| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0625/Э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2018-02-20 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 171
Э.З, П.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ц.Гансүлд,
шүүгдэгч Э.З,
шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Б.Э,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, нээлттэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1231 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Х.Анхцэцэг, Ц.Гансүлд нарын бичсэн прокурорын эсэргүүцлээр Э.З, П.М нарт холбогдох эрүүгийн 201526010642 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А овогт Э.З, 1990 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, хүү, дүү нарын хамт ..... тоотод оршин суух хаягтай,
урьд 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 441 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,/РД:.../,
Б овогт П.М, 1992 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай,
урьд 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж суллагдсан, /РД:.../,
Шүүгдэгч Э.З нь яллагдагч Г.П, Г.Гантулга, Д.Б, С.Э, Э.Ж нартай бүлэглэж 2013 оны 2 дугаар сараас 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд 34 удаагийн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 36 763 200 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч П.М нь Э.З, Э.Ж нартай бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд 10 удаагийн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 6 705 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Э.З, П.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, ...бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тогтоосон бол, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч”, 2.4 дэх хэсэгт “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж оногдуулах ялын хэмжээг хүндрүүлэн хуульчилсан нь П.Мийн эрх зүйн байдлыг дордуулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн. Хууль хэрэглээний дээрх алдааг хэргийг прокурорт буцааж залруулах шаардлагатай. Учир нь: П.Мийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцоход “...бүлэглэн, давтан,...” гэх мэтээр яллах дүгнэлтэнд дурьдагдаагүй гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний зарим шинжүүд орхигдож болзошгүй, шүүх дээрх яллах дүгнэлтэнд дурдаагүй шинжүүдээр дүгнэлт хийх нь түүний эрх зүйн байдлыг дордуулж, яллах дүгнэлтээс хальж дүгнэлт хийхээр байгаа. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу яллагдагчаар татах тогтоолуудад яллагдагч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний аль шинжүүдээр ял сонсгож байцаалт явуулсан нь тодорхойгүй. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө ямар үндэслэлээр өөрчилж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийж, холбогдох хуулийн ерөнхий ангийн заалтыг журамлаагүй. Э.Зын бусадтай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Вива Сити” орон сууцны хороолол дундах зогсоолууд дээр байсан автомашинуудын цонхны гурвалжин шилнүүдийг хагалсан үйлдэлд хууль зүйн үүднээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн холбогдох зүйл ангиар ял сонсгон, байцаалт явуулж, учирсан хохирлын нийт хэмжээг хулгайн гэмт хэргийн хохирлоос хасч тооцож ирүүлэх. Шүүгдэгч Э.З 2013 оны 6 дугаар сараас цагдан хоригдсон, 2015 оны 12 дугаар сарын 24-нөөс 2016 оны 7 дугаар сарын 28 хүртэл ял эдэлсэн ялд орж тооцогдсон эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж ирүүлэх. Э.Зын хохирлын нийт дүнг хөдөлбөргүй зөв гаргаж, төлөгдсөн, төлөгдөөгүй, буцаан өгсөн хохирлыг зөв тооцож, мөн шүүхийн шатанд төлсөн гэх хохирлын талаарх баримтуудыг холбогдох хохирогч нараас гаргуулах, зөрүүтэй хохирлын талаар хохирогч нараас нэмэлт тайлбар гаргуулах зэрэг ажиллагаануудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Х.Анхцэцэг, Ц.Гансүлд нар прокурорын эсэргүүцэлдээ: “...1. Яллагдагч П.М нь яллагдагч Э.З, Э.Ж нартай бүлэглэж, машин механизм ашиглаж 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-11-5а тоот иргэн М.Даваажаргалын гэрт нэвтэрч “Монел” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 260 000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2015 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 14 дүгээр байрны 1 давхарт байрлах “Гангануур” ХХК-ийн байранд нэвтэрч, иргэн Б.Эы эзэмшлийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 950 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Э.Зтай бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор арматорын төмрийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэж,
3. 2015 оны 4 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Од” хүнсний дэлгүүрт нэвтрэн иргэн Г.Оийн эзэмшлийн хүнс, ахуйн хэрэглээний эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1 491 400 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 66-11 тоот иргэн Т.Ч гэрээс 32 инчийн Нэкст зурагт, 20 литрийн хуванцар сав, спикер зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 419 000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-529 тоот Э.Э нэвтрэн 37 инчийн Самсунг зурагтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 400 000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгайд оршин суух иргэн Х.Э гэрт нэвтэрч 32 инчийн Конка маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 350 000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 24-31 тоот иргэн Б.Болормаагийн гэрт нэвтэрч 32 инчийн Шарп маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хугайлж, 650 000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-54 тоот С.Энхтайваны гэрт нэвтэрч 40 инчийн Самсунг маркийн зурагт, хүүхдийн удирдлагатай машин, ДДЭШ-ийн гар удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 870 000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 75-28 тоот О.Ж гэрт нэвтэрч 32 инчийн Панасоник маркийн зурагт, ДВД тоглуулагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 325 000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 2-18 тоот иргэн Л.М гэрт нэвтрэн 2 ширхэг дунд гарын манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, зурагтын удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 990 000 төгрөгийн хохирол учруулж нийт 10 удаагийн үйлдлээр бусдад нийт 6 705 400 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Э.З нь яллагдагч С.Э, Г.П, Г.Н, Х.Ө, Д.Б нартай бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор лоомбыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэн, 98-74 УБД улсын дугаартай аксент маркийн автомашин ашиглаж,
1. 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Д.Батчулууны эзэмшлийн грашийн хаалгыг эвдэж нэвтрэн 360 кг тахины гуя, 480 кг цээж мах, 180 кг тахианы гуяны цул мах, 65 кг бүтэн тахианы мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 4 440 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Н, Х.Ө, С.Э, Г.Г, Г.П нартай бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор арматурын төмрийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэж, 98-74 УБД улсын дугаартай аксент маркийн машин ашиглаж,
2. 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 62-8 тоотод оршин суух Т.А байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн 42 инчийн ЛЖ маркийн зурагт, орны бүтээлэг, Ике брэндийн том хутга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 890 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.П, Г.Насанбат, С.Э нартай бүлэглэж
3. 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн НИК-ийн 1-25 тоотод оршин суух Д.Я байшингийн цонхыг хагалан нэвтэрч 50 инчийн ЛЖ маркийн зурагт, том гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, тахилын жижиг мөнгөн аяга 1 ширхэг, Ай таб гар утас, мөнгөн тоногтой эрэгтэй бүс, Никон маркийн зургийн аппарат, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2 675 000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн НИК-ийн 1-25 тоотод оршин суух Ч.Б монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Дэлл маркийн нөүтбүүк, процессорын хамт, эрэгтэй хүний савхин куртка, эрэгтэй хүний мөнгөн зүүлт, эмэгтэй хүний мөнгөн хослол 4 ширхэг, сваровский хослол 2 ширхэг, эрэгтэй хүний ботинк зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1 420 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.П, С.Э, Н, Д.А нартай бүлэглэж 74-98 улсын дугаартай Хьюндай Элентра маркийн машин ашиглаж, шунахайн санаа зорилгоор, үргэлжилсэн үйлдлээр,
5. 2014 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива Сити” хорооллын гадна ил зогсоол дээр байсан иргэн С.Д 13-97 УНЧ улсын дугаартай приус-10 маркын автоамашины шилийг хагалж, 35 000 төгрөгний, иргэн Д.Батбаярын 03-78 УНП улсын дугаартай гранд махк-2 маркын автомашины шилийг хагалж 40 000 төгрөгний, иргэн Б.Х 25-32 УБЭ улсын дугаартай верна маркын автомашины шилийг хагалж 40 000 төгрөгний, иргэн Л.У 95-93 УБЗ улсын дугаартай, витз маркын автомашины шилийг хагалж 50 000 төгрөгний, иргэн М.Солонгын 17-87 УНБ улсын дугаартай приус 11 маркын автомашины шилийг хагалж 50 000 төгрөгний, иргэн Д.Наранжаргалын 58-88 УНЦ улсын дугаартай, тоёота алексс маркын автомашины шилийг хагалж 50 000 төгрөг мөн тестэр багаж хулгайлж 160 000 төгрөг нийт 210 000 төгрөгний, иргэн А.Б 24-25 УНВ улсын дугаартай, ниссан тида маркийн автомашины шилийг хагалж 50 000 төгрөгний, иргэн Р.Э эзэмшлийн 81-07 УНА улсын дугаартай приус 10 саркын автомашины шилийг хагалж 50 000 төгрөгний буюу нийт 8 автоамшинуудын гурвалжин шийлийг хагалж эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 525 000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2014 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 52 дугаар байрны урд талын гадна ил зогсоол дээр байсан иргэн Ч.Дашдондовын 68-51 УБК улсын дугаартай сузуки скодо маркын автомашины шилийг хагалж 60 000 төгрөг түрийвч хулгайлж 20 000 төгрөг нийт 80 000 төгрөгний, иргэн А.Энхтайваны 13-22 УНУ улсын дугаартай приус 10 маркийн автомашины шилийг хагалж 35 000 төгрөг эрэгтэй хүний хар куртик хулгайлж 30 000 төгрөг нийт 65 000 төгрөгний, Б.Нармандахын 43-79 УНВ улсын дугаартай митцибуши лансер маркын автомашины шилийг хагалж 70 000 төгрөг багажны ком түлхүүр хулгайлж 80 000 төгрөг нийт 150 000 төгрөгний, Б.Одсайханы 48-81 УНЧ улсын дугаартай тоёото аллион маркын автомашины шилийг хагалж 60 000 төгрөгний, Д.Бөхбатын 96-62 УБК улсын дугаартай ланд круйзер маркын автомашины шилийг хагалж 40 000 төгрөгний ДВ тоглуулагч, алт мөнгө хэмждэг дэнс, компний тамга зэргийг хулгайлж 190 000 төгрөг нийт 230 000 төгрөгний, Х.Батболдын 33-74 УНЕ улсын дугаартай приус 10 маркын автомашины шилийг хагалж 50 000 төгрөгний, С.Уламбаярын 39-65 УНҮ улсын дугаартай приус 11 маркын автомашины шилийг хагалж 50 000 төгрөг түрүүвч хулгайлж 20 000 төгрөг нийт 70 000 төгрөгний, Б.Наранчимэгийн 96-85 УНП улсын дугаартай приус 11 маркын автомашины шилийг хагалж 50 000 төгрөгний, Ц.Амгалангийн 84-39 УБЗ улсын дугаартай аксент маркын автомашины шилийг хагалж 30 000 төгрөгний, Б.Минжүүрийн 91-47 УБЧ улсын дугаартай ист маркын автомашины шилийг хагалж 180 000 төгрөг МП тоглуулагч болон самсунг маркийн гар утас хулгайлж 50 000 төгрөг нийт 230 000 төгрөгний буюу нийт 10 автомашинуудын шилийг хагалж эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1 015 000 төгрөгний хохирол учруулсан,
7. 2014 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хэсгийн 1 дүгээр байрны гадна ил зогсоолд байсан иргэн Ш.Н эзэмшлийн 13-65 УБӨ улсын дугаартай ниссан санни маркын автомашины шилийг хагалж 35 000 төгрөг МП-3 тоглуулагч болон гар утас, биет 27 000 төгрөг хулгайлж нийт 242 000 төгрөгний, иргэн Т.Энхбатын 78-44 УББ улсын дугаартай верна маркын 2 автомашины шилийг хагалж 45 000 төгрөгний, нийт 2 автомашины шилийг хагалж эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 427 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Н, Г.П, Г.Г нартай бүлэглэн 66-18 УБЛ улсын дугаартай соната-2 маркийн автомашин механизм ашиглаж
8. 2013 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо овоотын 70 дугаар гудамж 26 тоотод оршин суух иргэн Ж.О гэрт нэвтрэн Сони маркийн нөүтбүүк, хонины мах, модем, МР тоглуулагч, 2 гега флаш зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1 057 900 төгрөгний хохирол учруулсан,
Яллагдагч Г.П, Г.Г нартай бүлэглэж
9. 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 6-678 тоотод оршин суух иргэн Б.Г гэрт нэвтрэн Дэлл маркийн иж бүрэн компьютер, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 250 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.П, Г.Н, Г.Б нартай бүлэглэж 95-54 УНЯ Приус 11 маркийн автомашин ашиглаж
10. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 7-67 тоотод оршин суух иргэн Г.О эзэмшлийн монгол гэрийн амбаарын цүүг хөшин нэвтэрч 32 инчийн Монел зурагт, Тошиба маркийн ягаан нөүтбүүк, мөнгөн ээмэг, зүүлт, монетон ээмэг зэрэг эд зүйлсийг хчү хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 790 000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-256 тоотод оршин суух иргэн Л.Н монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Шарп маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 210 000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 13-аас 17 цагийн хооронд Сонгионхайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж 566 тоотод оршин суух, хохирогч Б.Б гэрт нэвтрэн 43 инчийн самсунг маркийн зурагт, монетон хос ээмэг, чулуун хөөрөг даалингийн хамт, дунд гарын мөнгөн аяга, даавуун бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1 575 200 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Н, Г.П нартай бүлэглэж
13. 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10-14 цагийн хооронд Д.М гэрээс шкаф маркийн 32 инчийн ЛСД зурагт, дижитал зургийн аппарат, мөнгөн ээмэг, бөгж, монетон гинж, ээмэг, морин хуур 2 ш, гар утас, эрэгтэй эмэгтэй бугуйн цаг, эмэгтэй гутал, эрэгтэй эмэгтэй мөнгөн бөгж, гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1 051 500 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12-15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны задгайд оршин суух хохирогч Ц.О гэрээс ЛЖ маркийн 32 инчийн зурагт, асер маркийн нөүтбүк, дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй арьсан гутал, Хино маркийн зургийн аппарат, самсунг болон айфон-5 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1 895 000 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12-15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1777 тоотод оршин суух хохирогч Д.Т гэрээс самсунг маркийн 43 инчийн телевиз, гар утас, монетон ээмэг, бөгж, гинж, хүзүү болон гарны зүүлт, ээмэг, гинж, хүүхдийн цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Г бүлэглэж 66-18 УБЛ улсын дугаартай соната-2 маркийн автомашин ашиглаж,
16. 2013 оны 3 дугаар сарын 17-аас 18-ыг шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23-45 А тоотод оршин суух Э.Сүхбаатарын гэрт нэвтрэн Планет маркийн 42 инчийн ЛЕД зурагт, мэдрэгчтэй гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 741 500 төгрөгийн хохирол учруулсан,
17. 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 21-22 тоотод оршин суух хохирогч М.Б гэрт нэвтрэн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 600 000 төгрөгийн хохирол учруулсан,
18. 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 3 дугаар гудамж 33а тоотод оршин суух хохирогч Ж.Б гэрт нэвтрэн Леново маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Г, И.Б, Б.П, Ц.О, О.С нартай бүлэглэж,
19. 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 196 а тоотод оршин суух хохирогч Ц.Б гэрт нэвтрэн Тошиба маркийн 32 инчийн зурагт, шүрэн толгойтой мөнгөн нуухтай, гуулийн халбагатай хаш хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар ашиглаж 4 350 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Г, Б.П нартай бүлэглэж,
20. 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн задгайд оршин суух хохирогч С.У гэрт нэьтрэн эрэгтэй хүний 4 ширхэг пүүзэн гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1 080 000 төгрөгийн хохирол учруулсан,
21. 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 79 дүгээр гудамж 2285 тоотод оршин суух хохирогч П.А гэрт нэвтрэн флипс маркийн 42 инчийн ЛЕД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 660 000 төгрөгийн хохирол учруулсан,
22.2013 оны 6 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 1-1 тоотод байрлах “Чандмань” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн нэвтрэн иргэн Д.А бэлэн мөнгө, утасны карт, камер, компьютерийн дэлгэц зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1 499 700 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Г, Б.П, Г.Э нартай бүлэглэж
23. 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мах импекс 1-5 тоотод оршин суух иргэн Г.Б байшингийн вакум цонхыг түлхэж нэвтрэн 40 инчийн Панасоник ТВ, ДДЭШ хүлээн авагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 715 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Э.Ж, П.М нартай бүлэглэж автомашин механизм ашиглаж,
24. 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-11-5а тоот иргэн М.Д гэрт нэвтэрч Монел маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 260 000 төгрөгийн хохирол учруулсан,
25. 2015 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 14 дүгээр байрны 1 давхарт байрлах “Гангануур” ХХК-ийн байрнаас иргэн Б.Эгийн эзэмшлийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 950 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч П.Мтэй бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор арматорын төмрийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэж,
26. 2015 оны 4 дүгээр сарын 24-25 нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Од” хүнсний дэлгүүрийн цонхоор нэтрэн иргэн Г.Оийн эзэмшлийн хүнс, ахуйн хэрэглээний эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1 491 400 төгрөгийн хохирол учруулсан,
27. 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 66-11 тоот иргэн Т.Ч гэрээс 32 инчийн Нэкст зурагт, 20 литрийн хуванцар сав, спикер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 419 000 төгрөгийн хохирол учруулсан,
28. 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-529 тоот Э.Э хаалгыг эвдлэн нэвтэрч 37 инчийн Самсунг зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 400 000 төгрөгийн хохирол учруулсан,
29. 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн задгайд оршин суух иргэн Х.Э гэрт нэвтэрч 32 инчийн Конка маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 350 000 төгрөгийн хохирол учруулсан,
30. 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 24-31 тоот иргэн Б.Б гэрт нэвтэрч 32 инчийн Шарп маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 650 000 төгрөгийн хохирол учруулсан,
31. 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-54 тоот С.Э гэрт нэвтэрч 40 инчийн Самсунг маркийн зурагт, хүүхдийн удирдлагатай машин, ДДЭШ-ийн гар удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 870 000 төгрөгийн хохирол учруулсан,
32. 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 75-28 тоот О.Ж гэрт нэвтэрч 32 инчийн Панасоник маркийн зурагт, ДВД тоглуулагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 325 000 төгрөгийн хохирол учруулсан,
33. 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 2-18 тоот иргэн Л.М гэрт нэвтрэн 2 ширхэг дунд гарын манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, зурагтын удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 990 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Г, И.Б, Б.П нартай бүлэглэж,
34. 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 5 дугаар гудамж 51 а тоотод оршин суух хохирогч Ц.М гэрээс конка маркийн 32 инчийн зурагт, гар утас, спикер, биет мөнгө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлж, 390 000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 34 удаагийн үйлдлээр бусдад нийт 36 763 200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Тус прокурорын газраас яллагдагч П.М, нь Э.З нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 01А дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхээр хэлэлцэж, шүүгчийн 1231 дугаартай захирамжаар прокурорт буцаасан байна. Яллагдагч Э.З, П.М нарт холбогдох эрүүгийн 201526010642 дугаартай хэрэгт хохирлын тооцоог нэг бүрчлэн гаргаж хэрэгт хавсарган хүргүүлсэн болно. Шүүгч хэргийг буцаах тухай захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон шийдвэрээ гаргасан нь буруу байна. Иймд яллагдагч Э.З, П.М нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү...” гэжээ.
Прокурор Ц.Гансүлд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...П.Мэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар зүйлчилсэн. П.Мийн эрх зүйн байдлыг дордуулсан, ялын хэмжээг хүндрүүлсэн хуулийг хэрэглэсэн байна гэж үзсэн. Анх Э.З, П.М нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасан. Иймд П.Мэд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцох үндэслэлтэй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчийн зүгээс П.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцуулах саналаа тавьсан. Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар тогтоогдсон баримтын хүрээнд хэргийн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал. Э.З нь бусадтай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 хорооны Вива сити орон сууцны хорооллын дунд, зогсоолд байсан автомашинуудын гурвалжин шилийг хагалсан үйлдэлд хууль зүйн үүднээс үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг нь зөвтгөн, холбогдох зүйл ангиар байцаалт явуулж ял сонсгон, учирсан хохирлын нийт хэмжээг хулгайн гэмт хэргийн хохирлоос хасч тооцож ирүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Э.З нь бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 4 хорооны Вива сити орон сууцны хорооллын дунд зогсоолуудад байрлуулсан автомашины гурвалжин цонхны шилийг хагалсан гэх хэрэг нь Э.Зын бусадтай бүлэглэсэн үйлдэл нь шунахайн сэдэлттэйгээр, хулгайлах гэмт хэргийг үйлдэх зорилготойгоор уг тээврийн хэрэгслүүдийн шилийг хагалан нэвтэрч дотор нь байсан эд зүйлийг нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч нарын мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогддог. Э.Зын үйлдлийн хувьд шунахайн санаа сэдэлтэйгээр тухайн хулгайлах гэмт хэргийг үйлдэх санаа сэдэлт зорилготой байсан. Түүнээс биш тэнд байрлуулсан автомашины шилийг хагалж эвдлээд тухайн эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй. Харин хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлт зорилготойгоор энэ гэмт хэргүүдийг үргэлжилсэн үйлдэлтэйгээр үйлдсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан. Иймд Э.З нь бусадтай бүлэглэн 1 цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн. Э.З, П.М нарт холбогдох хэргийг анх Энхмөрөн нарт холбогдох нийт 250 үйлдэлтэй хулгайн гэмт хэргээс тусгаарласан. Энхмөрөн нарт холбогдох хэрэг нь энэ зүйл хэсгээрээ зүйлчлэгдээд ял шийтгэл оногдуулсан. Э.З нь 2013 оны 6 дугаар сараас цагдан хоригдсон. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдож ял эдэлсэн тул түүний дээрх хэргээс өмнө цагдан хоригдсон хоног эдэлсэн ялд орж тооцогдсон эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж ирүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Э.З нь 2013 оны 6 дугаар сараас эхлэн цагдан хоригдож байгаад, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялд ялтан болж шийтгүүлж байгаад 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ялтанг цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлсэн. Сая Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ний өдрийн 241 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Зын хорих ялыг дүйцүүлэн хугацаанаас өмнө сулласан. Э.З нь биеэр 1 жил, 8 сар, 21 хоногийн хугацаагаар ял эдэлсэн байна гэж дүйцүүлсэн. Э.Зын хохирлын нийт дүнг зөв гаргаж, төлөгдсөн, төлөгдөөгүй, буцаасан хохирлыг зөв тооцож оруулах нь зүйтэй гэж үзсэн. П.М, Э.З нарт холбогдох хэргийн үйлдсэн хохирлын тооцоог нэг бүрчлэн гаргаж хэрэгт хавсаргасан. Шүүхээс хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт зааснаар тус тус удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нарыг шүүхэд шилжүүлсэн. Түүний дараа гэм буруутайд тооцох шүүх хуралдааны явцад хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
Шүүгдэгч П.Мийн өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Мийн хувьд үйлдэл дээр маргадаггүй. Мөн бүлэглэсэн, давтан гэх шинж тусгаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гарсан гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1.Прокуророос Э.З, П.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу хөнгөн ялтай хуулийг буцаан хэрэглэх боломжтой.
Э.Зын бусадтай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 хорооны Вива сити орон сууцны хорооллын дунд зогсоолд байсан автомашинуудын гурвалжин шилийг хагалсан үйлдэл нь шунахайн сэдэлттэй, тээврийн хэрэгслүүдийн шилийг хагалан нэвтэрч дотор нь байсан эд зүйлийг нь хулгайлах зорилгоор үйлдэгдсэн байх бөгөөд зөвхөн тухайн эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмтээх гэсэн санаа зорилго тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан байх бөгөөд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.
Прокурор цагдан хоригдсон хоногтой холбоотой тооцоог шүүхэд өгөх боломжтой талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаж байх бөгөөд шүүх шүүгдэгч Э.З, П.М нарын цагдан хоригдсон хоног, хохирлыг тооцож хэргийг шийдвэрлэх боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж заажээ.
Гэтэл шүүх яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм бурууг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцүүлсний дараа хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчжээ.
Иймд прокурор Х.Анхцэцэг, Ц.Гансүлд нарын гаргасан улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.З, П.М нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1231 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.З, П.М нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Э.З, П.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
О.ЧУЛУУНЦЭЦЭГ