Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 544

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

улсын яллагч П.Ганбаатар /томилолтоор/,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ц.Туяа,

шүүгдэгч Ц..Б, Д.Э, тэдгээрийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч С.Сансартуяа,

шүүгдэгч Д.Б, С.А-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж овогт Г-н Т-нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, шүүгдэгч О овогт Д-ын Э-, М овогт Д-гийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Б овогт С-гийн А-, Т овогт Ц-ийн Б-, Ч овогт Б-ын О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902009950152 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцээд, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.    Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг, ам бүл 2, хүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ж овогт Г-н Т-н,

2.    Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт Д-ын Э-

3.    Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, М овогт Д-гийн Б,

4.    Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Увс аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овгийн С-гийн А /,

5.    Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Ц-ийн Б,

6.    Монгол Улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамтаар, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Батболдын О,.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Т нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 223 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тус цэцэрлэгээс 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан шинээр бүлгийн багш шалгаруулж авах сонгон шалгаруултанд тэнцсэн Д.Эаас албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу тус цэцэрлэгт багшаар ажлуулах шийдвэр гаргасны хариуд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөгийн хахууль авсан,

- мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Азбаярыг тус цэцэрлэгт элсүүлэн авахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн буюу цахим хэлбэрээр зохион байгуулсан цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаж чадаагүй гэх Б.Азбаярын аав болох Д.Бгээс Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С.А-, Б.О, Ц..Б нараар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль авч, 2 удаагийн үйлдлээр бусдаас нийт 1,000,000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч Д.Э нь өөртөө давуу байдал бий болгож, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 223 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажилд орохын тулд тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Т-нт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр түүний албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч Д.Б нь өөртөө болон хүүдээ давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажилагаа явуулах 223 дугаар цэцэрлэгт хүү Б.Азбаярыг оруулахын тулд С.Аптанцэцэг, Б.О, Ц..Б нараар дамжуулан тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Т-нт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч С.А- нь Д.Б болон түүний хүүд давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 223 дугаар цэцэрлэгт Д.Бн хүү Б.Азбаярыг оруулахын тулд Б.О, Ц..Б нараар дамжуулан тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Т-нт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийн хахууль өгөхөд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

шүүгдэгч Ц..Б нь Д.Б болон түүний хүүд давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 223 дугаар цэцэрлэгт Д.Бн хүү Б.Азбаярыг оруулахын тулд тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Т-нт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийн хахууль өгөхөд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

шүүгдэгч Б.О нь Д.Б болон түүний хүүд давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 223 дугаар цэцэрлэгт Д.Бн хүү Б.Азбаярыг оруулахын тулд Ц..Баар дамжуулан тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Т-нт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийн хахууль өгөхөд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Т: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, Д.Эаас авсан мөнгөөр тухайн цэцэрлэгт эд зүйл авч хэрэглэсэн...” гэв.

Шүүгдэгч Ц..Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

Шүүгдэгч С.А-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

Шүүгдэгч Д.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

          Шүүгдэгч Д.Э: “...223 дугаар цэцэрлэгт багшаар ажиллахын тулд сонгон шалгаруулалтанд орсон, надтай нийлээд 5-6 багш сонгон шалгаруулалтанд орж, шалгалт өгсөн, намайг Т-н дуудаад шалгалтанд тэнцсэн, гэхдээ шалгалт өгсөн багшийн нэгэнтэй нь оноо тэнцсэн, яах уу гэхээр нь би орьё гэсэн, тэгсэн 500,000 төгрөг өгчих гэхээр нь өгсөн. Тэгээд нөхөртөө үнэнгээ хэлээд нөхрийнхөө данснаас шилжүүлсэн, өмнө нь би Архангай аймагт цэцэрлэгт ажиллаж байгаад 2018 онд хотод орж ирсэн, хотод ирээд Москва хороололд хувийн цэцэрлэгт ажиллаж байсан. Намайг 500,000 төгрөгийг өг гэхээр нь өгсөн, юунд өгснөө санахгүй байна. Гэм буруу дээрээ маргаан байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.О: “...Миний хувьд тухайн мөнгийг хэнд зарцуулсан, түүгээр юу хийсэн гэдгийг мэдэхгүй бөгөөд, би өөрөө тухайн мөнгийг хандив гэж бодож шилжүүлсэн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч Д.Намнангив мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Г.Т нь 2019 оны 8 дугаар сард бүлгийн багшаар ажилд орохоор сонгон шалгаруултанд тэнцсэн Э-ыг ажилд орох үед нь 500,000 төгрөг нэхэж авсан байсан. Э- нь 2019 оны 9 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдөх үедээ Г.Таас өгсөн 500,000 төгрөгөө авья гэхэд тэрээр мөнгийг нь буцааж өгсөн гэж Э- ярьж байсан. ...2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бага Б бүлгийн Энхчимэгээс Г.Т нь хүүхдийг цэцэрлэгт оруулсантай холбоотойгоор 500,000 төгрөгөөр хандив авсан байсан. Э- багшийн ангийн хүүхдийн ээж болохоор энэ талаар Э- багш тодорхой сайн мэдэж байгаа. ...Б- багшийн дансаар дамжуулан 500,000 төгрөгийг эрхлэгч авсан байна...” /1-р хх-ийн 59-61/ гэсэн,

 

Гэрч С.БудС- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг ажиллаж байх хугацаанд эцэг эхийн зүгээс цэцэрлэгт өгсөн хандивын орлого болон олон анги засвартай холбоотой касст тушаагдсан бэлэн мөнгө байхгүй. ...Эрхлэгчийн зүгээс хэн нэгний өгсөн хандивыг надаар дамжуулж орлогоор авахуулж байгаагүй...” /1-р хх-ийн 62-63/ гэсэн,

 

Гэрч Б.Пүрэвжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оноос хойш эцэг эхчүүдээс бэлэн мөнгөөр болон эд материалаар хандив өгч байсан удаа байхгүй. Надад орлого бүртгэгдэж байгаагүй. Хэрвээ хандив өгсөн тохиолдолд Нийслэлийн өмчийн харилцааны газарт энэ талаарх эрхлэгчийн албан бичгийг хүргүүлээд зөвшөөрсөн хариу ирсэний дараа цэцэрлэгийнхээ аж ахуйд хүлээж авах ёстой...” /1-р хх-ийн 64-65/ гэсэн,

 

Гэрч П.Цэрэнчимэд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хаан банкны 5014428140 дугаартай данс эзэмшдэг. ...Г.Т нь манай аавын төрсөн эгч байгаа юм. ...Тэгэхээр авга эгч данс асуухаар нь миний дансыг өгөөд 2019 оны 10 дугаар сард надаар мөнгийг гаргуулж авсан байж магадгүй, эсвэл энэ мөнгийг авахдаа миний Хаан банкны картыг аваад машиндаа юм авсан гэж санагдаад байна. Энэ 8 дугаар сард орж ирсэн мөнгөөр Нарантуул зах орж хувцаса аваад 57-69 УБК улсын дугаартай Приус 20 маркийн автомашиндаа бензин хийж би зарцуулсан...” /1-р хх-ийн 73-74, 214-215/ гэсэн,

 

Гэрч Б.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хүү Азбаяр нь одоо 3 настай, Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэглэгт 2019 оны 10 дугаар сард орсон. Манай нөхөр хөөцөлдөж байгаад таньдаг хүнээрээ дамжуулж хүүгээ оруулсан гэж хэлж байсан...” /1-р хх-ийн 75/ гэсэн,

 

Гэрч Б.Амарбаясгалан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тус цэцэрлэгийн 2018 оны, 2019 оны 02 дугаар улирлын байдлаар  үйл ажиллагаанд нь дотоод аудит хийсэн. Шалгалтаар тус цэцэрлэгийн бичиг баримтын эмх цэгц хангалтгүй, алба хаагчиддаа шагнал урамшууллыг хавтгайруулан олгосон, хүүхдийн хоол хүнсэнд 453,000 төгрөгийг илүү зарцуулсан, шилэн дансанд 2 хөрөнгө авсантай холбоотой мэдээллээ мэдээлээгүй хоцроосон зэрэг зөрчил илэрсэн. Шалгалтын комиссын зүгээс тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд албан шаардлага, акт тавиагүй, ерөнхий дээрх зөрчилд зөвлөмж өгч залруулж ажилласан...” /1-р хх-ийн 216/ гэсэн,

 

Гэрч Ж.Отгонхоролоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Г.Тийн зүгээс 2019 онд болон ер нь намайг томилогдсоноос хойш дээрх хуулийн дагуу  манай байгууллага болон надад хандаж зөвшөөрөл авч байсан тохиолдол байхгүй. Миний зүгээс болоод манай байгууллагаас түүнийг бусдаас хандив, санхүүгийн туслалцаа ав гэж зөвшөөрөл өгч байгаагүй...” /1-р хх-ийн 217-218/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Э-аас хахууль авах зорилгоор 500,000 төгрөг аваагүй, оршин суух тодорхой хаяггүй байсан учраас барьцаа хөрөнгө болгож 500,000 төгрөг авсан.  ...Э-ын 500,000 төгрөгийг би түүнд ажлаас халагдах өдөр нь өөрт нь бэлнээр буцааж өгөөд гарын үсэг зуруулсан. ...Мөн Ц..Баас 500,000 төгрөг авсан. Гэхдээ уг мөнгө нь би түүнд зарсан шубаныхаа мөнгийг авсан. ...Цэрэнчимэдийн аав ПүрэвС-гийн машин нь эвдэрээд яаралтай 500,000 төгрөг өгөөч гэхээр нь би түүнд туслах үүднээс Б-ыг надаас авсан мөнгөө над руу өгч байна гэж ойлгоод дүүдээ зээлчихсэн юм. Гэтэл Б- дүүгээсээ авсан 500,000 төгрөг над руу шилжүүлснийг би мэдээгүй. Дараа нь шубаны маань 500,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. ...Миний хувьд Б-ы дүүгээс авсан 500,000 төгрөгийг хувьдаа ашигласан зүйл байхгүй. Ангиудынхаа тохижилтод зарцуулсан.

...Би Э-ыг ажилд авахын тулд 500,000 төгрөг авсан, Азбаяр гэж хүүхдийг цэцэрлэгт оруулахын тулд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд эдгээр хүмүүсээс хахууль авсан...” /1-р хх-ийн 172, 174-175, 176-177/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц..Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн яллагдагчаар мэдүүлэгтээ: “...Би Азбаяр гэх хүүхдийг цэцэрлэгт оруулахын тулд түүний эцэг, эхээс өгсөн 500,000 төгрөгийг эрхлэгч Т-нт өгсөн нь үнэн. ...Т-н эрхлэгчийн тухайд өөрөө надаас чамд цэцэрлэгтээ  оруулчих хүүхэд байна уу гэж санал тавьдаг байсан. Миний хувьд түүнийг надад оруулах хүүхэд алга уу гэж асуудаг байсан учраас Оийн гуйсан хүүхдийг нь эрхлэгчид хэлж цэцэрлэгтээ оруулсан. Эрхлэгчийн хувьд байнга дарамталж ээждээ надаас шуба авч өгсөн гэж мэдүүлэг өг гэж загнаад байгаа. Мөн Оээс авсан мөнгийг бэлнээр хүлээж аваад өөрийнхөө ангиа тохижуулсан гэж хэл, над руу шилжүүлсэн  мөнгөө шубаны үнэ гэж хэл гээд байгаа юм. ...Би даргаас Б- шуба аваагүй, мөн ангиа тохижуулахад арга зүйчээс өгсөн мөнгийг зарцуулаагүй, түүнээс 500,000 төгрөг шилжиж орж ирсэн тухайн үед нь эрхлэгчийн надад хэлсэн данс руу нь шилжүүлсэн. Эрхлэгчийн хувьд өөрөө л надад 500,000 төгрөг өг гэж анхнаасаа мөнгөн дүнгээ хэлсэн, түүний хэлснээр би О арга зүйчид хэлсэн...” /1-р хх-ийн 181-182, 183-184/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн хүү Азбаярыг Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэгт оруулахын тулд хөрш А-т 500,000 төгрөг өгсөн. Тэрээр тус цэцэрлэгт оруулахын тулд 500,000 төгрөг өг гэж байна гэсэн. Үүний дагуу би түүнд өөрт байсан 500,000 төгрөгөө бэлнээр нь өгсөн. Уг мөнгийг А- хэнд өгснийг мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 188-189/ гэсэн,  

 

Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Дулаанхан 3 дугаар байр 45 тоотод нүүж орсон бөгөөд эрхлэгчийг надаас хаана амьдардаг талаар тухайн үед асуухад нь би дээрх гэрийнхээ хаягийг түүнд хэлсэн. Надаас оршин суух хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар 500,000 төгрөг аваагүй, харин чи шалгалт өгсөн 1 багштай адилхан оноо авсан байна, яах вэ гээд байсан, юу авахуулах юм бэ гэхэд бэлэн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 500,000 төгрөг болох уу гэж асуухад болно гээд надад дансаа өгөөд авсан. Хэрвээ надаас цэцэрлэгтээ хандив гэж мөнгө авсан бол нярав, нягтлан бодогчид тушаалгах байсан боловч тэгээгүй өөрийнхөө дансыг өгсөн...” /1-р хх-ийн 193-194, 195-196/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Анх Б-аас Азбаяр гэж хүүхдийг 243 дугаар цэцэрлэгт оруулаад өгөөч гэж гуйж байсан. Миний хувьд Б- багшийг 500,000 төгрөг гэнэ гэхээр нь А- багшид энэ талаар нь хэлсэн. А- багш надад 500,000 төгрөг бэлнээр өгснийг нь би тухайн өдөр нь өөрийн дансанд байсан мөнгөнөөсөө Б- багшийн данс руу 223 хандив гэсэн утгатайгаар шилжүүлсэн...” /1-р хх-ийн 203-204/ гэсэн,

 

Шүүгдэгч С.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хөрш Б нь надаас хүүхдийг маань 223 дугаар цэцэрлэгт оруулж өгөөч сугалаанд сугалагдсангүй, таньж мэддэг хүн байна уу гэхээр нь хүнээс асууж өгье гэсэн. Ингээд өөрийн танил тус цэцэрлэгийн арга зүйч Оээс асуухад эрхлэгчээс асуугаад өгье хүүхдийнхээ бичиг баримтыг бүрдүүлж байхгүй юу гэж хэлсэн. Үүнээс бараг сарын дараа байх 2019 оны 10 дугаар сарын эхээр О над руу яриад хүнээсээ асуулаа болно гэж байна, 500,000 төгрөг гэж байна гэсэн. Би Бд мөн 500,000 төгрөг гэж байна гэдгийг хэлсэн. Тэгээд надад 2-3 хоногийн дараа бэлнээр 500,000 төгрөг өгсөн. Ингээд би хүүхдийн бичиг баримт 500,00 төгрөгийг авсан даруйдаа От гэрт нь оруулж өгсөн. Түүнд өгөхөөсөө өмнө хүүхдийн материал бэлэн болсон талаар хэлж утсаар ярихад гэртээ байна, гэрт оруулаад ир гэсэн...” /1-р хх-ийн 213/ гэсэн мэдүүлгүд,

- Гомдол /1-р хх-ийн 5-55/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 58/,

- Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 82, 99/,

- Ц..Бы Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 84-91/,

- Г.Тийн Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 92-98/ гэсэн,

- П.Цэрэнчимэдийн Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 109-111/ гэсэн,

- Г.Тийг ажилд томилсон тухай тушаал, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1-р хх-ийн 139, 140-145/ гэсэн,

- Д.Эыг ажилд томилосон, ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбар /1-р хх-ийн 147/,

- Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэгийн багш нарын сонгон шалгаруулалтын тайлан /1-р хх-ийн 148/,

- Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэгийн багш албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 149-154/,

- Илтгэх хуудас /2-р хх-ийн 44-51/,

- Хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 56, 68, 63/,

- Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 220-221/, иргэний үнэмлэхний болон төрөл садангийн лавлагаа /1-р хх-ийн 223-250, 2-р хх-ийн 1-9/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 12-14/, шүүгдэгч Г.Тунгалангийн ажил байдлын тодорхойлолт /2-р хх-ийн 15-17/, оршин суугааа хаягийн тодорхойлолтууд /2-р хх-ийн 18-31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсууд /2-р хх-ийн 32-37/, Б.Азбаярын төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 39/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.Т, Ц..Б, Б.О, С.А-, Д.Б, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Т нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 223 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тус цэцэрлэгээс 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан шинээр бүлгийн багш шалгаруулж авах сонгон шалгаруултанд тэнцсэн Д.Эаас албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу тус цэцэрлэгт багшаар ажиллуулах шийдвэр гаргасны хариуд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөгийн, Б.Азбаярыг тус цэцэрлэгт элсүүлэн авахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн буюу цахим хэлбэрээр зохион байгуулсан цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаж чадаагүй гэх Б.Азбаярын аав болох Д.Бгээс Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С.А-, Б.О, Ц..Б нараар дамжуулан 500,000 төгрөгийн буюу хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдаас 1,000,000 төгрөгийн хахууль авсан,

 

Шүүгдэгч Д.Э нь өөртөө давуу байдал бий болгож Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 223 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажилд орохын тулд тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Т-нт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр түүний албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Д.Б нь өөртөө болон хүүдээ давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 223 дугаар цэцэрлэгт хүү Б.Азбаярыг оруулахын тулд С.А-, Б.О, Ц..Б нараар дамжуулан тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Т-нт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч С.А-, Ц..Б, Б.О нар нь Д.Б болон түүний хүү Б.Азбаярт давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 223 дугаар цэцэрлэгт Д.Бн хүү Б.Азбаярыг оруулахын тулд цэцэрлэгийн эрхлэгч Д.Т-нт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийн хахууль өгөхөд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь гэрч Д.Намнангивын “...Г.Т нь 2019 оны 8 дугаар сард бүлгийн багшаар ажилд орохоор сонгон шалгаруултанд тэнцсэн Э-ыг ажилд орох үед нь 500,000 төгрөг нэхэж авсан байсан. Э- нь 2019 оны 9 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдөх үедээ Г.Таас өгсөн 500,000 төгрөгөө авья гэхэд тэрээр мөнгийг нь буцааж өгсөн гэж Э- ярьж байсан. ...2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бага Б бүлгийн хүүхдийн ээж Энхчимэгээс Г.Т нь хүүхдийг цэцэрлэгт оруулсантай холбоотойгоор 500,000 төгрөгөөр хандив авсан байсан. Э- багшийн ангийн хүүхдийн ээж болохоор энэ талаар Э- багш тодорхой сайн мэдэж байгаа. ...Б- багшийн дансаар дамжуулан 500,000 төгрөгийг эрхлэгч авсан байна...” /1-р хх-ийн 59-61/ гэсэн, гэрч С.БудС-гийн “...Намайг ажиллаж байх хугацаанд эцэг, эхчүүдийн зүгээс цэцэрлэгт өгсөн хандивын орлого болон олон анги засвартай холбоотой касст тушаагдсан бэлэн мөнгө байхгүй. ...Эрхлэгчийн зүгээс хэн нэгний өгсөн хандивыг надаар дамжуулж орлогоор авахуулж байгаагүй...” /1-р хх-ийн 62-63/ гэсэн, гэрч Б.Пүрэвжаргалын “...2015 оноос хойш эцэг эхчүүдээс бэлэн мөнгөөр болон эд материалаар хандив өгч байсан удаа байхгүй. Надад орлого бүртгэгдэж байгаагүй. Хэрвээ хандив өгсөн тохиолдолд Нийслэлийн өмчийн харилцааны газарт энэ талаарх эрхлэгчийн албан бичгийг хүргүүлээд зөвшөөрсөн хариу ирсэний дараа цэцэрлэгийнхээ аж ахуй хүлээж авах ёстой...” /1-р хх-ийн 64-65/ гэсэн, гэрч П.Цэрэнчимэдийн “...Би Хаан банкны 5014428140 дугаартай данс эзэмшдэг. ...Г.Т нь манай аавын төрсөн эгч. ...Тэгэхээр авга эгч надаас данс асуухаар нь миний дансыг өгөөд 2019 оны 10 дугаар сард надаар мөнгийг гаргуулж авсан байж магадгүй...” /1-р хх-ийн 73-74, 214-215/ гэсэн, гэрч Б.Батцэцэгийн “...Миний хүү Азбаяр нь одоо 3 настай, Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэглэгт 2019 оны 10 дугаар сард орсон. Манай нөхөр хөөцөлдөж байгаад таньдаг хүнээрээ дамжуулж хүүгээ оруулсан гэж хэлж байсан...” /1-р хх-ийн 75/ гэсэн, гэрч Ж.Отгонхоролоогийн “...Г.Тийн зүгээс 2019 онд болон ер нь намайг томилогдсоноос хойш дээрх хуулийн дагуу манай байгууллага болон надад хандаж зөвшөөрөл авч байсан тохиолдол байхгүй. Миний зүгээс болоод манай байгууллагаас түүнийг бусдаас хандив, санхүүгийн туслалцаа ав гэж зөвшөөрөл өгч байгаагүй...” /1-р хх-ийн 217-218/ гэсэн, шүүгдэгч Г.Тийн “...Би Э-ыг ажилд авахын тулд 500,000 төгрөг авсан, Азбаяр гэж хүүхдийг цэцэрлэгт оруулахын тулд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд эдгээр хүмүүсээс хахууль авсан...” /1-р хх-ийн 172, 174-175, 176-177/ гэсэн, шүүгдэгч Ц..Бы “...Би Азбаяр гэх хүүхдийг цэцэрлэгт оруулахын тулд түүний эцэг эхээс өгсөн 500,000 төгрөгийг эрхлэгч Т-нт өгсөн нь үнэн. ...Т-н эрхлэгчийн тухайд өөрөө надаас чамд цэцэрлэгтээ оруулчих хүүхэд байна уу гэж асуудаг байсан. Миний хувьд түүнийг надаас оруулах хүүхэд алга уу гэж асуудаг байсан учраас Оийн гуйсан хүүхдийг нь эрхлэгчид хэлж цэцэрлэгтээ оруулсан. ...Эрхлэгчийн хувьд өөрөө л надад 500,000 төгрөг өг гэж анхнаасаа мөнгөн дүнгээ хэлсэн, түүний хэлснээр би О арга зүйчид хэлсэн...” /1-р хх-ийн 181-182, 183-184/ гэсэн, шүүгдэгч Д.Бгийн “...Би өөрийн хүү Азбаярыг Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэгт оруулахын тулд хөрш А-т 500,000 төгрөг өгсөн. Тэрээр тус цэцэрлэгт оруулахын тулд 500,000 төгрөг өг гэж байна гэсэн. Үүний дагуу би түүнд өөрт байсан 500,000 төгрөгөө бэлнээр нь өгсөн...” /1-р хх-ийн 188-189/ гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Эын “...Надаас оршин суух хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар 500,000 төгрөг аваагүй, харин чи шалгалт өгсөн нэг багштай адилхан оноо авсан байна, яах уу гэж байсан, юу авахуулах вэ гэхэд бэлэн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 500,000 төгрөг болох уу гэж асуухад болно гээд надад дансаа өгөөд авсан. Хэрвээ надаас цэцэрлэгтээ хандив гэж мөнгө авсан бол нярав, нягтлан бодогчид тушаалгах байсан боловч тэгээгүй өөрийнхөө дансыг өгсөн...” /1-р хх-ийн 193-194, 195-196/ гэсэн, шүүгдэгч Б.Оийн “...Анх Б-аас Азбаяр гэж хүүхдийг 223 дугаар цэцэрлэгт оруулаад өгөөч гэж гуйж байсан. Миний хувьд Б- багшийг 500,000 төгрөг гэнэ гэхээр нь А-т энэ талаар нь хэлсэн. А- надад 500,000 төгрөг бэлнээр өгснийг нь би тухайн өдөр өөрийн дансанд байсан мөнгөнөөсөө Б- багшийн данс руу 223 хандив гэсэн утгатайгаар шилжүүлсэн...” /1-р хх-ийн 203-204/ гэсэн, шүүгдэгч С.А-ийн “...Манай хөрш Б нь надаас хүүхдийг маань 223 дугаар цэцэрлэгт оруулж өгөөч, сугалаанд сугалагдсангүй, таньж мэддэг хүн байна уу гэхээр нь хүнээс асууж өгье гэсэн. ...2019 оны 10 дугаар сарын эхээр О над руу яриад хүнээсээ асуулаа болно гэж байна, 500,000 төгрөг гэж байна гэсэн. Мөн би Бд 500,000 төгрөг гэж байна гэдгийг хэлсэн. Тэрээд надад 2-3 хоногийн дараа бэлнээр 500,000 төгрөг өгсөн. Ингээд би хүүхдийн бичиг баримт 500,000 төгрөгийг авсан даруй От гэрт нь оруулж өгсөн...” /1-р хх-ийн 213/ гэсэн мэдүүлгүүд, дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 82, 99/, Ц..Бы Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 84-91/, Г.Тийн Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 92-98/, П.Цэрэнчимэдийн Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 109-111/, Г.Тийг ажилд томилсон тухай тушаал, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1-р хх-ийн 139, 140-145/, Д.Эыг ажилд томилсон, ажлаас чөлөлөөх тухай тушаалын хуулбар /1-р хх-ийн 147/, Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэгийн багш нарын сонгон шалгаруулалтын тайлан /1-р хх-ийн 148/, Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэгийн багш албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 149-154/, илтгэх хуудас /2-р хх-ийн 44-51/, хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 56, 68, 63/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Д.Э, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч С.А-, Ц..Б, Б.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Т, Ц..Б, Б.О, С.А-, Д.Б, Д.Э нар нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч Д.Б, Д.Э, Ц..Б, Б.О, С.А- нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хамтран оролцсон байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй зэрэг хувийн байдлыг харгалзан тэднийг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдлох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Тийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хуульд заасны дагуу 5 жилийн хугацаагаар хасч, 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Э, Ц..Б, Б.О, С.А- нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч Г.Тт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс буюу 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Т гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу хахуульд авсан 500,000 төгрөг, шүүгдэгч Д.Э гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 500,000 төгрөгийг тус тус Төрийн сангийн 100900000707 дугаартай дансанд тушаасан баримт хэрэгт авагдсан /2-р хх-ийн 56, 68/ байх бөгөөд дээрх 1,000,000 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 1902009950152 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч С.Сансартуяагаас шүүгдэгч Г.Тт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 болгон өөрчлүүлэхээр гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Шүүгдэгч Г.Т нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хоёр удаагийн үйллээр бусдаас хахууль өгөхийг шаардсан, авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтууд, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэлж, мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар тогтоогдсон гэж шүүх үзэв.

 

          Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ж овогт Г-н Т-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч О овогт Д-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгож, бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг,

          Шүүгдэгч М овогт Д-гийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч Б овогт С-гийн А-, Т овогт Ц-ийн Б-, Ч овогт Б-ын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдын албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-н Т-нийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 11,000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийн торгуулийн ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын Э-, Д-гийн Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  С-гийн А-, Ц-ийн Б-, Б-ын О нарт тус бүр нийтийн албан томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Шүүгдэгч Г.Тт оногдуулсан 11,000,000 төгрөгийн торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Тт оногдуулсан 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийн торгуулийн ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч Д.Э, Д.Б, С.А-, Ц..Б, Б.О нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Э, Д.Б, С.А-, Ц..Б, Б.О нар нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Г.Тийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, шүүгдэгч Д.Э, Д.Б, С.А-, Ц..Б, Б.О нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Э- нараас Төрийн сангийн 100900000707 дугаартай дансанд тус бүр тушаасан 500,000 /таван зуун мянга/ төгрөг, нийт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг улсын орлого болгосугай.

 

9. Эрүүгийн 1902009950152 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Т, Д.Э, Д.Б, С.А-, Ц..Б, Б.О нар цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Т, Д.Э, Д.Б, С.А-, Ц..Б, Б.О нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР