Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/82

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

      2020         07          01                                     2020/ШЦТ/82     

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Н.Ганчимэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                          М.Эрдэнэбилэг

            Хохирогчийн өмгөөлөгч                          Д.Оюунбаатар

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Д.

            Шинжээч                                                  Д.

 Шүүгдэгч                                                  М.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1972 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Зам тээврийн хөгжлийн төв, ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөг хоолтын төлбөр хураах цэгийн төлбөр хураагч ажилтай, ам бүл 5, эхнэр *******, 2-19 насны 3 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: Улаанбаатар хотын ******* дүүргийн 17 дугаар хороо, *******ы 3 дугаар гудамжны 13 тоот/ одоо Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ын 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, овгийн ийн ******* /РД:/

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар М.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 11 цагийн орчимд Нийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрийн урд байрлах авто замын уулзвар хэсэгт ертөнцийн зүгээр урдаас баруун зүгт Киа Фронтер /Kia Frontier/ маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.8.а/ “уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ”, гэснийг тус тус зөрчиж уулзвараас гарахдаа тухайн орж буй хэсгийн эсрэг урсгалыг сөрж Ц.ыг мөргөж биед нь гавал ясны хугарал, тархины эдийн няцрал, цусан хураа /100 гр/, тархи дарагдал, баруун чамархайн булчинд цус хуралт гэмтлүүдийг учруулж амь насыг нь хохироож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч М.Батсуурийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 11 цагийн үед БРА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад ******* дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Амтлаг” дэлгүүрийн уулзвараар ертөнцийн зүгээр хойшоо чиглэлд зүүн гар тийш эргэхдээ хориглосон гэрэл дохиогоор зогсоод зөвшөөрсөн гэрэл дохио асахаар хөдлөөд явахдаа хүн мөргөсөн. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь гийн нэр дээр байдаг бөгөөд би өөрөө гэдэг хүнээс 5 сая төгрөгөөр авахаар болж бэлэн 3.500.000 төгрөг өгөөд авсан. Үлдсэн мөнгийг нь дараа нь өгөхөөр амаар тохиролцсон байсан. Би тухайн үед тэр хүнийг хараагүй. Хохиролд нийт 2.100.000 төгрөг төлсөн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, хохирогч талаас нэхэмжилж  байгаа оршуулгын зардлыг төлнө...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хөдөө явж байхдаа аавыгаа Амтлаг дэлгүүрийн урд зам дээр машинд дайруулсан талаар сонсоод шууд  эмнэлэг рүү очсон. Аав маань сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан. Эмч биеийн байдлыг танилцуулахад “тархины үхэл, комын байдалтай байна” гэж хэлсэн. *******ын эмнэлэгт Томограф байхгүй тул рентген зургаар оношилж эмчилгээ хийж байна, тээвэрлэх боломжгүй тул энд эмчилгээг үргэлжлүүлнэ гэсэн. Эмч хэлэхдээ өөрийн амьсгалгүй, 103-аар ирэхдээ ухаангүй ирсэн гэсэн. Аав маань ухаан орохгүй байсаар 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр нас барсан. Манай аав 86 настай морь уядаг, элдэв хууч өвчингүй, мопед унадаг хүн байсан. Тухайн өдөр мориндоо өвс тэжээлийг нь өгөөд явж байхдаа осолд орсон. Бидний зүгээс аавын эмнэлэгт байхдаа хэрэглэсэн эмчилгээний зардал, оршуулгын зардалд гарсан хоол хүнс, шатахууны зардал, зэд, газрын төлбөр, вагончигны түрээс зэргийг нэхэмжилсэн байгаа. Нийт 19.456.419 төгрөг нэхэмжилснээс ******* нь оршуулгын зардалд 2.100.000 төгрөг өгсөн тул үлдэх оршуулгын зардлаа нэхэмжилж байна. Оршуулгын зардлаа бүрэн аваагүй тул гомдолгүй гэж хэлж чадахгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30/

Насанд хүрээгүй гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би гэрээсээ ажил дээрээ 10 цагийн орчим ирээд найзуудтайгаа гадаа суугаад юм ярьж байтал “” дэлгүүрийн уулзвар дээр гарцны цаахан хавьд автомашины тоормозны чимээ гарсан. Тэгээд би эргэж хараад шууд очсон чинь хүн мөргөсөн байсан. Мөргөсөн гэх жолооч нь мөргүүлсэн хүнээ өргөөд замын хажууд гаргаад тавьж байхад нь би очоод түшиж авсан. Би цагдаа иртэл дайрсан гэх жолоочтой цуг байж байтал хүүхэд нь гээд нэг ах ирээд тэр жолоочийг “манай өвөөг дайрчихлаа” гээд тэр жолоочийг цохьсон. ...Ногоон гэрлээр гарсан чинь хүн байна гэж ёстой хараагүй гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34/

Гэрч С.ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Дэлгүүрт орж ирж байгаа хүмүүс гадаа хүн дайрчихлаа шүү дээ гэж байсан. Би гадагшаа гарч дэлгүүрийн үүднээс харсан. Тэгэхэд Портер байсан цэнхэр өнгөтэй, халзан толгойтой өвгөн мөргүүлсэн байсан. Намайг харахад тэр машин уулзварын голд баруун хойшоо хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36/

Гэрч М.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг очиход нэг хүнийг түшээд хагас суулгасан байдалтай байсан. Хамраас нь цус гарсан зүүн тохой нь шалбарсан байсан. Хувцас нь шороо болсон дуудахад ухаангүй, хариу урвалгүй байсан. Гүрээний судас тэмтрэгдэж, артерийн даралт 220-120, доод даралт амьсгалт нь 17, зүрхний цохилт 69 хүчил төрөгч SPO2-98 байсан. Хүүхэн хараа гэрлийн урвалгүй нарийссан байсан, рефлексгүй. Тэгээд өвчтний биеийн байдал хүнд байсан учир дамнуургаар тавьж автомашинаар шууд эрчимт эмчилгэний тасагт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-38/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №007 дугаартай: “Талийгаач Ц.ын биед гавал ясны хугарал, тархины эдийн няцрал, цусан хураа /100 гр/, тархи дарагдал, баруун зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал: цохих, цохигдох, өндрөөс унах гэх мэт. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Талийгаач нь А буюу 2 дугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна /эмчилгээ хийгдсэний дараа шинжилгээ авсан болно/. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Эмнэлгийн анхан шатны тусламжаар амь нас аврагдах боломж муутай байна. Шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй” гэх дүгнэлт болон гадна цогцост хийсэн тэмдэгдэл /1 дүгээр хавтаст хэргийн 17, 60-62/,

Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Талийгаач Ц.д ******* дүүргийн эрүүл мэндийн төвийн 20/26 тоот өвчний түүхээс үзэхэд ирэх үедээ ухаангүй байсан, үндсэн онош нь гавал тархины цусан хураа, гавал ясны зүүн талын дагз чамархай хөндлөн цууралт оношоор хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. Дээрх гэмтэл нь амь нас аврагдах боломж муутай задлан шинжилгээний оноштой таарсан тул эмчилгээ шинжилгээг журмын дагуу хийгдэж оношлогдсон байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67/

Техникийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №07 дугаартай дүгнэлтэд: “1. Жолооч М.******* нь “Киа Пронтер” маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.8а жолооч уулзвар гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна.

2. Явган зорчигч Ц. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна... гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна.

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг хэргийн материалтай танилцахад тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хөдөлгөөний хурдыг тогтоох боломжгүй.

4. Киа Пронтер маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдалд үзлэг хийсэн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв”-ийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №21490 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэрэл дохио, тоормосны систем бүрэн бус гэмтэл тогтоогдсон байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 4 дүгээр хавсралт, 1.1 Ажлын тоормосны идэвхижил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх, 5.3 Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон зэрэг заалтуудыг тус тус зөрчиж ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон байна.

5. Жолооч М.******* нь Киа Пронтер маркийн БРА улсын дугаартай ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, хориглосон гэрлэн дохиогоор зогсож хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлыг хангаагүй, уулзвар, гарц нэвтрэхдээ эсрэг урсгалыг сөрж үйлдлийг гүйцэтгэснээс, мөн явган зорчигч явган хүний гарцаар зам хөндлөн гараагүйгээс тус тус шалтгаалж тухайн зам тээврийн гэмт хэрэг осол үйлдэгдсэн байна гэж үзлээ” техникийн шинжээч х/ч Д. гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 83-84/,

Техникийн шинжээч Д.гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би  хавтаст хэргийн материалтай танилцаж дүгнэлт гаргасан. Хэргийн газрын бичлэг дээр жолооч улаан гэрлээр зогсоод ногоон гэрлээр хөдөлгөөн эхэлж, уулзвараар зүүн гар тийшээ эргэхдээ тусгаарлах шугам даваад нөгөө урсгалд орж явган зорчигчийг мөргөсөн нь тодорхой харагдаж байгаа. Явган зорчигч нь гарцгүй газраар гарсан. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ орчны байдлыг хянах ёстой. Өөрөөр хэлбэл жолооч уулзвараар эргэхдээ явган зорчигч байгаа эсэхийг хянах ёстой. Жолооч анзаарч хараагүй, анхаарал болгоомжгүй явсан байна. Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэдэг нь жолооч хөдөлгөөн эхлэхдээ өмнө нь биеэр болон нүдээрээ ойр орчмоо харж хянахыг ойлгоно.  Жолооч ногоон гэрэл аслаа гээд урдуур нь явж байгаа хүнийг мөргөж болохгүй шүү дээ...” гэх мэдүүлэг, 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг “Хэрэг учрал болсон гэх газар нь ******* дүүргийн 4 дүгээр хороо, нэртэй хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун урд байрлах гэрэл дохио, цагаан зураас бүхий тэмдэг тэмдэглэгээтэй дөрвөн замын уулзварын ертөнцийн зүгээр баруун зүгээс орж ирж байгаа авто замын явган хүний гарцны цагаан шугамын орчим болсон байна” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 3-9, 11/

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгино хайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 4 сарын 22-ны өдрийн Шинжээчийн №21490 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...KIA маркийн Fronter загварын БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагаа бүрэн бус байна, энэ эвдрэлийг уг үзлэгийн явцад тогтоох боломжгүй. Урд дохионы гэрэл хэвийн бус ажиллагаатай, урд баруун зүүн оврын гэрэл ажиллахгүй, урд буфер сэвтэй, зүүн хаалга замасктай, паар агааржуулах систем хэвийн бус ажиллагаатай, зүүн тоормос гэрэл ажиллахгүй, ухрах арааны гэрэл ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүдтэй байна. Уг гэмтлүүд нь ослоос өмнө үүссэн гэмтлүүд болох нь үзлэгийн явцад тогтоогдсон...” гэжээ. Шинжээч Г.Бямбасүрэн, Б.Ихтайван, О.Ганчулуун, /1 дүгээр хавтаст хэргийн 73-78/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “2020 оны 4 сарын 4-ний өдөр иргэн гийн харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргасан бүртгэлийн 423 дугаартай дуудлага мэдээлэлд ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн байрны камерын хяналтын өрөөнд байрлах хяналтын камерт хадгалагдсан бичлэгнээс хуулбарлан авсан дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх мөрдөгчийн тогтоол, /1-р хх-н 26/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Пронтер маркийн БРА улсын дугаартай автомашин хүн мөргөсөн гэх гомдол мэдээлэлд нотлох баримтыг олж тогтоох хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор ******* дүүрэгт дэх Цагдаагийн хэлтсийн камерын бичлэгт үзлэг хийв. Үзлэгийг 2020 оны 4 сарын 4-ны өдрийн 22 цаг 15 минутад эхлүүлэв. ...11 цаг 00 минут 01 секундээс 11 цаг 00 минут 03 секундын хооронд тухайн тээврийн  хэрэгсэл авто замын уулзвараар зүүн гар тал руу эргэж байхдаа авто замын зорчих хэсэг рүү алхаж орж ирсэн хүнийг мөргөж газар унагаж байгаа дүрс байх бөгөөд машины улсын дугаар марк, явган зорчигчийн зүс царай тодорхой харагдахгүй байна” гэжээ. /1-р хх-н 21-22/

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтууд /1-р хх-н 208-250, 2-р хх-н 1-86/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “... регистрийн дугаартай овгийн ийн *******...” гэжээ.  /1 дүгээр хавтаст хэргийн 111/,

Шүүгдэгч М.Батсуур нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 98/ шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 100-101/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.*******т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч М.******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Ц.ын амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, хохирогчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутай” гэдгээ илэрхийлж, шүүгдэгчээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруу, хор уршгийн зардлын талаар маргаагүй.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн талаар маргаангүй, оршуулгын зардлаас вагончигний түрээс, газрын төлбөр болох 1.437.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 11 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрийн урд байрлах авто замын уулзвар хэсэгт ертөнцийн зүгээр урдаас баруун зүгт “Киа Фронтер” /Kia Frontier/ маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.8.а/ “уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэснийг тус тус зөрчиж уулзвараас гарахдаа тухайн орж буй хэсгийн эсрэг урсгалыг сөрж явган зорчигч Ц.ыг мөргөж биед нь гавал ясны хугарал, тархины эдийн няцрал, цусан хураа /100 гр/, тархи дарагдал, баруун чамархайн булчинд цус хуралт гэмтлүүдийг учруулж амь насыг нь хохироосон болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би тухайн үед Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад “Амтлаг” дэлгүүрийн уулзвараар ертөнцийн зүгээр хойшоо чиглэлд ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ хүн мөргөсөн” гэсэн мэдүүлэг,

-шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн “таньдаг хүн маань утасдаж аавыг маань Амтлаг дэлгүүрийн урд зам дээр машинд дайруулсан” талаар хэлсэн. Эмнэлэгт очиход аав маань ухаангүй байсан бөгөөд 2 хоногийн дараа нас барсан ” гэсэн мэдүүлэг,

-мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.гийн “... дэлгүүрийн уулзвар дээр гарцны цаахан талд машины тоормозны чимээ гарсан. Би шууд очтол жолооч нь мөргүүлсэн хүнээ өргөөд замын хажууд гаргаад тавьж байхад нь би очоод түшиж авсан”гэх мэдүүлэг /1-р хх-н 34/,

-мөрдөн байцаалтад гэрч С.ы “...дэлгүүрийн үүднээс харахад цэнхэр өнгийн Портер машины жолооч халзан толгойтой өвгөн хүнийг мөргөсөн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 36/,

-мөрдөн байцаалтад гэрч М.ийн “...намайг очиход нэг хүнийг түшээд хагас суулгасан байдалтай байсан. Хамраас нь цус гарч зүүн тохой нь шалбарсан байсан. Хувцас нь шороо болсон дуудахад ухаангүй, хариу урвалгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 37-38/,

-шүүгдэгч М.Батсуурийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон техникийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №07  дугаартай дүгнэлт /1-р хх-н 83-84/,

- шүүгдэгч М.******* нь техникийн бүрэн бүтэн байдал хангахгүй “KIA маркийн “Fronter загварын БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан, уг тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлүүд нь ослоос өмнө үүссэн болохыг тогтоосон “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгино хайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 4 сарын 22-ны өдрийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан Шинжээчийн №21490 дугаартай дүгнэлт /1-р хх-н 73-78/

- Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №007 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 60-62/,

-шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “...талийгаач Ц. нь эмнэлэгт ирэх үедээ ухаангүй байсан, үндсэн онош нь гавал тархины цусан хураа, гавал ясны зүүн талын дагз чамархай хөндлөн цууралт оношоор хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. Дээрх гэмтэл нь амь нас аврагдах боломж муутай” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67/,

-хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гадна цогцост хийсэн тэмдэгдэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл М.******* нь Замын хөдөлгөөний холбогдох дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл болон цаашид учрах хор уршигт хайхрамжгүй ханджээ.

Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь замын хөдөлгөөний талаарх тогтоосон дүрмийг зөрчсөнтэй холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч М.Батсуурийн үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.ын амь нас хохироосон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Амь хохирогч Ц.ын хууль ёсны төлөөлөгч Д. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулгын зардал нийт 19.456.419 төгрөг нэхэмжилсэн байх боловч хавтаст хэрэгт 20.345.036 төгрөгийн нотлох баримт ирүүлснийг дараах байдлаар шийдвэрлэв.

Амь хохирогчийн 2 хоног эмнэлэгт хэвтэж байхдаа эмчилгээ хийлгэсэн зардалд 348.140 төгрөг, амь хохирогчийн тэтгэврийн зээл 162.684 төгрөг, хоол, хүнсний зардалд 10.559.828 төгрөг, шатахууны зардалд 326.400 төгрөг, зэд 6.514.000 төгрөг, бусад зардал болох хадаг, торго, даавуу, хөшөөний чулуу, хайрцаг, алтан хайрцаг нээлгэх, вагончигний түрээс, газрын төлбөрийн зардал 1.683.534 төгрөг, нийт 19.594.586 төгрөгийг М.Батсууриас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.

Шүүх хуралдаан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гаас оршуулгын зардалд нийт 2.100.000 төгрөг авсан талаар мэдүүлж байх тул шүүгдэгч М.Батсууриас 17.494.586 төгрөг /19.594.586-2.100.000/ гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 227, 232, 239, 246 дугаар талд авагдсан талоны үнэ 6.700 төгрөг, тор 1.000 төгрөг, тамхи 4.900 төгрөг, цахим үйлчилгээ 1.000 төгрөг нийт 13.600 төгрөг,

2 дугаар хавтаст хэргийн 9, 10, 12, 34, 37-38, 47, 50-59 дүгээр талд авагдсан утасны нэгжийн үнэ 50.000 төгрөг, Омо вок-2.600 төгрөг, агааржуулагч 2.500 төгрөг, долоогоны ханд 1.800 төгрөг, маск 1.200 төгрөг, маск 2.400 төгрөг, хогны уут, 3 ширхэг гал, 6 ширхэг герман алчуур 9.500 төгрөг, тод фото-13.500 төгрөг нийт 83.500 төгрөг,

1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дугаар тал болон 2 дугаар хавтаст хэргийн 2, 17, 47, 60, 83 дугаар талд авагдсан 653.350 төгрөгийн баримтууд нь ямар төрлийн бараа бүтээгдэхүүн авсан нь тодорхойгүй, тамга тэмдэггүй, он сар тодорхойгүй байна. Иймд дээрх 750.450 төгрөгийн /13.600+83.500+653.350/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс М.Батсуурийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 1 сарын хорих ял эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлж, оршуулгын зардалд 2.100.000 төгрөг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч М.Батсуурийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй ба дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зам тээврийн ослын талаархи камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди болон 1 дүгээр хавтаст хэргийн 201, 203 дахь талд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр мөрдөгчийн тогтоолоор уг хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сидиг тус тус хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овгийн ийн Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч овгийн ийн Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.*******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Батсууриас 17.494.586 /арван долоон сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянган таван зуун наян зургаан мянган/ төгрөгийн оршуулгын зардлыг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 750.450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг  хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. М.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.*******т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА