Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/88

 

Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                  Б.Н   

Улсын яллагч                                   Н.Г

Хохирогч                                           Ц.Э

Шүүгдэгч Д.О-н

өмгөөлөгч                                     Л.Г

Шүүгдэгч Д.Х-н

өмгөөлөгч                                     Ж.Ц

Шүүгдэгч                               Д.О, Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар Д.О-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар Д.Х-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2004000570055 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ..  оршин суух,

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Д

2. Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ..аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, .. оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овгийн Д-н Х

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Д.О нь Д.Х-тэй бүлэглэж 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Хөдөө хэсэг “Нарангийн ухаа” гэх газарт хохирогч С.Г-ын хар зүсмийн нэг тооны үхрийг өөрийн эзэмшлийн улсын бүртгэлийн дугааргүй “Иж планет-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж 2,160,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны хөдөө хэсэг “Дивизийн ухаа” гэх газар буюу хуучнаар Орос цэргийн ангийн барилгын орчимд хохирогч Ц.Э-ын улаан алаг зүсмийн нэг тооны үхрийг өөрийн эзэмшлийн улсын бүртгэлийн дугааргүй “Иж планет-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж, 2,160,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Х нь Д.О-тэй бүлэглэж 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Хөдөө хэсэг “Нарангийн ухаа” гэх газарт хохирогч С.Г-ын хар зүсмийн нэг тооны үхрийг Д.О-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн дугааргүй “Иж планет-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж 2,160,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                         

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед Багануур дүүрэг рүү явж байх замд “Нарангийн ухаа” гэх газраас С.Г-ын хар зүсмийн нэг тооны үхрийг Х-тэй хамт авч төхөөрсөн. Мөн дараа  нь 2020 оны 4 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө ганцаараа Дивизийн ойролцоо явж байхдаа 10 гаран тооны үхэр байхаар нь Ц.Э-ын улаан алаг зүсмийн нэг үхрийг нь авч янзалсан. Тухайн үйлдлүүдийг өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Иж планета-5” мотоциклтой явж хийсэн.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

Шүүгдэгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Д.О-ийн хэлсэн зүйл бүгд үнэн. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

Хохирогч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Тэр өдөр би өөрөө байхгүй байсан ба дүүгээ “үхэр хуураачихаарай” гээд үхрээ хураалгасан. Маргааш өглөө нь 6 цагийн үед нэг үхрээ алга болсныг мэдээд цагдаад мэдэгдсэн. ...төлөгдөөгүй байгаа 629,800 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлж хохирлоо барагдуулмаар байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-23-р хуудас/,

Хохирогч Ц.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ Би Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Хөдөө хэсэгт мал маллаж амьдардаг. ...2020 оны 4 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө ...өөрийн улаан халзан зүсмийн, бүдүүн эр үхрээ хулгайд алдсан. 2020 оны 4 дүгээр сарын 28-ны орой манай үхэр гэрээс жаахан зайтай голын эрэг дээр байсан. 29-ний өглөө би үхэр дээрээ очиход байхгүй байсан. ...гэрээс ойролцоогоор 2 километрийн зайд үхрийг нядлаад шир, гэдэс дотрыг нь орхиод явсан байсан. ...миний үхэр нэлээд том биетэй, биерхүү үхэр байсан. Гомдолтой байгаа тул үхрийнхээ үнийг төлүүлмээр байна. ...алдагдсан үхрийн мах болох нийт 218,6 килограмм махыг буцааж хүлээж авсан, махыг бохир муухай янзалж, цустай нь хольж улайлгасан, мөн мах нь удчихсан, муудах янзандаа орж байсан учраас хурдан заръя гэж бодоод Багануурын махны ченжид зах зээлийн үнээс хямд буюу нэг килограммыг нь 7,000 төгрөгөөр борлуулсан. Нийт 1,530,200 төгрөг болсон. Одоо үлдэгдэл 629,800 төгрөгийг гаргуулмаар байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-63-р хуудас/,

Хохирогч С.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэрлэнбаян-Улаан суманд мал маллаж амьдардаг. ...2020 оны 4 дүгээр сарын эхээр Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Дивиз” гэх газарт хаваржихаар ирж буусан. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо “Нарангийн ухаа” гэх газрын ойролцоо дахин нүүж буух гээд үхрээ түрүүлж хөөж авчираад, тэнд байсан айлын ойролцоо хурааж орхиод 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө нүүгээд ирэхэд манай үхэрнээс хар зүсмийн бүдүүн эр үхэр алга болсон байсан. Тэгээд хайгаад олохгүй байсан бөгөөд цагдаа нар намайг дуудаж “танай үхэр мөн үү” гэхээр нь хартал манай үхрийг нядлаад толгой, шир, шийрийг нь гэдэстэй нь гаргаад хаячихсан байсан. Би алга болсон өдөр нь үхэр алга болсон талаар цагдаа Ж.П-т хэлж байсан. ...Манай үхэр зөв чих нь онь, баруун чих нь урдаасаа ганзган имтэй, сэлмэн эвэртэй, хар зүсмийн эр үхэр байсан. Би өөрийн үхрийг содон шинж тэмдгээр нь таньсан. Миний энэ эр үхэр нэлээн том биетэй, биерхүү үхэр байсан. Би гомдолтой байна, хулгайд алдсан үхрийнхээ үнийг нөхөн төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 65-66-р хуудас/,

Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 11.00 цагийн орчимд эхнэр Ч.Х надруу залгаад “Хуцаагийн 9 дүгээр гудамжны 4 тоотод манай ангийн хүүхэд А.Б мах зарна гэж байна, очоод үзчих” гэж хэлэхээр нь би өөрийн машинтайгаа очиход мах нь хашааны баруун талын ногоон өнгийн амбаар дотор ...шалан дээр юм дэвсээд махаа овоолчихсон байсан. Би махыг харахад туранхай, цус нөжинд нь холиод улайлгачихсан байхаар нь “эхнэртэйгээ ярьж байж авах үгүйгээ шийдье” гэж хэлээд явсан. ...махыг жинлэж авахад бугалга нь нил шороо болчихсон, цусандаа холилдоод улайчихсан байхаар нь эхнэр Ч.Х-т “энэ хулгайн мах биш биз дээ” гэхэд эхнэр “А.Б манай ангийн хүүхэд, нэг нутгийн хүн юм чинь арай ч хулгайн мах зарахгүй байлгүй дээ” гэж хэлсэн. ...Тэр маханд гарал үүслийн гэрчилгээ байгаагүй, Б тухайн үед хэлэхдээ “Хөдөөнөөс ирсэн мах” гэж хэлж байсан, эхнэр бид хоёрын хувьд тэр махыг хулгайн мах гэдгийг үнэхээр мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68-р хуудас/,

            Гэрч Ч.Х-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Д.О гэх хүнийг танихгүй. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр манай ангийн хүүхэд болох А.Б над руу залгаад “мах худалдаж авах уу, хөдөөнөөс манай найзын гэрээс ирж байгаа мах байгаа юм” гэхээр нь хаана очиж үзэх юм гэхэд “Хуцаагийн 9-р гудамжны 4 тоотод ирээд үзчих” гэхээр нь ...нөхөр Б.Г үзээд ...”жаахан улаан мах байна” гэж хэлсэн. ...Миний хувьд хулгайн мах гэдгийг мэдээгүй. Тэр маханд гарал үүслийн гэрчилгээ байгаагүй. А.Б-ийн хувьд миний бага ангийн хүүхэд бөгөөд өмнө нь мах зарж байгаагүй болохоор хүний мах зарж өгөх гэж байгаа юм болов уу гэж бодоод түүнд итгээд худалдаж авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-71-р хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 155, 153 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 95, 100-р хуудас/,

            Шүүгдэгч Д.О-ийн хувийн байдалтай холбогдох баримт /1-р хх-ийн 214, 215-р хуудас/,

 Д.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-ийн 204-р хуудас/,

Шүүгдэгч Д.Х-н хувийн байдалтай холбогдох баримт /1-р хх-ийн 227, 229-234-р хуудас/,

 Д.Х-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-ийн 228-р хуудас/,

Д.Х-н хохирол төлсөн баримт /шүүх хуралдаанд өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

              Шүүгдэгч Д.О нь Д.Х-тэй бүлэглэж 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Хөдөө хэсэг “Нарангийн ухаа” гэх газарт хохирогч С.Г-н хар зүсмийн нэг тооны үхрийг өөрийн эзэмшлийн улсын бүртгэлийн дугааргүй “Иж планет-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж 2,160,000 төгрөгийн хохирол учруулсан,

              Мөн 2020 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны хөдөө хэсэг “Дивизийн ухаа” гэх газар буюу хуучнаар Орос цэргийн ангийн барилгын орчимд хохирогч Ц.Э-н улаан алаг зүсмийн нэг тооны үхрийг өөрийн эзэмшлийн улсын бүртгэлийн дугааргүй “Иж планет-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж, 2,160,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

              - хохирогч Ц.Э-н шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Багануур дүүргийн 4 дүгээр хорооны хөдөө хэсэгт мал маллаж амьдардаг. ...2020 оны 4 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө ...өөрийн улаан халзан зүсмийн, бүдүүн эр үхрээ хулгайд алдсан. 2020 оны 4 дүгээр сарын 28-ны орой манай үхэр гэрээс жаахан зайтай голын эрэг дээр байсан. 29-ний өглөө би үхэр дээрээ очиход байхгүй байсан. ...гэрээс ойролцоогоор 2 километрийн зайд үхрийг нядлаад шир, гэдэс дотрыг нь орхиод явсан байсан. ...миний үхэр нэлээд том биетэй, биерхүү үхэр байсан. Гомдолтой байгаа тул үхрийнхээ үнийг төлүүлмээр байна. ...алдагдсан үхрийн мах болох нийт 218,6 килограмм махыг буцааж хүлээж авсан, махыг бохир муухай янзалж, цустай нь хольж улайлгасан, мөн мах нь удчихсан, муудах янзандаа орж байсан учраас хурдан заръя гэж бодоод Багануурын махны ченжид зах зээлийн үнээс хямд буюу нэг килограммыг нь 7,000 төгрөгөөр борлуулсан. Нийт 1,530,200 төгрөг болсон. Одоо үлдэгдэл 629,800 төгрөгийг гаргуулмаар байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд, 1-р хх-ийн 61-63-р хуудас/,

              - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: “Багануур дүүргийн 4-р хороо Дивизийн барилгын хойно, хээр 1 тооны үхрийг шулсан байна.” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 2-р хуудас/,

              - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-23-р хуудас/,

              - хохирогч С.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэрлэнбаян-Улаан суманд мал маллаж амьдардаг. ...2020 оны 4 дүгээр сарын эхээр Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Дивиз” гэх газарт хаваржихаар ирж буусан. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо “Нарангийн ухаа” гэх газрын ойролцоо дахин нүүж буух гээд үхрээ түрүүлж хөөж авчираад, тэнд байсан айлын ойролцоо хурааж орхиод 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө нүүгээд ирэхэд манай үхрээс хар зүсмийн бүдүүн эр үхэр алга болсон байсан. Тэгээд хайгаад олохгүй байсан бөгөөд цагдаа нар намайг дуудаж “танай үхэр мөн үү” гэхээр нь хартал манай үхрийг нядлаад толгой, шир, шийрийг нь гэдэстэй нь гаргаад хаячихсан байсан. Би алга болсон өдөр нь үхэр алга болсон талаар цагдаа Ж.П-т хэлж байсан. ...Манай үхэр зөв чих нь онь, баруун чих нь урдаасаа ганзган имтэй, сэлмэн эвэртэй, хар зүсмийн эр үхэр байсан. Би өөрийн үхрийг содон шинж тэмдгээр нь таньсан. Миний энэ эр үхэр нэлээн том биетэй, биерхүү үхэр байсан. Би гомдолтой байна, хулгайд алдсан үхрийнхээ үнийг нөхөн төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 65-66-р хуудас/,

              - гэрч Б.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 11.00 цагийн орчимд эхнэр Ч.Х надруу залгаад “Хуцаагийн 9 дүгээр гудамжны 4 тоотод манай ангийн хүүхэд А.Б мах зарна гэж байна, очоод үзчих” гэж хэлэхээр нь би өөрийн машинтайгаа очиход мах нь хашааны баруун талын ногоон өнгийн амбаар дотор ...шалан дээр юм дэвсээд махаа овоолчихсон байсан. Би махыг харахад туранхай, цус нөжинд нь холиод улайлгачихсан байхаар нь “эхнэртэйгээ ярьж байж авах үгүйгээ шийдье” гэж хэлээд явсан. ...махыг жинлэж авахад бугалга нь нил шороо болчихсон, цусандаа холилдоод улайчихсан байхаар нь эхнэр Ч.Х-т “энэ хулгайн мах биш биз дээ” гэхэд эхнэр “А.Б манай ангийн хүүхэд, нэг нутгийн хүн юм чинь арай ч хулгайн мах зарахгүй байлгүй дээ” гэж хэлсэн. ...Тэр маханд гарал үүслийн гэрчилгээ байгаагүй, Б тухайн үед хэлэхдээ “Хөдөөнөөс ирсэн мах” гэж хэлж байсан, эхнэр бид хоёрын хувьд тэр махыг хулгайн мах гэдгийг үнэхээр мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68-р хуудас/,

              - Гэрч Ч.Х-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Д.О гэх хүнийг танихгүй. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр манай ангийн хүүхэд болох А.Б над руу залгаад “мах худалдаж авах уу, хөдөөнөөс манай найзын гэрээс ирж байгаа мах байгаа юм” гэхээр нь хаана очиж үзэх юм гэхэд “Хуцаагийн 9-р гудамжны 4 тоотод ирээд үзчих” гэхээр нь ...нөхөр Б.Г үзээд ...”жаахан улаан мах байна” гэж хэлсэн. ...Миний хувьд хулгайн мах гэдгийг мэдээгүй. Тэр маханд гарал үүслийн гэрчилгээ байгаагүй. А.Б-н хувьд миний бага ангийн хүүхэд бөгөөд өмнө нь мах зарж байгаагүй болохоор хүний мах зарж өгөх гэж байгаа юм болов уу гэж бодоод түүнд итгээд худалдаж авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-71-р хуудас/,

              - Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 155, 153 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 95, 100-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

              Шүүгдэгч Д.Х нь Д.О-тэй бүлэглэж 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Хөдөө хэсэг “Нарангийн ухаа” гэх газарт хохирогч С.Г-н хар зүсмийн нэг тооны үхрийг Д.О-н эзэмшлийн улсын бүртгэлийн дугааргүй “Иж планет-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж 2,160,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

              - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-23-р хуудас/,

              - хохирогч С.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэрлэнбаян-Улаан суманд мал маллаж амьдардаг. ...2020 оны 4 дүгээр сарын эхээр Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Дивиз” гэх газарт хаваржихаар ирж буусан. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо “Нарангийн ухаа” гэх газрын ойролцоо дахин нүүж буух гээд үхрээ түрүүлж хөөж авчираад, тэнд байсан айлын ойролцоо хурааж орхиод 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө нүүгээд ирэхэд манай үхрээс хар зүсмийн бүдүүн эр үхэр алга болсон байсан. Тэгээд хайгаад олохгүй байсан бөгөөд цагдаа нар намайг дуудаж “танай үхэр мөн үү” гэхээр нь хартал манай үхрийг нядлаад толгой, шир, шийрийг нь гэдэстэй нь гаргаад хаячихсан байсан. Би алга болсон өдөр нь үхэр алга болсон талаар цагдаа Ж.П-т хэлж байсан. ...Манай үхэр зөв чих нь онь, баруун чих нь урдаасаа ганзган имтэй, сэлмэн эвэртэй, хар зүсмийн эр үхэр байсан. Би өөрийн үхрийг содон шинж тэмдгээр нь таньсан. Миний энэ эр үхэр нэлээн том биетэй, биерхүү үхэр байсан. Би гомдолтой байна, хулгайд алдсан үхрийнхээ үнийг нөхөн төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 65-66-р хуудас/,

              - гэрч Б.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 11.00 цагийн орчимд эхнэр Ч.Х надруу залгаад “Хуцаагийн 9 дүгээр гудамжны 4 тоотод манай ангийн хүүхэд А.Б мах зарна гэж байна, очоод үзчих” гэж хэлэхээр нь би өөрийн машинтайгаа очиход мах нь хашааны баруун талын ногоон өнгийн амбаар дотор ...шалан дээр юм дэвсээд махаа овоолчихсон байсан. Би махыг харахад туранхай, цус нөжинд нь холиод улайлгачихсан байхаар нь “эхнэртэйгээ ярьж байж авах үгүйгээ шийдье” гэж хэлээд явсан. ...махыг жинлэж авахад бугалга нь нил шороо болчихсон, цусандаа холилдоод улайчихсан байхаар нь эхнэр Ч.Х-т “энэ хулгайн мах биш биз дээ” гэхэд эхнэр “А.Б манай ангийн хүүхэд, нэг нутгийн хүн юм чинь арай ч хулгайн мах зарахгүй байлгүй дээ” гэж хэлсэн. ...Тэр маханд гарал үүслийн гэрчилгээ байгаагүй, Б тухайн үед хэлэхдээ “Хөдөөнөөс ирсэн мах” гэж хэлж байсан, эхнэр бид хоёрын хувьд тэр махыг хулгайн мах гэдгийг үнэхээр мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68-р хуудас/,

              - Гэрч Ч.Х-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Д.О гэх хүнийг танихгүй. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр манай ангийн хүүхэд болох А.Б над руу залгаад “мах худалдаж авах уу, хөдөөнөөс манай найзын гэрээс ирж байгаа мах байгаа юм” гэхээр нь хаана очиж үзэх юм гэхэд “Хуцаагийн 9-р гудамжны 4 тоотод ирээд үзчих” гэхээр нь ...нөхөр Б.Г үзээд ...”жаахан улаан мах байна” гэж хэлсэн. ...Миний хувьд хулгайн мах гэдгийг мэдээгүй. Тэр маханд гарал үүслийн гэрчилгээ байгаагүй. А.Б-н хувьд миний бага ангийн хүүхэд бөгөөд өмнө нь мах зарж байгаагүй болохоор хүний мах зарж өгөх гэж байгаа юм болов уу гэж бодоод түүнд итгээд худалдаж авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-71-р хуудас/,

              - Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 155 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 95-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно. “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж хуульд тайлбарлажээ.

              Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар бусдын эд хөрөнгийг авах үйлдлээр илэрдэг.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тусгай ангид “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

              Шүүгдэгч Д.О нь үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн мотоциклийг ашиглан, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ганцаараа хохирогч Ц.Э-н 1 тооны үхрийг, мөн 2020 оны 4 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Д.Х-тэй хамтран хохирогч С.Г-ын 1 тооны үхрийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг, 2.2-т заасан бүлэглэж, 2.4-т заасан машин механизм ашигласан хулгайлах гэмт хэргийн шинжид,

              Мөн шүүгдэгч Д.Х нь 2020 оны 4 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Д.О-тэй хамтран, түүний эзэмшлийн мотоциклийг ашиглан, хохирогч С.Г-н 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэж, 2.4-т заасан машин механизм ашигласан хулгайлах гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байна.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Э, С.Г нараас авсан мэдүүлэгт хохирогч нар өөрсдийн үхрээ хулгайд алдсан талаараа болон үхрийн нас, зүс, онцлог шинж, үхэр бэлчээрлэж байсан газар нутгийг заан мэдүүлж, тус мэдүүлгийн дагуу гэмт хэрэг болсон гэх газарт хуульд заасан журмыг баримтлан үзлэг хийж сэг, зэм, шир, мах зэргийг олсон газрыг гэрэл зургаар баримтжуулсан байна.

           Иймд шүүгдэгч Д.О-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар,

              шүүгдэгч Д.Х-ийг бусдын малыг машин механизм ашиглаж, бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар тус тус зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Шүүгдэгч Д.О, Д.Х нар нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Хөдөө хэсэг “Нарангийн ухаа” гэх газраас хар зүсмийн нэг тооны үхрийг хулгайлж хохирогч С.Г-д хохирол учруулжээ.

 Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 95-р хуудас/-д “6 настай, хар зүсмийн бүдүүн эр үхрийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 2,160,000 төгрөгөөр тогтоов.” гэжээ.

Шүүгдэгч Д.О нь 2020 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны хөдөө хэсэг “Дивизийн ухаа” гэх газар буюу хуучнаар Орос цэргийн ангийн барилгын орчимоос улаан алаг зүсмийн нэг тооны үхрийг хулгайлж хохирогч Ц.Э-д хохирол учруулжээ.

 Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 100-р хуудас/-д “7 настай, улаан халзан зүсмийн бүдүүн эр үхрийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 2,160,000 төгрөгөөр тогтоов.” гэжээ.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Д.Х  нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Г-д 2,160,000 төгрөгийн хохирол учирсан, тус хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж төлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Х нь хохирол төлбөрт 1,080,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогч С.Г-н Хаан банкны 5721761834 тоот дансаар шилжүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, шүүгдэгч Д.О-ээс 1,080,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Г-д олгуулах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Д.О-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Э-д 2,160,000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч нь “...алдагдсан үхрийн мах болох нийт 218,6 килограмм махыг буцааж хүлээж авсан, махыг бохир муухай янзалж, цустай нь хольж улайлгасан, мөн мах нь удчихсан, муудах янзандаа орж байсан учраас хурдан заръя гэж бодоод Багануурын махны ченжид зах зээлийн үнээс хямд буюу нэг килограммыг нь 7,000 төгрөгөөр борлуулсан. Нийт 1,530,200 төгрөг болсон. Одоо үлдэгдэл 629,800 төгрөгийг гаргуулмаар байна.” гэж мэдүүлсэн нь Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 33, 34-р хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 35, 36-р хуудас/-ээр давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Д.О-с  629,800 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э-д олгуулахаар шийдвэрлэв.

  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тус зүйлчлэлд зааснаар 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 30 хоногийг нийт эдлэх ялд нэмж тооцуулах,

 Шүүгдэгч Д.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тус зүйлчлэлд зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 30 хоногийг нийт эдлэх ялд нэмж тооцуулах саналыг шүүхэд оруулж байна...” гэв.

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Д.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, өөрөө сайн дураараа хэргээ хүлээсэн, мөн хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдаг. Иймд Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний хувьд мөн Д.Х-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Миний үйлчлүүлэгч нь өөрт ногдох хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, баримтыг нь хэрэгт өгсөн байгаа. Анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулж болох хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

           Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирол төлбөрийг удаахгүй төлж барагдуулна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна,  хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.О-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна гэж,

 Шүүгдэгч Д.Х-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх тус тус дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр буюу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 Шүүгдэгч нарт хорих ял шийтгэж шийдвэрлэсэн тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ЦХШЗ/32 тоот захирамжаар Д.О-г яллагдагчаар цагдан хорьсон 30 хоногийг, 2020/ЦХШЗ/33 тоот захирамжаар Д.Х-г /1-р хх-ийн 132, 156-р хуудас/ яллагдагчаар цагдан хорьсон 30 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О, Д.Х нар нь шүүхийн хэлэлцүүлэгт бусдын үхрийг хулгайлахдаа Д.О-н эзэмшлийн улсын бүртгэлийн дугааргүй “Иж планет-5” маркийн мотоцикль ашиглан үйлдсэн талаараа мэдүүлж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...хураан авсан хөрөнгө орлогоыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна гэж заасны дагуу хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Д.О-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн дугааргүй, Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн дүгнэлтээр 150,000 төгрөгөөр үнэлэгдсэн /хх-ийн 112-р хуудас/, “Иж планет-5” маркийн мотоциклийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулах зорилгоор худалдан борлуулахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Цагдаагийн хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “ТОЗ-8” маркийн галт зэвсгийн 21 ширхэг сум, сумны дайз, хонгио 1 ширхэг, замгийн дугаар нь 14768, гол төмрийн дугаар нь АВN1174 дугаартай “ТОЗ-8” маркийн, гэрчилгээгүй, бүртгэлгүй ангийн бууг Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар төмөр иштэй сүх 1 ширхэг, 12.3 метр урт цагаан өнгийн олс, хөх өнгийн асаагуур 1 ширхэг, хар өнгийн хуйтай 30 сантиметр урттай ажлын хэсэг нь 18 сантиметр хутга 1 ширхэг, нийт урт нь 27 сантиметр ажлын хэсэг нь 14 сантиметр урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, Balileu гэсэн бичигтэй 2 нүдний дуранг шүүгдэгч Д.О-д буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгчид нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.О, Д.Х нарт энэ өдрөөс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн О-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад заасан бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Х овгийн Д-н Х-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтуудад заасан бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Б  овгийн Д-н О-нийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

            шүүгдэгч Х  овгийн Д-йн Х-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр буюу 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О-д оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг, Д.Х-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ЦХШЗ/32 тоот захирамжаар Д.О-г  яллагдагчаар цагдан хорьсон 30 хоногийг, 2020/ЦХШЗ/33 тоот захирамжаар Д.Х-г яллагдагчаар цагдан хорьсон 30 хоногийг тус тус эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Х нь 1,080,000 төгрөгийг хохирогч С.Г-н ............. дугаарын Хаан банкны дансанд шилжүүлсэн тул түүнийг хохирол төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.О-гоос 1,080,000 төгрөг гаргуулж хохирогч С.Г-д, 629,800 төгрөг гаргуулж хохирогч Ц.Э-д тус тус олгуулсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Д.О, Д.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Цагдаагийн хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “ТОЗ-8” маркийн галт зэвсгийн 21 ширхэг сум, сумны дайз, хонгио 1 ширхэг, замгийн дугаар нь 14768, гол төмрийн дугаар нь АВN1174 дугаартай “ТОЗ-8” маркийн, гэрчилгээгүй, бүртгэлгүй ангийн бууг Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст шилжүүлж, төмөр иштэй сүх 1 ширхэг, 12.3 метр урт цагаан өнгийн олс, хөх өнгийн асаагуур 1 ширхэг, хар өнгийн хуйтай 30 сантиметр урттай ажлын хэсэг нь 18 сантиметр хутга 1 ширхэг, нийт урт нь 27 сантиметр ажлын хэсэг нь 14 сантиметр урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Balileu гэсэн бичигтэй 2 нүдний дуранг шүүгдэгч Д.О-д буцаан олгосугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Д.О-н эзэмшлийн улсын бүртгэлийн дугааргүй, Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн дүгнэлтээр 150,000 төгрөгөөр үнэлэгдсэн “Иж планет-5” маркийн мотоциклийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулах зорилгоор худалдан борлуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            10. Д.О, Д.Х нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж, бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

            12. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.О, Д.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН