Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 991

 

 

                            

 

 

 

 

Сайхан амарсан уу

        2020        9            10                                       2020/ШЦТ/991         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2008012761225 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “” ХХК-д дизайнер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бат-Эрдэнийн М /РД/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.М нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Баруунсалааны нутаг дэвсгэр Бумбатын рашааны зүүн талын ууланд иргэн Э.Бийн гээгдэл эд хөрөнгө болох “Redmi-note Pro-8” загварын rap утсыг олж авч завшиж, 765.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 3 дугаар сарын 01, 02-ны үед ууланд гэр бүлээрээ явж байгаад утас олсон. Тухайн үед эзнийг нь олох боломжгүй байсан. Гэртээ ирээд интернэтээс харж байгаад утсыг кодгүй болгоод ашигласан. Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 2008012761225 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Э.Бийн: “...2020 оны 3 дугаар сарын 01-ний эхнэр маань гар утсаа халаасандаа хийчихээд хүүхдүүд гулгуулж байгаад гээгдүүлсэн болохоор байгаад байна. Тэгэхээр хулгайд алдсан зүйл байхгүй, гээсэн гэдгийг залруулж хэлмээр байна. Би гар утсаа бүрэн бүтэн буцаагаад авсан. Гар утсанд сим карт байсан сэргээлгээд авсан. Тэрийг нэхэмжлэхгүй. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-20, 67/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020.03.03-ны өдрийн 20/030 дугаар хөрөнгийн үнэлгээний “Гар утас /Redmi фирм, Note 8 pro загвар/ 765.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-34/,

Гэрч Н.Янжиннямын: “2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед нөхөр, хүүхэд, хадам ах, дүү, тэдгээрийн гэр бүл, хамаатан садны хүмүүстэй Баруунсалааны эцсээс хойш Бумбатын рашааны зүүн талын аманд агаарт гарангаа гулгах гэж явсан. Энэ үед би нөхрийнхөө “ридми нөөт-8 про” маркийн ногоон өнгийн гар утсыг хэрэглэж байсан. Бид нар гэр лүүгээ буцахаар болоод ойролцоогоор 17 цагийн үед уулын энгэрээс буугаад Бумбатын рашааны орчим ирээд гар утсаараа ярих гэтэл байхгүй. Лхагва-Очир ах руугаа залгаад “та машиндаа миний гар утсыг үзээд өгөөч, би үлдээсэн санагдаад байна” гэж холбогдсон. Эргэж асуутал “чиний гар утас байхгүй байна” гэсэн. Тэгээд машин зогсож байсан газар болон ойр орчмоор хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-26-27/,

Гэрч Г.Оюун-Эрдэнийн: “...Тухайн үед надад манай нөхөр М гар утас олсон талаар хэлж үзүүлэхэд уг гар утас унтарсан байдалтай, дэлгэц хэсэг нь цас болчихсон байсан. Кейсэнд нь хүртэл цас орсон байсан. Эзэн нь байвал ирэх л байх гэж бодсон боловч тийм хүн ойр хавьд байгаагүй. Гэртээ ирээд уг гар утсыг цэнэглээд асаатал зурдаг код нэхэж байсан. Манай нөхөр симийг нь авч хаяад миний сим картыг хийж, би түүнээс хойш хэрэглэж байна. Кодыг нь манай нөхөр рестарт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-29/,

Шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн: “2020 оны 3 дугаар сарын эхээр л байсан байх би тухайн өдрийн орой 16-17 цагийн орчим нар жаргаж байсан үеэр жирэмсэн эхнэр болон хүүхдийн хамтаар Баруунсалааны Бумбатын рашааны зүүн талд уулын энгэрт очсон. Би хүүгийн хамтаар уул руу гарсан. Бууж явах замдаа цасан дундаас ногоон өнгийн цагаан тунгалаг кэйстэй судалтай ногоон юм шиг мэдэрдэг дэлгэцтэй Redmi-note 8 Pro маркийн rap утсыг олсон. Уг гар утсанд цас наалдаад хөлдсөн байдалтай байсан, асахгүй байсан. Гэртээ ирээд амарсан. Маргааш нь нөгөө гар утсаа цэнэглээд үзтэл асч байсан. Эхнэртээ уг гар утсыг уулнаас олсон гэдгээ хэлсэн. Тэр утас нь сим картны нууц дугаар, дэлгэцний код зэргийг нэхээд байхаар нь интернэтээс мэдээлэл авсан чинь гар утасны товчийг базчихаар болчихдог гэхээр нь базсан чинь рестарт хийгдээд код нь арилсан. Уг гар утсыг эхнэртээ бариулчихсан. ...Би тэр гар утсыг хүн хаясан гэдийг нь мэдэж байсан. Намайг цагдаагаас дуудахаар нь буцаагаад гар утсыг өгсөн. Анх гар утас олоход эзнийг нь олох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-75-76/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн “Г.Оюун-Эрдэнээс ногоон өнгийн, Redmi маркийн гар утсыг хураан авч, Э.Бд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-8, 12-13/, мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол /хх-1/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56, 80/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-79/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-81/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-82/, банкны депозит дансны хуулга /хх-83-84/, “Монжүүс” ХХК-ийн “Б.М нь дизайнер албан тушаалд 420.000 төгрөгийн цалинтай” гэх тодорхойлолт /хх-89/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.М нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Баруунсалааны нутаг дэвсгэр Бумбатын рашааны зүүн талын ууланд иргэн Э.Бийн гээгдүүлсэн эд хөрөнгө болох “Redmi-note Pro-8” загварын rap утсыг олж авч завшиж, 765.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Э.Бийн “...эхнэр маань гар утсаа халаасандаа хийчихсэн байж байгаад хүүхдүүд гулгуулж, нааш цааш явж байгаад гээгдүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-20/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 20/030 дугаар “Гар утас /Redmi фирм, Note 8 pro загвар/ 765.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-34/, гэрч Н.Янжиннямын “...гар утсаараа ярих гэтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-26-27/, гэрч Г.Оюун-Эрдэнийн: “...М гар утас олсон талаар хэлж үзүүлэхэд уг гар утас унтарсан байдалтай, дэлгэц хэсэг нь цас болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-29/, шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн “...цасан дундаас ногоон өнгийн цагаан тунгалаг кэйстэй судалтай ногоон юм шиг мэдэрдэг дэлгэцтэй “Redmi-note 8 Pro” маркийн rap утсыг олсон...” гэх мэдүүлэг /хх-75-76/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн “Г.Оюун-Эрдэнээс ногоон өнгийн, Redmi маркийн гар утсыг хураан авч, Э.Бд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-8, 12-13/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Мын хохирогч Э.Бийн гээсэн “Redmi фирм, Note 8 pro” загварын гар утсыг олж аван эзэнд нь өгөлгүйгээр бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 765.000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бд 765.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд гар утсыг биет байдлаар өгсөн болох нь хохирогчийн “...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би гар утсаа бүрэн бүтнээр нь буцаагаад авсан...” гэх мэдүүлэг /хх-67/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн “Г.Оюун-Эрдэнээс ногоон өнгийн, Redmi маркийн гар утсыг хураан авч, Э.Бд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-8, 12-13/ зэргээр тогтоогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М нь хохирогч Бийн гээгдүүлсэн гар утсыг завшиж, 765.000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Ажил эрхэлдэг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг байдлыг харгалзан үзсэн...” гэж,

шүүгдэгч “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.М “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг олж аван завшсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 765.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Мыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР