| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0810/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/905 |
| Огноо | 2020-08-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/905
2020 8 17 2020/ШЦТ/905
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
иргэдийн төлөөлөгч С.Эрдэнэбаяр
улсын яллагч А.Ганзориг,
насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Отгон (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0788),
шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0788) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0650 41906 дугаартай 2 хавтаст хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М.С, Монгол Улсын иргэн, Булган аймгийн Баяннуур суманд 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 541 дүгээр магадлалаар Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хугацаагаар тэнсэж нэн даруй сулласан.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч М.С нь 2018 оны 6 дугаар сард ........ тоотод 8 нас 1 сартай бага насны хүүхэд болох Б.О садар самууныг сурталчилсан “эрэгтэй, эмэгтэй хүний шалдан бэлгийн харьцаанд орж буй” кино, дүрс бичлэгийг өөрийн гар утсаараа зориуд үзүүлж, улмаар бага насны хохирогчийн дээр гарч хөдлөн хүүхдэд садар самууныг сурталчилж, уруу татсан,
Мөн яллагдагч М.С нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр .... тоотод 9 нас 7 сар 22 хоногтой, бага насны хүүхэд болох Б.О садар самууныг сурталчилсан “эрэгтэй, эмэгтэй хүний шалдан бэлгийн харьцаанд орж буй” кино, дүрс бичлэгийг өөрийн гар утсаараа зориуд үзүүлж, мөн бага насны хохирогч Б.О “анхныхыгаа ахтайгаа хийнэ биз дээ” гэж бэлгийн харьцаанд орохыг санал болгож, хүүхдэд садар самууныг сурталчилж, уруу татсан,
Түүнчлэн яллагдагч М.С нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ... хашааны бие засах газар дотор 8 нас 9 сар 9 хоногтой, бага насны хүүхэд болох Б.О“өөрийн бэлэг эрхтнээ харуулж, нурууных нь араас хөдлөн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, бие хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,
Мөн яллагдагч М.С нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр...........тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай үеэл дүү 9 нас 7 сар 22 хоногтой, бага насны хүүхэд болох Б.О-ийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бие хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулж бага насны хохирогч Б.О-ийн аманд “бэлэг эрхтнээ хийн хөхүүлж” бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийг эсрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргасан өргөдөлд: “ ...Миний төрсөн дүү О 9 настай. Өчигдөр орой болох 2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө бэлгийн хүчирхийлэлд өртөж 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр уг үйл явдлыг надад хэлсэн. Иймд С гэдэг хүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулахыг хүсэж байна. ...Ч.А...” гэх баримт (1 хавтаст хэргийн 03),
2. Гэрч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын орчимд байдаг “Улаанбаатар пастор” сүмд дүү О-тэй уулзсан. Би О-ээс “С ах чинь чамайг оролдож байна уу? Эгчдээ үнэнээ хэлээрэй” гэсэн чинь “С ах надад хүрсэн, боовоо хөхүүлсэн гэж хэлсэн. Би яагаад тэгж асуух болсон бэ гэхээр одоогоос 2-3 сарын өмнө А эгч надад “О-ийн С ах нь оролдсон байна эмнэлгээр О-ийг үзүүлээд явж байна” гэж хэлж байсан учраас би лавлаж асуусан... Тэгээд А эгчид утсаар энэ тухай хэлсэн... О болсон хэргийн талаар надад ярихдаа “С ах надад боовоо хөхүүлсэн, том хүний кино үзүүлсэн, муухай юм үзүүлсэн, эгч нартаа хэлбэл ална шүү” гэж хэлсэн. ...Бид нар эцэг эхээс дөрвүүлээ манай том эгчийг А гэдэг, би айлын 2 дахь охин, миний доор О, А гээд хоёр дүүтэй. ...Манай ээж Ч аав Э-тай суухдаа дагавар охин болох А эгчийг дагуулж ирсэн. ...намайг 4 дүгээр ангид байхад аав, ээж хоёр салаад... ээж Ч дараа нь Б гэдэг хүнтэй суугаад дүү О, А хоёрыг гаргасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 92-93),
3. Гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О-ийн төрсөн эгч нь, С манай ээжийн төрсөн эгч Ж-гийн хүүхэд...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би ажил дээрээ байж байхад орой... дүү Д над руу утсаар яриад “О-ийг С янз бүрийн бичлэг үзүүлээд бэлгийн дарамт үзүүлсэн байна одоо яах бэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь би 108 дугаар руу утасдаад “манай 9 настай дүүд бэлгийн дарамт үзүүлсэн байна, би одоо яг хаана явж хандах ёстой бэ” гэж асуухад “цагдаад мэдэгд” гэхээр нь би 102 дугаарын утсанд залгаж мэдэгдсэн....О надад болсон хэргийн талаар хэлэхдээ “ С ах наад муухай том хүний бичлэг үзүүлээд, муухай боовоо ам руу хийгээд байсан, тэгээд ярьж чадахгүй хэцүү байсан эгч нартаа хэлэх юм бол би чамайг ална шүү, байхгүй болгоно шүү гэж айлгасан гэж” надад хэлсэн... Мөн 2019 оны 9 дүгээр сард О надад С ах намайг оролдоод янз бүрийн бичлэг үзүүлээд байна гэж хэлэхээр нь О-ийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байдаг өсвөрийн охидын үзлэгт оруулсан...тэгэхэд онгон хальс нь бүтэн, ямар нэг гэмтэлгүй байна гэхээр нь ...тайвшраад цагдаад тухайн үед мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 95-96),
- “...2019 оны 9 дүгээр сард О ойр ойрхон дотуур хувцсаа солиод байхаар нь гайхаад асуухад “доошоо ногоон өнгийн юм гараад байна” гэж хэлэхээр нь би “чамд янз бүрийн юм болсон юм биш биз” гэж тойруугаар ...асуухад үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би жоохон загнаад юу болсон талаар асуухад “ С ах намайг оролдоод янз бүрийн бичлэг үзүүлээд байсан” гэж надад хэлсэн...” (1 хавтаст хэргийн 97-99),
4. Насанд хүрээгүй хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний орой манай ээж болон ээжийн найз эрэгтэй, манай ээжийн дүү Т, түүний нөхөр Б, С ах нар манайд байсан. Тэд нар юм яриад архи уугаад сууцгааж байсан. Тэгээд архиа уугаад байж байгаад бүгдээрээ унтаад өгсөн. Т эгчийн охин А, миний төрсөн дүү А бид гурав ...гэрийн хоймор хэсэгт газраар ор засаад унтахад С ах бид гуравтай зэрэгцээд хажуугаар ор засаад хэвтсэн. Тэгээд С ах орондоо ороод чихэвч зүүгээд утсаар юм үзэж байсан. Тэгснээ С ах наашаа наашаа гээд намайг дуудаад хөнжилдөө оруулсан. Надад чихэвч зүүлгээд сонин бичлэг үзүүлээд байсан. Тэр бичлэг нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс шалдан нүцгэн байдалтай бичлэг байсан, тэр бичлэг дээр байсан хүмүүс нь сонин сонин дуугараад байсан. ...Тэгснээ С ах боовоо бариулангуутаа “чи одоо яг энэ бичлэг дээрх шиг миний боовыг хөхөөрэй за юу?” гээд надаар хэвтэж байгаад боовоо хөхүүлээд байсан. Тэгснээ намайг “ор руугаа ор ор” гээд ор луу оруулсан. С ах босоод гэрийн баруун талын баганын хажууд очиж зогсоход шалан дээр ус унаж байгаа юм шиг “чиг чиг” гээд дуу...гарсан. Тэгснээ С ах шалны алчуур аваад яг тэр газраа шал арчаад байсан. Тэгээд орон дотор орж ...хэвтэж байхдаа С ах надад “миний дүү анхныхыгаа ахтайгаа хийнэ биз дээ” гэж хэлсэн. ...маргааш нь...Д эгч...надаас С ах нь чамайг янз бүр болоогүй биз дээ гэж асуухаар нь би “үгүй” гэж хэлсэн чинь “аниадаа үнэнээ хэлээрэй” гэхээр нь “Б аниа намайг боожгоо, моожгоогоо хөхүүлээд янз бүрийн бичлэг үзүүлээд намайг айлгаад байсан” гэж Д эгчид хэлсэн. Би Д эгчийг Б аниа гэж дууддаг юм. Тэгсэн чинь Д эгч А эгчид энэ тухай хэлсэн юм. ... С ах намайг “хоёр эгчдээ хэлээд үзээрэй, ээж, эгч нар чинь бүгдээрээ байхгүй болно шүү” гэж хэлээд айлгаад байсан. ... С ах надад боовоо хөхүүлж байхад багцаагаар шөнийн 11 цаг болж байсан. Боовныхоо гонзгой юм байсныг хөхүүлсэн... Нэг эмэгтэй хүн эрэгтэй хүний боовыг хөхүүлж байгаа бичлэг үзүүлсэн болохоор би түүн шиг боовыг нь хөхсөн... Урьд нь хоёр жилийн өмнө намайг 7 настай байхад... С ах миний дээр гараад сонин сонин хөдлөөд байсан юм. Би энэ талаар эгчид хэлсэн чинь намайг эмчид үзүүлээд зүгээр байна гэж хэлээд өнгөрсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 73-74),
- “...Намайг хоёр жилийн өмнө буюу 2 дугаар ангид Т багшийн ангид байхад хичээл амраад 5-6 хонож байсан санагдаж байна. С ах манай гэрт хөдөөгөөс ирж хоносон. Маргааш нь манай ээж ажилдаа явсан. Би хоёр дүү болон С ахтай хамт гэрт үлдсэн. Тэр үед өдөр зурагт үзээд байж байтал С ах манай хоёр дүүг гэрээс гарч бай гээд гаргасан. Тэгээд надад утсан дээрээсээ эмэгтэй, эрэгтэй шалдан хоёр хүний дээрээсээ хөдлөөд байгаа бичлэг үзүүлсэн. Тэр бичлэгийг үзүүлж байгаад миний дээр гараад сонин сонин хөдлөөд байсан...тэгж байгаад босоод ус уучхаад нойл орлоо гээд гараад явсан...Энэ явдлаас хойш 1 жилийн дараа буюу цагаан сараар намайг 3 дугаар ангид байхад манай ээж Ч, дүү А, хойд аав Ө бид дөрөв ....сум руу эмээтэй золгохоор очсон. Тэнд очоод эмээтэй золгочхоод...ээжийн төрсөн дүү Ты гэрт очиход ... С ах Т эгчийн нөхөр Б-тэй ахтай юм яриад сууж байсан. ...эгчийн хашаан дотор тоглож байтал С ах нойл дотроос манай хоёр дүүг гэр рүүгээ ор гэж хэлээд хөөсөн. Тэгээд намайг хүрээд ир гээд дуудсан. Би тэр үед нойл руу явж ороход намайг нойлын хана руу түлхээд араас сонин хөдөлж байгаад “чи ээж эгч нартаа хэлэх юм бол ээж эгчийг чинь байхгүй болгон шүү” гэж хэлсэн. ...намайг нойл руу ороход С ах өмдөө хагас тайлчихсан боожгойгоо гаргачихсан зогсож байсан. Тэгээд намайг нойлын хана руу түлхээд араас сонин хөдлөөд байсан. Тухайн үед миний нуруу хавьцаа хатуу юм мэдрэгдээд байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 76-77, 250, 2 хавтаст хэргийн 01),
5. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтэд:
“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: 2019 оны 12 дугаар сарын 21-нд хагас сайнд манай ээж найзтайгаа гэрт архи уугаад тасарчихсан юм. Тэр үед С гэдэг ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд нь намайг нааш ир гээд дуудаад, дараа нь надад утсаараа сонин сонин том хүний, нүцгэн хүмүүстэй бичлэг үзүүлээд, дараа нь өөрийнхөө боожгойг бариулаад бас боожгойгоо миний аманд хийсэн. Тэгээд аманд хийгээд хөдлөөд байснаа за за чи явж унт ут гээд явуулчхаад цаашаагаа явснаа шалан дээр юм сэгсрээд дууд гаргаад байсан гэнэ. Нэг сонин дуу, нойтон ус асгаж байгаа юм шиг, ус шиг дуу гарсан гэнэ. Тэгээд унтаад өгсөн. Би маргааш нь сүмийн чуулганд яваад эгчдээ хэлээд, эгч том эгчид хэлсэн чинь 108-д хэлчих гээд, хэлээд, цагдаа дуудаад, шүүх эмнэлэгт үзүүлээд, намайг 108-д 5 хонуулна гэсэн. Би одоо 2 хоноод байна гэнэ. Тэр С ах тэр үедээ архи уугаагүй эрүүл байсан. 34-35 настай байх гэнэ.
Одоогийн сэтгэцийн байдал: 10 орчим насны ...зөв хувцасласан эмэгтэй тайван сууж асуултад дэлгэрэнгүй хариулна. Нас 9-тэй гэнэ. Өнөөдөр 2019 оны 12 дугаар сарын 25 одоо Шархадны сэтгэцийн эмнэлэгт ирсэн байна гэнэ.... С ахын хийсэн үйлдлийг бодохоор би юу ч боддоггүй би эхэндээ С ахаас айж байсан, одоо 108-н сэтгэл зүйчид хандаад гайгүй, айхаа больсон гэнэ. Би С ахад аймаар гомдоод, царайг нь ч харж чадахгүй айсан, тэгээд намайг дагаад байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Одоо бол тэр ах намайг дагаад, нааш ир гээд байгаа юм шиг айгаад байгаа гэж ярина. Хагас сайнаас хойш, уржигдар муухай зүүд зүүдэлсэн. Намайг хүмүүс дагаад дуудаад байна, би зугтааж байна гэж зүүдэлсэн. Муухай юм бодогдохоор би 108-н сэтгэл зүйчид хэлээд гайгүй болдог. Ганцаараа байхаараа айгаад, орон дээр тэр ах нуугдаад байгаа юм шиг санагдаад байдаг гэж ярина.
Сэтгэцийн Онош: Айдсын хариу урвал.
ДҮГНЭЛТ: комиссын гишүүд доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав...
1. Б.О нь сэтгэцийн өвчингүй байна. Харин сэтгэлзүйн түр зуурын хямрал болох айдсын хариу урвалтай байна.
2. Б.О нь удамшлын болон олдмол сэтгэцийн эмгэггүй байна. Б.О нь сэтгэлзүйн түр зуурын хямрал болох айдсын хариу урвалтай байна.
3. Б.О нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн өвчингүй байсан байна.
4. Б.О нь сэтгэцийн өвчингүй байна. Сэтгэлзүйн түр зуурын хямрал болох айдсын хариу урвал нь сэтгэлзүйн зөвлөгөө, заслын үр дүнд засрах боломжтой.
5. Б.О нь өөртөө болон бусдад аюул учруулах шинж үгүй байна.
6. Б.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
7. Б.О нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.
8. Б.Оэмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.
9. Б.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.
10. Б.О нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг, эмчлүүлж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.
11. Б.О-ийн сэтгэлзүйн байдал нь одоогийн насандаа тохирсон байна. Сэтгэцийн хөгжил, оюун ухааны түвшин хоцрогдолтой гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 145-147),
6. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Ч-ийн хамт гэрт нь очиход ...Ч-гийн хүргэн Б, эхнэр Т,... Ч-ийн хоёр хүүхэд ...хамаатны залуу С нар байсан. ...Би хамтран амьдрагчийнхаа гэрт анх удаа ирж байна гээд ...бид нар нийлээд 0.75 литрийн Болор архи 4 шилийг Б, Т, Ч бид нар хувааж уусан. ...Тэгээд би Ч-ийн хамтаар гэрийн зүүн талын орон дээр, харин баруун талын орон дээр Б, Т нар хүүхдүүдийн хамт, уг орны зүүн талд газар зассан орны хамгийн баруун захад Ч-гийн 1 дүгээр ангийн хүү нь унтсан түүний зүүн талаар Ч-гийн охин О, О-ийн зүүн талд С манай орны баруун талд унтсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 81),
7. Гэрч З.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би .... тоотод гэртээ дүү Т, түүний нөхөр Б, найз Б-ын хамт...архи ...хувааж ууцгаасан. Тэр үед манай төрсөн эгч Ж-ийн төрсөн хүүхэд болох С...байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 104)
- “...2019 онд цагаан сараар шинийн 3-нд санагдаж байна би нөхөр Ө, охин О, хүү А-ийн хамтаар .... суманд байрлах ээж дээрээ очиж золгосон. Ээж дээр очиж золгочхоод Баяннуур суманд байрлах дүү Т-ны гэрт очсон... 2019 оны 8 дугаар сард манай хороо хоёр хуваагдаж манайх шинээр байгуулагдсан 41 дүгээр хороонд харьяалагдах болсон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 195-196),
8. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Булган аймгийн Баяннуур суманд амьдардаг. 2019 оны цагаан сарын шинийн 3-нд байх Ч хамтран амьдрагч Ө, охин О, хүү А-ийн хамт “манай хадам ээжтэй золгочхоод ирлээ” гээд манай гэрт ирсэн. Тухайн үед С манай гэрт ирчихсэн байсан. Би яаж сайн санаад байна гэвэл тухайн үед Ч-тэй золгочхоод маргааш нь буюу шинийн 4-ний өдөр эхнэр Т, С бид гурав Булган аймаг руу Б гэдэг хүний машинтай явсан юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 85),
9. Гэрч З.Т-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би нөхөр Б, хүүхдийн хамтаар Ч эгчийн гэрт байсан. ...тэр өдөр Ч эгч хамтран амьдрагч Б гэх залуутай ирээд...бид дөрөв архи хувааж ууцгаасан. Маргааш нь бид нар босоод байж байтал Ч эгчийн охин О “сүм явлаа” гээд дүүгээ дагуулаад явсан. ....2019 оны цагаан сарын шинийн 3-нд санагдаж байна Ч ээжтэй золгох гэж ирж байсан. ...Мөн С нөхөр бид хоёртой золгочхоод манайд байж байсан...” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 89-90)
10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр...... монгол гэр байна. ...хохирогч Б.О-ээс хэрэг хаана үйлдэгдсэн талаар тодруулахад гэрийн хоймор хэсэгт газар зассан орны зүүн талын хэсгийг заав...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 6-10),
11. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 21-23), эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл (1 хавтаст хэргийн 37)
12. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 39-40), эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 64)
13. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.С-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: “....I Phone 6 маркийн цагаан өнгийн гар утасны “CHROME” цэс рүү ороход 9 цонх бүхий хайлт гарч ирэв...Уг гар утасны “CHROME” цэсээр хийсэн хайлтын түүх буюу “History” руу ороход дараах хайлтууд гэрч ирж байв. Үүнд
...2. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ...04:12, 01:03, 01:03, 01:02, 12:59, 12:58АМ цагуудад “Russian teen 2 pornzara.com”, “HQ Sex Tube-Free porno”, “hq-sex-tube.com”, “syndication.exosrv”, “771-771-pornozara.com”, “Mongolian girl pornozara.com”, “naiz ohino erhlvvlev pornozara.com”, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 6:38, 6:37, 6:36, 6:35, 6:34, 6:31, 6:30, 6:30, 6:29, 6:28, 6:27, 6:26PМ цагуудад “naiz ohino erhlvvlev pornozara.com”, “1xbet first /one-xtvnbs.world/”, “Volime #2 Pornozara”, “Ah duu 2 /pornozara.com/”, “Buudal /pornozara.com/”, “Syndication.exosrv.com”, “4.1-4.1 Pornozara.com”, “Mongol hos /pornozara.com/”, “Mongolhos /www.google.com/”, “app.appsflyer.com”, “ford-rade.com”, “crontyron.com”, “www.xvideodporns”, “Klsdee.com”, “16 school girl.com”, “+16 school girl porno”, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1:57PM цагт Darkhanii hosuud /Pornozara.com/ цахим хаягууд руу ороход секс агуулга бүхий бичлэг байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 41-63),
14. 2019 оны цаг тооны бичигт “...2019 оны 02 дугаар сарын 07-ний өдөр буюу пүрэв гараг нь Цагаан сарын шинийн 3-ны өдөр байна.” гэх тэмдэглэл (1 хавтаст хэргийн 86),
15. Б.О-ийн төрсний гэрчилгээний хуулбарт “...Б-ийн О охин 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн...” гэх баримт (1 хавтаст хэргийн 107),
16. Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлд: “...Б.О...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 9 нас 7 сар 22 хоногтой...” гэх баримт (1 хавтаст хэргийн 108),
17. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч Л.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үзүүлэгч Б.О нь үзлэг хийх үед бусад хүмүүстэй харилцах харилцаа болон орчинтойгоо харилцах харилцаанд эмгэг өөрчлөлт ажиглагдаагүй, мөн хүүхдийн биеийн болон сэтгэцийн хөгжил насандаа тохирсон байсан. Үүнээс гадна үзлэгийн үед О нь “тэр ах намайг дагаад нааш ир” гээд байгаа юм шиг айгаад мөн муухай зүүд зүүдэлсэн, “намайг хүмүүс дагаад дуудаад би зугтааж байна” гэж зүүдэлсэн” гэж ярьсан. Энэ нь сэтгэцийн эмгэг биш боловч айдсын хэвийн хариу урвалтай байгааг харуулж байгаа юм. Хэвийн гэж авч үзсэн нь хүүхдийн сэтгэл хөдлөл нь болсон үйл явдалд тохирсон хариу урвал өгч байгаа учир эмгэг гэж үзэхгүй. ...Сэтгэцийн өвчингүй айдсын хариу урвалтай байна гэдэг нь аливаа сөрөг мэдрэмж төрүүлэх үйл явдал тохиолдоход түүнд өгөх хариу урвал нь хүн бүрд харилцан адилгүй илэрдэг. Б.О-ийн хувьд өөрт тохиолдсон сөрөг үйл явдалдаа айдсаар хариу урвал үзүүлж байгаа нь үзлэгээр тогтоогдсон. Энэ нь одоогоор өвчний шинж тэмдэг биш...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 148-149),
18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 594 дугаартай дүгнэлтэд: “...1-5. Б.О-ийн охин хальс урагдалгүй бүтэн байна. 6. Б.О-ийн үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна. ...10.Б.О нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 129-130),
19. Шүүгдэгч М.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ч эгчийн төрсөн дүү Т, түүний нөхөр болон Ч эгчийн хүүхдүүд хамт байсан. Тэр өдөр тэд нар 0.75 литрийн болор нэртэй архи хувааж ууцгаасан. Тэр архиа ууж дуусгачхаад дахиад 1 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд орой 23 цагийн орчимд бид нар унтацгаахаар болсон. Би тухайн гэрийн хойд хэсэгт газарт Ч эгчийн охин болох О, түүний дүү А, А гэх хүүхдүүдтэй унтсан. Би утсаараа Facebook орж кино үзэж байгаад унтсан. Тэгээд нэг сэрсэн чинь О-ээр өөрийнхөө бэлэг эрхтнийг бариулчихсан бас О амандаа миний бэлэг эрхтнийг хийсэн байсан. Тухайн үед миний бэлэг эрхтэн босоод хөвчирсөн байсан. Би яагаад ийм зүйл болсныг мэдээгүй, гэнэт сэрэхэд О миний эрхтнийг бариад амандаа бэлэг эрхтнийг хийсэн байхаар нь болиулсан. Тэгээд би буцаад унтаад өгсөн. ...би унтахаасаа өмнө гар утсаараа эротик кино үзчихээд унтсан...би зарим зүйлийг санахгүй байна....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 165-168),
“...Би эротик киног интернэтээр үзсэн. Монгол хос нэртэй интернэт сайт байдаг тэрнээс үзсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 169-171),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 647 дугаартай дүгнэлтэд: ...1. М.С нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. Бэлэг эрхтэн хөвчрөөгүй үедээ 7см, хөвчирсөн үедээ 14см хэмжээтэй байна....” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 114-115),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай дүгнэлтэд:
“...Болсон хэргийн талаар/ өөрийн үгээр/: Ээжийн төрсөн дүүгийн гэрт 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би унтахаар хэвтсэн, ээжийн 2 төрсөн дүү, Ч эгчийн ажлын газрын хүн, Т гэдэг эгчийн нөхөр нь байсан. Энэ хүмүүс архи ууцгаасан. Бид нар 23 цаг өнгөрөөгөөд унтацгаасан. Би архи уугаагүй. 3 хүүхэдтэй зэрэгцээд газраар унтсан. Би Оийн хажуугаар унтсан. Би О-т утаснаасаа порно бичлэг үзүүлж байгаад бэлэг эрхтнээ бариулсан чинь аманд нь үзүүр нь орчихсон байсан гэнэ. Өөр юм болоогүй....
Сэтгэцийн байдал: Шинжлүүлэгч амьдралын түүх болон болсон хэргийн талаар тодорхой дэс дараалалтай ярина. Орон зай, цаг хугацааны баримжаалал хэвийн. Одоогоор сэтгэцийн талаас өөрчлөлтгүй гэнэ....ДҮГНЭЛТ
1. 2. М.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. М.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
...6.М.С нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
7. М.С нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.
8. М.С нь хэрэг хариуцах чадвартай байна.
9. М.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Тийм учраас түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
11. М.С нь СЭМҮТ-ийн хяналтад байдаг гэх болон эмчлүүлж байсан талаар ямар нэг баримт одоогоор үгүй байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 152-153),
20. Сэжигтнийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 156), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 173, 178, 2 хавтаст хэргийн 41, 42, 66-67, 73-77, 99-102, 109-111 124, 130-131)
21. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 хавтаст хэргийн 6-7)
22. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 183), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 197), шийтгэх тогтоолын хуулбар (1 хавтаст хэргийн 200-203, 204-207), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (1 хавтаст хэргийн 187, 196, 213-217), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (1 хавтаст хэргийн 192), хувийн байдлын талаарх баримт (1 хавтаст хэргийн 211) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.С-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэх дүгнэлтийг,
- Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчөөс насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл санааны зардалд 1.200.000 төгрөгийг зарцуулсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн байдаг. Иймд дээрх мөнгийг нэхэмжилж байна. Мөн хавтаст хэрэгт энэ талаарх баримт байхгүй тул цаашид гарах эмчилгээ, сэтгэл санааны засалтай холбоотой баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэх дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Манай үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцох дүгнэлтийг улсын яллагчаас гаргаж байна. Харин өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх зүйл ангид заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас дүгнэвэл шүүгдэгч М.С нь 2018 оны 6 дугаар сар, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ..... тоот буюу эх З.Жавзмаагийн төрсөн дүү З. Чийн гэрт байхдаа түүний бага насны охин Б.О өөрийн “I Phone 6” маркийн гар утсаар насанд хүргэгчдэд зориулсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн харилцаанд орж буй дүрс бичлэгийг зор иуд үзүүлсэн, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн бэлэг эрхтнээ хүүхдээр бариулж садар самуун үйлдэл хийлгэсэн,
Түүнчлэн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бага насны хүүхэд Б.Оийн аманд бэлэг эрхтнээ хийж түүнээр хөхүүлсэн болох нь
- Насанд хүрээгүй хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний орой манай ээж болон ээжийн найз эрэгтэй, манай ээжийн дүү Т, түүний нөхөр Батмөнх, С ах нар манайд байсан. Тэд нар юм яриад архи уугаад сууцгааж байсан. Тэгээд архиа уугаад байж байгаад бүгдээрээ унтаад өгсөн. Т эгчийн охин Амарзаяа, миний төрсөн дүү А бид гурав ...гэрийн хоймор хэсэгт газраар ор засаад унтахад С ах бид гуравтай зэрэгцээд хажуугаар ор засаад хэвтсэн. Тэгээд С ах орондоо ороод чихэвч зүүгээд утсаар юм үзэж байсан. Тэгснээ С ах наашаа наашаа гээд намайг дуудаад хөнжилдөө оруулсан. Надад чихэвч зүүлгээд сонин бичлэг үзүүлээд байсан. Тэр бичлэг нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс шалдан нүцгэн байдалтай бичлэг байсан, тэр бичлэг дээр байсан хүмүүс нь сонин сонин дуугараад байсан. ...Тэгснээ С ах боовоо бариулангуутаа “чи одоо яг энэ бичлэг дээрх шиг миний боовыг хөхөөрэй за юу?” гээд надаар хэвтэж байгаад боовоо хөхүүлээд байсан. ... С ах надад боовоо хөхүүлж байхад багцаагаар шөнийн 11 цаг болж байсан. Боовныхоо гонзгой юм байсныг хөхүүлсэн... Нэг эмэгтэй хүн эрэгтэй хүний боовыг хөхүүлж байгаа бичлэг үзүүлсэн болохоор би түүн шиг боовыг нь хөхсөн... Урьд нь хоёр жилийн өмнө намайг 7 настай байхад... С ах миний дээр гараад сонин сонин хөдлөөд байсан юм....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 73-74),
- “...Намайг хоёр жилийн өмнө буюу 2 дугаар ангид Тамираа багшийн ангид байхад хичээл амраад 5-6 хонож байсан санагдаж байна. С ах манай гэрт хөдөөгөөс ирж хоносон. Маргааш нь манай ээж ажилдаа явсан. Би хоёр дүү болон С ахтай хамт гэрт үлдсэн. Тэр үед өдөр зурагт үзээд байж байтал С ах манай хоёр дүүг гэрээс гарч бай гээд гаргасан. Тэгээд надад утсан дээрээсээ эмэгтэй, эрэгтэй шалдан хоёр хүний дээрээсээ хөдлөөд байгаа бичлэг үзүүлсэн. Тэр бичлэгийг үзүүлж байгаад миний дээр гараад сонин сонин хөдлөөд байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 76-77, 250, 2 хавтаст хэргийн 01),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтэд: “...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: 2019 оны 12 дугаар сарын 21-нд хагас сайнд ... С гэдэг ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд нь намайг нааш ир гээд дуудаад, дараа нь надад утсаараа сонин сонин том хүний, нүцгэн хүмүүстэй бичлэг үзүүлээд, дараа нь өөрийнхөө боожгойг бариулаад бас боожгойгоо миний аманд хийсэн. ДҮГНЭЛТ: ...6. Б.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 145-147),
- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Ч-ийн хамт гэрт нь очиход ... С ...байсан. ...би Ч-ийн хамтаар гэрийн зүүн талын орон дээр, харин баруун талын орон дээр Б, Т нар хүүхдүүдийн хамт, уг орны зүүн талд газар зассан орны хамгийн баруун захад Чийн 1 дүгээр ангийн хүү нь унтсан түүний зүүн талаар Ч-ийн охин О, О-ийн зүүн талд С манай орны баруун талд унтсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 81),
- Гэрч З.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр .....тоотод ...манай төрсөн эгч Ж-гийн төрсөн хүүхэд болох С...байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 104)
“...2019 оны 8 дугаар сард манай хороо хоёр хуваагдаж манайх шинээр байгуулагдсан 41 дүгээр хороонд харьяалагдах болсон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 195-196),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр... тоотод... монгол гэр байна...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 6-10),
- 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М. С-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: “....I Phone 6 маркийн цагаан өнгийн гар утасны “CHROME” цэс рүү ороход 9 цонх бүхий хайлт гарч ирэв...Уг гар утасны “CHROME” цэсээр хийсэн хайлтын түүх буюу “History” руу ороход дараах хайлтууд гэрч ирж байв. Үүнд ...2. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ...04:12, 01:03, 01:03, 01:02, 12:59, 12:58АМ цагуудад “Russian teen 2 pornzara.com”, “HQ Sex Tube-Free porno”, “hq-sex-tube.com”, “syndication.exosrv”, “771-771-pornozara.com”, “Mongolian girl pornozara.com”, “naiz ohino erhlvvlev pornozara.com”, цахим хаягууд руу ороход секс агуулга бүхий бичлэг байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 41-63),
- Б.О-ийн төрсний гэрчилгээний хуулбарт “...Б-ийн О охин 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн...” гэх баримт (1 хавтаст хэргийн 107),
- Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлд: “...Б.О...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 9 нас 7 сар 22 хоногтой...” гэх баримт (1 хавтаст хэргийн 108),
- Шүүгдэгч М. С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ч эгчийн төрсөн дүү Т, түүний нөхөр болон Ч эгчийн хүүхдүүд хамт байсан. ...орой 23 цагийн орчимд бид нар унтацгаахаар болсон. Би тухайн гэрийн хойд хэсэгт газарт Ч эгчийн охин болох О, түүний дүү А, А гэх хүүхдүүдтэй унтсан. Би утсаараа Facebook орж кино үзэж байгаад унтсан. Тэгээд нэг сэрсэн чинь О-ээр өөрийнхөө бэлэг эрхтнийг бариулчихсан бас О амандаа миний бэлэг эрхтнийг хийсэн байсан. Тухайн үед миний бэлэг эрхтэн босоод хөвчирсөн байсан. ...би унтахаасаа өмнө гар утсаараа эротик кино үзчихээд унтсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 165-168)
“...Би эротик киног интернэтээр үзсэн. Монгол хос нэртэй интернэт сайт байдаг тэрнээс үзсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 169-171) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.С нь бэлгийн дур хүслээ хангах сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр бага насны хүүхэд буюу 9 нас 7 сар 22 хоногтой Б.О садар самууныг сурталчилсан дүрс бичлэгийн зориуд үзүүлж, садар самуун үйлдэл хийлгэн улмаар бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1,12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Харин улсын яллагчаас шүүгдэгч М. С-ыг 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 8 нас 9 сар 9 хоногтой, бага насны хүүхэд болох Б.О“өөрийн бэлэг эрхтнээ харуулж, нурууных нь араас хөдлөн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, бие хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлд заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэрэг нь 2015 онд Улсын Их Хурлаас батлагдахдаа тухайн гэмт хэргийн шинжийг “хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж...бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж...” үйлдсэн гэж тодорхойлон, оногдуулах эрүүгийн хариуцлагыг “... зургаан сараас хоёр жил хүлтэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зохицуулсан байна.
Гэтэл тус зүйл хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөн найруулгаар гэмт хэргийн шинжийг “Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй” гэж, мөн хүндрүүлэх шинжийг нь “...бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн...” гэж тодорхойлон оногдуулах эрүүгийн хариуцлагыг “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч М.С-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн гэх бэлгийн дур хүслээ хангах гэмт хэрэг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулагдаж гэмт хэргийн шинж нь өөрчлөгдөн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндэрсэн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаар дордуулах үндэслэлгүй гэж үзэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол, хор уршигт 1.200.000 төгрөг нэхэмжлэх боловч тухайн хохирол, хор уршгийн талаар баримттай зардал байхгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Харин хохирогч Б.О нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр сэтгэцийн өвчингүй боловч сэтгэлзүйн түр зуурын хямрал болох айдсын хариу урвалтай байгаа талаар дүгнэсэн байх тул тухайн айдсын хариу урвалыг эмчлэхтэй холбоотой хохирол, хор уршгийг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялыг 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч М.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүний оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч М.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заасан байна.
Тиймээс шүүгдэгч М.С-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хүнд ял дээр мөн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хөнгөн ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 14 жилийн хорих ялаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн М.С-д оногдуулсан 14 жилийн хорих ялыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу хохирогчид хүнд хохирол учруулаагүй, хохирогч нь сэтгэцийн хувьд ямар нэг өөрчлөлтөд ороогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч М.С нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс (1-р хавтаст хэргийн 173) 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 237 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 239 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч М. Сын эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялаас хасах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “I Phone 6” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.С-д буцаан олгох нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.