Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00072

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Тэшиг сумын 5 дугаар Д.Батмандахын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00049/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар оршин суух Шоовонтон Дашравдангийн Батмандах /РД:ГЙ60082019/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Батмандах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оноос эхлэн Тэшиг Шинэ-амьдрал нэгдэлд трактор, комбайны жолоочоор ажиллаж эхэлсэн. 1991 онд нэгдэл тарж Шинэ-амьдрал ХК болсон. Сүүлдээ Шинэ-амжилт ХХК болсон. Би Шинэ-амьдрал ХК болон Шинэ-амжилт ХХК-нд 2008 оныг дуустал трактор, комбайны жолооч хийж байсан. 1991-1992 оныг Шинэ-амьдрал ХК-нд трактор, комбайны жолоочоор үеийн хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримтууд шатаж үгүй болсон тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Батмандах нь Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-амьдрал ХК-нд 1991 оноос 1992 оныг дуустал трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн , , Х.Чинзоригийн тухайн үед Д.Батмандахтай хамт ажиллаж байсан гэрч Ж.Ганбатын өгсөн ..Би 1989 оны 11 дүгээр сараас 1993 оны 09 дүгээр сарыг дуустал Булган аймгийн Тэшиг сумын сургуульд пионерын удирдагч, эвлийн хорооны даргаар ажиллаж байсан. Д.Батмандах нь Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-амьдрал нэгдэлд трактор, комбайнчинаар ажиллаж байсан. Тухайн үед би тариа ногоо хураах, хужир бэлтгэх, айл нүүлгэхэд залуучуудыг авч явдаг байсан. Залуучуудын дунд Д.Батмандах хамт явж ажилладаг байсан гэх мэдүүлэг, гэрч Ж.Түвдэндоржийн өгсөн ..Би 1980 оноос 2002 оныг дуустал Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-амьдрал нэгдэлд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан. Д.Батмандах нь 1983 оноос 2008 оныг дуустал Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-амьдрал нэгдэл болон Шинэ-амьдрал ХК-нд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шоовонтон Дашравдангийн Батмандахийг Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-амьдрал ХК-нд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал трактор, комбайны жолоочоор 02 /хоёр/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Л.ДАРЬСҮРЭН