ч уурласан. Ингээд хоорондоо маргалдаж байгаад бие биенийгээ түлхэж байтал тэр залуу толгойгоороо миний хамар руу мөргөсөн. Тэгээд нүүрэн тус газар нь 2-3 удаа цохьсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Бид хоёр учраа олоО бие биенээсээ уучлалт гуйгаад эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-20/  

            3. Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед нөхөр О халамцуу болохоор би машинаа бариад явж байтал гэнэт миний гэдсээр хатгаж өвдөөд машиныхаа тоормосыг гишгээд замын голд огцом зогсолт хийсэн. Учир нь би 9 сартай жирэмсэн юм. Гэтэл араас машин мөргөхөөр нь нөхөр машинаас буугаад нөгөө хүнтэй маргаад байсан. Сүүлдээ бүр хэрүүл нь ширүүсээд зОолдоО байх шиг байхаар нь би машинаас буутал араас мөргөсөн залуугийн хамраас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8652/-ний дүгнэлт:

            -Э.Обиед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн мөр, цээжний зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 25/

            5. Шүүгдэгч Т.Оын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...гэнэт эхнэр маань ёоё, гэдэс базлаад байна гээд замын голд машинаа зогсоотол араас машин ирээд мөргөсөн. Би буугаад жаахан уурласан. Хоорондоо барьцалдаад бие биенийгээ татаж чангааж байгаад би нэг удаа нүүрэн тус газар нь мөргөсөн, цохьсон. Тэр залууд учруулсан гэмтлийг би учруулсан. Өөрийн буруутай үйлдлээ ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/-аар тогтоогдлоо. 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8652/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна. 

Учир нь шүүгдэгч Онь 2020 оны 7 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед 32-35 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслээр эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн аюулгүйн тойргоос уруудаад явж байхдаа Э.Омашины араас мөргөлөө гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хамар руу нь толгойгоороо 1 удаа мөргөж, нүүрэн тус газар нь 4-5 удаа гараараа цохих зэргээр зОож түүний биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн мөр, цээжний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Э.Отгонбаатар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Э.Омөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 35, 37/, түүний хувийн байдал /...33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.  

Шүүгдэгч Т.О холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч М овогт Т Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Т Оыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.О оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Т.О холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.О сануулсугай.    

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР