Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00080

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Д.Чинбатын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00083/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, Булган аймгийн Орхон сумын 1 оршин суух Тайж Дамдинсүрэнгийн Чинбат /РД:ГЖ57030111/, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд малчинаар, 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чойбалсанч нэгдэл хувьчлагдаж Мандал ББХК болсон ба энэ компанид 1996 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчинаар тус тус ажиллаж байсан. Би 1975 оны 05 дугаар сард цэрэгт явсан. Хөлөө гэмтээчихээд хугацаанаас өмнө 1976 оны 03 дугаар халагдаж ирээд мөн оныхоо 6 сараас тус нэгдэлдээ үргэлжлүүлээд ажилласан. Ажиллах хугацаандаа Тэргүүний залуу алтан медаль, YII, YIII таван жилийн гавшгайч болж, 1986 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1989 онд Алтангадас одонгоор шагнуулж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул дээрх онуудад улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Чинбат нь Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд, 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1996 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Орхон сумын Мандал ББХК-нд малчинаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Д.Чинбатын нэрээр 1986 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Булган аймгийн , Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 65 дугаартай цалингийн лавлагаа, Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдлийн зөвлөлийн даргын 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай Ажил дээр нь батлах тухай тушаал, Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдлийн зөвлөлийн даргын 1979 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 49 дугаартай тасаг ээдэмцэрийн ажилчдыг батлах тухай тушаал, 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шагнуулсан Диплом, тухайн үед Д.Чинбаттай хамт ажиллаж байсан гэрч Г.Болдын өгсөн ..Би Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1973 оноос 1990 оныг дуустал малчинаар ажиллаж байсан. Д.Чинбат нь тус нэгдэлд 1970 оноос 1980 он хүртэл үхэрчинээр, 1980 оноос 1990 он хүртэл хоньчиноор ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч О.Хишигдалайн өгсөн ..Би Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1972 оноос малчинаар ажиллаж байсан. Чойбалсанч нэгдэл 1991 онд түрээс болж өөрчлөгдөөд 1993 оноос хувьчлагдаж хувийн өмч болж Мандал ББХК болж өөрчлөгдсөн. Д.Чинбат нь тус нэгдэлд 1970 оноос 1980 он хүртэл үхэрчинээр, 1980 оноос 1992 он хүртэл хоньчиноор ажиллаж байсан. Д.Чинбат нь ажиллах хугацаандаа сумын малчин болж, Алтан гадас одонгоор шагнуулж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайж Дамдинсүрэнгийн Чинбатыг 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд, 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1996 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Орхон сумын Мандал ББХК-нд малчинаар нийт 23 /хорин гурав/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН