Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 103/2017/00084

 

                                    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                          биелүүлснийг  баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр  хороо, 4 дүгээр байрны 73 тоотод  оршин суух, Алтанцэцэгийн Баяраад  холбогдох саатуулах байрны төлбөр 4.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Баяраа  нь архидан согтуурч, 2017 оны 01  сарын 08-ны өдөр №62 картанд бүртгэгдэн саатуулагдаж тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр болох 4150 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс “Хариуцагч А.Баяраа нь саатуулах байрны төлбөр 4.150 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ХААН банкны  200212001 тоот дансанд шилжүүлсэн болно” гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч А.Баяраа нь саатуулах байрны төлбөр 4.150 төгрөгийг нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй, Алтанцэцэгийн Баяраа /РД:НД73060979/-д холбогдох саатуулах байрны төлбөр 4.150 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Тухайн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 4.550 төгрөг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Баяраагаас тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            П.ЦЭЦЭГДУЛАМ