Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 945

 

 

                            

 

 

 

 

 

        2020        8           25                                        2020/ШЦТ/945         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2008000001158 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт оршин суух,

урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 24 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 211 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлд зааснаар 10 сарын хорих ял шийтгүүлж хугацаа дуусч суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.6-д зааснаар нийт 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 4 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан, Хонгорт овогт Алтангэрэлийн Н /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч А.Н нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 427 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч А.Мыг хувийн таарамжгүй харьцааны улмаас үснээс нь зулгааж, хөлөөрөө дэвсэж, гараараа толгой болон гар луу нь цохиж, зодож, биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун мөр, хоёр бугалга, зүүн хөх, хэвлий, хоёр гуя, баруун шилбэ, баруун өгзөгний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардал гараагүй. Хохирогчтой эвлэрээд цуг амьдарч байгаа” гэв.

 

Эрүүгийн 2008000001158 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч А.Мы: “А.Н бид хоёр эхнэр, нөхөр юм. ...2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нөхрийн найз ирээд, нөхөр тэр хоёр нэг шил архи уугаад явсан. Нөхөр унтаад өгөхөөр нь би гараад байрны урд нилээн удаан суугаад 22 цаг өнгөрч байхад гэртээ ороход нөхөр сэрээд “хаашаа яваад ирж байгаа юм бэ” гээд надад агсам тавьж байгаад хоёр гараас базаад, хоёр гуя шилбэ рүү өшиглөсөн. Зүүн талын шанаа хавьцаа нэг удаа цохисон. Н намайг түлхээд газар унагаахаар нь би босоод “чамд зодуулж байхаар гарлаа” гээд гараад цагдаад дуудлага өгсөн. Миний хоёр бугуйнаас базаж, хоёр хөлийн гуя, шилбэ рүү өшиглөж, зүүн талын шанаа хавьцаа нэг удаа цохиж газар түлхэж унагааж, босоход өгзөг рүү өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй, нэхэмжилж байгаа эд зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-22/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.07.20-ны өдрийн 8093 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. А.Мы биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун мөр, хоёр бугалга, зүүн хөх, хэвлий, хоёр гуя, баруун шилбэ, баруун өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-24-25/,

Шүүгдэгч А.Нын яллагдагчаар өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэрт манай найз Наранцог ирээд наадмын баяр тэмдэглээд бид хоёр архи уугаад би нилээн согтсон. 21 цагийн үед манай хүүхдүүд явахад Наранцог цуг явсан. Би нэг сэрээд харахад эхнэр М байхаар нь буцаад унтаад өгсөн. Унтаж байгаад сэрэхэд М орж ирж байгаа харагдсан. “Хаашаа яваад ирж байгаа юм бэ” гээд хоёр гарын булчин хэсгээс нь базаж барьсан. Бөгс, гуя хавьцаа нь 2-3 удаа өшиглөсөн. Эхнэрээ гараад явахаар нь би буцаад унтаад өгсөн. ...Би дээрх гэмтлийг Мд учруулсан...” гэх мэдүүлэг /хх-34-35/,

дуудлагын лавлагааны хуудас /хх-3/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-65-73/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, Асап сангийн мэдээлэл /хх-37-39/, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоол, магадлал, шүүгчийн захирамжийн хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-40-64/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-77/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-78/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-79/, “Тэско” ХХК-ийн “А.Н нь авто механикийн албан тушаалтай нь үнэн” гэх тодорхойлолт /хх-80/, хохирогчийн “Нөхөртэйгөө эвлэрсэн тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-84/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-85/, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-86-115/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Н согтуурсан үедээ 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байр, 427 тоот гэртээ хамтран амьдрагч А.Мыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун мөр, хоёр бугалга, зүүн хөх, хэвлий, хоёр гуя, баруун шилбэ, баруун өгзөгний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч А.Мы “...нөхөр тэр хоёр архи уугаад, ...“хаашаа яваад ирж байгаа юм бэ” гээд надад агсам тавьж байгаад хоёр гараас базаад, хоёр гуя шилбэ рүү өшиглөсөн. Зүүн талын шанаа хавьцаа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-22/, шүүх эмнэлгийн 8093 дугаар “1. А.Мы биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун мөр, хоёр бугалга, зүүн хөх, хэвлий, хоёр гуя, баруун шилбэ, баруун өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-24-25/, шүүгдэгч А.Нын яллагдагчаар өгсөн “...би нилээн согтсон. ...Мыг “хаашаа яваад ирж байгаа юм бэ” гээд хоёр гарын булчин хэсгээс нь базаж барьсан. Бөгс, гуя хавьцаа нь 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-55-56/, дуудлагын лавлагааны хуудас /хх-3/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-65-73/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Нын хохирогч буюу гэр бүлийн хамаарал бүхий А.Мыг үл ялих зүйлээр шалтаглан базах, цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун мөр, хоёр бугалга, зүүн хөх, хэвлий, хоёр гуя, баруун шилбэ, баруун өгзөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал байхгүй, нэхэмжилж байгаа эд зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-22/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н 7 дугаар сарын 11-ний өдөр гэртээ хамтран амьдрагч Мыг зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг, насны байдлыг харгалзан 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч А.Н “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.   

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд архидан согтуурч, үл ялих зүйлээр шалтаглан, хамтран амьдрагчийнхаа эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ныг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хонгорт овогт Алтангэрэлийн Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ныг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ныг 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР