Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00070

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би Булган гийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Баяннуур сумын Молцогбаян бүрд ХХК-д холбогдох 576000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00004/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган гийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Молцогбаян бүрд ХХК-ийн захирал Ж.Батсүхийн 2015 оны 03 дугаар улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаалтын байдал нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж заасныг зөрчсөн тул Татварын улсын байцаагчийн 000001637 дугаар шийтгэврээр 576000 төгрөгийг торгууль ногдуулсан. Иймд 576000 төгрөгийг Молцогбаян бүрд ХХК болон захирал Ж.Батсүхийн хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Булган гийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Булган гийн Татварын хэлтэс нь Молцогбаян бүрд ХХК-нд холбогдуулан 576000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 576000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Булган гийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй Молцогбаян бүрд ХХК-нд холбогдох 576000 /таван зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Булган гийн Татварын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас 8965 /найман мянга есөн зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН