Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/881

 

2020         8          05                                            2020/ШЦТ/881

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Б.Г,

Шүүгдэгч Д.Б-д, тэдний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0653 10872 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Д.Г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Б.Г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 6, авга ах, эгч нарын хамт амьдардаг,урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 27 дугаар байрны 238 тоотод иргэн С.Тулгаас 15 инчийн “Acer” маркийн 1.891.400 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерыг “Хичээл хийчхээд эргүүлж өгье” гэж хуурч өөртөө шилжүүлэн авч залилсан,

Мөн Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр  Б.Г-ийг залилах гэмт хэргийг үйлдэж иргэн Б.А-аас авсан түүний өмчлөлийн “Lenovo” маркийн зөөврийн компьютерыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч  Б.Гнь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны 41 тоотод оршин суух иргэн Б.Ануужингын гэрт 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Б.А-д “надад хэрэгтэй байна, чи зөөврийн компьютероо ганцхан хоног хэрэглүүлчих” гэж хэлэн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс “Lenovo” маркийн зөөврийн компьютерыг авч бусдад 550.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Д.Б-д: “...Би урьд найзынхаа нөтбүүкийг түүнээс зөвшөөрөл авч олон удаа хичээлээ хийхдээ хэрэглэдэг байсан. Тухайн өдөр шаардлага гарсан учраас ломбардад тавьсан. Мөн хохирогч А-гын нөтбүүкийг түүнээс худал хэлж, залилж авсан талаар мэдээгүй. Өөрийн хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

2.Шүүгдэгч Б.Г: “...Тухайн өдөр би Б.Б-тэй хамт байсан. Хэсэг хугацааны дараа би ганцаараа А-ын гэрт орж, түүнээс зөвшөөрөл авч, хичээлээ хийх зорилгоор нөтбүүкийг нь авсан. Улмаар надад бичиг баримт байхгүй байсан бөгөөд Б.Б-ийн бичиг баримтыг ашиглан ломбардад тавьсан гэв....” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч С.Т-гын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр...  тоотод гэртээ байж байтал миний “Facebook” хаяг руу манай найз болох Б-д чат бичээд “зөөврийн компьютероо аваад манай гэрт ороод ирээч, хичээлээ хийх гэсэн юм” гэхээр нь би зөвшөөрч өөрийн эзэмшлийн зөөврийн компьютероо аваад Б-ийн гэр болох .......... тоотод орсон. Тэр үед Б-д гэртээ ганцаараа байсан бөгөөд би гэрт нь байж байтал орой 23 цаг болсон. Тэгэхээр нь би “чи хичээлээ хийж дуусаж байна уу” гэтэл “арай болоогүй байна компьютерыг чинь маргааш өглөө гэрт чинь оруулаад өгье” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд би гэр рүүгээ явсан.  Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би Б-ээс “миний зөөврийн компьютер яасан бэ” гэж асуутал тэрээр “чиний компьютер гэрт байгаа, би гэрт чинь оруулж өгнө” гэж хэлж байсан бөгөөд тэрнээс хойш удаа дараа холбоо барихад миний компьютерыг авчирч өгөхгүй байсан. Тэгэхээр нь би гэрт нь очоод Б-ээс “миний компьютер яасан бэ” гэтэл тэрээр “би чиний компьютерыг ломбардад тавьчихсан юм. Маргааш аваад өгье” гэж хэлсэн. ...Маргааш нь миний компьютерыг авчирч өгөхгүй байхаар нь Б-ийн аав болох Д-гийн ...гар утас руу залгаж хэлтэл “би хүүгийнхээ өмнөөс төлж өгнө” гэж хэлж байсан бөгөөд удаа дараа залгаж ярьтал дараа нь “надад хамаагүй манай хүү болох Б-д нь гэртээ ирэхгүй байгаа, надад хамаагүй” гэж хэлж байсан... Би зөөврийн компьютероо 2019 оны 4 сард BSB худалдааны төвөөс 1.900.000 төгрөгөөр худалдаж авч байсан хар өнгийн Acer маркийн 8 дугаар үеийн i5 маркийн үзүүлэлттэй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

- Гэрч В.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ....... хорооны нутаг дэвсгэрт “Хишиг” барьцаалдан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д.Б-д өөрийн биеэр ирж “Acer” маркийн 8 дугаар үеийн, CPU нь i5, RAM нь 1000mb-тай зөөврийн компьютерыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 570.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Тэгээд үндсэн хугацаа нь дуусаж хүлээлтийн 14 хоногт шилжин барьцаанд тавьсан эд зүйлийг ...зарж борлуулан өөрийн мөнгийг гарган авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

- “Хишиг” барьцаат зээлийн гэрээнд: “...эхэлсэн 2018/11/18 өдөр ...үйлчлүүлэгч Д.Г... барьцаанд өгсөн эд зүйл: Нөүтбүүк ACER Спү: i5, Үе:8, Рам: 1, ... олгосон зээл 570.000 төгрөг, зээлийн хүү 45.600, нийт тушаах 615.600 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 31),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Ц-06 дугаар тайланд “...Асеr маркийн зөөврийн компьютер...хуучин хэрэглэж байсан 8 дугаар үеийн i5 үзүүлэлттэй....1.891.4000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 25-26),

- Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: “...Д.Б-дээс хар өнгийн Acer маркийн 8 дугаар үеийн i5 CPU-тэй, 2 GB VRAM, 8GB DDR3 L memory, 1000 GB HDD-тай зөөврийн компьютерыг бүрэн бүтэн хураан авав...” гэх баримт (хавтаст хэргийн 24),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Хохирогч С.Т-д хар өнгийн Acer маркийн 8 дугаар үеийн i5 CPU-тэй, 2 GB VRAM, 8GB DDR3 L memory, 1000 GB HDD-тай зөөврийн компьютерыг бүрэн бүтэн хүлээлгэн өгөв...” гэх баримт (хавтаст хэргийн 23),

- Шүүгдэгч Д.Б-дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны сүүлээр “Big Pro Bet” онлайн мөрийтэй тоглоомыг хэсэг тоглосон бөгөөд ингэхдээ мөнгөгүй болоод яаралтай мөнгө олох хэрэг гараад багын найз Тулгаас 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “манайд ороод ирээч, зөөврийн компьютероор чинь хичээл хийх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Удалгүй Т найз маань зөөврийн компьютероо бариад ороод ирсэн. Тэгээд хичээлээ хамт хийж байгаад оройн 23 цагийн үед Т “найз нь орлоо чи болж байгаа юм уу” гэхээр нь би “арай болоогүй байна чи орж бай, би чиний компьютерыг маргааш хичээлээ дуусгаад оруулаад өгье” гэж хэлээд компьютерыг нь авч үлдсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би Тулгад хэлэлгүй компьютерыг нь Андуудын ойролцоо байдаг “Хишиг” ломбард нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 570.000 төгрөгөөр барьцаанд тавиад олсон мөнгөөрөө ганцаараа мөрийтэй тоглоод алдчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),

 

2. Хохирогч Б.А-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ... тоот гэртээ байж байтал манай найз болох Г нь манай гэрт хүрч ирээд байж байгаад манай гэрээс гарахдаа надад мэдэгдэлгүйгээр миний зөөврийн компьютерыг аваад гарах гэж байхаар нь би мэдээд “яах гэж байгаа юм бэ” гэхэд Г “надад хэрэгтэй байна, чи компьютероо ганцхан хоног хэрэглүүлчих” гэхээр нь би зөвшөөрөөд өгөөд явуулсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн гар утсаараа Г-ийн ...... гар утас руу залгаж компьютероо нэхэхэд “дахиад хэд хоног хэрэглүүлээч” гэхээр нь би зөвшөөрч дахиад 7 хоногийн хугацаа өгсөн юм. Тэгээд 7 хоногийн дараа дахин залгаж асуутал миний гар утсыг авахгүй байсан бөгөөд тэрнээс хойш холбоогүй болсон... Би Г-тэй 2009 оноос хойш найзалж байгаа. ...миний компьютер Lenovo брэндийн think pad маркийн 5-р үеийн i5 срu-тэй ...байсан. 2018 онд худалдааны төвөөс 2.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57),

Би өөрийн Lenovo маркийн зөөврийн компьютероо 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Г найзыгаа “хэрэглэчхээд өгье” гэхээр нь .....тоот гэртээ байхдаа өгсөн. Би өмнө нь 2019 оны 12 дугаар сард гэж буруу санаад хэлчихсэн байна. Би хохирлоо 550.000 төгрөгөө бүрэн гүйцэд барагдуулж авсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88),

- Гэрч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баялаг Хишиг” барьцаалдан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. ...2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Д.Б гэх хүн ирээд “Lenovo” маркийн зөөврийн компьютер барьцаанд тавиад эргэж авалгүй манай дотоод журмын дагуу хүлээлгийн хугацаа дуусаж борлуулагдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90)

- “Баялаг Хишиг” барьцаат зээлийн гэрээнд: “...эхлэх 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр... үйлчлүүлэгч Д.Б-д...нөтбүүк Lenovo...410.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 93),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Ц-5671 дугаар тайланд “...Lenovo брендийн ThinkPad маркийн 5 дугаар үеийн зөөврийн компьютер i5 CPU-тэй...550.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 63-64),

- Шүүгдэгч Б.Г-нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын сүүлээр би гэр бүлийн хүмүүстэйгээ жоохон маргалдаад гэртээ байхгүй байсан...тухайн үед Б-д онлайн тоглоом тоглодог байж байгаад надад хэлэхдээ “мөнгө хэрэгтэй байна чи надад зөөврийн компьютер олоод өгчих хоёулаа хамт тоглоё” гэхээр нь би “үгүй” гээд зөвшөөрөхгүй байсан. Тэгтэл ...чи тоглохгүй гэвэл надад зөөврийн компьютер олоод өгчих гэхээр нь би зөвшөөрсөн. ...Тэгээд өөрийн танил найз болох А руу Facebook-р 2019 оны 7 дугаар сард ...“чи надад өөрийнхөө зөөврийн компьютероо нэг хоног хэрэглүүлээч” гэсэн чат бичсэн чинь А “тэг тэг” гэж зөвшөөрсөн. Тэгээд ...А-ийн компьютерыг би аваад Б-д өгтөл тэрээр ломбард руу орж ...470.000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэж надад хэлсэн. Тэгээд Б-д бид хоёр явж байгаад 3 дугаар эмнэлгийн урд нэг газар очоод Б-д гар утсаараа онлайн тоглоом тоглоод 470.000 төгрөгөө алдчихсан юм. Тэгээд Б-д бид хоёр буцаад гэр рүүгээ очсон. Тэр үед Б-д би хандаж “хүний компьютерыг ломбардад барьцаанд тавиад алдлаа шүү дээ” гэсэн чинь “зүгээр удахгүй мөнгөтэй болоод авчихна, чамайг асуудалд оруулахгүй” гэж хэлсэн...би ашиглах зорилгоор аваагүй харин манай найз Б-д надад компьютер олоод өгчих гээд гуйгаад байхаар нь А-гаас аваад буцаагаад өгнө гэж бодож байсан...Б-д анх А-аас компьютер авахыг бол мэдээгүй. А-аас компьютерыг нь аваад Б-д дээр очоод А-гааскомпьютерыг нь авсан гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73)

- Шүүгдэгч Д.Б-дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны сүүлээр Big Pro Bet онлайн мөрийтэй тоглоомыг хэсэг тоглосон бөгөөд энэ үеэр манай багын найз Гманайд хэсэг хугацаанд хамт амьдарч байсан юм. Тэгээд би Г-ээс “чи мөнгө олчих хоёулаа мөрийтэй тоглоё” гэхэд Гзөвшөөрдөггүй байсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би Г-ээс “мөрийтэй тоглох гээд байна. Яаралтай мөнгөний хэрэг гараад байна” гэхэд би нэг хүүхдээс зөөврийн компьютер авч чадна” гэж хэлээд нэг зөөврийн компьютер авчрахаар нь би түүнийг нь Вест баарны хажууд талын нэг барьцаалан зээлдүүлэх газар 470.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөрийтэй тоглоод дуусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-82),

 

3. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 1908 0653 10872, 2008 0129 80882 дугаар тогтоолууд (хавтаст хэргийн 34-35, 69-70, 76-77), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 46-47), Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 167-168, 169-170),

- Шүүгдэгч Д.Б-дийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 112, 113), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 115, 116, 117-159), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 114), хохирол төлж барагдуулсан тухай баримт (хавтаст хэргийн 161), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 66-67)

- Шүүгдэгч Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 103), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 95), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 104, 105-111), хохирол төлж барагдуулсан тухай баримт (хавтаст хэргийн 160) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б-д,  Б.Г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

- Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг хуурч өөртөө шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

-Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

-шүүгдэгч  Б.Г нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс “Lenovo” маркийн зөөврийн компьютерыг авч бусдад 550.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох...” дүгнэлтийг,

- Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Өнөөдрийн  шүүх хуралдаанд шүүгдэгч Б-дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох саналтай байна. Үүнд манай үйлчлүүлэгч Б-дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. ...хохирогч А-гаас Г нэг хоног хэрэглчихээд өгнө гэсэн харин Гнь Б-дэд хэлэхдээ ламбарданд тавьж болно гэж хэлсэн байдаг...иймд шүүгдэгч Б-дэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоовол

1. Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр .....тоот гэртээ найз С.Т-ыг дуудан “хамт хичээлээ хийе, зөөврийн компьютер аваад ороод ир” гэж хэлэн дуудан ирүүлсэн байна. Ийнхүү тэр хоёр хичээлээ хийж байгаад 23 цагийн орчим С.Т нь гэртээ харих болон компьютероо Д.Б-дээс нэхэхэд тэрээр “хичээлээ хийж дуусаагүй байна, хичээлээ хийчхээд эргүүлж өгье” гэж хэлэн түүнийг хуурч эд хөрөнгийг нь авч үлдэн улмаар С.Т-ын хар өнгийн “Acer” маркийн 8 дугаар үеийн i5 CPU-тэй, 2 GB VRAM, 8GB DDR3 L memory, 1000 GB HDD-тай зөөврийн компьютерыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Хишиг” барьцаалдан зээлдүүлэх газар 570.000 төгрөгийн барьцаанд тавьж С.Тулгад 1.891.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр... тоотод гэртээ байж байтал миний “Facebook” хаяг руу манай найз болох Б-д нь чат бичээд “зөөврийн компьютероо аваад манай гэрт ороод ирээч, хичээлээ хийх гэсэн юм” гэхээр нь би зөвшөөрч өөрийн эзэмшлийн зөөврийн компьютероо аваад Б-ийн гэр болох .....тоотод орсон. Тэр үед Б-д гэртээ ганцаараа байсан бөгөөд би гэрт нь байж байтал орой 23 цаг болсон. Тэгэхээр нь би “чи хичээлээ хийж дуусаж байна уу” гэтэл “арай болоогүй байна компьютерыг чинь маргааш өглөө гэрт чинь оруулаад өгье” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд би гэр рүүгээ явсан.  Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би Б-дээс “миний зөөврийн компьютер яасан бэ” гэж асуутал тэрээр “чиний компьютер гэрт байгаа, би гэрт чинь оруулж өгнө” гэж хэлж байсан бөгөөд тэрнээс хойш удаа дараа холбоо барихад миний компьютерыг авчирч өгөхгүй байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

- Гэрч В.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би .....хорооны нутаг дэвсгэрт “Хишиг” барьцаалдан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д.Б-д өөрийн биеэр ирж “Acer” маркийн 8 дугаар үеийн, CPU нь i5, RAM нь 1000mb-тай зөөврийн компьютерыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 570.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

- “Хишиг” барьцаат зээлийн гэрээнд: “...эхэлсэн 2018/11/18 өдөр ...үйлчлүүлэгч Д.Г... барьцаанд өгсөн эд зүйл: Нөүтбүүк ACER Спү: i5, Үе:8, Рам: 1, ... олгосон зээл 570.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 31),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Ц-06 дугаар тайланд “...Асеr маркийн зөөврийн компьютер...1.891.4000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 25-26),

- Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: “...Д.Б-дээс хар өнгийн Acer маркийн 8 дугаар үеийн i5 CPU-тэй, 2 GB VRAM, 8GB DDR3 L memory, 1000 GB HDD-тай зөөврийн компьютерыг бүрэн бүтэн хураан авав...” гэх баримт (хавтаст хэргийн 24),

- Шүүгдэгч Д.Б-дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны сүүлээр “Big Pro Bet” онлайн мөрийтэй тоглоомыг хэсэг тоглосон бөгөөд ингэхдээ мөнгөгүй болоод яаралтай мөнгө олох хэрэг гараад багын найз Тулгаас 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “манайд ороод ирээч, зөөврийн компьютероор чинь хичээл хийх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Удалгүй Тнайз маань зөөврийн компьютероо бариад ороод ирсэн. Тэгээд хичээлээ хамт хийж байгаад оройн 23 цагийн үед Т “найз нь орлоо чи болж байгаа юм уу” гэхээр нь би “арай болоогүй байна чи орж бай, би чиний компьютерыг маргааш хичээлээ дуусгаад оруулаад өгье” гэж хэлээд компьютерыг нь авч үлдсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би Т-д хэлэлгүй компьютерыг нь Андуудын ойролцоо байдаг “Хишиг” ломбард нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 570.000 төгрөгөөр барьцаанд тавиад олсон мөнгөөрөө ганцаараа мөрийтэй тоглоод алдчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40) зэрэг нотлох баримт,

2. Шүүгдэгч  Б.Гнь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр найз Д.Б-дийн “цахимаар мөрийтэй тоглоё мөнгө олчих” гэхэд нь тэрээр найз Б.Ануужинтай Facebook-р харилцан “чи надад өөрийнхөө зөөврийн компьютероо нэг хоног хэрэглүүлээч” гэж хэлэн хуурч түүний Lenovo брэндийн ThinkPad маркийн 5 дугаар үеийн i5 CPU-тэй зөөврийн компьютерыг ........ тоот гэрээс нь очин авч тухайн өдрөө Д.Б-дээр “Баялаг Хишиг” барьцаалдан зээлдүүлэх газар 410.000 төгрөгийн барьцаанд тавьж Б.Ануужинд 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Б.А-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ байж байтал манай найз болох Гнь манай гэрт хүрч ирээд “...чи компьютероо ганцхан хоног хэрэглүүлчих” гэхээр нь би зөвшөөрөөд өгөөд явуулсан. ...Би Г-тэй 2009 оноос хойш найзалж байгаа. ...миний компьютер Lenovo брэндийн think pad маркийн 5-р үеийн i5 срu-тэй ...байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57),

Би өөрийн Lenovo маркийн зөөврийн компьютероо 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Гнайзыгаа “хэрэглэчхээд өгье” гэхээр нь ...өгсөн. Би өмнө нь 2019 оны 12 дугаар сард гэж буруу санаад хэлчихсэн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88),

- Гэрч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ......дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баялаг Хишиг” барьцаалдан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. ...2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Д.Б гэх хүн ирээд “Lenovo” маркийн зөөврийн компьютер барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90),

- “Баялаг Хишиг” барьцаат зээлийн гэрээнд: “...эхлэх 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр... үйлчлүүлэгч Д.Б-д...нөтбүүк Lenovo...410.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 93),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Ц-5671 дугаар тайланд “...Lenovo брендийн ThinkPad маркийн 5 дугаар үеийн зөөврийн компьютер...550.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 63-64),

- Шүүгдэгч Б.Г-ийнмөрдөн байцаалтад өгсөн: “...Б-д онлайн тоглоом тоглодог байж байгаад надад хэлэхдээ “мөнгө хэрэгтэй байна чи надад зөөврийн компьютер олоод өгчих хоёулаа хамт тоглоё” гэхээр нь би “үгүй” гээд зөвшөөрөхгүй байсан. Тэгтэл ...чи тоглохгүй гэвэл надад зөөврийн компьютер олоод өгчих гэхээр нь би зөвшөөрсөн. ...Тэгээд өөрийн танил найз болох А руу Facebook-р 2019 оны 7 дугаар сард ...“чи надад өөрийнхөө зөөврийн компьютероо нэг хоног хэрэглүүлээч” гэсэн чат бичсэн чинь А “тэг тэг” гэж зөвшөөрсөн. Тэгээд ...А-ийн компьютерыг би аваад Б-д өгтөл тэрээр ломбард руу орж ...470.000 төгрөгөөр барьцаанд тавьсан ...Тэгээд Б-д бид хоёр явж байгаад 3 дугаар эмнэлгийн урд нэг газар очоод Б-д гар утсаараа онлайн тоглоом тоглоод 470.000 төгрөгөө алдчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73)

- Шүүгдэгч Д.Б-дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Г-ээс “чи мөнгө олчих хоёулаа мөрийтэй тоглоё” гэхэд Гзөвшөөрдөггүй байсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би Г-ээс “мөрийтэй тоглох гээд байна. Яаралтай мөнгөний хэрэг гараад байна” гэхэд би нэг хүүхдээс зөөврийн компьютер авч чадна” гэж хэлээд нэг зөөврийн компьютер авчрахаар нь би түүнийг нь Вест баарны хажууд талын нэг барьцаалан зээлдүүлэх газар 470.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөрийтэй тоглоод дуусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-82) зэрэг нотлох баримтаар тус тус шүүгдэгч нарын үйлдэл нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.Б-д,  Б.Гнар нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олж, цахимаар мөрийтэй тоглох зорилгоор, шууд санаатай үйлдлээр найз С.Т, Б.А нарын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тэдний “Acer”, “Lenovo” маркийн зөөврийн компьютерыг хуурч аван бага бус хэмжээнээс дээш буюу шүүгдэгч Д.Б нь 1.891.400 төгрөгийн, шүүгдэгч  Б.Гнь 550.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-дийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Б.Г-ийнхохирогч Б.А-гаасавсан зөөврийн компьютерыг барьцаалдан зээлдүүлэх газар тавьсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө ...гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан...” буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал шүүгдэгч Б.Г-ийнмөрдөн байцаалтад өгсөн: “...би ...өөрийн танил найз болох Ануужин руу Facebook-р 2019 оны 7 дугаар сард ...“чи надад өөрийнхөө зөөврийн компьютероо нэг хоног хэрэглүүлээч” гэсэн чат бичсэн чинь А “тэг тэг” гэж зөвшөөрсөн. Тэгээд ...А-ийн компьютерыг...авсан.  ...би Б-дэд хандаж “хүний компьютерыг ломбардад барьцаанд тавиад алдлаа шүү дээ” гэсэн чинь “зүгээр удахгүй мөнгөтэй болоод авчихна, чамайг асуудалд оруулахгүй” гэж хэлсэн...би ашиглах зорилгоор аваагүй харин манай найз Б-д надад компьютер олоод өгчих гээд гуйгаад байхаар нь А-гаасаваад буцаагаад өгнө гэж бодож байсан...Б-д анх А-гаас компьютер авахыг бол мэдээгүй. А-гааскомпьютерыг нь аваад Б-д дээр очоод А-гаас компьютерыг нь авсан гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73)

- Шүүгдэгч Д.Б-дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Г-ээс “мөрийтэй тоглох гээд байна. Яаралтай мөнгөний хэрэг гараад байна” гэхэд би нэг хүүхдээс зөөврийн компьютер авч чадна” гэж хэлээд нэг зөөврийн компьютер авчрахаар нь би түүнийг нь Вест баарны хажууд талын нэг барьцаалан зээлдүүлэх газар 470.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөрийтэй тоглоод дуусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-82) зэргээс үзвэл шүүгдэгч Д.Б нь тухайн цаг хугацаанд шүүгдэгч  Б.Г-ийг ямар гэмт хэрэг үйлдсэнийг мэдээгүй, мэдэх бололцоогүй зөвхөн өөрийн мөрийтэй тоглох хэрэгцээг хангах үүднээс найзынх нь зөөврийн компьютерыг авчруулж ломбардад тавьсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгч этгээд нь бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг лавтай сайн мэдсээр байж түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг нь авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдийг хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилготой идэвхтэй үйлдлээр илэрдэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдал бүрэн нотлогдон тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн Д.Б-дийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан гэм буруугийн санаатай шинж тогтоодохгүй байх тул түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б нь хохирогч С.Т-д учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, шүүгдэгч  Б.Г нь хохирогч Б.А-д учруулсан хохирлыг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Б  Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Д.Б-д,  Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б-д,  Б.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид...учруулсан хохирлыг төлсөн байгааг” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Б-д,  Б.Г нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг төлж барагдуулсан гэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-дийг 300 цагийн, шүүгдэгч  Б.Г-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Тодруулбал шүүгдэгч нарын ялыг ялгамжтай оногдуулсан үндэслэл нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг захиран зарцуулсан байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Д.Б-д,  Б.Г нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1908 0653 10872 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.