| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 172/2020/0295/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/294 |
| Огноо | 2020-09-09 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Баянбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Г.Баянбилэг,
Хохирогч М.Ж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгч М.Д, Л.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д, Л.Мнарт холбогдох эрүүгийн 1938007630305 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Д нь тээврийн хэрэгсэл ашиглаж Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг дэвсгэр “Хавчуугийн эх" гэх нэртэй газраас 2018 оны 11 дүгээр сарын 15-20-ны үед хохирогч М.Жхүрэн тарлан зүсмийн монголын сувиа үнээ, хүрэн зүсмийн монголын сувиа үнээ, халзан тарлан зүсмийн монголын шүдлэн үхрийг хулгайлж 2.800.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Д, Л.Мнар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2018 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Ж8 тооны ямааг хулгайлж 960.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Д нь тээврийн хэрэгсэл ашиглаж Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг дэвсгэр “Хавчуугийн эх" гэх нэртэй газраас 2018 оны 11 дүгээр сарын 15-20-ны үед хохирогч М.Жхүрэн тарлан зүсмийн монголын сувиа үнээ, хүрэн зүсмийн монголын сувиа үнээ, халзан тарлан зүсмийн монголын шүдлэн үхрийг хулгайлж 2.800.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Д, Л.Мнар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2018 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Ж8 тооны ямааг хулгайлж 960.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938007630305 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би өөрийн төрсөн дүү Жаргалсайханы үхэрнээс согтуудаа хоёр сувиа үнээ нэг шүдлэн үхэр нийлсэн 3 тооны үхэр машинаар ачиж авч яваад Төмөрбулаг сумын төв оруулж зарсан. Тэдгээр үхрийг нутгийн залуу Ганширэм гэдэг залууг гуйж бонго маркийн автомашинаар нь ачуулсан. Ганширэмд хүрэн шүдлэн үхрийг 300.000 төгрөгөөр зарсан. Батбаатар гэдэг залууд нэг сувиа үнээг нь өрөндөө өгсөн, үлдсэн үхрийг нь Ариунбоёо гэдэг залууд 600.000 төгрөгөөр зарсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Л.Ммөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би гэмт хэрэгт хамтран оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна…Манай сумын залуу М.Д надтай таараад хүнээс ямаа авсан юм. Ямаагаа ачих унаа байдаггүй явалцаад өгөөч гэхээр нь би Дэлгэрхангай гээд жолоочийг дуудаад М.Д хүнээс ямаа авна гэнээ ачаад өгөөч гэсэн. Тэгээд Дэлгэрхангайг аваад М.Д бид 2 Төмөрбулаг сумын 2-р баг руу явсан. Очирсүмийнхээс 8 тооны ямааг М.Д аваад машинд ачаад сумын төв рүү авч ирсэн. Тэгээд Нямхүү гэдэг мал авдаг хүнд 8 ямаагаа зараад 330.000 төгрөг авсан...Дүү Жаргалсайханы хотноос 8 тооны ямаа аваад зарчихсан юм...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Жмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…алдагдсан үхэрнээс гурван үхрийг нь манай төрсөн ах М.Д Төмөрбулаг сумын иргэн Ганширэмийн машинаар тээвэрлэж явсан гэх мэдээлэл байгаа...Тухайн үед би есөн тооны үхэр алдагдсан гэж мэдүүлсэн. Үүнээс бол гурван үхрийг манай ах М.Д нь хулгайлж бусдад зарсан байсан. Харин дараагаар нь буюу 11 дүгээр сарын сүүлээр зургаан тооны үхэр маань Хавчуугийн эхэнд бэлчээрт явж байгаад олдсон...хохирлоо барагдуулж авмаар байна... Очирсүмийн хотноос Хангай гэдэг жолоочоор ачиж Төмөрбулаг сумын төвд Нямхүү гэдэг хүнд өгсөн гэж Хангай гэдэг жолооч надад хэлсэн...Хохирлоо барагдуулж авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Л.М, Бандиа М.Д гурав ирээд Л.Ммашин дотроо байж байсан. Нөгөө 2 орж ирээд Л.Махын пургоноор явах гэсэн болохгүй байна. Ахын дүү яваад өг түлшийг нь хийгээд өгнө гэсэн. Хамт шатахуун түгээх станц дээр очоод 70.000 төгрөгийн түлш зээлээр хийгээд Хавчуу гэдэг газар руу явах замдаа Хавчуугийн Баяа гэдэг айлд ороод М.Д манай үхэр хаана байна гэхэд Баяа нь танай үхэр доод өвөлжөөн дээр 2-3 үхэр байсан, өөр үхэр харагдаагүй дээ гэсэн...Амарсанаа гэдэг айлаас урагшаа 1 километр орчим яваад хашаан дээр очиход харанхуй болж байсан 3 үхэр байсан. Бид гурав ачаад шууд Төмөрбулаг сумын төврүү орж ирсэн. Замдаа шүдлэн үхрийг нь 300.000 төгрөгөөр авахаар болоод гэртээ буулгасан. Тэгээд Бандиагийн хашаанд 2 үхрийг нь буулгасан. Тэгээд би гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч Б.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…М.Дд манайх идэшний үхэр авна гэж ярьж байсан. Тэгтэл М.Д идэшний үхэр зарна гэж ярьж байсан...Өглөө босоход хашаан дотор хоёр үхэр уяатай байсан. Өдөр цайны цагаараа гэртээ ирэхэд тарлан зүсмийн монголын үнээ уяатай байсан. Нөгөө үхэр нь байхгүй байсан. М.Д над руу залгаад танай хашаанд үхэр уясан байгаа гэхээр нь идэшний үхэр байна гэж мэдээд хашаан дотроо 2 хоног уяж байгаад Батаа гэдэг хүнийг гуйж гаргуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Ганширэм, М.Д бид гурав Хавчуу гэх газар руу яваад...Амарсанаа гэдэг айлд очсон. Тэгээд эзэнгүй айлийн хашаан дээр очиход 3 үхэр байсан ачаад Төмөрбулаг сумын төв орж ирээд нэг үхрийг нь Ганширэм хашаандаа буулгасан...Манайх нэг үхрийг нь хүнсэндээ хэрэглэсэн, нэг үхрийг нь М.Д зарсан байх хаашаа хэнд зарсан талаар мэдэхгүй байна...надад сэжигтэй санагдаад чи гэрээсээ хулгай хийгээд байгаа юм уу гэхэд би өөрийнхөө юмыг мэдэж байнаа өрөндөө өгөх хэрэгтэй байна гэж байсан. Би М.Дд шинэ гутал, куртик хоёрыг 300.000 төгрөгөөр өгсөн байсан. Тэр мөнгөө оруулаад хүрэн тарлан сувиа үнээг нийт 600.000 төгрөгөөр худалдаж авч идшиндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23, 34-35-р хуудас/,
Гэрч Л.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би тэд нарыг хаанаас хэний үхэр авсан. Хэдэн тооны үхэр авч явсан талаар мэдэх зүйл байхгүй. Сүүлд нь дүү Жаргалсайхныхаа 3 тооны үхрийг аваад явсан сонсогдож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-р хуудас/,
Гэрч Д.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 11 дүгээр сар шиг санагдаж байна. Намайг сумын төвд машинтай явж байсан чинь М.Д, Батбаатар хоёр явган явж байгаад таараад үхэр авахуу гэсэн. Идэшний үхэр юм бол авна гээд Батбаатарын хашаанд очиж үзэхэд нэг тарлан сувай үнээ, хар халтар үнээ байсан. Би тарлан үнээг нь 600.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33-р хуудас/,
Хөрөнгийн үнэлсэн тайлан /1-р хх-ийн 38, 2-р хх-ийн 24, 58-р хуудас/,
Гэрч М.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Л.Мах М.Д 2 надаас Төмөрбулаг сумын 2 дугаар баг “Хавчуугийн ам”-наас хэдэн ямаа ачиж оруулж өгөөч гэхээр нь завгүй байна гэсэн. Гуйгаад байхаар нь тэгье гээд 30.000 төгрөгөнд түлш хийлгэж аваад Л.М, М.Д бид 3 яваад “Хавчуугийн ам” гэх газар Очирсүм гэдэг айлд очоод Очирсүм, М.Д, Л.М3 нэг шил архи хувааж уугаад Очирсүмийн хонин дотроос 8 тооны ямаа бариж ачсан. Тэгээд М.Д, Л.Мбид гурав Төмөрбулаг сумын төв орж ирээд Дандар гэдэг хүнд ямаагаа өгөх гэсэн Дандар аваагүй. М.Д Нямхүү гэдэг хүнд 2 ямааны өртэй тэрэнтэйгээ хамт өгье гээд Нямхүү гэдэг айлд очиход Нямхүү нь авах ёстой ямаагаа авна, бусдыг нь авахгүй гээд байсан. Л.М, М.Д хоёр гуйсаар байгаад бүгдийг нь өгсөн. Би ямааг буулгаж өгөөд харахад Л.Мах мөнгөө тоолоод авч байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч Д.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Намайг Л.М, М.Д хоёр 8 тооны ямаа аваач гэхээр нь өмнө нь М.Д надад 2 ямаа өгөх өртэй байсан. Түүнийгээ суутгаад 6 ямаа мөнгөөр нь ав гэхээр нь ямар учиртай ямаа юм гэж асуухад асуудалгүй мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм гээд гуйгаад байхаар нь би 2 ямаагаа суутгаж аваад 6 ямааны мөнгө 330,000 төгрөг Л.Мнадаас тоолоод авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-р хуудас/,
Гэрч Л.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…М.Д манайд байж байгаад Очирсүмийн тэндээс ямаа авах болчихлоо яваад өгөөч гэхээр нь машин явахгүй байна гээд Дэлгэрхангай руу би залгаад уулзсан. Тэгээд яваад өгье гэхээр нь М.Д, Дэлгэрхангай бид 3 Төмөрбулаг сумын 2 дугаар багийн “Хавчуугийн ам”-нд Очирсүмийн гэрт нь очоод 0,5 граммын ерөөл гэдэг архи Очирсүм, М.Д бид гурав хувааж уугаад 8 ямаа Очирсүмээр бариулж аваад Төмөрбулаг сумын төв ороод Дандарт өгье гэсэн авахгүй байхаар нь Нямхүүд М.Д 2 ямаа өгөх өртэй гэхээр нь хамт өгчье гээд Нямхүүгийнд очиход би өөрийнхөө ямааг авна. Бусад ямааг нь авахгүй гээд байхаар нь авчихаач миний ямаа асуудалгүй гээд М.Д бид хоёр гуйж байгаад өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19-р хуудас/,
Гэрч Д.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…М.Д хөдөө байж байгаад манай хонинд ямаа нийлсэн талаар мэдсэн байсан. Л.М, М.Д нар хөрзөнг ховхолно гээд хөдөө өөрийнхөө өвөлжөөн дээр 3-4 хоноод явсан. Маргааш орой нь М.Д, Л.М2 нэг жолоочтой гурвуулаа очоод ямаагаа ялгаж авна гэсэн. Тэгээд манайд ороод 0,5 граммын архи хувааж уугаад тэгээд 8 ямааг нь ялгаж өгсөн. Тэд ямаагаа ачаад явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-р хуудас/,
Шүүгдэгч Л.Мхувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 48-49, 52-р хуудас/,
Шүүгдэгч М.Дын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 47, 50-51-р хуудас/,
Хохирогч М.Ж нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938007630305 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Д нь тээврийн хэрэгсэл ашиглаж Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг дэвсгэр “Хавчуугийн эх" гэх нэртэй газраас 2018 оны 11 дүгээр сарын 15-20-ны үед хохирогч М.Жхүрэн тарлан зүсмийн монголын сувиа үнээ, хүрэн зүсмийн монголын сувиа үнээ, халзан тарлан зүсмийн монголын шүдлэн үхрийг хулгайлж 2.800.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Д, Л.Мнар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2018 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Ж8 тооны ямааг хулгайлж 960.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Д, Л.Мнарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч М.Жмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Ц.Г/1-р хх-ийн 16-17-р хуудас/, гэрч Б.Ц /1-р хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Г.Б/1-р хх-ийн 22-23, 34-35-р хуудас/, гэрч Л.М/1-р хх-ийн 27-р хуудас/, гэрч Д.А/1-р хх-ийн 32-33-р хуудас/, гэрч М.Д/2-р хх-ийн 15-16-р хуудас/, гэрч Д.Н/2-р хх-ийн 17-р хуудас/, гэрч Л.М/2-р хх-ийн 19-р хуудас/, гэрч Д.О/2-р хх-ийн 21-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлсэн тайлан /1-р хх-ийн 38, 2-р хх-ийн 24, 58-р хуудас/,
Хохирогч М.Ж нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Д, Л.Мнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч М.Д, Л.Мнар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.Д нь хохирогч М.Ж3 тооны үхэр, шүүгдэгч М.Д, Л.Мнар нь хохирогч М.Ж8 тооны ямааг хулгайлан авч нийт 3.760.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Д, Л.Мнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Д, Л.Мнар нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 51-52-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч М.Д нь ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Мнь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарт авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 73-34 ХӨВ улсын дугаартай Kia Bongo Frontier маркийн машины хууль ёсны өмчлөгч нь Ц.Г гэх хүн байх тул шүүгдэгч нараас машины үнэ 5.600.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 2.800.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938007630305 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.М, Ёл М.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Л.М, М.Д нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Д, Л.Мнарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.Д, Л.Мнарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 73-34 ХӨВ улсын дугаартай Kia Bongo Frontier маркийн машины үнэ 5.600.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 2.800.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 1938007630305 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д, Л.Мнарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР