Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2017/00091

 

 

 

 

 

2017 оны 0******* сарын 06 өдөр

Дугаар 10*******/ШШ2017/00091

******* хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 19******* онд Дорноговь аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй ******* настай, ******* хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол, ******* дугаар байрны тоотод оршин суух, Боржигин овогт ийн улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс ******* дүүргийн туслах аж ахуйд малын бага эмчийн ажлыг хийж байсан. ******* хотын *******ын районы АДХГЗ-ын даргын 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 92 тоот захирамжаар дүүргийн туслах аж ахуй, гахайн фермтэй нэгдэж Гахайн ферм болоход мөн малын бага эмчээр томилогдон ажилласан. Үүнээс хойш тус гахайн фермид 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад энэ өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авч 1992 оны 01 сарын 16-ны өдөр охин Ө.Мөнгөнцэцэгийг төрүүлж 1994 он хүртэл хууль ёсны амралтаа эдлэж дуусаад ажилдаа орох болоход миний ажиллаж байсан гахайн ферм тарж үйл ажиллагаа нь зогссон байсан. Тэр үед гахайн фермийн эрхлэгчээр ажиллаж байсан Жамсранжав гэдэг хүнээс 1994 оны 02 сард хөдөлмөрийн дэвтрээ авахад манай ферм Хүнсний үйлдвэр компанитай нэгдэж ажиллаж байгаад эдийн засгийн чадавхгүй болж тарсан дэвтрийн чинь бичилтийг хийчихсэн гээд өгсөн. Гэтэл гахайн фермээс халсан тушаал байхгүй Хүнсний үйлдвэр компани ажилд авсан гэх тушаал зөрчилтэй гэдэг шалтгаанаар өндөр насны тэтгэвэрт орох боломжгүй болоод байна. Би хүнд хортой нөхцөлд 12 жил 6 сар ажилласан, 50 насандаа тэтгэвэрт гарах боломжтой байсан байна лээ. Иймд миний 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 199******* оны 12 сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан Г.ийн 198*******.06.20-ны өдрийн 0478*******4 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгажуулсан хуулбар, ******* хотын *******ын районы Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988.10.19-ний өдрийн 92 дугаартай ажилд томилох тухай захирамж, Монголын үйлдвэр худалдааны хүнсний үйлдвэр компаний ерөнхий захирал, ******* дүүргийн засаг даргын 1992.10.2*******-ны өдрийн 119/294 дугаартай хамтарсан тушаал, 1992.01.16-ны өдөр төрсөн охин Мөнгөнцэцэгийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгажуулсан хуулбар, гэрч нарын шүүхэд өгсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Г. нь 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 199******* оны 12 сарын 04 ний өдрийг хүртэл ******* хотын ******* дүүргийн Туслах аж ахуй, Гахайн ферм, Хүнсний үйлдвэр компанид тус тус малын бага эмчээр ажиллаж байснаа тогтоолгохыг шаардаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Хүсэлт гаргагч Г.ийн ажлаас халагдсан тушаал архиваас гарч ирээгүй, улсад ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт Гахайн фермийн үйл ажиллагаа зогсож Хүнсний үйлдвэр компанитай нэгдсэн талаарх бичилт хийгдээгүй зөрчилтэй байх тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

Г. нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан үндэслэлээр өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

Г. нь 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 199******* оны 12 сарын 04 ний өдрийг хүртэл ******* хотын ******* дүүргийн Туслах аж ахуй, Гахайн ферм, Хүнсний үйлдвэр компанид тус тус малын бага эмчээр ажиллаж байсан болох нь:

ийг ******* хотын *******ын районы Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988.10.19-ний өдрийн 92 дугаартай ажилд томилох тухай захирамжаар малын бага эмчээр томилсон,

198*******.06.20-ны өдрийн 0478*******4 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт Дүүргийн туслах аж ахуйд малын бага эмчээр 1987 оны 08 сарын 01 ний өдрөөс томилсон, Хүнсний үйлдвэр компаний гахайн аж ахуйд 199******* оны 10 сарын *******0 ны өдрөөс эхлэн томилсон, 199******* оны 12 сарын 04 ний өдрөөс малын эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүд хийгдсэн,

Монголын үйлдвэр худалдааны хүнсний үйлдвэр компаний ерөнхий захирал, ******* дүүргийн засаг даргын 1992.10.2*******-ны өдрийн 119/294 дугаартай хамтарсан тушаалаар Гахайн фермийг Хүнсний үйлдвэр компаний мэдэлд шилжүүлсэн,

******* дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 01 сарын 2******* ны өдрийн *******/*******8 дугаартай албан тоот,

Гэрч шүүхэд өгсөн 1988 оны 10 сарын 19-ний өдөр миний бие тус фермд зоо техникчээр, нь малын бага эмчээр ажилд нэг өдрийн тушаалаар томилогдон ажиллаж байсан. Зоо текникч нь гахайн хээлтүүлэг, арчилгаа, байрны халуун дулаан технилогийг хариуцаж ажилладаг. малын эмч нь байсан учраас гахайн эрүүл ахуй, өвчин эмгэгээс сэргийлж ажиллаж байсан, тэй 1988-1991 он хүртэл хамт ажиллаж байсан гэсэн мэдүүлэг,

Гэрч шүүхэд өгсөн: ******* хотын ******* районы Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд миний бие 1984 онд бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. нь 1988-1991 он хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан. Тоо бүртгэгч нь гахайгаа тоолно, эм тариаг малын эмчдээ өгдөг ажил хийдэг байсан. нь малын бага эмч байсан тул надаас гахайныхаа эм тариа, материалыг авдаг байсан учир тухайн үед ажиллаж байсныг сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэж Боржигин овогт ийг ******* хотын ******* дүүргийн туслах аж ахуйд 1987.08.01 нээс 1988.10.19 хүртэл, ******* дүүргийн гахайн фермд 1988.10.19 ний өдрөөс 1992.10.2******* хүртэл, Хүнсний үйлдвэр компанид 1992.10.2******* наас 199*******.12.04 хүртэл тус тус малын бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.