Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2016/00774

 

Зохигчийн эвлэрлийг батлах тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч:*******, *******, *******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, *******, *******, *******од оршин суух, *******гийн *******д холбогдох

Түүхий эдийн үнийн үлдэгдэл 22585800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 05 сарын 19-ний өдөр хүлээн авч хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

И.*******тай 2011 оны 10 сарын 27-ны өдөр түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан 2011 оны 07 сарын 21-ний өдрөөс 2012 оны 01 сарын 12-ны өдөр хүртэл 133000000 төгрөгийг И.*******д шилжүүлж, 2012 оны 01 сарын 19-ний өдөр хүртэл 110414200 төгрөгийн түүхий эдийг манай ХХК-д шилжүүлсэн. Үлдэгдэл 22585800 төгрөгийн түүхийн эдийг нийлүүлээгүй тул гэрээний дагуу дутуу нийлүүлсэн түүхий эдийн 22585800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч И.******* нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ******* ХХК нь хариуцагч И.*******тай доорх нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд:

1. ******* ХХК нь хариуцагч И.*******аас түүхийн эдийн үнэ 22585800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус нэхэмжлэлийн нийт шаардлагын 22585800 төгрөгийн 4580000 төгрөгөөс татгалзаж, 18000000 төгрөгийг гаргуулахаар тохиролцлоо.

2.   И.******* нь нэхэмжилсэн 18000000 төгрөгийн 15000000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор 15000000 төгрөгийг төлчихвөл үлдэгдэл 3000000 төгрөгийг И.*******аас ******* ХХК нэмж нэхэмжлэхгүй.

3.   Харин 2017 оны 12 сарын 31-ний өдөр дотор 15000000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд 2018 оны 11 сарын 21-ний өдөр үлдэгдэл 3000000 төгрөгийг И.******* нь ******* ХХК-д төлж барагдуулна гэжээ.

                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал нь хариуцагч  И.*******аас түүхий эдийн үнийн үлдэгдэл 22585800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Зохигч шүүх хуралдаанаас өмнө  харилцан ярилцаж, нэхэмжлэгч  ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 22585800 төгрөгийг 4585000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 18000000 төгрөгийн 15000000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөх, 2017 оны 12 сарын 31-ний өдөр 15000000 сая төгрөгийг төлсөн бол үлдэгдэл 3000000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Хариуцагч 2017 оны 12 сарын 31-ний өдөр дотор 15000000 төгрөгийг төлж, барагдуулаагүй тохиолдолд 18000000 төгрөгийг 2018 оны 11 сарын 21-ний өдөр төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Уг эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс баталгаажуулах нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270900 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч И.*******аас хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж 123975төгрөгийг, төрийн сангийн данснаас 135450 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч И.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийт 22585800 төгрөгийн 4585000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч И.******* 1800000 төгрөгийн 15000000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөх, 2017 оны 12 сарын 31-ний өдөр 15000000 төгрөгийг төлбөл 3000000 төгрөгийг нэхэмжлэхгүй, 2017 оны 12 сарын 31-ний өдөр 15000000 төгрөгийг төлөөгүй бол 18000000 төгрөгийг 2018 оны 11 сарын 21-ний өдөр ******* ХХК-д төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч И.*******аас улсын тэмдэгтийн хураамж 123975, төгрөгийг, төрийн сангийн данснаас 135450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч  И.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ