Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/130

 

2020 оны 08 дугаар сарын 26  өдөр                          Дугаар 2020/ШЦТ/130                                              Ханбогд сум

 

                             

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Д.Б, С.Ө /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Тогоруутан овгийн Санжаагийн Ө, Шарнууд овгийн Дашгаагийн Б нарт холбогдох 2029000000035 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б, С.Ө нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Энгүүн Болор Хуяг” ХХК-ийн авто зогсоолоос “Их Хурд Хүч” ХХК-ийн эзэмшлийн 11-52 УЧ дугаарын чиргүүлтэй, 91-07 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн болохоор ахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Хүний эд зүйлийг хууль бусаар авсан буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн болохоор ахин мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.ТөмөрБын өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай “Их хурд хүч” ХХК-ийн эзэмшлийн 11-52 УЧ чиргүүлийн дугаартай 91-07 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн цагаан өнгийн чирэгч толгойтой цэнхэр өнгийн чиргүүлтэй хүнд даацын тээврийн хэрэгсэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Энгүүн болор” ХХК-ийн хашаан доторх зогсоолоос хулгайд алдагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/

С.Өын гэрчээр өгсөн: “Тухайн машиныг “Энгүүн болор” компани хашаанаас авсан. Эзнээс нь зөвшөөрөл аваагүй. Б бид хоёр 2020 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө цуг авсан. 20 сая төгрөгөөр зарна гэж бодож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/

Гэрч Б.Энхжаргалын өгсөн: “Ө надад хэлэхдээ “машин зарах хүн хэрэгтэй байна. Таньж мэдэх хүн байна уу” гэхээр нь би “хүнээс машин авах уу” гэж асуусан ...Б, Өт “чи энэ машиныг хямдхан зараад хэрэг байна уу, одоо удахгүй ажил сайжирна, зарах гээд байгаа үнэ чинь арай хямд юм биш үү” гэж хэлсэн. Тэгсэн Ө “харин яах уу” гэж ярилцахыг би сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/

Гэрч Э.Алтансүхийн өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө алга болсныг нь мэдэж цагдаад мэдэгдсэн. Би 2020 оны 01 дүгээр сарын 14-нд Цагаан хадны “Энгүүн болор” ХХК-ийн урд зогсоолд байрлуулж тавьсан. Тэр өдрөөс хойш унаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/

С.Өын яллагдагчаар өгсөн: “Энгүүн болор” ХХК-ийн хашаанаас би унаж гараад 3 дугаар постыг тойрсон. Постоор богино тээвэрт явж байгаа машин орж Боггүй болохоор тойрч гараад буцаад засмал руугаа ороод нүүрс тээврийн авто замын 97 дахь километрт байрлах гуанз дээр солигдоод тэндээс ” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/

Шүүгдэгч Д.Бын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Д.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р хуудас/,

Шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 Шүүгдэгч С.Өын хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч С.Өын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р хуудас/,

Шүүгдэгч С.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Шүүгдэгч Д.Б, С.Ө нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Энгүүн Болор Хуяг” ХХК-ийн авто зогсоолоос “Их Хурд Хүч” ХХК-ийн эзэмшлийн 11-52 УЧ дугаарын чиргүүлтэй, 91-07 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь  тогтоогдсон.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Д.Б, С.Ө нарыг бүлэглэн  “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэмт хэргийг бусдад хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.ТөмөрБ нь прокурорт гаргасан хүсэлтдээ: “Миний бие Ганбаатар овогтой ТөмөрБ нь “Их хурд хүч” ХХК-ны менежер ажилтай болно. Б.Б, С.Ө нарт холбогдох хэргийн шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1 500 000 төгрөг өгч манай компанийг хохиролгүй болгосон нь үнэн болно. Нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /1 дүгээр хх-ийн 250 дугаар хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж үнэлгээгээр тогтоогдсон 255 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б, С.Ө нар нь нийт 104 хоног цагдан хоригдсон, хохирогчид хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.