Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/995

 

    2020            9             11                                        2020/ШЦТ/995

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01226 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т.О, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 6 дугаар сарын 02-ны төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, “Пийсвинд” ХХК-ийн харьяа “Алтан говь” аялал, жуулчлалын компанид оффис менежер ажилтай, ам бүл 1, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Т.Онь 2020 оны 6 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 05 цагийн орчим ....... хорооны нутаг дэвсгэрт, үйл ажиллагаа явуулдаг “Майхан кемп” нэртэй амралтын газарт өөрийн хамтран амьдрагч Д.А-г Б.О-тай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэлээ гэх шалтгаанаар хардсаны улмаас Б.О-тай маргалдаж улмаар салгах зорилгоор очсон Ц.М-ийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний хугархайн дотор хананы цөмөрсөн хугарал, нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажлын газрын хүмүүс болох М, Ц, Д, О, О, Б, М, С, Т, О,А нарын хамт Санзайн зуслангаас ертөнцийн зүгээр баруун хойш зүгт 2 уул даваад байдаг “Майхан кемп” гэх амралтын газар очсон...би 2020 оны 6 дугаар сарын 30-ны 01 цагийн үед унтаад 04 цаг өнгөрч байхад сэрсэн. Тэгээд гадаа түүдэг гал асаасан байхаар нь О, Ц, А бид нар гал тойроод сууж байсан. Тэгээд байж байтал миний танихгүй 5 залуу машинаа доор үлдээчхээд алхаж ирсэн. Тэр 5 залуу А-гийн нөхөр болон тэдний үеэл ах дүү нар байсан. Тэгээд утсаараа бичлэг хийгээд байсан тэгэхээр нь Ц гээд манай менежер яагаад бичлэг хийгээд байгаа юм гэж уурлаад утсыг нь булааж авах гэж оролдсон. Тэгтэл О-ыг А-ийн нөхрийн үеэл ах нь гэх хүн майхнаас чирч гаргаж ирээд цохисон. Тэгтэл манай ажлын хүмүүс болиулах гээд ирэхэд нөгөө цуг явж байсан залуусын нэг нь хориглоод ойртуулахгүй байсан. ...намайг майхны голд зогсож байхад нэг хүн цохиж унагаасан тэгээд би нүүрээ дараад унахад миний нуруун тус газар өшиглөчхөөд яваад өгсөн. Тэгээд нөгөө залуучууд буцаад яваад өгсөн. Тэгээд баруун нүд хөхөрч хавдсан. Тэгээд манай менежер Ц, захирал М нар миний нүдний зургийг дараад нөгөө А-ийн нөхрийн Facebook хаяг руу нь явуулсан. Тэгээд нөгөө хүмүүс 17 цагийн үед эргэж ирээд намайг аваад Нэгдүгээр эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Би 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Болор мэлмий” гээд эмнэлэгт очиж үзүүлэхэд томографын зураг авхуул гээд “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр очиж зураг авахуулахад баруун нүдний ухархай ясны хугарал гэж хариу гарсан тэгээд буцаж “Болор мэлмий” эмнэлэг дээр очоод үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай гээд Окула пластик эмнэлгийн Б гэх эмч рүү явуулсан. ...2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нүдний ухархайн ясны хагалгаанд орсон. Энэ бүх хагалгаа эмчилгээний зардлыг А-ийн нөхөр нь гэх О төлсөн...Тухайн үед цохиулснаас болж миний баруун нүдний ухархай яс хугарсан, тагнай хэсэг болон шүд уруул мэдээгүй болсон...Гомдолтой байна. Би ажлаа хийж чадахгүй байгаа би үсчин хийдэг юм сул суултын үеийн орлогын мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7),

2. Гэрч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2020 оны 6 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед...төрсөн дүү О миний гар утас руу залгаад “та хүрээд ирэх үү, ярих зүйл байна” гэхээр нь ...очиход О өөрийн эхнэр нь гэр бүлээс гадуур харилцаа тогтоон хамт ажилладаг залуутайгаа харилцсан мессеж зэргийг харуулсан. Тэгэхэд О-ын эхнэр Аажлынхаа хүмүүстэй амралтад явж таарсан...Тэгээд бид нарыг доороос өгсөөд очсон чинь А, О гэх залуутай хамт суугаад архи ууж байхад нь Б ах гар утсаараа бичлэг хийж эхлэх үед хамт сууж байсан менежер гэх эгч юун бичлэг хийгээд байгаа юм. Та нар одоо боль гэж хэлэхээр нь бид нар А-г гэр бүлээс гадуур харилцаа тогтоож яваа талаар баримтжуулж байна гэж хэлсэн...Б ах А-тай хамт сууж байсан О гэх залуугийн мөрнөөс татаад босгох үед хажууд нь байсан О түүнийг гараараа нэг удаа цохисон...Тэгээд О, О гэх залуутай барьцалдаж байснаа салахдаа хажууд нь зогсож байсан М гэх залууг цохихоор нь бид 3 гүйж очоод О-ыг холдуулаад одоо боль гэж хэлээд салгасан...Маргааш нь намайг гэртээ байж байхад  Б ах, О нар миний гар утас руу залгаад М гэх залуугийн нүд нь гэмтсэн байсан гэж хэлсэн. Тэгээд бид нар тухайн хүүхдийн эрүүл мэндэд санаа зовоод буцаж очоод уучлалт гуйхад менежер гэх эмэгтэй М гэх залуугийн бүх эмчилгээний зардлыг гаргаад 1.500.000 төгрөг өг гэж хэлэхэд М гэх залуу мөн адил хэлсэн...Тэгээд эмчилгээний зардлыг О бүрэн барагдуулж тохирсон мөнгөн хохирлыг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54),

3. Гэрч Н.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О“та нар надад туслаач би охиноо өнчрүүлмээргүй байна” гэж хэлэхээр нь бид нар очиж хамт байгаа талаар нь баримтжуулаад тухайн зүйл үнэн үгүйг мэдээд ирнэ шүү гэж хэлээд хөдөлсөн...тэгээд “Майхан кемп” амралтын газар очсон чинь тухайн амралтын газар хэдэн майхан барьсан байсан бөгөөд гадаа нь түүдэг асаасан байдалтай 4 хүн архи уугаад сууж байсан бөгөөд бусад хүмүүс нь унтаж амарч байгаа бололтой байсан. Тэгээд бид нарыг яваад очиход манай бэр А нэг залуугийн урд суусан их согтолттой уйлаад сууж байсан...О надад хэлэхдээ “А-тай явалдаад байгаа залуу гартаа шивээстэй шүү” гэж надад авахуулсан зургийг нь үзүүлж байсан. ...Тэгээд А-тай хамт сууж байсан залуу майхан руу гүйгээд орчихоор нь ханцуйг хойш татаад харсан чинь шивээстэй байхаар нь би мөрнөөс нь татаж босгоод түүнтэй ярилцах санаатай майхнаас гарч ирсэн чинь О түүнийг гэдгийг мэдээд шууд цохисон. ...Энэ хооронд О гэх залуу О-той маргалдаж байснаа салахдаа майхны үүдэнд байсан М гэх залууг цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58),

4. Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О-той 2016 оны 3 сард анх танилцаад үерхэн дотносоод 2016 оны 6 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн. Бид гэрлэлтийн баталгаагүй боловч дундаасаа 3 настай охин Б-г төрүүлсэн. Түүнээс хойш О гадуур их хонож, хайр халамжгүй байдлаас болж миний сэтгэл их хөрсөн. Тэгээд бид хоорондоо таарамж муутай байсан учраас 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн би охиноо аваад тусдаа амьдарч байгаа бөгөөд О бид хоёрын амьдрал ерөнхийдөө эргэж нийлэхгүй болсон байсан. Иймд надтай хамт ажилладаг эхнэрээсээ 6 сарын өмнө салсан Онадад тусламж, халамжилдаг бөгөөд яриа болон үзэл бодол их нийлдэг байсан болохоор дасаж эхэлсэн бөгөөд 2020 оны 5 дугаар сараас эхлэн түүнтэй гэр бүлээс гадуур харилцаа тогтоож эхэлсэн. Тэгтэл 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манай байгууллагын ажилчид 2 хоног амралтад явахаар болсон бөгөөд 16 цагийн үед...”Майхан кемп” нэртэй амралтын газар очиж байрласан. ...өглөө 5 цагийн үед О, хадам ах О, Б, У, М нар ирсэн. ...Тэгэхээр нь би О-д хандан “би чамтай харилцахгүй, хамаарал ч байхгүй болохоор чи намайг тайван орхи” гэж хэлээд өөрийн байрлаж байгаа майхан руу чиглээд явсан. Тэгээд явж байсан чинь урд Б ах зогсож байхаар нь “та нар юу хийж яваа юм бэ” гэж асуухад ах нь чамтай юу ярих билээ гэж хэлсэн...Тэгтэл Мгийн нүд хавдсан байсан бөгөөд юу болсон талаар асуухад М өөрөө саяны явсан хүмүүсийн нэг нь цохчихлоо гэж хэлсэн...М захирал надад Озодсон болохоор Мгийн бүх эмчилгээг гаргаж өөрөө их гүйж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62),

5. Гэрч Б.О-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А нөхрөөсөө салсан тухай хэлж надад илүү сайн хандаж, дасаж эхэлсэн учир бид илүү дотноор харилцаж байгаад дотно харилцаанд орж эхэлсэн. А бөхийн өргөөний хажууд байрлах миний хөлсөлж байсан газар 2 удаа ирсэн. Тэгтэл манай ажлынхан 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зугаалгаар явах болсон...Тэгтэл үл таних 5 залуу хүрч ирээд нэг залуу нь бичлэг хийгээд байсан...тэгэхээр нь би босоод явах гэхэд миний цамцнаас нэг ах татаад босгож чамтай ярих зүйл байна гэж хэлэхээр нь би зугтаагаад захирлын майхан руу ороод А-ийн нөхөр нь намайг зодох гээд байна гэж хэлсэн. Тэгээд захирал хувцсаа өмсөх хооронд А-гийн нөхөр миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон...намайг майхнаас гарсан чинь нөгөө хүмүүс захиралтай уулзаад явсан бөгөөд М майхны хажууд газар унасан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66)

6. Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үеэл дүү О миний гар утас руу залгаад А ажлынхаа хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа тогтоогоод сүүлийн 2 сар өнгөрлөө. Та буруу зөвлөгөө өгөөд намайг Агаас салгаж байна гэсэн утгатай мессеж бичээд байсан...2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зуны зугаалга хийж ........ “Майхан кемп” амралтын газар захиалга өгсөн учир 16 цагийн үед очсон. Манай байгууллага нийт 13 хүнтэй бөгөөд надтай нийлээд 11 хүн амралтад амарсан...тэгээд намайг унтаж байхад үүрээр 5 цагийн үед О миний майханд орж ирээд “Захирлаа танай дүү ирээд намайг зодох гээд байна” гэж хэлээд орж ирсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд майхнаас гараад ирсэн чинь майхны урд М унасан хэвтэж байсан бөгөөд О хүрч ирээд надад А, О нарын хоорондоо харилцсан мессежний зургийг дарсан байдалтайгаар гар утаснаасаа үзүүлсэн... Би анх хараад согтуу хэвтэж байна гэж бодсон чинь нүд рүүгээ цохиулаад унасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70)

7. Гэрч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр...00 цагийн үед арга хэмжээ өндөрлөөд эхнээсээ хүмүүс унтаж амарсан бөгөөд О, М, А бид 4 майхны урд хэсэгт түүдэг асаагаад ойр зуурын юм ярингаа нэмж пиво уугаад сууж байсан. Тэгэхэд миний бие муу байгаа талаар манай ажлынхан гадарласан байсан болохоор би түүнийг нөгөө хэдэд тайлбарлаад уйлсан бөгөөд А намайг аргадаад дагаж уйлаад сууж байхад гэнэт 5 залуу хүрч ирээд нэг арай ахимаг настай нь гар утсаараа бид 4-н бичлэгийг хийгээд эхэлсэн...миний уур хүрээд ундааны сав шидээд чи одоо бичлэгээ унтраа гэж шаардаж эхэлсэн чинь М ирж намайг холдуулах хооронд О босоод майхан руу яваад орсон. Тэгтэл бичлэг хийж байсан залуу О-г майхнаас гаргаад ирсэн чинь А-гийн нөхөр О, О-той зууралдаад зодох гээд байсан...Тэгээд захиралд юу болсон талаар хэлээд зогсож байхад ажлын газрын охид М энд зодуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд А уйлаад явахаар болох үед захирал өөрөө дөхүүлж өгөхөөр явсан хойгуур Мгийн нүд улам ихээр хавдаад эхлэхээр нь би захирал руу залгаад М-гийн нүд улам хавдаад байна. Түүнийг эмнэлэг авч явах шаардлагатай байна гэж хэлсэн чинь захирал зургийг нь дараад миний гар утас руу явуулчих гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа захирал өөрөө ирээд М-гийн эмнэлэг авч явахаар болоод байж байхад нөгөө залуучууд буцаж ирээд уучлалт гуйгаад М-гийнг эмнэлэгт үзүүлэхээр хот руу аваад явсан. ...тухайн залуучуудаас О ганцаараа О руу дайраад байсан. Бусад залуучууд нь харж зогсож байгаад байдал ширүүсэх гээд байхаар нь салгаад аваад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74)

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7904 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...баруун нүдний доод зовхины дотор ирмэг хэсгээр хаван хавдартай, оёдол тавигдсан /мэс засал хийлгэсэн/ 2 нүдний дээд, доод зовхинд улаан хүрэн өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй

2020.07.01-ний КТГ: ...баруун талын нүдний ухархай дотор хана 1.8см өргөн хэсэгт доош хоншоорын хөндий рүү 1.2см гүн цөмөрсөн, дотор хана зөрөөгүй, хугаралтай, баруун талын хоншоорын хөндийд болон эмтойд +74HU нягтралтай цус хуралттай. ...Хамар ясны хуучин хугаралтай, хамрын таславч баруун тал руу мурийлттай. ...Баруун талын нүдний эргэн тойрны зөөлөн эдэд хаван хавдартай.

Шилгүй хараа-OD-0.3+3, OS-0.1-2, Ph-0.6+3, OD дээд доод зовхи хавдаж шанаа руу цус хуралт ихтэй, салстад цус хурж, хемоз болсон, салстаас цус шүүрнэ.

...2020.07.04-нд Ц.М 24 настай, эрэгтэй, баруун нүдний ухархайн доод ханын хугарал засах мэс засалд орсон нь үнэн болно...ДҮГНЭЛТ

1. Ц.М-гийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15),

9. Шүүгдэгч О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын 19-нд А гэх эмэгтэйтэй анх танилцаад үерхэж эхэлсэн бөгөөд тухайн оны 6 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн. ...тэгтэл миний эхнэр А 2020 оны 3 дугаар сараас эхлэн надаас хол хөндий болж эхэлсэн. Тэгээд бид таарамж муутай байсан болохоор би юунаас болоод байгаа талаар мэдэхийг их хүссэн. Тэгсэн боловч ажил ихтэй байгаа болохоор ядраад ийм үйлдэл гаргаад байна гэж дотроо бодоод яваад байсан боловч 2020 оны 6 дугаар сараас эхлэн А надаас түр тусдаа байх санал тавихаар нь түүнийг нь хүлээн зөвшөөрсөн үйлдэл гаргасан чинь ажлынхаа газрын залуу болох О гэх залуутай гэр бүлээс гадуур харилцаа тогтоож байгаа талаар мэдсэн. Тэгтэл 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эхнэр А ажлынхаа хүмүүстэй “Майхан кемп” гэх газар хоногоор амрах гээд явсан байсан. Би тухайн үед А-г бусадтай явалдаж, гэр бүлийнхээ харилцаа, үр хүүхдээ үгүй хийж явааг бодоод өөрийн эрхгүй гомдож байгаа байдлыг нүдээрээ харж, чихээрээ сонсохыг хүссэн. ...Учир нь А бид хоёрын амьдрал үгүй болж байгаа нь надаас биш А-гаас болоод байгаа талаар ах дүү нартаа болон өөртөө харуулж баталгаажуулах зорилготой байсан учир ах нар зөвшөөрөөд бид машинтай хүн болох үеэл У-ыг дуудаж ирүүлсэн. Тэгээд амралтын газар руу явах зам дагуу үеэл М-ыг суулгаад явсан боловч тухайн амралтын газрыг олохгүй төөрч явсаар 6 цагийн үед ирсэн. Тэгээд намайг очиход амарч байгаа хүмүүс гадаа түүдэг асаасан 4 хүн гал тойроод сууж байсан бөгөөд А согтуу О гэх залуугийн урд уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би гар утсаараа бичлэг хийж байсан чинь Ц гэх менежер нь бичлэг хийхээ боль гээд уурлахаар нь би бичлэгээ больсон...Б О гэх залуугийн мөрнөөс татаад босгож ирээд юм яриад зогсож байх үед нь миний уур хүрээд шууд нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгээд би О гэх залуутай маргалдаж байхад ажлынх нь гэх согтуу хүүхнүүд юун хүмүүс вэ гээд бид нар луу орилж дайраад байхад үеэл ах, дүү нар маань нөгөө хүмүүстэй учраа олох гээд ярилцаж байгаа харагдсан.Тэгээд О гэх залуутай заамдалцан маргалдаж байгаад салсан бөгөөд түүнийг цохих гэхэд хажууд салгахаар ирсэн байсан ажлынх нь газрын үсчин залуу болох М-гийн нүүр лүү гараараа цохисон. Тухайн үед ирэх замдаа ах нар болон үеэлүүд маань хүнд гар хүрэхгүй, элдэв асуудал гарахгүй шүү гэж олон хэлж захисан боловч би уур бухимдал, гомдсон сэтгэлээ барьж чадаагүй. Тэгээд Мгийнг цохисны дараа ах О, Б нар ирээд намайг одоо боль гэж хэлээд салгаад аваад явсан...Миний зүгээс Мтэй маргалдсан зүйл огт байхгүй бөгөөд намайг О гэх залуутай маргалдах үед ирж салгах гэхэд нь би цохисон. Тухайн үед хэн хэн харсан талаар би мэдэхгүй...Б болон М-гийн ажлын хүмүүс харсан байх боломжтой. Би архи согтууруулах ундааны зүйл огт уугаагүй байсан болохоор тухайн үйл явдлыг сайн санаж байна. М-гийн биед учирсан дээрх гэмтлийг би гараараа нэг удаа цохиж учруулсан. Би М-гийнг өөрийн биеэр эмнэлгийн байгууллагаар дагуулан явж эмчилгээ, үйлчилгээ болон хагалгаа зэрэг эрүүл мэндэд нь учирсан бүх зүйлийг хийлгэж зардлыг бүрэн хариуцсан бөгөөд түүний ажилд явах боломжгүй байсан ажлын нэг сарын цалин болох 1.500.000 төгрөг түүнд өгч хохирлыг бүрэн барагдуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-117),

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 124), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 125-126), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 128),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 82, 84), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 105), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа,  (хавтаст хэргийн 85, 87), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 83), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 88), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 89), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 90-91, 93-101), “PEAGE WIND LLC” Алтанговь ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 92) хохирол төлсөн талаарх баримтууд (хавтаст хэргийн 102-104) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.О-од холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.О нь ........ хорооны нутаг дэвсгэрт, үйл ажиллагаа явуулдаг “Майхан кемп” нэртэй амралтын газарт 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн үүрээр 05 цагийн орчим очин, хамтран амьдрагч Д.А-г Б.О-тай хардан маргалдсан байна. Улмаар Б.О Т.О хоёрыг маргалдаж байхад тэднийг салгахаар очсон Ц.М-гийн нүүрэн тус газар Т.О нь цохисны улмаас түүний эрүүл мэндэд “баруун нүдний хугархайн дотор хананы цөмөрсөн хугарал, нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ц.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажлын газрын хүмүүс болох М, Ц, Д, О, О, Б, М, С, Т, О, А нарын хамт Санзайн зуслангаас ертөнцийн зүгээр баруун хойш зүгт 2 уул даваад байдаг “Майхан кемп” гэх амралтын газар очсон...би 2020 оны 6 дугаар сарын 30-ны 01 цагийн үед унтаад 04 цаг өнгөрч байхад сэрсэн. ...Тэгтэл О-ыг А-гийн нөхрийн үеэл ах нь гэх хүн майхнаас чирч гаргаж ирээд цохисон. ...намайг майхны голд зогсож байхад нэг хүн цохиж унагаасан тэгээд би нүүрээ дараад унахад миний нуруун тус газар өшиглөчхөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7),

- Гэрч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах А-тай хамт сууж байсан О гэх залуугийн мөрнөөс татаад босгох үед хажууд нь байсан О түүнийг гараараа нэг удаа цохисон...Тэгээд О, О гэх залуутай барьцалдаж байснаа салахдаа хажууд нь зогсож байсан М гэх залууг цохихоор нь бид 3 гүйж очоод О-ыг холдуулаад одоо боль гэж хэлээд салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54),

- Гэрч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Майхан кемп” амралтын газар очсон. ...О надад хэлэхдээ “А-тай явалдаад байгаа залуу гартаа шивээстэй шүү” гэж надад авхуулсан зургийг нь үзүүлж байсан. ...Тэгээд А-тай хамт сууж байсан залуу майхан руу гүйгээд орчихоор нь ханцуйг хойш татаад харсан чинь шивээстэй байхаар нь би мөрнөөс нь татаж босгоод түүнтэй ярилцах санаатай майхнаас гарч ирсэн чинь О түүнийг гэдгийг мэдээд шууд цохисон. ...Энэ хооронд О гэх залуу О-той маргалдаж байснаа салахдаа майхны үүдэнд байсан М гэх залууг цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58),

- Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М-ийн нүд хавдсан байсан бөгөөд юу болсон талаар асуухад М өөрөө саяны явсан хүмүүсийн нэг нь цохчихлоо гэж хэлсэн...М захирал надад Озодсон болохоор М-гийн бүх эмчилгээг гаргаж өөрөө их гүйж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62),

- Гэрч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А-гийн нөхөр О, О-той зууралдаад зодох гээд байсан...Тэгээд захиралд юу болсон талаар хэлээд зогсож байхад ажлын газрын охид М энд зодуулчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7904 дугаар дүгнэлт “...1. Ц.М-гийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15),

- Шүүгдэгч О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын 19-нд А гэх эмэгтэйтэй анх танилцаад үерхэж эхэлсэн бөгөөд тухайн оны 6 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн. ...тэгтэл миний эхнэр А 2020 оны 3 дугаар сараас эхлэн надаас хол хөндий болж эхэлсэн. Тэгээд бид таарамж муутай байсан болохоор би юунаас болоод байгаа талаар мэдэхийг их хүссэн. ...2020 оны 6 дугаар сараас эхлэн А надаас түр тусдаа байх санал тавихаар нь түүнийг нь хүлээн зөвшөөрсөн үйлдэл гаргасан чинь ажлынхаа газрын залуу болох О гэх залуутай гэр бүлээс гадуур харилцаа тогтоож байгаа талаар мэдсэн. Тэгтэл 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эхнэр А ажлынхаа хүмүүстэй “Майхан кемп” гэх газар хоногоор амрах гээд явсан байсан. Би тухайн үед Аг бусадтай явалдаж, гэр бүлийнхээ харилцаа, үр хүүхдээ үгүй хийж явааг бодоод өөрийн эрхгүй гомдож байгаа байдлыг нүдээрээ харж, чихээрээ сонсохыг хүссэн. ...Учир нь А бид хоёрын амьдрал үгүй болж байгаа нь надаас биш А-гаас болоод байгаа талаар ах дүү нартаа болон өөртөө харуулж баталгаажуулах зорилготой байсан учир ах нар зөвшөөрөөд бид машинтай...явсан. Тэгээд намайг очиход амарч байгаа хүмүүс гадаа түүдэг асаасан 4 хүн гал тойроод сууж байсан бөгөөд А согтуу О гэх залуугийн урд уйлаад сууж байсан. ...Б О гэх залуугийн мөрнөөс татаад босгож ирээд юм яриад зогсож байх үед нь миний уур хүрээд шууд нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгээд О гэх залуутай заамдалцан маргалдаж байгаад салсан бөгөөд түүнийг цохих гэхэд хажууд салгахаар ирсэн байсан ажлынх нь газрын үсчин залуу болох М-гийн нүүр лүү гараараа цохисон. ...М-гийнг цохисны дараа ах О, Б нар ирээд намайг одоо боль гэж хэлээд салгаад аваад явсан...Миний зүгээс М-тэй маргалдсан зүйл огт байхгүй бөгөөд намайг О гэх залуутай маргалдах үед ирж салгах гэхэд нь би цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-117) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.О нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр Ц.М-гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.О нь хохирогч Ц.М-гийн нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Т.О-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Т.О нь хохирогч 1.500.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Т.О-ыг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дэх заалтад заасан “хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн..” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.О, хохирогч Ц.М нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Т.О-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.О-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 2008 0000 01226 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.