Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 124

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч: В.Батдэлгэр Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Б холбогдох эрүүгийн 2031000750103 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 25-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг Байнтын гарам гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын баривчлах ял шийтгүүлж байсан,  Б.Б/ /, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч  Б.Бнь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Байнтын гарам” гэх газраас хууль бусаар, зохих зөвшөөрөлгүй галын түлээний хуурай нарс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль экологид 234.579.51 / хоёр зуун гучин дөрвөн мянга таван зуун далан есөн төгрөг, тавин нэгэн мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч  Б.Бнь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Байнтын гарам” гэх газраас хууль бусаар, зохих зөвшөөрөлгүй галын түлээний хуурай нарс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль экологид 234.579.51 /хоёр зуун гучин дөрвөн мянга таван зуун далан есөн төгрөг, тавин нэгэн мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч  Б.Бнь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч  Б.Бшүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг Хохирогч Х.Отгонжаргалын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Миний ойлгосноор  Б.Бнь байгаль экологид 2 учруулсан 703.738 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн. Тийм учир надад өөр нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 тал/ Гэрч Б.Бат-Эрдэнийн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2-3 хоногийн өмнө үхэр хариулж явахдаа “Цэндчулуун давдаг” нэртэй газрын орчим уулын энгэр хэсэгт хэдэн мод бөөнөөрөө нэг нэгийгээ налаад үндсээрээ булгараад уначихсан байхаар нь ах  Б.Бод “давдаг давааны тэнд хэдэн мод бөөнөөрөө үндсээрээ булгараад унасан байна лээ, унаад удсан болохоор хуурай юм байна, ой онгойхоор мод бэлдвэл нааш, цаашаа явахгүй нэг газраасаа бэлдээд амар юм уу” гэж хэлсэн... 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нь ах надаар хонио хариулуулж өөрөө үхрээ бэлчээрт гаргаад өөрөө модонд явна гэж ярьсан. Өдөр 14-15 цагийн орчим байх би хонио хариулаад явж байхад  Б.Бах гэрийн гадаа байсан аавын эзэмшлийн 83-56 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр бөөрөнхий хуурай мод аччихсан явж байгаад намайг машиндаа суулгаад “цайгаа уучихаад энэ хэдийг буулга” гэж хэлсэн. Би машинд нь суугаад гэр рүүгээ явж байхад байгаль хамгаалагч 2-3 хүнтэй “Фургон” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад нь таарсан...” гэх мэдүүлэг /хх-н 44-45 дугаар тал/, Гэрч Б.Батхүүгийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...83-56 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Тухайн үедээ 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан... Тухайн машиныг миний хүү унаж хэрэглэх, захиран зарцуулах эрхтэй...Би тээврийн хэрэгслээ 4.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-н 45-46 дугаар тал/, Гэрч Ж.Эрдэнэцогтын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шиг санаж байна. “Байнтын гарам” гэх газарт уулаар ойн сан бүхий талбай, газруудаа үзээд явж байтал  Б.Бгэх залуу цагаан өнгийн портер машинтай галын түлээний хуурай 1.5 метр урттай 100 гаран ширхэг мод ачаад явж байхад нь таараад зургийг нь авч, Алтанбулаг сумын засаг даргын тамгын газрын хашаанд машинтай нь тавиулсан...” /хх-н 49 дүгээр тал/, Иргэний нэхэмжлэгч Х.Батхүүгийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний дөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч миний том хүү  Б.Бунаж өөрийн болон эцэг, эх, дүү нарынхаа гэр орон, түлээ мод бэлдэж өгдөг. Миний хүүд тус тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрх байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 39-40 дүгээр тал/, Яллагдагч  Б.Бын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байна. дахин ийм зүйл хийхгүй гэдгээ хэлэх гэсэн юм. Би байгаль экологид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-н 96- 97 дугаар тал/, Яллагдагч  Б.Бын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр аавын эзэмшлийн 83-56 СЭҮ улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгсэл байсныг асаагаад тухайн мод унасан газар очиж цагаан цэнхэр өнгөтэй хөрөөгөөр хөрөөдөж бэлдээд хуурай модыг “Портер” маркийн тээврийн хэрэгсэл дээр ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84- 85 дугаар/ 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №03 дугаартай шинжээчийн: “....Алтанбулаг сумын Байнтын гарам гэх газар нь ойн сангийн 3 дугаар мужид харьяалагддаг бөгөөд модны хэмжилтийн дүнгээр нарс мод 4.5727 метр куб гарсан. 4.5727 метр куб х 28500/бүх төрлийн хуурай модны үнэлгээ/=130321.95 төгрөг /нэг зуун гучин мянга гурван зуун хорин нэгэн төгрөг 95 мөнгө/ 130321.95 х 1.8 /хэрэглээний бөөрөнхий мод, гуалингийн итгэлцүүр/=234579.51 төгрөг /хоёр зуун гучин дөрвөн мянга таван зуун далан есөн төгрөг, тавин нэгэн мөнгө/ -ийн экологи эдийн засгийн үнэлгээ гарч байна....” гэх дүгнэлт /хх-н 59-61 дүгээр тал/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны 3 өдрийн №18-04-015/12 дугаартай акт /хх-н 65 дугаар тал/, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №ТХҮ/518-021 дугаартай: “....83-56 СЭА улсын дугаартай 2001 онд БНСУлсад үйлдвэрлэгдэж 2009 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai Porter маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 02 дугаар сарын байдлаар 1.000.000 төгрөгийн үнэтэй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 69-71 дүгээр тал/, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №ТХҮ/518-073 дугаартай: “....Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 01 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 60.000 /жаран мянга/-н төгрөгөөр тогтов...” гэх дүгнэлт /хх-ийн 75-76 дугаар тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 05-10 дугаар тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-14 дүгээр тал/, Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 14-15 дугаар тал/ Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 16-22, 24-26 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 27-28 дугаар тал/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 62, 66, 72, 73, 78, 79 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-н 81-83 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар тал/ Хохирол төлсөн баримт /хх-ийн 107 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 102 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч  Б.Бнь хууль бусаар мод бэлтгэсний улмаас байгаль экологид 234579.51 төгрөгийн хохирол учирсныг улсын байцаагчийн №18-04-015/12 дугаартай актаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 703750.00 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож ирүүлсэн байна. Шүүгдэгч  Б.Бын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч  Б.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч  Б.Бын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 703.750 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1- д зааснаар хохиролд тооцов. 4 Энэ хэргийн улмаас байгаль экологид учирсан 703.750 төгрөгийн хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч  Б.Быг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч  Б.Бнь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршгийг бүрэн арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгуулийн ялын хэмжээ хүрээнд шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Б.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд цахилгаан хөрөө, Портер маркийн машин нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4-д зааснаар шүүгдэгч  Б.Бод холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан цэнхэр өнгийн цахилгаан хөрөө, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргын тамгын газрын хашаанд байгаа байгаа 114 ширхэг 4.5727 м3 нарс модыг тус тус хурааж, мөн энэхүү гэмт хэргийг үйлдэхэд ашигласан 83-56 СЭА улсын дугаартай 2001 онд БНСУлсад үйлдвэрлэгдэж 2009 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai Porter тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Х.Батхүүд олгож, түүний үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч  Б.Бнь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 5 шүүгдэгч  Б.Быг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан  Б.Бод оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан  Б.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Ялтан  Б.Бнь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан цэнхэр өнгийн цахилгаан хөрөө, битүүмжлэн ирүүлсэн Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын хашаанд байгаа 114 ширхэг нарс модыг тус тус хурааж, 83-56 СЭА улсын дугаартай 2001 онд БНСУлсад үйлдвэрлэгдэж 2009 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai Porter тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Х.Батхүүд олгож, түүний үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан тус тус улсын орлогод оруулсугай.

7.Ялтан  Б.Бод урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                               Б.ЭРДЭНЭХИШИГ