Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1019

 

 

 

 

 

 

 

    2020             9            16                                        2020/ШЦТ/1019

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Б.Х..........л, түүний өмгөөлөгч Ц.Амар (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2563)

шүүгдэгч Г.Н..........г, түүний өмгөөлөгч Ю.Тогмид (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1149) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Бүрд овогт Б..........лийн Х..........л, Боржигон овогт Г..........рын Н..........г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0614 41146 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Бүрд овогт Б..........лийн Х..........л, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд 1995 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр төрсөн, эмэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, ......................... оршин суух бүртгэлтэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ................

2. Боржигон овогт Г..........рын Н..........г, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1991 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эмэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа цайны газар ажиллуулдаг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ..............................суух бүртгэлтэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Х..........л, Г.Н..........г нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо ............. тоот иргэн Ц.Б..............ны эзэмшлийн байшин түрээсэлж байгаад нүүхдээ байшинд хоёр хаалгатай хөргөгч, аяга таваг, буйдан, ор, ширээ, сандал, угаалгын машин, модон ор, оёдлын машин, гагнуурын аппарат, дрилл,тастагч, суурь өрөм, хадаас, хадагч, хүлээн авагч, усны тэрэг, усны сав, майхан сандал, мөнгөн аяга зэрэг 14 төрлийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч 3.575.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар өгсөн мэдүүлэг.

1. Шүүгдэгч Б.Х..........л мэдүүлэхдээ: “...Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэв.

2. Шүүгдэгч Г.Н..........г мэдүүлэхдээ: “...Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын 10 дугаар гудамжны 180б тоот...цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаа байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (8-13),

 2. Ц.Б..............н нь мөрдөн шалгах ажиллагаанд;

- Гэрчээр өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ............. тоотод байдаг Нямсүрэн нь ...30 орчим насны тарган, намхандуу бүдүүн хүүхэн, нөгөөх нь 20 гаруй насны туранхай хүүхэн, 4 дүгээр ангийн орчим нэг охинтой хүмүүст хашаа, байшингаа түрээсэлж байсан. Тэгэхээр нь би намхан тарган хүүхнийг нь “манай хашаа, байшинг түрээсэлчих” гэсэн чинь “тэгье... очиж үзье” гээд манайхыг очиж үзээд “түрээсэлье” гэсэн. Тэгээд тэр өдрөө би тэр хүүхэнд өөрийн хашаа байшингийн түлхүүрийг өгсөн. Тэр өдрийн орой нөгөө хүүхний утас руу залгахад манай хашаа байшинд орсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26)

- Хохирогчоор өгсөн: “...Би Таван толгойн нүүрсний ажлаар айлуудаар шалгаж яваад уг хоёр эмэгтэйтэй таарсан. Тэгээд бага насны хүүхдүүдтэй байсан болохоор “манай байшинг түрээслэх үү” гэж хэлсэн юм. Тэгээд тэд нар зөвшөөрөөд манай байшинд орсон. Түрээсийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Бид нар нэг дэх өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ хийе...сарын 150.000 төгрөг гэж тохирсон....тэгээд гэрээ хийж амжаагүй байхад тэр хүмүүс манай гэрт байсан эд зүйлийг аваад явсан байсан. ...Би гэрээ хийхдээ гэрт байгаа тавилга бусад зүйлээ оруулаад гэрээ хийнэ гэж хэлсэн юм. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ хийх гээд нөхөртэйгөө цуг очиж харсан чинь үнэхээр бохир сууж байхаар нь манай нөхөр уурлаад бид нар түрээслэхээ болилоо. Хөдөөнөөс манай дүү ирэхээр болсон. ...та нар манай байшинг суллаж өгөөрэй гэж хэлээд явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 26-ны 10 цагт гэртээ ирсэн чинь нүүлгээд аваад явсан байсан. ...тухайн үед нэрээ Н..........г, Х..........л гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

“...Сүүлд нь эд зүйлээ бүртгээд байж байхад 1 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Тэр аягаа 100.000 төгрөгөөр 2017 онд “Мөнгөн завьяа” дэлгүүрээс авч байсан. Одоо 80.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

“...бүрэн бол аваагүй байгаа. Зарим эд зүйлээ авсан. Зарим эд зүйл нь эвдэрсэн байсан ба тэр эд зүйлээ үнээрээ төлүүлнэ. Авсан эд зүйл гэвэл угаалгын машин, усны сав, усны тэрэг, 3 ширхэг сандал, буудан эвдэрсэн байсан ба 3 ширхэг ширээ зэрэг эд зүйлээ буцааж авсан....үлдсэн эд зүйлээ өмнө үнэлгээ өгч байсан ба тэр үнээрээ үнэлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21)

“...би өөрт учирсан хохирлоос аяга, тавгийн ком, буйдан ор, угаалгын машин, модон ор, усны тэрэг, усны сав, ширээ сандал зэрэг эд зүйлсээ буцааж авсан, харин бусад эд зүйлсээ аваагүй байна...Би үлдсэн хохирлоо барагдуулаад авчихвал гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... би шүүх хуралд оролцохгүй, ажил ихтэй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

 

2. Гэрч Н.Э...........н.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандлын 12 дугаар гудамжны 207 тоот хашаа байшинг 1 сарын 250.000 төгрөгөөр түрээслэхээр зар тавьсны дагуу... нэг эмэгтэй хүнийг өөрийн дээрх хаяг дээр оруулах болсон. ...Тэр хүүхэн хоёр эмэгтэй, хоёр хүүхдийн хамтаар амьдарна ...гээд нөгөө хүүхэн нь миний “ХААН” банкны ...данс руу 5055....15 дугаарын данснаас урьдчилгаа 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд манай байшинд 5 хоног амьдраад манай байшингийн зуух нь шаардлага хангахгүй гээд гарахаар болсон. ...Тэр хүмүүс манай хашаа байшингаас 2019 оны 11 сарын 19-нд гарсан. Би 2019 оны 11 сарын 20-ны өдөр 50.000 төгрөгийг 5058....32 гэсэн данс руу шилжүүлсэн. ... “ХААН” банкны 5058....32 дансны эзэмшигч нь Г.Н..........г гэж хүнийх, 5055....15 дансны эзэмшигч нь Б.Х..........л гэж хүнийх байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

3. “ХААН” банкны албан бичигт: “...5058....32 тоот дансыг АЮ91051206 регистрийн дугаартай Г..........рын Н..........г, 5055....15 тоот дансыг ТХ95042802 регистрийн дугаартай Б..........лийн Х..........л нар тус тус эзэмшдэг байна...” гэх баримт (хавтаст хэргийн 86),

4. Гэрч Б.У...........г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Х..........л надтай утсаар ярьж найз нь айлын байшин түрээсэлж байгаад нүүхдээ тавилгыг нь аваад явчихсан гэж ярьсан өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38),

5. Гэрч П.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н..........г нь надад хэлэхдээ айлын эд зүйл аваад нүүчихсэн гэж хэлж байсан. Өөр зүйл ярьж хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40),

6. “Мастер Үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19/249 дугаар тайланд: “...13 нэр төрлийн...эд зүйлийн үнэлгээ...3.495.000 төгрөг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 46-49),

“Мастер Үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20/002 дугаар тайланд: “...мөнгөн аяга...80.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56),

 

7. Шүүгдэгч Б.Х..........лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын сүүлчээр 3 дугаар хорооллын Өргөө кино театрын хойд талд байрлах гэр хороололд нийтийн байр түрээсэлж ганцаараа амьдарч байгаад...Н..........г гэх эмэгтэйтэй танилцаж нөхөрлөх болсон...бид хоёр хамт нийлж хашаа байшин түрээсэлж амьдрахаар болж гадуур түрээсийн хашаа байшин хайж байгаад 2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын ............. тоот хашаа байшинг Н..........г олж бид хоёр эзэнтэй нь очиж уулзахад “нэг сарын төлбөр нь 150.000 төгрөг” гэж хэлэхээр нь “тэгье” гэж хэлээд орохоор болж түлхүүрийг эзнээс нь авч байшинд нүүж орсон. Тухайн үед нүүж ороход бүрэн тавилгатай байшин байсан юм. Тэгээд амьдарч байтал хэд хоногийн дараа эзэн нь хүрч ирээд “танайх нүүхээр болсон шүү хашаа байшингаа маргааш суллаж өгөөрэй, хөдөөнөөс хүмүүс ирж амьдрахаар болсон” гэж хэлэхээр нь “за за” гэж хэлээд Н..........г бид хоёр тэр өдөр нь зараар хашаа байшин олж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ойролцоо хашаа, байшин руу нүүсэн. Тэгэхдээ бид хоёр Баянхошууны тойргоос 20.000 төгрөгөөр портер машин хөлслөөд өөрсдийнхөө эд зүйлсийг ачиж байсан. Тэгтэл Н..........г надад “хоёулаа тухайн айлын тавилгыг аваад явчихъя” гэж хэлэхээр нь би “яахын бэ” гэхэд тэрээр “намайг нүү гэж хорлосон болохоор адилхан хорлож чадна гээд”...тухайн айлын тавилгууд болох хоёр хаалгатай хөргөгч, ком аяга таваг, буйдан ор, модон ширээ, “Akira” нэртэй угаалгын машин, эвхдэг модон ор, цахилгаан оёдлын машин, гагнуурын аппарат, дрилл, хадаас хадагч, өрөм, талст кабелийн хүлээн авагч, усны тэрэг, усны сав, дунд гарын мөнгөн аяга, майхан, сандал зэргийг хамт ачаад нүүсэн. ...би бусдад учруулсан хохирол болох модон эвхдэг ор, буйдан ор, угаалгын машин, ширээ,  сандал, аяга тавагны ком, усны тэрэг, усны сав зэргийг нь буцаагаад өгчихсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110),

8. Шүүгдэгч Г.Н..........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын ............. тоот хашаа байшинг олж эзэнтэй нь очиж уулзахад “нэг сарын төлбөр нь 150.000 төгрөг гэж” хэлэхээр нь “тэгье” гэж хэлээд орохоор болж түлхүүрийг эзнээс нь авч байшинд нүүж орсон. Тухайн үед нүүж ороход бүрэн тавилгатай байшин байсан юм. Тэгээд амьдарч байтал хэд хоногийн дараа эзэн нь хүрч ирээд “танайх нүүхээр болсон шүү хашаа байшингаа маргааш суллаж өгөөрэй, хөдөөнөөс хүмүүс ирж амьдрахаар болсон” гэж хэлэхээр нь Х..........л бид хоёр тэр өдөр нь зараар хашаа байшин хайгаад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ойролцоо хашаа байшин олж ...Баянхошууны тойргоос 20.000 төгрөгөөр Портер машин хөлсөлж өөрсдийнхөө эд зүйлсийг ачиж байгаад Х..........лтай хоорондоо ярилцаж тохирч байгаад тухайн айлын тавилгыг авч нүүхээр болж айлын тавилгууд болох хаалгатай хөргөгч, ком аяга таваг, буйдан ор, модон ширээ, Akira нэртэй угаалгын машин, эвхдэг модон ор, цахилгаан оёдлын машин, гагнуурын аппарат, дрилл, хадаас хадагч, өрөм, талст кабелийн хүлээн авагч, усны тэрэг, усны сав, дунд гарын мөнгөн аяга, майхан, сандал зэргийг нь ачаад нүүсэн. Тэгээд Х..........л бид хоёр мөнгөгүй байсан болохоор хоорондоо ярилцаж байгаад цахилгаан оёдлын машиныг нь 250.000 төгрөгөөр Х..........л зар тавьж зарсан. Мөн гагнуурын аппаратыг танихгүй хүнд өгчихсөн... Модон эвхдэг ор, буйдан ор, угаалгын машин, ширээ сандал, аяга тавгийн ком, усны тэрэг, усны сав зэргийг нь буцаагаад өгчихсөн. ...би айлаас хулгайлж авсан мөнгөн аягыг нь хаячихсан, тастагч, өрөм хадагч, майхан кабелийн хүлээн авагчийг явуулын хүнд хямдхан зарчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119),

9. Оргодол эрэн сурвалжилсан тухай баримт (хавтаст хэргийн 96), мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 98),

- Шүүгдэгч Г.Н..........гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 73, 156), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 68, 69), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 70, 71, 126-131), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 158),

- Шүүгдэгч Б.Х..........лын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 79, 81), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 80, 82), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 83, 126-129, 132, 157), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 158)  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас  мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Х..........л, Г.Н..........г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Х..........л, Г.Н..........г нар нь бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Х..........лын өмгөөлөгч Ц.Амар: “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай саналыг гаргаж байна. Уг зүйл ангид машин механизм хэрэглэсэн гэдгийг өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол гэж заасан. Учрах саадыг арилгах зорилгоор гэдэг нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ урьдас төлөвлөж бэлдсэн зүйлийг ойлгоно. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон яллагдагч нарын мэдүүлгээр тухайн байрнаас гарах болсон. Нүүхийн тулд портер машин авчирсан. Тухайн тээврийн хэрэгсэлд эд зүйлээ ачиж байгаад Г.Н..........гийн гаргасан санаачилгаар хохирогчийн эд зүйлийг авсан талаараа мэдүүлсэн. Энэ үйлдлийг хууль зүйн үүднээс машин механизм ашигласан гэж үзэхгүй. Онолын тайлбарын хувьд Улсын Дээд шүүх 2006 онд анх Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийг тайлбарлахдаа “машин механизм хэрэглэсэн гэдгийг бусдын эд зүйлийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, хамгаалах, зөөж тээвэрлэх байдлаар урьдчилсан бэлдэж ашигласныг ойлгоно. Харин  хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэг машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй” гэсэн онолын тайлбарыг гаргасан. мөн хууль батлагдсанаас хойш Улсын Дээд Шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол дээр хулгайлах үйлдлийг төгссөний дараа хулгайлсан эд зүйлийг тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэг машин механизм ашигласан нь хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болоогүй гэж тайлбарлаж оруулж ирсэн. Хулгайн гэмт хэрэг нь тухайн эд зүйлийг эзэмшилдээ авснаар төгсдөг гэмт хэрэг, эзэмшил хэзээ үүссэн бэ гэхээр тухайн байрыг түрээслээд эзэмшилдээ авчихсан байсан. Үүнээс хэргийн газрыг орхихдоо буюу нүүхдээ эд зүйлсийг аваад явсан гэдэг нь харагдаж байна. Гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго нь машин механизм хэрэглэх урьдаас тохирч бэлдсэн зүйл байхгүй. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж харагдаж байх тул хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж өгнө...” гэх дүгнэлтийг

Шүүгдэгч Г.Н..........гийн өмгөөлөгч Ю.Тогмид: “...Шүүгдэгч нь анхнаасаа нүүе гэсэн санаа зорилготойгоор тухайн тээврийн хэрэгслийг авчирсан болохоос биш хулгай хийе гэсэн санаа зорилго бол байгаагүй. Энэ нь шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогддог. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар машин механизм ашиглаж үйлдсэн гэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байгаа тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоовол

Иргэн Ц.Б..............н 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлш хэрэглэх шатанд угаарын хийнд хордоос сэргийлэх, айл өрхийн зуух шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах ажлаар явж байгаад Сонгинохайрхан дүүргийн ............. тоотод ирсэн байна.

Энэ үед тухайн хашаа байшинг Б.Х..........л, Г.Н..........г нар нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн нэг сарын 250.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон урьдчилгаа 100.000 төгрөгийг түрээслүүлэгч Н.Э...........н.д шилжүүлэн өгч тухайн тоотод 5 хоног амьдарч байхад Ц.Б..............н нь дээрх ажлаар явж байгаад танилцан улмаар өөрийн хашаа байшинг нэг сарын 150.000 төгрөгөөр түрээслэх саналыг Г.Н..........гт тавьжээ.

Ц.Б..............ны тавьсан саналын дагуу Г.Н..........г нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын ............. тоотод байх хашаа, байшинг үзээд түрээслэх саналыг зөвшөөрөхөд тэрээр ахуйн зориулалтаар хэрэглэж болох эд хогшилтой хашаа, байшингийн түлхүүрийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр өгсний дагуу Б.Х..........л, Г.Н..........г нар нь тухайн тоотод нүүж орон амьдарч байхад тэрээр түрээслүүлэх саналаасаа татгалзан, нүүхийг шаардсаны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орой Г.Н..........г, Б.Х..........л нар нь тухайн тоотоос нүүхдээ Ц.Б..............ны эзэмшлийн 14 нэр төрлийн эд хөрөнгийг авч нүүн завшиж 3.575.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Гэрч Н.Э...........н.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандлын 12 дугаар гудамжны 207 тоот хашаа байшинг 1 сарын 250.000 төгрөгөөр түрээслэхээр зар тавьсны дагуу... нэг эмэгтэй хүнийг өөрийн дээрх хаяг дээр оруулах болсон. ...нөгөө хүүхэн нь миний “ХААН” банкны ...данс руу 5055....15 дугаарын данснаас урьдчилгаа 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд манай байшинд 5 хоног амьдраад манай байшингийн зуух нь шаардлага хангахгүй гээд гарахаар болсон. ...Тэр хүмүүс манай хашаа байшингаас 2019 оны 11 сарын 19-нд гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- Ц.Б..............н нь мөрдөн шалгах ажиллагаанд;

Гэрчээр өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ............. тоотыг...30 орчим насны тарган, намхандуу бүдүүн хүүхэн, нөгөөх нь 20 гаруй насны туранхай хүүхэн, 4 дүгээр ангийн орчим нэг охинтой хүмүүст хашаа, байшингаа түрээсэлж байсан. Тэгэхээр нь би намхан тарган хүүхнийг нь “манай хашаа, байшинг түрээсэлчих” гэсэн чинь “тэгье... очиж үзье” гээд манайхыг очиж үзээд “түрээсэлье” гэсэн. Тэгээд тэр өдрөө би тэр хүүхэнд өөрийн хашаа байшингийн түлхүүрийг өгсөн. Тэр өдрийн орой нөгөө хүүхний утас руу залгахад манай хашаа байшинд орсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26)

- Хохирогчоор өгсөн: “...Би Таван толгойн нүүрсний ажлаар айлуудаар шалгаж яваад уг хоёр эмэгтэйтэй таарсан. Тэгээд бага насны хүүхдүүдтэй байсан болохоор “манай байшинг түрээслэх үү” гэж хэлсэн юм. Тэгээд тэд нар зөвшөөрөөд манай байшинд орсон. Түрээсийн гэрээ хийсэн зүйл байхгүй...сарын 150.000 төгрөг гэж тохирсон. ...Би гэрээ хийхдээ гэрт байгаа тавилга бусад зүйлээ оруулаад гэрээ хийнэ гэж хэлсэн юм. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ хийх гээд нөхөртэйгөө цуг очиж харсан чинь үнэхээр бохир сууж байхаар нь манай нөхөр уурлаад бид нар түрээслэхээ болилоо. Хөдөөнөөс манай дүү ирэхээр болсон. ...та нар манай байшинг суллаж өгөөрэй гэж хэлээд явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 26-ны 10 цагт гэртээ ирсэн чинь нүүлгээд аваад явсан байсан. ...тухайн үед нэрээ Н..........г, Х..........л гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

- Гэрч Б.У...........г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Х..........л надтай утсаар ярьж найз нь айлын байшин түрээсэлж байгаад нүүхдээ тавилгыг нь аваад явчихсан гэж ярьсан өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38),

- Гэрч П.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н..........г нь надад хэлэхдээ айлын эд зүйл аваад нүүчихсэн гэж хэлж байсан. Өөр зүйл ярьж хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40),

- “Мастер Үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2019 оны 19/249, 2020 оны 20/002 дугаар тайланд: “...14 нэр төрлийн...эд зүйлийн үнэлгээ...3.575.000 төгрөг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 46-49, 55-56),

- Шүүгдэгч Б.Х..........лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын ............. тоот хашаа байшинг Н..........г олж бид хоёр эзэнтэй нь очиж уулзахад “нэг сарын төлбөр нь 150.000 төгрөг” гэж хэлэхээр нь “тэгье” гэж хэлээд орохоор болж түлхүүрийг эзнээс нь авч байшинд нүүж орсон. Тухайн үед нүүж ороход бүрэн тавилгатай байшин байсан юм. Тэгээд амьдарч байтал хэд хоногийн дараа эзэн нь хүрч ирээд “танайх нүүхээр болсон шүү хашаа байшингаа маргааш суллаж өгөөрэй, хөдөөнөөс хүмүүс ирж амьдрахаар болсон” гэж хэлэхээр нь “за за” гэж хэлээд Н..........г бид хоёр тэр өдөр нь зараар хашаа байшин олж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ойролцоо хашаа, байшин руу нүүхдээ ...тухайн айлын тавилгууд болох хоёр хаалгатай хөргөгч, ком аяга таваг, буйдан ор, модон ширээ, “Akira” нэртэй угаалгын машин, эвхдэг модон ор, цахилгаан оёдлын машин, гагнуурын аппарат, дрилл, хадаас хадагч, өрөм, талст кабелийн хүлээн авагч, усны тэрэг, усны сав, дунд гарын мөнгөн аяга, майхан, сандал зэргийг хамт ачаад нүүсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110),

- Шүүгдэгч Г.Н..........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын ............. тоот хашаа байшинг олж эзэнтэй нь очиж уулзахад “нэг сарын төлбөр нь 150.000 төгрөг гэж” хэлэхээр нь “тэгье” гэж хэлээд орохоор болж түлхүүрийг эзнээс нь авч байшинд нүүж орсон. Тухайн үед нүүж ороход бүрэн тавилгатай байшин байсан юм. Тэгээд амьдарч байтал хэд хоногийн дараа эзэн нь хүрч ирээд “танайх нүүхээр болсон шүү хашаа байшингаа маргааш суллаж өгөөрэй, хөдөөнөөс хүмүүс ирж амьдрахаар болсон” гэж хэлэхээр нь Х..........л бид хоёр тэр өдөр нь зараар хашаа байшин хайгаад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ойролцоо хашаа байшин олж ...нүүхдээ ...тухайн айлын ...тавилгууд болох хаалгатай хөргөгч, ком аяга таваг, буйдан ор, модон ширээ, Akira нэртэй угаалгын машин, эвхдэг модон ор, цахилгаан оёдлын машин, гагнуурын аппарат, дрилл, хадаас хадагч, өрөм, талст кабелийн хүлээн авагч, усны тэрэг, усны сав, дунд гарын мөнгөн аяга, майхан, сандал зэргийг нь ачаад нүүсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, түрээсийн байрнаас хөөлөө гэх сэдэлтээр, тухайн хашаа байшингаас нүүхдээ бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тодруулбал Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол дээрэмдэх гэмт хэрэгт хохирогчид бие махбодын болон сэтгэл санаанд хүч хэрэглэн эсэргүүцлийн дарах байдлаар эд хөрөнгө гэмт этгээдийн захиран зарцуулалтад ирдэг.

Мөн залилан мэхлэх гэмт хэргийн тухайд өмчлөгч, эзэмшигч гэмт этгээдэд хуурагдан мэхлэгдэж төөрөгдсөний улмаас эд хөрөнгөө өгөх зэргээр дээрх гэмт хэргүүдэд хохирогчийн эд хөрөнгө хууль бус аргаар гэмт этгээдэд шилждэг бол завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгож болно.

Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур тул онцгой анхааран үзэх шаардлагатай байдаг.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад прокурор Б.Х..........л, Г.Н..........г нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ хулгайлах гэмт хэрэг хэмээн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Б.Х..........л, Г.Н..........г нарын гэмт үйлдэлд дүн шинжилгээ хийхэд хохирогч Ц.Б..............ны хашаа байшин, эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр түрээслэн амьдарч байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан ахуйн зориулалтаар ашиглагддаг 14 нэр төрлийн эд зүйлийг завшсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн “нууц, далд арга”-аар гэх шинжийг үгүйсгэхээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан байна.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Х..........л, Г.Н..........г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б..............нд нийт 2.250.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нар хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Х..........л, Г.Н..........г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н..........гт 720 цагийн, Б.Х..........лд 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Х..........л, Г.Н..........г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлыг төлснийг болон шүүгдэгч Г.Н..........гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н..........гийг 720 цаг, шүүгдэгч Б.Х..........лыг 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1908 0614 41146 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар тооцогдсон эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

2020/ШЦТ/1019