Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 985

 

 

                            

 

 

 

 

 

        2020        9            09                                       2020/ШЦТ/985         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,  

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

иргэдийн төлөөлөгч Ж.Мөнгөнцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Т, өмгөөлөгч Т.Ганзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,  

шүүгдэгч Т.Мэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Т.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008018270855 дугаар 3 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух бүртгэлтэй, Ванчин овогт Түдэвдоржийн Мэ /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Т.Мэ нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шороотын амны задгайд эзэнгүй хашаанд Ц.тай таксины төлбөрөөс болж маргалдан түүний толгой, гар хэсэгт хадаас авдаг лоомоор цохиж зодон, гавал тархины гэмтэл учруулан, дагз ясны цөмөрсөн хугарал, зулай яс, суман заадасны салж ангайсан шугаман хугарал, зулай дагз ясны сэлтэрхий үүсгэсэн хугарал, суурь яс, баруун чамархай ясны шугаман хугарал, дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, хацар, хамрын нуруу, ооч, зүүн өвдөгний зулгаралт, зүүн шуу ясны далд хугарал, зүүн гарын 3 ба 4-р хурууны шарх, шивнүүрийн ил хугарал, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөр, зүүн бугалга, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, шарх цус хуралт зэрэг олон тооны шарх гэмтлийг үүсгэж, өвтгөж шаналгаж буюу онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Мэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр Баянхошуунд ахынд очихоор таксинд суугаад явсан боловч хайгаад олоогүй. Таксины мөнгөнөөс болж жолоочтой маргалдсан. Жолоочийг би барилгын багажаар зодсон. Дээрэмдэх зорилгогүй байсан. Энэ хэргийг хийсэн нь үнэн. Уучлаарай, хохирлыг төлнө. Хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би нөхөр Ц.тай 2003 оноос хойш хамт амьдарч байгаа. Нөхөр маань өглөө бүр 6 цаг өнгөрөөгөөд таксинд гардаг. Хэрэг болдог өглөө 8 цаг өнгөрөөгөөд хүүхэдтэйгээ ярьсан байдаг. Би 9 цагийн үед ярихад утас нь холбогдохгүй байсан. 13 цагийн үед хүүтэйгээ ярихад аав ирээгүй гэж хэлсэн. Оршуулгын зардал 24.550.696 төгрөг баримттай, 2.849.240 төгрөг баримтгүй, сэтгэл санааны хохиролд 100 сая төгрөг нэхэмжилнэ. Хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 2008018270855 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Тгийн: “Нөхөр Ц. нь өглөө бүр 06 цаг 40 минутын үед 86-90 УНЭ улсын дугаартай, саарал өнгийн, “Приус 20” маркийн машинаараа таксинд явахаар гардаг. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 06 цаг 40 минутын орчим таксинд явахаар гэрээсээ гарсан. ...09 цаг 30 минутаас 10 цаг 00 минутын хооронд нөхрийн утас руу залгахад “холбогдох боломжгүй” гэж байсан. 14-15 цагийн үед хүүтэй ярихад “би хичээлээ тараад гэртээ ирсэн байна, аав ирээгүй байна” гэж хэлсэн. Уг нь  өдөр бүр 10-11 цагийн үед заавал ирж, охин Энхзулыг эргэдэг байсан. ийг “гэртээ ирээгүй байна” гэхээр нь би гайхаад утас руу нь ойр ойрхон залгасан. Батцоож руу 17 цагийн үед залгаад ийг асуухад “мэдэхгүй” гэж байсан. “Аав руугаа залгаж байгаарай, утас нь холбогдохгүй байна шүү” гэж хэлсэн. Би ийг тэгж алга болдоггүй болохоор нь өдөр, шөнөгүй байнга залгахад ерөөсөө холбогдоогүй. 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны хэсгийн байцаагч дээр очиж “ийн утас нь холбогдохгүй, алга болсон” талаар мэдэгдсэн. Тэгж байтал ийг “нас  барсан олдсон” гэж цагдаагаас мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-76-77/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020.05.28-ны өдрийн 1087 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “Шинжилгээний онош: 1. Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: Гавал тархины битүү гэмтэл: дагз ясны цөмөрсөн хугарал, зулай яс, суман заадасны салж ангайсан шугаман хугарал, зулай, дагз ясны сэлтэрхий үүсгэсэн хугарал, суурь яс, баруун чамархай ясны шугаман хугарал, зулай, дагз болон баруун чамархай ясны гадна хальсны цус хуралт, зулай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх ялтаслаг цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх нимгэн цусан хураа, зүүн тал бөмбөлөг, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэн, баруун тал бөмбөлгийн суурийн дунд ба ар хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дагзны дэлбэн, 2 тал бөмбөлгийн суурийн урд духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, 2 тал бөмбөлгийн таславч хэсэг, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын хана дахь тархины эдийн няцрал, зулай, чамархай, дагзны хуйхны цус хуралт, зулай, зүүн чамархай болон дагзны хуйхны шарх, дух, зүүн нүдний дээд, зовхи, зүүн шанаа, хацар, хамрын нуруу, ооч, зүүн өвдөгний зулгаралт, зүүн шуу ясны далд хугарал, зүүн гарын 3 ба 4-р хурууны шарх, шивнүүрийн ил хугарал, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөр, зүүн бугалга, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, шарх цус хуралт. Дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Ц.ийн цогцост дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 2.5. Дээрх гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн, Ц. нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй. 4. Талийгаач ОI бүлгийн цустай байх ба хэн болох нь тодорхой тул ДНХ бүтцийг тогтоох шаардлагагүй болно. 6. Талийгаачийн цус, цөс, ходоодны шингэнд спирт илрээгүй” гэжээ /2 дугаар хавтас, хх-45-51/,

Гэрч Ч.Адъяаравдангийн: “2020 оны 5 дугаар сарын 11-ний ...10 цагийн орчим хойшоо Баруунсалаа руу түлээний мод түүхээр явсан. Тэгтэл уулын баруун талын энгэрт дутуу баригдсан хашааны наагуураа задгай хэсэгт бараан хувцастай хүн доошоо хараад хэвтэж байх шиг байсан. Бид хоёр нилээн холоос харсан. Нүүр царай нь харагдаагүй. Бид хоёр тэр хүнийг “архи уугаад тасраад унасан хүн байна даа” гэж ярилцаад хойшоо явсан. Би гэр лүүгээ алхаж байтал нөгөө хашаан дотор хэвтэж байсан хүн янзандаа хэвтэж байсан. Газар хэвтэж байсан хүнийг харахад доошоо хараад, хоёр хөлөө жийгээд, хоёр гараа дэрлэх маягтай хөдөлгөөнгүй хэвтсэн эрэгтэй хүн байсан, нүүр, ам, гар нь танигдахгүй цус болсон байна” гээд шүүхийн шийдвэрийн ажилтан хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-174/,

Гэрч О.Өлзийтогтохын: “2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчим ажлаасаа буучихаад Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Шороотын амны задгай тоотод гэртээ ирсэн. ...Гэртээ ирчихээд удаагүй гэрээс мөнгө аваад дэлгүүрээс ойр зуурын хэрэглээний хуурай идэх юманд явах гээд буцаад урд талынхаа гудамжаар явцгаасан. Тухайн үед гадаа гэгээтэй, үзэгдэх орчин сайн байсан. Хойд талын гудамжаар ороод явахад манай баруун хойд талд эзэнгүй хашаан дотор туранхай эрэгтэй хүн явган суучихсан, баруун тийшээ харчихсан сууж байсан. Тэр хүний ойр орчимд ямар ч хүн байгаагүй, ганцаараа, чимээгүй сууж байсан. Цаашаа миний эсрэг тал руу хараад сууж байсан болохоор царайг нь харж чадаагүй. Би “нилээн согтуу хүн байна даа” гэж бодоод гэртээ орсон. Өглөө эрт сэрчихээд гараад иртэл нөгөө хүн яг сууж байсан газраа доошоо хараад хэвтэж байсан. Би “яахаараа одоо болтол байж байдаг билээ” гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Намайг гэртээ байхад огт чимээ шуугиан гараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-105-106, 107-109/,

Гэрч Л.Баттулгын: “...2020 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 9 цаг өнгөрөөгөөд нагац ах Адъяаравдангийн хамт хойшоо Баянхошуу хайрханы баруун бэлээр явган алхаад Баруунсалааны амнаас мод түүхээр явж байхад 10 цагийн орчим л байсан байх Бумбатын рашаанаас зүүн урагш, зүүн тийш харсан улаан өнгийн төмөр хаалгатай хашааны ар талын банз хадаагүй задгай хэсэгт хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн газар хэвтээд нааш цааш хөдлөөд, хөрвөөгөөд байсан. Адъяаравдан ах “нилээн согтуу, тасарсан нөхөр байна даа” гэж хэлж байсан. ...Тэр хүний ойр орчимд ямар нэг хүн, машин харагдаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-170/,

Гэрч Д.Түвшинтөгсийн: “2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчим Зээлийн шороотын амны задгайд хоригдол хайгаад явж байсан. Хустайн орчим айлын хүнтэй уулзтал “манай гэрийн зүүн хойшоо хашаанд 1 хүн байсан” гэж хэлсэн. Би тэр заасан газар нь очтол хүн эзэнгүй хашаан дотор хэвтэж байсан. Тэр хүн доошоо харсан, нас барсан байдалтай байсан. Мөн миний хайж яваа хүн биш байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-176/,

Гэрч М.Булганы: “2020 оны 5 дугаар сарын 12-ны өглөө гэртээ байхад Цэцэгмаа, Дондог буюу Өлзий, Алтансүх нар намайг дуудсан. ...Бид нар тэр хүнд ойртоогүй, холоос харахад доошоо харчихсан бололтой харагдсан. Надад ямар нэгэн орилсон дуу чимээ сонсогдоогүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-123-124/,

Гэрч Ц.Алтансүхийн: “...Цэцэгмаа эгчийн ард талын үзүүрийн хойд талын задгай хашаан дотор доошоо харчихсан ухаангүй бололтой эрэгтэй хүн хэвтэж байсан. Нүүр нь цус болсон юм шиг харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-120-121/,

Насанд хүрээгүй гэрч С.Түмэнжаргалын: “2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ...Зулаа “би гутлаа өмсчихөөд гараад ирье” гэхээр нь би тэдний хашааны гадна хүлээж байя гэж бодоод хашааных нь хаалгаар гарахад хажуу хашааны үүдэн дээр саарал өнгийн машин зогсчихсон, машин дотроос жолооч талаас нь өндөр, шар царайтай, манай ааваас арай дүү 30 орчим насны ах ганцаараа бууж ирсэн. Тэр ах машинаас буухдаа гартаа асаачихсан тамхитай, машиныг цоожлоод, түлхүүрийг нь өмдний халаасандаа хийсэн. Дээгүүрээ хар өнгийн ноосон цамцтай, хар өнгийн савхин саравчтай малгайтай, хар өнгийн өмдтэй ах байсан. Би гутлыг нь харж чадаагүй. Тэр ах жоохон зогсож байгаад зүүн тийшээ улаан худаг чиглээд алхаж байсан. Надтай ойрхон зөрсөн, архи уугаагүй юм шиг харагдаж байсан. Би тэр ахын царайг нь харж чадаагүй, хар өнгийн маск нүүрэндээ зүүчихсэн байсан. Машин цоожилж явснаас хойш өчигдөр хүртэл 3 хоног манай гудамжинд тэр машин зогссон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-164-165/,

Гэрч Я.Ариунаагийн: “...Уг тээврийн хэрэгсэл 2020 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед хашаанаасаа гарахад зогсож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-167-168/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.05.27-ны өдрийн 2815 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн урдаа цахилгаантай хар өнгийн ноосон цамц, хар саарал өнгийн даавуун өмд, саарал өнгийн футболка, бор эрээн өнгийн дотоож, бор өнгийн хос гутал дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Урдаа цахилгаантай хар өнгийн ноосон цамц, саарал өнгийн футболкан дээрх цус нь АВО системээр 0/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. 3. Хар саарал өнгийн даавуун өмд, бор эрээн өнгийн дотоож, бор өнгийн хос гутал дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. 4. Ногоон өнгийн даавуун тэлээ, бор өнгийн дотуур өмд, хар өнгийн хос оймсон дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэжээ /2 дугаар хавтас, хх-63-64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.07.31-ний өдрийн 3314 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжлэгдэж буй Т.Мийн зүүн гарын долоовор хурууны дардас “2020.05.13-ны өдөр СХД 40 хороо, Горхины 2-р гудамж, 5 тоотын урд 8690 УНЭ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн” гэх хэргийн санд 2020-4005-СХД(1) дугаараар бүртгэгдсэн гарын мөртэй тохирч байна. 2. Шинжлэгдэж буй Т.Мийн баруун гарын ядам, зүүн гарын ядам, зүүн гарын дунд хурууны дардас, баруун гарын алганы дардас “2020.05.13-ны өдөр  СХД 40 хороо, Горхины 2-р гудамж, 5 тоот хашааны гадна  гадны нөлөөтэй нас барсан” гэх хэргийн санд 2020-5026-СХД(1, 2, 5, 2) дугаараар бүртгэгдсэн гарын мөртэй тус тус тохирч байна...” гэжээ /3 дугаар хавтас, хх-12-14/,

Шүүгдэгч Т.Мийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд хотын төвөөр шөнөжин алхаж гудамжинд 2 хоногийг өнгөрөөсөн. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өглөө Баянбүрдийн автобусны буудал дээрээс такси бариад Баянхошуунд Манлай ахынд очихоор саарал өнгийн, Приус маркийн машинтай 40 гаран насны эрэгтэй жолоочтой машинд суусан. Зурагтын арын замаар Баянхошуунд очоод Манлай ахын гэрийг олохгүй төөрөөд, сүүлд нь Зүүнсалаа билүү Баруунсалаа билүү мэдэхгүй гэр хорооллын гудамжинд зогсоод таксины төлбөрт “бугуйн цагаа өгчихье, очсон айлаа олдоггүй, та миний цагийг авчих” гэхэд таксины жолооч “тийм юм байхгүй” гэсэн. Би “яриа хөөрөөгөөр тохиръё” гэхэд “цаг хэрэггүй” гээд тиймэрхүү асуудал болсон. “Чи ер нь яах гээд байна” гээд таксины жолооч уурлахаар нь  би “гарсан мөнгөндөө та миний цагийг авчих” гэсэн. Цаг авахгүй, мөнгө өг гээд уурласан. Тэгэхээр нь би ямар ч байсан  бууя гэж бодоод буугаад алхахад жолооч буугаад ирсэн. Бид 2 зодолдсон. Би яах ч аргагүй жолоочийг зодсон. Би цүнхэндээ авч явж байсан /100 айлын барилгын материалын дэлгүүрээс 6000 төгрөгөөр худалдаж авч байсан богинохон/ хадаасны лоомоор жолоочийн урдаас гар, толгой руу нь цохисон. Нэг айлын хашааны гадна талд газар унагаагаад, жолоочийн саарал өнгийн машиныг бариад Баянхошууны нэг гудамжинд ороод мухар гудамжинд машиныг орхиод, өмсөж явсан хар өнгийн хавар намрын куртик, цагаан өнгийн саравчтай малгай, хадаасны лоом цус болсон байсан болохоор торонд хийгээд гудамжинд хог хаясан байсан газар хаясан санагдаж байна. Машиныг цоожлоод түлхүүрийг нь авч явсан. Хотын төв рүү зам уруудаад алхаж яваад Нисэхийн автобусанд суугаад Нисэх ороод, тэндээс алхаад Туул голын эрэг дээр хоносон. Маргааш нь Баянхошуу, Драгон орчмоор шөнөжингөө алхаж, хоног өнгөрөөсөн. ...Би Баасансүрэн ахын гэрт ирээд 2 хоноод цагдаа нарт баригдсан. ...Гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан цагаан өнгийн саравчтай малгай, хар өнгийн хавар намрын куртик, хадаасны лоомыг гудамжинд уутанд хийгээд хаясан. ...Би таксинаас буугаад цүнхэнд байсан богино хадаасны лоомоо гаргаж ирээд таксины жолооч над руу дайраад надад хүрэхээс нь өмнө зүүн гар луу нь хадаасны лоомоороо 1 удаа цохиод, үргэлжлүүлээд шууд урдаас нь шанаа хажуу хэсэг рүү хадаасны лоомны хадаас авдаг хэсгээр нь 3-4 удаа цохисон. Тэгээд “за одоо больё” гэж бодогдоод нэг гар луу нь дахиад 1 лоомныхоо хадаас авагч хэсгээр цохиод доошоо суухаар нь толгой руу дахиад 2 удаа лоомны хадаас авагч хэсгээр цохичихоод орхиод явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-162-169/,

Шүүх сэтгэц эмгэг судлын 2020.06.25-ны өдрийн 671 дүгээр: “1.2.3. Т.Мэ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4.Т.Мэ нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. 5. Т.Мэ нь гэмт хэрэг үйлдэгдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочир давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. 6.Т.Мэ нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтас, хх-120-121/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-6-8, 13-17, 25-33/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-18-19, 22-23/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-34-36/, гэрч Х.Батцоожийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-79-80/, гэрч Х.Буян-Уртын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-85-86/, гэрч Ц.Алтанийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-96-98/, гэрч С.Сайханжаргалын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-101/, гэрч Д.Боролзойбаатарын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-215/, гэрч А.Хоролдамбын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-225/, гэрч Б.Манлайсүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-240/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-8-14/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-15-17, 21-33/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-19/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-20/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-34-36, 1 дүгээр хавтас, хх-112-113/, хохирлын баримтууд /2 дугаар хавтас, хх-184-209/, мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /3 дугаар хавтас, хх-3-4/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтас, хх-178/, гэрч Т.Тэгшжаргалын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-233-235/, гэрч Т.Баасансүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-236-238/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хавтас, хх-35/ зэргийг талуудын хүсэлтээр уншиж, 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Кореа моторс” авто сэлбэгийн дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг CD 1 ширхэг, “Сasio” гэсэн бичиглэлтэй хар өнгийн цаг, хөх саарал өнгийн цүнх, хар өнгийн цүнх, арван мянгатын аж8195003 сериин дугаартай дэвсгэрт 1 ширхэг, таван мянгатын ан2124318 серийн дугаартай дэвсгэрт 1 ширхэг, нэг мянгатын aw2676451, аq6074622 серийн дугаартай дэвсгэрт 2 ширхэг , нэг зуутын nj2839310, aq6854655 серийн дугаартай дэвсгэрт 2 ширхэг, тавьтын ау8433702 серийн дугаартай дэвсгэрт 1 ширхэг, хорьтын aj6155246, ан2498108 серийн дугаартай дэвсгэрт 2 ширхэг, Т.Мийн 3 ширхэг гадаад паспорт, 2 ширхэг ногоон, ягаан өнгийн карт, “Капитрон” банкны орлогын мэдүүлэг, гар утасны цагаан өнгийн цэнэглэгч 1 ширхэг, В.Гомбожав гэсэн бичиглэлтэй “Хаан банк”-ны ногоон өнгийн виза карт 1 ширхэг, улаан болон цэнхэр өнгийн acаагуур 2 ширхэг, БНМАУ 50 жил гэсэн бичиглэлтэй шар өнгийн дугуй хэлбэртэй нэг төгрөг 1 ширхэг, 1992 рублей 20 гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн дугуй металл 1 ширхэг, 100,55 хятад бичиглэлтэй саарал өнгийн дугуй металл 1 ширхэг, улбар шар өнгийн хуванцар саван дотор дүнсэн тамхи цагаан цаастай, хөх өнгийн амны хаалт /маск/ 1 ширхэг, “Самсунг” маркийн хар өнгийн мэдрэгчтэй гар утас 1 ширхэг, “Леникс” гэсэн бичиглэлтэй, саарал өнгийн ууттай эм 1 ширхэг, дөрвөлжин хар өнгийн түлхүүр 1 ширхэг, 75 см урттай арматурын төмөр, “Улаан шонхор” нэртэй тамхины хайрцаг, 0,5 литрийн “Хараа” архины шил, цус мэт зүйлээр бохирлогдсон байж болох “Red West” 2 ширхэг янжуур, хадаасны лоом 1 ширхэг, саравчтай цагаан өнгийн малгай 1 ширхэг, хар өнгийн юүдэнтэй куртик, жолооны хүрдний /рулийн/ бүрээс зэргийг таниулж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Мэ нь хохирогчтой маргалдан хадаасны лоомоор цохиж, зодон онц харгис хэрцгийгээр алсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 24.550.696 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох саналтай. Гэрч Баттулгын мэдүүлэг байдаг. Амь хохирогчоос ямар нэгэн эд зүйл авч яваагүй...” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Олон тооны шарх гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан байдаг. Тархины гэмтлийн улмаас тарчилж нас барсан болох нь тогтоогддог. Сэтгэл зүйн эмчилгээ, үзлэг үнэтэй байдаг тул үзүүлж чадаагүй. Сэтгэл санааны хохирлыг нээлттэй үлдээж өгнө үү. Үйлдлийн аргаараа онц харгис хэрцгий болж байгаа...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зүйлчлэлийг зөвшөөрөхгүй. Онц харгис хэрцгий аргаар үйлдээгүй. Уг арга нь урьдаас үүссэн санаа байдаг. Энэ тохиолдолд зовоон тарчлаах, зовлон шаналал үүсгэе гэсэн санаа байгаагүй. 24.550.696 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Амь хохирогчоос ямар нэгэн эд зүйл авч яваагүй. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгож өгнө үү” гэж,

иргэдийн төлөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Мэ нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шороотын амны задгайд байрлах эзэнгүй хашаанд таксины жолооч Ц.тай таксины төлбөрөөс болж маргалдан түүний толгой, гар хэсэгт хадаас авдаг лоомоор цохиж зодон, гавал тархины гэмтэл учруулж, дагз ясны цөмөрсөн хугарал, зулай яс, суман заадасны салж ангайсан шугаман хугарал, зулай дагз ясны сэлтэрхий үүсгэсэн хугарал, суурь яс, баруун чамархай ясны шугаман хугарал, дух, зүүн нүдний дээд, зовхи, зүүн шанаа, хацар, хамрын нуруу, ооч, зүүн өвдөгний зулгаралт, зүүн шуу ясны далд хугарал, зүүн гарын 3 ба 4-р хурууны шарх, шивнүүрийн ил хугарал, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөр, зүүн бугалга, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, шарх цус хуралт зэрэг олон тооны шарх гэмтлийг үүсгэн, өвтгөн шаналгаж алсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Тгийн “...ийг “нас  барсан олдсон” гэж цагдаагаас мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-76-77/, шүүх эмнэлгийн 1087 дугаар “Шинжилгээний онош: 1. Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: Гавал тархины битүү гэмтэл: дагз ясны цөмөрсөн хугарал, зулай яс, суман заадасны салж ангайсан шугаман хугарал, зулай, дагз ясны сэлтэрхий үүсгэсэн хугарал, суурь яс, баруун чамархай ясны шугаман хугарал, зулай, дагз болон баруун чамархай ясны гадна хальсны цус хуралт, зулай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх ялтаслаг цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх нимгэн цусан хураа, зүүн тал бөмбөлөг, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэн, баруун тал бөмбөлгийн суурийн дунд ба ар хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дагзны дэлбэн, 2 тал бөмбөлгийн суурийн урд духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, 2 тал бөмбөлгийн таславч хэсэг, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын хана дахь тархины эдийн няцрал, зулай, чамархай, дагзны хуйхны цус хуралт, зулай, зүүн чамархай болон дагзны хуйхны шарх, дух, зүүн нүдний дээд, зовхи, зүүн шанаа, хацар, хамрын нуруу, ооч, зүүн өвдөгний зулгаралт, зүүн шуу ясны далд хугарал, зүүн гарын 3 ба 4-р хурууны шарх, шивнүүрийн ил хугарал, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөр, зүүн бугалга, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, шарх цус хуралт.

Дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Ц.ийн цогцост дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 2.5. Дээрх гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн, Ц. нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ...” гэх шинжилгээ /2 дугаар хавтас, хх-45-51/, гэрч С.Сайханжаргалын “...цагдаа нартай уулзаад зураг харахад манай ах ийн нас барсан байдалтай зураг мөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-101/, гэрч О.Өлзийтогтохын “...эзэнгүй хашаанд туранхай эрэгтэй хүн явган суучихсан, баруун тийшээ харчихсан сууж байсан. ...гараад иртэл нөгөө хүн яг сууж байсан газраа доошоо хараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-105-106, 107-109/, гэрч Ц.Алтансүхийн “...Цэцэгмаа эгч манай гэрт орж ирээд “хойно хүн хэвтэж байна, хоёулаа цуг очъё” гээд намайг дагуулаад гарсан. Цэцэгмаа эгчийн ард талын үзүүрийн хойд талын задгай хашаанд доош харчихсан ухаангүй бололтой эрэгтэй хүн хэвтэж байсан, нүүр нь цус болсон юм шиг харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-120-121/, насанд хүрээгүй гэрч С.Түмэнжаргалын “...саарал өнгийн машин зогсчихсон, тэр машин дотроос жолооч талаас нь өндөр, шар царайтай, манай ааваас арай дүү 30 орчим насны ах ганцаараа бууж ирсэн. Тэр ах машинаас буухдаа гартаа асаачихсан тамхитай, машиныг цоожлоод, түлхүүрийг нь өмдний халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-164-165/, гэрч Л.Баттулгын “...Бумбатын рашаанаас зүүн урагш, зүүн тийш харсан улаан өнгийн төмөр хаалгатай хашааны ар талын банз хадаагүй задгай хэсэгт хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн газар хэвтээд, нааш цааш хөдлөөд, хөрвөөгөөд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-170/, гэрч Ч.Адъяаравдангийн “...хашааны наагуураа задгай хэсэгт бараан хувцастай хүн доошоо хараад хэвтэж байх шиг байсан, нүүр царай нь харагдаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-174/, гэрч Д.Түвшинтөгсийн “...хүн эзэнгүй хашаан дотор хэвтэж байсан. Тэр хүн доошоо харсан, нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-176/, гэрч Д.Боролзойбаатарын “...Т.Мэ гаднаас хар өнгийн куртиктэй, жоохон царай муутай орж ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-214-217/,

 шинжээчийн 2815 дугаар “1. Шинжилгээнд ирүүлсэн урдаа цахилгаантай хар өнгийн ноосон цамц, хар саарал өнгийн даавуун өмд, саарал өнгийн футболка, бор эрээн өнгийн дотоож, бор өнгийн хос гутал дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт /2 дугаар хавтас, хх-63-64/,

шинжээчийн 2840 дүгээр “1. Хэргийн газраас хураан авсан гэх хар өнгийн куртка, цагаан өнгийн саравчтай малгай, лоом зэрэгт цус илэрч байна. 2. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов” гэх дүгнэлт /2 дугаар хавтас, хх-85-87/,

шинжээчийн 3314 дүгээр “1. Шинжлэгдэж буй Т.Мийн зүүн гарын долоовор хурууны дардас “2020.05.13-ны өдөр СХД 40 хороо, Горхины 2-р гудамж, 5 тоотын урд 8690 УНЭ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн” гэх хэргийн санд 2020-4005-СХД(1) дугаараар бүргэгдсэн гарын мөртэй тохирч байна. 2. Шинжлэгдэж буй Т.Мийн баруун гарын ядам, зүүн гарын ядам, зүүн гарын дунд хурууны дардас, баруун гарын алганы дардас “2020.05.13-ны өдөр  СХД 40 хороо, Горхины 2-р гудамж, 5 тоот хашааны гадна  гадны нөлөөтэй нас барсан” гэх хэргийн санд 2020-5026-СХД(1, 2, 5, 2) дугаараар бүртгэгдсэн гарын мөртэй тус тус тохирч байна. 3. Шинжлэгдэж буй Т.Мийн гарын хээний дардас урьд нь санд бүртгэгдээгүй байна” гэх дүгнэлт /3 дугаар хавтас, хх-12-14/,

шүүгдэгч Т.Мийн яллагдагчаар өгсөн “...Бид 2 зодолдсон. Би яах ч аргагүй таксины жолоочийг зодсон. ...Гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан цагаан өнгийн саравчтай малгай, хар өнгийн хавар намрын куртик, хадаасны лоомыг гудамжинд уутанд хийгээд хаясан. Би таксинаас буугаад цүнхэнд байсан богино, хадаасны лоомоо гаргаж ирээд таксины жолооч над руу дайраад надад хүрэхээс нь өмнө зүүн гар луу нь хадаасны лоомоороо 1 удаа цохиод, үргэлжлүүлээд шууд урдаас нь толгойн шанаа хажуу хэсэг рүү нь хадаасны лоомны хадаас авдаг хэсгээр 3-4 удаа цохисон. Тэгээд “за одоо больё” гэж бодогдоод нэг гар луу нь дахиад 1 лоомныхоо хадаас авагч хэсгээр цохиод доошоо суухаар нь толгой руу нь дахиад 2 удаа лоомныхоо хадаас авагч хэсгээр цохичихоод орхиод явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-162-169/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-6-8, 13-17, 25-33/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-18-19, 22-23/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-34-36/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-8-14/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-15-17, 21-33/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-19/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-20/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-34-36, 112-113/, хохирлын баримтууд /2 дугаар хавтас, хх-184-209/, мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /3 дугаар хавтас, хх-3-4/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон зэрэг үйлдлийг ойлгоно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Т.Мэ нь хадаас авагч лоомны хадаас авагч хэсгээр амь хохирогч Ц.ийн гар, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж, амь хохирогч нь гавал тархины цөмөрсөн хугарал, зулай яс, суман заадасны ангайсан шугаман хугарал, зулай дагз ясны сэлтэрхий үүсгэсэн хугарал, суурь яс, баруун чамархай ясны шугаман хугарал, цус хуралт, цусан хураа, цус харвалт, няцрал, зулай, зүүн чамархай болон дагзны хуйхны шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхины шарх, зүүн шуу ясны далд хугарал, зүүн гарын шивнүүрийн ил хугарал зэрэг гэмтлийн улмаас нас барсан төдийгүй, түүнийг алах явцдаа зүүн шанаа, хацар, хамрын нуруу, ооч, зүүн өвдөгний зулгаралт, зүүн гарын 3 ба 4-р хурууны шарх, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөр, зүүн бугалга, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, шарх цус хуралт зэрэг олон тооны шарх, гэмтэл учруулж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан дээрх гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон /эзэнгүй хашаанд орхиод явсан/ нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн амь хохирогчид дээр дурдсан олон тооны шарх, гэмтлүүд үүсгэсэн байдал, түүнийгээ хэрэгжүүлсэн үйлдэл, санаа зорилго зэргийг бүхэлд нь дүгнэж үзэхэд прокуророос Т.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Т.Мийн амь хохирогч Ц.ийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, хадаас авдаг лоомоор хэд хэдэн удаа цохиж, түүний гавал тархи, нүдний дээд, зовхи, зүүн шанаа, хацар, хамрын нуруу, ооч, зүүн өвдөг, зүүн шуу, зүүн мөр, зүүн бугалга, баруун өвдөг зэрэгт олон тооны шарх, гэмтлүүд учруулж алсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ийн амь нас хохирсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Т амь хохирогчийн оршуулгын зардалд баримттай 24.550.696 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнтэй шүүгдэгч тал маргаагүй тул шүүгдэгч Т.Мээс 24.550.696 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Т /Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байр, 237 тоот, утас-99169387, 80149394, РД-ЛЮ69052461/-д олгохоор шийдвэрлэлээ.

Сэтгэл санааны хохирлын хэр хэмжээг тогтоох, хэрхэн, яаж тооцон гаргуулах талаар Эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжоор тодорхой зохицуулаагүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Харин хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд амь хохирогч нь хаана ямар аж ахуйн нэгж, байгууллагад хэдий хугацаагаар ажиллаж, хэдэн төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс авч байсан нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “...нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно...” гэж заасан байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт дутуу, хэрэгт авагдаагүй зэргээс нэхэмжлэлийн тооцоо гаргах бололцоогүй байна гэж шүүх дүгнэн хохирогч нас барснаас учирсан гэм хор буюу насанд хүрээгүй хүүхдийг тэжээн тэтгүүлэхтэй холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.       

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Мэд бүх насаар хорих ял шийтгэх саналтай...” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хугацаатай хорих ял шийтгэж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /таксины жолооч болох хохирогчийн таксины төлбөр нэхсэн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, хадаас авдаг лоомоор олон удаагийн үйлдлээр биед нь халдан цохиж хүний амьд явах эрхэд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний амь нас хохирсон, оршуулгын зардал болох хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэн шүүгдэгч Т.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 20 /хорь/ жилийн хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Мийн 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 115 /нэг зуун арван тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /2 дугаар хавтас, хх-215, 144-145, 149-150, 153-154/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, арван мянгатын аж8195003 серийн дугаартай дэвсгэрт 1 ширхэг, таван мянгатын ан2124318 серийн дугаартай дэвсгэрт 1 ширхэг, нэг мянгатын aw2676451, аа6074622 серийн дугаартай дэвсгэрт 2 ширхэг, нэг зуутын nj2839310, aq6854655 серийн дугаартай дэвсгэрт 2 ширхэг, тавьтын ау8433702 серийн дугаартай дэвсгэрт 1 ширхэг, хорьтын aj6155246, ан2498108 серийн дугаартай дэвсгэрт 2 ширхэг, нийт 17.290 төгрөг, гар утасны цагаан өнгийн цэнэглэгч 1 ширхэг, “Самсунг” маркийн хар өнгийн мэдрэгчтэй гар утас 1 ширхгийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

БНМАУ 50 жил гэсэн бичиглэлтэй шар өнгийн дугуй хэлбэртэй нэг төгрөг 1 ширхэг, 1992 рублей 20 гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн дугуй металл 1 ширхэг, 100,55 хятад бичиглэлтэй саарал өнгийн дугуй металл 1 ширхэг, Т.Мийн 3 ширхэг гадаад паспорт, 2 ширхэг ногоон, ягаан өнгийн карт, “Сasio” гэсэн бичиглэлтэй хар өнгийн цаг, хөх саарал өнгийн цүнх, хар өнгийн цүнх, “Капитрон” банкны орлогын мэдүүлэг, В.Гомбожав гэсэн бичиглэлтэй “Хаан банк”-ны ногоон өнгийн виза карт 1 ширхгийг шүүгдэгч Т.Мэд,

дөрвөлжин, хар өнгийн, тээврийн хэрэгслийн түлхүүр 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Тд тус тус буцаан олгож,

улаан, цэнхэр өнгөтэй 2 ширхэг асаагуур, улбар шар өнгийн хуванцар саван дотор дүнсэн тамхи цагаан цаастай, хөх өнгийн амны хаалт /маск/ 1 ширхэг, “Леникс” гэсэн бичиглэлтэй, саарал өнгийн ууттай эм 1 ширхэг, 75 см урттай арматурын төмөр, “Улаан шонхор” нэртэй тамхины хайрцаг, 0,5 литрийн “Хараа” архины шил, цус мэт зүйлээр бохирлогдсон байж болох “Red West” 2 ширхэг янжуур, хадаасны лоом 1 ширхэг, саравчтай цагаан өнгийн малгай 1 ширхэг, хар өнгийн юүдэнтэй куртик, жолооны хүрдний /рулийн/ бүрээс зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж тус тус шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Мэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ванчин овогт Түдэвдоржийн Мийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Мийг 20 /хорь/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мэд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Мийн цагдан хоригдсон 115 /нэг зуун арван тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, арван мянгатын аж8195003 серийн дугаартай дэвсгэрт 1 ширхэг, таван мянгатын ан2124318 серийн дугаартай дэвсгэрт 1 ширхэг, нэг мянгатын aw2676451, аа6074622 серийн дугаартай дэвсгэрт 2 ширхэг, нэг зуутын nj2839310, aq6854655 серийн дугаартай дэвсгэрт 2 ширхэг, тавьтын ау8433702 серийн дугаартай дэвсгэрт 1 ширхэг, хорьтын aj6155246, ан2498108 серийн дугаартай дэвсгэрт 2 ширхэг, нийт 17.290 төгрөг, гар утасны цагаан өнгийн цэнэглэгч 1 ширхэг, “Самсунг” маркийн хар өнгийн мэдрэгчтэй гар утас 1 ширхгийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

БНМАУ 50 жил гэсэн бичиглэлтэй шар өнгийн дугуй хэлбэртэй нэг төгрөг 1 ширхэг, 1992 рублей 20 гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн дугуй металл 1 ширхэг, 100,55 хятад бичиглэлтэй саарал өнгийн дугуй металл 1 ширхэг, Т.Мийн 3 ширхэг гадаад паспорт, 2 ширхэг ногоон, ягаан өнгийн карт, “Сasio” гэсэн бичиглэлтэй хар өнгийн цаг, хөх саарал өнгийн цүнх, хар өнгийн цүнх, “Капитрон” банкны орлогын мэдүүлэг, В.Гомбожав гэсэн бичиглэлтэй “Хаан банк”-ны ногоон өнгийн виза карт 1 ширхгийг шүүгдэгч Т.Мэд,

дөрвөлжин, хар өнгийн, тээврийн хэрэгслийн түлхүүр 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Тд тус тус буцаан олгож,

улаан, цэнхэр өнгөтэй 2 ширхэг асаагуур, улбар шар өнгийн хуванцар саван дотор дүнсэн тамхи цагаан цаастай, хөх өнгийн амны хаалт /маск/ 1 ширхэг, “Леникс” гэсэн бичиглэлтэй, саарал өнгийн ууттай эм 1 ширхэг, 75 см урттай арматурын төмөр, “Улаан шонхор” нэртэй тамхины хайрцаг, 0,5 литрийн “Хараа” архины шил, цус мэт зүйлээр бохирлогдсон байж болох “Red West” 2 ширхэг янжуур, хадаасны лоом 1 ширхэг, саравчтай цагаан өнгийн малгай 1 ширхэг, хар өнгийн юүдэнтэй куртик, жолооны хүрдний /рулийн/ бүрээс зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Мэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Мээс 24.550.696 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Т /Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байр, 237 тоот, утас-99169387, 80149394, рд-лю69052461/-д олгож, “Сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч нас барснаас учирсан гэм хор буюу насанд хүрээгүй хүүхдийг тэжээн тэтгүүлэхтэй холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Мэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР

 

 

            ШҮҮГЧИД                                  Т.АЛТАНТУЯА

 

 

                                                                  Б.ДАШДОНДОВ