Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 00067

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Булган аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Хүрэлсүрэг ХХК-нд холбогдох 576000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00009/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Булган аймгийн Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүрэлсүрэг ХХК-ний захирал Д.Тарвын 2015 оны 03 дугаар сарын улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй зөрчилд улсын байцаагчийн 000001634 дугаартай шийтгэврийн хуудсаар 576000 төгрөгийн торгууль ногдуулсныг төлүүлэх. Хүрэлсүрэг ХХК-ний захирал Д.Тарва нь татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж заасныг зөрчсөн. Иймд Хүрэлсүрэг ХХК-ний захирал Д.Тарвад холбогдох татварын улсын байцаагчийн 000001634 дугаар шийтгэврийн хуудсаар ногдуулсан 576000 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуулийг тус тус үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжилж буй 576000 төгрөгийг Хүрэлсүрэг ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл, хариуцагч Хүрэлсүрэг ХХК-ний захирал Д.Тарва нар нь харилцан тохиролцож Д.Тарва нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 576000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 176000 төгрөг төлж барагдуулхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Булган аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Хүрэлсүрэг ХХК-ний захирал Д.Тарвад холбогдох 576000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Д.Тарва нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 576000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 176000 төгрөг төлж барагдуулахаар, хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Булган аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Хүрэлсүрэг ХХК-ний захирал Д.Тарвад холбогдох 576000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Д.Тарва нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 576000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 176000 төгрөгийг төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Хүрэлсүрэг ХХК-иас 8965 /найман мянга есөн зуун жаран тав/ төгрөг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ