Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2017/00050/И |
Дугаар | 00065 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 00065
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1956 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багт оршин суух Чонос овогт Жамъяансүрэнгийн Батсүх /РД:ГЖ56122519/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00050/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Батсүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Батсүх миний бие нь Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1981 оноос 1990 оныг дуустал малчнаар ажилласан юм. Энэ хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт бал сольсон, тамга бүдэг, тушаал олдохгүй зэрэг шалтгаанаар ажиллах хугацаанд оруулан тооцохгүй байгаа. Иймээс 1981 оноос 1990 оныг дуустал Орхон сумын Чойбалсанч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Батсүх нь Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1981 оноос 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дугаар лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед Ж.Батсүхтэй хамт ажиллаж байсан гэрч С.Эрдэнэчимэгийн Ж.Батсүх нь намайг 1985 оноос 1990 он хүртэл Орхон сумын Чойбалсанч нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байхад заводын үхэрчин, малчин, сүү машиндах ажлыг хийж байсан гэх, гэрч О.Хишигдалайн Ж.Батсүх нь 1981 оноос 1990 оныг дуустал Чойбалсанч нэгдэлд мал малласан. Завод, тасаг дээр хамт ажиллаж, нэгдлийн ажилд хамтарч явдаг байсан. Ж.Батсүх нь бух болон үхэр малладаг байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чонос овогт Жамъяансүрэнгийн Батсүхийг Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд малчинаар 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 он 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 10 /арав/ жил, ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ