Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 00064

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1964 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багт оршин суух Чонос овогт Юндэндоржийн Жаргалсайхан /РД:ГЖ64091601/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00043/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ю.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юүндэндорж овогтой Жаргалсайхан миний бие 1964 онд Булган аймаг Орхон суманд төрсөн. 53 настай, хүүхдүүдийн хамт амьдардаг. Булган аймгийн Орхон суманд 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр ажиллаж байгаад Өлзийт тосгон руу шилжин 1992 оны 2 дугаар сараас Чандмань ББХК-д 1997 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллаад 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс Өлзийт тосгоны Нийгмийн даатгалд Эрүүл мэнд хариуцсан байцаагчаар 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Тухайн үед ажиллаж байсан байгууллагын буруугаас болж бичиг баримтууд маань үрэгдсэн тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.Жаргалсайхан нь Булган аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, Чандмань ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, Өлзийт тосгоны Нийгмийн даатгалд Эрүүл мэнд хариуцсан байцаагчаар 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/07 тоот лавлагаа, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №ЛВГ-17/09 тоот хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Булган аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай ажилд авах тухай тушаал, Булган аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаартай шийдвэр, тухайн үед Ю.Жаргалсайхантай хамт ажиллаж байсан гэрч Д.Нансал, Б.Туяа, И.Ганцэцэг, Д.Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чонос овогт Юндэндоржийн Жаргалсайханыг Булган аймгийн Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, Чандмань ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, Өлзийт тосгоны Нийгмийн даатгалд Эрүүл мэнд хариуцсан байцаагчаар 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал нийт 20 /хорь/ жил 03 /гурав/ сар 12 /арван хоёр/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ