Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/133

 

2020 оны 09 дүгээр сарын 02 өдөр                         Дугаар 2020/ШЦТ/133                                                 Ханбогд сум

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

               Улсын яллагч: Б.Амармөрөн,

               Шүүгдэгч: М.Б  /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Амармөрөнгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яндаг овгийн Мөнхбатын Бт холбогдох эрүүгийн 2029001210106 дугаартай  хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч М.Б нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд Хаан банкны гадаа Ч.Энхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын  дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б нь мэдүүлэхдээ: “Өмнөговь аймгийн Цогтцэций суманд  Хаан банк орчоод эхнэр хүүхэдтэйгээ явж байсан ардаас хүн дуудаад байхаар эргээд харсан Ч.Энхжаргал найзтайгаа зогсож байсан. Тэгээд би очоод Ч.Энхжаргалыг цохисон” гэв.

Хохирогч Ч.Энхжаргалын өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би хаан банкны ард найз Баярхүүтэй зогсож байсан юм тэгэхэд Б зам гарч явсан юм тэгээд би Быг юу байна гэж хэлэхэд Б шууд хүрч ирээд цохиод авсан тэгэхээр нь яаж байна гэхэд надтай зууралдаад авсан тэр үед эхнэр нь түлхүүрээр миний толгой руу цохих шиг болсон. Тэгээд миний хамар луу Б мөргөсөн тэгэхэд нь арьс нь язраад цус гарсан тэгээд зууралдаад байж байхад Ганбаяр гэх найз маань гарч ирээд салгасан... надад учирсан тархины доргилтыг Б унагаж учруулсан, хамар яс хугараагүй Б мөргөхөд арьс нь язарсан цус гарсан, зүүн нүдний дээд, доод зовхинд Б цохиж гэмтэл учруулсан, хуйхны язарсан шархыг ноцолдож байхад учирсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

Гэрч Б.Дэлгэрмаагийн өгсөн: “...Хаан банкруу орох гэж байхад араас нэг хүн хөөе гэх шиг болохоор нь харсан чинь Энхжаргал манай нөхрийг юу байна гэсэн тэгсэн манай нөхөр очоод шууд барилцаж аваад нэг нэгнийгээ цохьсон. Тэгээд тэр 2 зууралдаад байсан тэгсэн Энхжаргал манай нөхрийг заамдаад доошоо дартал манай нөхөр Энхжаргалын шилбэрүү нь өшиглөсөн тэгээд тэр хоёр зууралдаж байгаад хоёулаа газар унасан. Тэгэхэд Энхжаргал доод талд нь орж унасан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,

Гэрч Х.Баярхүүгийн өгсөн: “...Ч.Энхжаргал Бтай мэнд мэдтэл Б Энхжаргалыг ирээд шууд цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаж байсан тэгсэн Хаан банкнаас Ганбаяр гарч ирээд тэр хоёрыг салгасан. Б гараараа Энхжаргалын нүүр лүү нэг удаа цохисон. Энхжаргалын хамарнаас цус гарсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №329 дугаартай шинжээчийн:

  1. Ч.Энхжаргалын биед тархины доргилт, хамар ясны хугарал, хамрын хянга, зүүн нүдний дээд зовхины, хуйхны язарсан шарх, зүүн нүдний дээд болон зовхины цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/,

Шинжээч С.Шүрцэцэгийн өгсөн: “...Хүний бие махбодод 1 цул гэж авч үзээд гэмтлийн зэргийг тогтооно. Зайлшгүй шаардлагатай бол тус тусад нь тогтоож болно. Ч.Энхжаргалын биед учирсан эдгээр гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

Яллагдагч М.Бын хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 42-45-р хуудас/

Шүүгдэгч М.Бын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч М.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/,

            Шүүгдэгч М.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 54-59-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Э.Төмөрхуягт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Ч.Энхжаргал нь цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтдээ: “...Миний бие Мөнхбат овогтой Бтай маргалдаж улмаар би өөртөө хөнгөн гэмтэл авсан. Миний бие М.Бтай эвлэрсэн тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/ байх тул шүүгдэгч М.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600 000 төгрөгөөр торгох саналыг  гаргасан байна.

Шүүх шүүгдэгч  М.Б нь тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын саналыг  харгалзан шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   600 000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.