Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2017/00103

 

 

 

 

 

201******* оны 0******* сарын 1******* өдөр

Дугаар 10*******/ШШ201*******/0010*******

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Билэгт ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хилийн цэргийн ******* дугаар ангид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 19************** оноос 1991 онд - аймгийн Хилийн цэргийн дугаар ангийн 2 дугаар заставт 4 жил, - аймгийн хилийн цэргийн дугаар ангийн төвд 6 жил ажиллаж байгаад нөхрөө дагаж 199******* оны ******* дугаар сард ******* дүүрэг дэх Хилийн цэргийн ******* дугаар ангид ирж гал зууханд тогоочоор ажилласан. Намайг 2016 оны 10 дугаар сард ээжлийн амралтаа дуусгаад ороход дэд хурандаа өрөөндөө дуудаад та одоо ажлаас гар, өөрөө тэтгэвэрт гарах хугацаагаа хүртэл өөр газарт ажиллаад тэтгэвэртээ гарна биз гэж хэлсэн. Улмаар хэлсэндээ хүрч намайг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн ************** дугаар зүйлийг **************.1, **************.2, 42 дугаар зүйлд зааснаар тодорхой үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Намайг халсан тушаал гаргахдаа Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг бариагүй үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймд намайг хуучин эрхэлж байсан ******* дугаар ангийн гал зуухны тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хилийн цэргийн ******* дугаар ангийг төлөөлж байгаа Захиргаа хүний нөөцийн тасгийн дарга Ц. би иргэн Н.******* гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч 201*******.0*******.06-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажил Хилийн цэргийн ******* дугаар ангийн тогоочийн ажилд нь эгүүлэн томилсон болно. Н.г ажлаас халахдаа ******* сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1*******00.000 төгрөг олгосон бөгөөд нэгэнт ажилдаа орж байгаа учраас 201*******.05.01-ний өдрийг хүртэл цалингүй ажиллуулахаар нэхэмжлэгч Н.тэй харилцан тохиролцож гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Хилийн цэргийн ******* дугаар ангид холбогдуулан тус ангийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Н.г Хилийн цэргийн ******* дугаар ангийн тогоочийн ажилд 201*******.*******.6-ны өдрөөс томилж ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаар эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож эвлэрсэн 1*******00.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 4*******.*******50 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 21.**************5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******4.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Н.******* нэхэмжлэлтэй, Хилийн цэргийн ******* дугаар ангид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгч Н.г Хилийн цэргийн ******* дугаар ангийн тогоочийн ажилд 201*******.*******.6-ны өдрөөс эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч нь 201******* оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл цалингүй ажиллахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй.

2. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хилийн цэргийн ******* дугаар ангиас улсын тэмдэгтийн хураамжинд 21.**************5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА