Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2017/00064/И |
Дугаар | 00069 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 00069
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1963 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Булган аймгийн Баян-Агт сумын 4 дүгээр багт оршин суух Монгол овогт Данзангийн Ганчимэг /РД:ГА63071569 /-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00064/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ганчимэг, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Данзан овогтой Ганчимэг миний бие Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд 1980 оны 01 дүгээр сараас 1981 оны 12 дугаар сарыг дуустал, 1982 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан цалингийн цэсийг бүрдүүллээ. Иймд дээрх материалыг үндэслэн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучин, саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/624 дугаар лавлагаа, тухайн үед Д.Ганчимэгтэй хамт ажиллаж байсан гэрч П.Сэрээнямын Д.Ганчимэг нь 1980 оноос 1989 он хүртэл Их-Ирээдүй нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Тухайн үед би Их-Ирээдүй нэгдэлд хоньчин байсан юм гэх, гэрч Ц.Цэцэгээгийн Д.Ганчимэг нь 1980 оноос 1989 он хүртэл Их-Ирээдүй нэгдэлд ээж, аавынхаа хамт саальчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Монгол овогт Данзангийн Ганчимэгийг Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд саальчинаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 10 /арав/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Ганчимэг нь улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ