Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00071

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Ж.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00023/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч 1962 онд төрсөн, 55 настай, эгтэй, тусгай дунд , Булган аймгийн Булган 4 Зүүн түрүү, Усны 01-03 тоотод оршин суух, Боржигин овогт Жамъянсүрэнгийн Оюунгэрэл /РД:ГИ62011500/,нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1982 1982 ы 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 ны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 4 аар, 1983 ны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 - 8 аар, 1992 ы 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 ыг дуустал Булган аймгийн ээр ажиллаж . , дээрхи онуудад байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл нь 4 1982 ы 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 ны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хөгжмийн багшаар, 1983 ны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал - 8 аар, 1992 ы 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 ы 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн ээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 89, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай цалингийн лавлагаа, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 193 дугаартай ажилд томилох тухай тушаал, Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 175 дугаартай 1982-1983 оны хичээлийн жилд ажиллах багш нарын хуваарь, цалин тогтоолтын тухай тушаал , Булган аймгийн Бугат сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай захирамж, Ж.Оюунгэрэлийн нэрээр 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээсэн №080131 дугаартай МХЗЭ-ийн гишүүний үнэмлэх, Ж.Оюунгэрэлийн 1984 оны 03 дугаар сарын 08-ны өдөр шагнуулсан Баярын бичиг, 1985 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шагнуулсан Баярын бичиг, 1985 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шагнуулсан Сайшаалын үнэмлэх, 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шагнуулсан Баярын бичиг, 1986 оны 02 дугаар сарын 01-ны өдөр шагнуулсан Сайшаалын үнэмлэх, 1987 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шагнуулсан Баярын бичиг, 1988 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Хүндэт үнэмлэх, ухайн үед Ж.Оюунгэрэлтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Ганболдын өгсөн Би 1987 оноос 1989 оныг дуустал Булган аймгийн Сэлэнгэ сумын сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан. Ж.Оюунгэрэл нь намайг 1987 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын сургуульд хөдөлмөрийн багшаар очиход дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Д.Нямцэрэнгийн өгсөн 1979 оноос 1993 оныг хүртэл Булган аймгийн Сэлэнгэ сумын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Ж.Оюунгэрэл нь 1983 оны 08 дугаар сараас эхлэн Булган аймгийн Сэлэнгэ сумын сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн. Бид 1990 он хүртэл хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Жамъянсүрэнгийн Оюунгэрэлийг 4 1982 ы 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 ы 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл багшаар, - 8 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус аар 07 /долоо/ жил 06 /зургаа/ сар, Булган аймгийн ын К ээр 1992 ы 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 ы 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 01 /нэг/ жил 08 /найм/ сар, 05 /тав/ хоног, улсад 09 /ес/ жил 02 /хоёр/ сар 05 /тав/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Л.ДАРЬСҮРЭН