Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/93

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000000089 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                     Б.Наранжаргал

Улсын яллагч                                                      Н.Ганчимэг

Шүүгдэгч                                                        Я.Т нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19 оны  дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн ____ суманд төрсөн, ___ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг, Багануур дүүргийн __ дүгээр хороо, ___ 11б гудамжны 3 тоот хашаанд оршин суух _______ овгийн Я.Т  /РД:_______/.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

           Яллагдагч Я.Т нь 2020 оны 7 дугаар сарын 2-ны шөнө 22:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 4 дүгээр гудамжны 1Б тоот хашаанд оршин суух иргэн Х.Т гэрийн гадна өөрийн хамтран амьдрагч Р.Б-г хардсаны улмаас түүний нүүрэн тус газарт нь хөлөөрөө 2 удаа өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхээс Т-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 15 цагийн үед хамтран амьдрагч Б-гийн хамт найз Г-н гэрт очсон. Тэгээд 1 шил архи аваад Г, Б нарын хамт уусан. Гадаа харанхуй болж байх үеэр манай хамтран амьдрагч Б хуучин хадамтайгаа утсаар яриад байсан. Үүнээс болж бид хоёрын дунд маргаан үүссэн бөгөөд Б-г хашаан дотор утсаар яриад сууж байхаар нь би түүний нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 37, 38-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хамтран амьдрагч Т-н найз Г-н гэрт очсон юм. Тэгээд Г, Т бид гурав 2 шил архи хувааж уусан. Би архи ууж байх үедээ хүүхэдтэйгээ утсаар ярих гээд хуучин хадам руугаа залгаж хүүхдийнхээ утасны дугаарыг асуусан юм. Тэр үед Т намайг хуучин хадмуудтайгаа утсаар ярьлаа гэж уурласан. Бид хоёр айлд муудалцаад яах вэ гээд гадаа гартал Т намайг түлхэж газарт унагаагаад миний нүүр хэсэг рүү 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 16, 17-р хуудас/

              Гэрч Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 22 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн ухаалаг худгийн хажууд бусдад зодуулсан хүн хэвтэж байна гэсэн дуудлагын дагуу очиход Б гэх эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай газар  хэвтэж байсан. Нүүр, гар нь цус болчихсон, хохирогч “манай нөхөр намайг зодсон, туслаач” гэсэн зүйл ярьж байсан. Түүний нүүрийг цэвэрлэхэд уруул нь шархтай, зүүн хөмсөг сэтэрсэн, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэлтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

              Шинжээчийн 214 дугаартай “…Б-н биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, 2 нүдний зовхи, хацар, уруул, хоёр шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн зовхи, дух уруулд зулгаралт, баруун мөр, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/

              Шүүгдэгч Т-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 42-р хуудас/

              Т-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 43-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Т нь 2020 оны 7 дугаар сарын 2-ны шөнө 22:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 4 дүгээр гудамжны 1Б тоот хашаанд оршин суух иргэн Г-н гэрийн гадна өөрийн хамтран амьдрагч Б-г хардсаны улмаас түүний нүүрэн тус газарт нь хөлөөрөө 2 удаа өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, 2 нүдний зовхи, хацар, уруул, хоёр шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн зовхи, дух уруулд зулгаралт, баруун мөр, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Т нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийг хардаж улмаар түүний нүүрэн тус газарт 2 удаа өшиглөсөн үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Б-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 214 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Т-н үйлдэл нь Б-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Хохирогч Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Т нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Т-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Т нь торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар ямар нэг хүсэлт шүүхэд гаргаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Т мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон