Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00052

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Булган аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 6 дугаар байрны 06 тоотод оршин суух Алтай овогт Жаргалсайханы Хулангаа /РД:ГЮ84021714/-д холбогдох эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны үнэ 280319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Хулангаа нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байгаад 2015 оны 6 дугаар сард ажлаас халагдсан. Тэрээр байгууллагад эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны тооцоо 509491 төгрөг байснаас 229172 төгрөгийн хувцсыг буцаан өгч үлдэгдэл 280319 төгрөгийн хувцсыг буцааж өгөөгүй байх тул Ж.Хулангаагаас эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны үнэ 280319 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Хулангаа нь эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны 280319 төгрөгийн төлбөрийг хувцасаар нь тушаасан байна. Иймд түүнтэй холбоотой хувцасны тооцоо дууссан болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймаг дахь Цагдаагийн газар нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 6 дугаар байрны 06 тоотод оршин суух Ж.Хулангаагаас 280319 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Ж.Хулангаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасыг Цагдаагийн газарт буцаан өгсөн тухай тайлбарыг холбогдох баримтын хамт нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т зааснаар Булган аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 6 дугаар байрны 06 тоотод оршин суух Алтай овогт Жаргалсайханы Хулангаад холбогдох эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны үнэ 280319 /хоёр зуун ная гурван зуун арван ес/ төгрөггаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Хулангаагаас 4530 /дөрвөн мянга таван зуун гуя/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

3. Энэ захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН