Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1018

 

2020           9          16                                      2020/ШЦТ/1018

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Д.Туяана (томилолтоор)

шүүгдэгч Б.Еркин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Уах Шахай овогт Бугыбайн Еркинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01169 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Уах шахай овогт Бугыбайн Еркин, Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 1985 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн, эрэгтэй 35 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “МҮАК” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт 17 дугаар гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар БЮ85090611.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Еркин нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт 17 дугаар гудамжны 8 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Б.Отгончимэгийг Facebook хаяг дээрээ “хүмүүсийг таних тусам ганцаараа байх сайхан санагдах юм” гэсэн зүйл бичлээ гэх шалтгааны улмаас маргалдан зодож биед нь баруун шанаа, хацар, баруун сарвуу, баруун ташаа, баруун өгзөг, баруун гуяны цус хуралт гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Еркин гэх хүнтэй анх 2012 оны эхээр танилцаж байсан юм. Еркин бид хоёр 2013 оноос анх хамтран амьдарч эхэлсэн Еркин бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Еркин бид хоёр хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт 17-08 тоотод байсан. Еркин бид хоёр Төв аймаг Эрдэнэсант сум явах гээд авч явах эд зүйлээ бэлдээд байж байсан чинь манай нөхөр Еркин надад чи facebook дээрээ яагаад “Хүмүүсийг таних тусам ганцаараа байх сайхан санагдах юм” гэсэн зүйл бичсэн юм гээд над руу уурлаад намайг шууд цохиж зодоод байсан. Тэгээд Еркин бид хоёр хоорондоо маргалдаад байж байгаад Еркин тайвшраад гэртээ унтаад өгсөн. Тэгэхээр нь би ганцаараа өөрийн машинтайгаа Төв аймаг Эрдэнэсант сум яваад өгсөн. ...Манай нөхөр Еркин миний баруун хацар, шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон мөн миний баруун гарын сарвуу, баруун ташаа, баруун өгзөг, баруун гуяны хэсэгт байшингийн хөшиг тогтоогч хуванцар мэт зүйлээр хийсэн бор өнгийн зүйлээр тухайн гэмтэл учирсан хэсгүүдэд олон удаа цохиж учруулсан гэмтэл байна. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8201 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...баруун шанаа, хацар орчимд 6х6 см, баруун сарвууны гадна гадаргууд 7х5 см бүдэг хөх өнгийн шимэгдэж арилж буй, баруун ташаанд 6х6 см баруун өгзөгний гадна хэсэгт 21х22 см баруун гуяны гадна доод хэсэгт 20х16см тод хөх өнгийн шаргал ногоон өнгийн туяа үүсгэн эдгэж буй цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. Б.Отгончимэгийн биед баруун шанаа, хацар, баруун сарвуу, баруун ташаа, баруун өгзөг, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15),

3. Шүүгдэгч Б.Еркиний мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Отгончимэгтэй анх 2011 онд танилцаад 2012 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Отгончимэг бид хоёр дундаасаа Хоёр хүүхэдтэй, Отгончимэг бид хоёр хамт амьдраад 8 жил болж байна. 2020 оны 7 дугаар сарын 11-ний өглөө өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 17-8 тоотод эхнэр Отгончимэгтэй хамт байсан, эхнэр Отгончимэг бид хоёр хөдөө Төв аймгийн Эрдэнэсант сум явж хоёр хүүхдээ авч ирэх талаар ярилцаад хөдөө явах гэж байсан. Гэрээсээ гарах гэж байгаад facebook хаягаар facebook орчинд орсон чинь манай эхнэр Отгончимэг өөрийн facebook дээрээ хүнийг таних тусам ганцаараа баймаар байна гэсэн зүйл бичсэн байсан. Тэгэхээр нь эхнэр Отгончимэгээс энэ үгийг хэнд хандаж бичсэн юм бэ чи ганцаараа баймаар байгаа юм уу гэсэн чинь Отгончимэг надад наад үгийг чинь чамд зориулж бичээгүй юм гэсэн тэгэхээр нь би чи өөр хэнд зориулсан юм бэ гэсэн чинь би танай ажлын Ганболд ахад чинь хандаж зориулсан юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад эхнэр Отгончимэгийг барьж аваад цохиж зодсон юм...Отгончимэгийг цохисон гэх хуванцар бор өнгийн хөшиг тогтоогч одоо хаана байгааг талаар би мэдэхгүй байна. Хэрэг болсон өдөр би гэрээс гаргаад шидсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 19--23), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 3-4), Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 24-26)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43, 45), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 12), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 47, 48), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 50, 51) гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 44), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 46, 54-64), МҮАК ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 52-53) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Еркинд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Еркин нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт 17 дугаар гудамжны 8 тоот гэртээ, 2020 оны 7 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Б.Отгончимэгийг Facebook хаяг дээрээ “Хүмүүсийг таних тусам ганцаараа байх сайхан санагдах юм” гэсэн сэтгэгдэл бичлээ гэх шалтгааны улмаас маргалдан зодож биед нь баруун шанаа, хацар, баруун сарвуу, баруун ташаа, баруун өгзөг, баруун гуяны цус хуралт гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Еркин гэх хүнтэй анх 2012 оны эхээр танилцаж байсан юм. Еркин бид хоёр 2013 оноос анх хамтран амьдарч эхэлсэн Еркин бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Еркин бид хоёр хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт 17-08 тоотод байсан. Еркин бид хоёр Төв аймаг Эрдэнэсант сум явах гээд авч явах эд зүйлээ бэлдээд байж байсан чинь манай нөхөр Еркин надад “чи facebook дээрээ яагаад “Хүмүүсийг таних тусам ганцаараа байх сайхан санагдах юм”” гэсэн зүйл бичсэн юм гээд над руу уурлаад намайг шууд цохиж зодоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8201 дугаар дүгнэлт “...1. Б.Отгончимэгийн биед баруун шанаа, хацар, баруун сарвуу, баруун ташаа, баруун өгзөг, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15),

- Шүүгдэгч Б.Еркиний мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Отгончимэгтэй анх 2011 онд танилцаад 2012 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Отгончимэг бид хоёр дундаасаа Хоёр хүүхэдтэй... 2020 оны 7 дугаар сарын 11-ний өглөө өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 17-8 тоотод эхнэр Отгончимэгтэй хамт байсан, эхнэр Отгончимэг бид хоёр хөдөө Төв аймгийн Эрдэнэсант сум явж хоёр хүүхдээ авч ирэх талаар ярилцаад хөдөө явах гэж байсан. Гэрээсээ гарах гэж байгаад facebook хаягаар facebook орчинд орсон чинь манай эхнэр Отгончимэг өөрийн facebook дээрээ “Хүнийг таних тусам ганцаараа баймаар байна” гэсэн зүйл бичсэн байсан. Тэгэхээр нь эхнэр Отгончимэгээс энэ үгийг хэнд хандаж бичсэн юм бэ чи ганцаараа баймаар байгаа юм уу гэсэн чинь Отгончимэг надад наад үгийг чинь чамд зориулж бичээгүй юм гэсэн тэгэхээр нь би чи өөр хэнд зориулсан юм бэ гэсэн чинь би танай ажлын Ганболд ахад чинь хандаж зориулсан юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад эхнэр Отгончимэгийг барьж аваад цохиж зодсон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Еркин нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “facebook дээрээ хүнийг таних тусам ганцаараа баймаар байна” гэж бичлээ гэх сэдэлтээр хохирогч Б.Отгончимэгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “хамтран амьдрагч...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Еркин хохирогч Б.Отгончимэг нар нь хамтран амьдрагч тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Б.Еркинийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Еркинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Еркин нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Еркинийг улсын яллагчаас торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Еркинд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 2008 0000 01169 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.