Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
Хэргийн индекс | 103/2017/00049/И |
Дугаар | 103/ШШ2017/00071 |
Огноо | 2017-02-17 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2017/00071
*******017 оны 0******* сарын 17 өдөр | Дугаар 10*******/ШШ*******017/00071 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* *******Б-0******* тоотод оршин суух, ******* овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дугаар байрны 0******* тоотод оршин суух, овогт холбогдох нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг *******017 оны 01 дүгээр сарын *******1-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь *******017 оны 01 сарын *******0-ны орой ажлаасаа ирээд амарч байхад ************** цаг *******1 минутад 99847499 дугаарын утаснаас гэгч нь намайг хөөе гичий минь ухсан нүхэндээ өөрөө ороод тайван унтдаа гэж дарамтлаад мессэж бичиж байна. Энэ хүмүүст би маш их гомдолтой байна. Учир нь би эд нараас ******* сая төгрөгийн авлагатай юм. Гэхдээ би энэ хүмүүсийг мөнгөө зохицуулаад өгчих байх гэж бүтэн ******* жил хүлээгээд энэ хугацаанд нэг ч удаа харааж, занал хийсэн мессэж бичиж байгаагүй юм. Гэтэл намайг алж нүхэнд хийх гэж байна гэж айлгайж маш их айж байна. Иймд нэр төрийг минь сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мягмар овогтой миний бие *******017 оны 01 сарын *******0-ны орой 99847499 дугаартай өөрийн гар утаснаас 990*******180******* гэсэн гар утас руу андуурч мессэж явуулсан нь үнэн. Энэ мессэж нь т ямар ч хамааралгүй бөгөөд нэхэмжлэлд бичсэн ухсан нүхэндээ өөрөө ороод тайван унтдаа гэж бичсэнийг өөрийг нь алж нүхэнд хийх гэж байна гэсэн байгаад нь үнэхээр их гайхаж байна. Мөн ******* сая төгрөг ч авч байгаагүй ба авлага, өглөгө юу ч байхгүй. Хүнийг ингэж гүтгэж доромжилж болохгүй байх. Энэ хүн ******* жилийн өмнө бүхэл бүтэн ******* сая төгрөг хүнд ямар ч баримт бичиггүй өгсөн байх ёсгүй. Иймд нотлох бичиг баримтаа хавсаргаж өргөдөлдөө тусгах хавсаргасан хүнийг шүүхэд өгч байх ёстой. Энд миний ч нэр хүнд гутаагдсан доромжлогдсон байгаад гомдолтой байна. Би тухайн мессэжний талаар шүүгчид тайлбараа өгөхөд бэлэн байна. Энэ мессэжийг өөр хүнд бичиж байсан тайлбараа өгнө. Мэсежний талаар ээс уучлалт гуйж байна.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баасанжав овогтой Оюундэлгэр миний бие нь *******017 оны 01 сарын *******0-ны орой ажлаасаа ирээд амарч байхад гэдэг хүний 99847499 дугаарын гар утаснаас намайг доромжилж мессэж ирсэн үүний дагуу би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл нь миний утас руу андуурч явуулсан гэж уучлалт гуйсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн татгалзал зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч нь нэр төр сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна. Учир нь :
Нэхэмжлэгч нь Нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний татгалзал нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.*******-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт нэхэмжлэлтэй овогт холбогдох нэр төр сэргээлгэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******5.100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, *******5.100 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч олгосугай.
*******. 74 74.4- , 뿿 , .
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ