| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07895/И |
| Дугаар | 00265 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 00265
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит 66-20 тоотод байрлах, Халчун овогт Болдбаатарын Ууганбаатар /РД: ШБ85110616/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд ар хороолол, 20-р байранд байрлах, “Хатант-Ухаа” ХХК /РД: 5023777/-д холбогдох,
1 325 550 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ууганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ажлаас үндэслэлгүй халсан тухай болон 10 дугаар сарын үндсэн цалин 521 000 төгрөг, амралтын цалин 268 800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж З5750 төгрөг нийт 1 325 550 төгрөг, нийгмийн лаатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлүүлж, бичилт хийлгэх тухай. Б.Ууганбаатар миний бие нь 2015 оны 08 сарын 14-ны өдөр Хатант ухааа ХХК-ийн Баянгол дүүрэг Барс-2 худалдааны төвд байрлах “Цагаан” хүнсний бөөний худалдааны төвд ачигчаар анх ажилд орсон. Ажилд ороход анкет бөглөөд ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Сарын үндсэн цалин 500 000 төгрөг өгнө.Эд хөрөнгө дутвап хариуцлага тооцох зорилгоор барьцаа хөрөнгө гэж бэлнээр 500 000 төгрөг бэлнээр тушаах хэрэгтэй гэж хэлсэн болохоор би барьцаа мөнгийг төлсөн. 2016.08.20-10.17-ны өдрийн гэнэтийн тооллого хийж байна гэж төвийн нягтлан Энхзул, түүний төрсөн эгч няраваар ажилдаг Туяа нөхрийн хамт ирээд тооллого хийсэн. Би барс 2 салбар дээр 2 уулаа ажилладаг. Худалдагч Ундрах нь барааны тооцоо, бараа хүлээн авах, тооцооны ажлыг хариуцдаг. Б.Ууганбаатар би захиалгаар ирсан барааг зөөх, агуулахад байрлуулах, худалдан авагч нарт бараа бүтээгдэхүүнийг нь гаргаж, ачилт хийдэг. Дээрх тооллогоор бараа дутсан байна гэх үндэслэлээр худалдагч Ундрахыг ажлаас халж, дараа нь дутсан тооцоогоо цэгцэлсэн гэсэн. Харин би үүрэгт ажлаа хэвийн явуулж байсан ч цалин буух өдөр цалин олголт огт хийгээгүй. Яагаад цалин өгөхгүй байна гэтэл Худалдагчын тооцоо дутсан тэгэхээр чамд цалин өгөхгүй гарч болно гэсэн. Ингээд би 2016.11.06 -ны өдөр ажлаас үндэслэлгүй халсан. Захиралтай уулзаж цалин болон амралтын мөнгө, барьцаа мөнгөө авья гэсэн боловч боломжгүй гэж хариу мэдэгдэж надтай уузлахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Сар бүрийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг суутган авдаг байсан. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд гүйцэтгэж байсан. Би нойр хоолгүй алдаа гаргалгүй энэ ажлыг хийж үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээж ажиллаж байсан. Би ингэж зүтгэж ажилсандаа харамсаж байна. намайг ажиллаж байсан гэдгийн Барс 2 худалдааны төвийн бусад бөөний төвийн худалдагч, ачигч нар гэрчилнэ. Тиймээс би ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж хуулийн дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс, амралтын мөнгө, анх компанид төлсөн барьцаа мөнгө болон улсын тэмдэгтийн хураамж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлүүлэх, бичилт хийлгүүлэхийг Хатант ухааХХК-аас гаруулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Б.Ууганбаатар миний хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хамгаалан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Хатант-Ухаа” ХХК-ийн төлөөлөгч П.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Хатант ухаа” ХХК-ийн Барс-2 худалдааны төвд байрлах Цагаан хүнсний бөөний худалдааны төвд ачигчаар ажиллаж байсан Б.Ууганбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны цалин буух өдөр нягтлан Л.Ариунзул цалин өгөөгүй захиралтай уулз гэсэн. Маргааш өдөр нь захиралтай уулзахад албан ёсоор ажлаас гарах хүсэлтээ гаргаад ирээ ингэж болохгүй барааны дутагдал гарсан учир худалдагчтай уулзаж тулгалт хийж тооцоо гаргаад цалингаа авч болно гэсэн байтал өөрийн дураар аашлан байгууллагыг хохироож байна гэж үзэж байгаа тул Б.Ууганбаатар, А.Ундрах нарын энэ үйлдлийг шалгаж байгууллагад хохирол учруулсан гэж үзэж байгаа тул цагдаагийн байгууллагад хандан шалгуулах болсон тул хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байна. Барс-2 салбар дээр худалдагч Ундрах, ачигч Б.Ууганбаатар хоёр ажиллдаг байсан бөгөед Ууганбаатарыг ажиллаж байх явцад хяналтын камер удаа дараа эвдэрч байсан учир камерыг бид 2016 оны Юдугаар сарын 10-ны өдөр шинээр сольж суурьлуулж ажлын өрөөнөөсөө интернэтээр хянадаг болсон. Энэ тухай худалдагч, ачигч нар мэдээгүй. Ингээд худалдагч, ачигч хоёр кассын мөнгөөс авч хувьдаа ашиглаж гар дээрээс худалдан авалт хийж байгаа үйлдэл болон кассыг мөнгөнөөс хуваан авч байгаа нь камерийн бичлэгт удаа дараа бичигдэн үлдсэн байдаг. Мөн камер луу хараад энэ нэг юм чинь хараад байхаар юм хум зохицуулж чадахгүй юм гэж хэлсэн нь дуу бичлэгээр үлдсэн. Бид нар энэ үйлдлийг нь зүгээр хараад суултай биш гээд гэнэтийн тооллогыг 2016 оны Юдугаар сарын 17-ны өдөр хийсэн. Энэ тооллогоор 3 667 910 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутсан. Худалдагч, ачигч нар энэ тооллогын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн учир дахин маргааш өдөр нь хүлээн авсан бараа бүтээгдэхүүний падааныг орлогдсон орлоготой тулгалт хийхэд дээрх дутагдал мөн адил гарсанаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан болно.
Нэхэмжлэгч Б.Ууганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хоорондоо эвлэрэн хэлэлцэж 2 талын хохирлоо бүрэн барагдуулж төлбөр тооцоо дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би 1 300 000 төгрөг хүлээн авсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ууганбаатар нь хариуцагч “Хатант-Ухаа” ХХК-д холбогдуулан 1 325 550 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ууганбаатар нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Ууганбаатарын нэхэмжлэлтэй, “Хатант-Ухаа” ХХК-д холбогдох, 1 325 550 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 750 төгрөгийн тал хувь болох 17 875 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН