Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00082

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1962 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг Агуйт 3б хэсгийн 3-13 тоотод оршин суух Боржигон овогт Дагвын Ганзориг /РД:ГВ62021512 /-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00089/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ганзориг, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд 1984 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул дээрхи онуудад ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганзориг нь Булган аймгийн Бүрэгхангай сумын "Хөдөлмөр" нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл, 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дархан ХК-нд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Д.Ганзоригийн нэрээр 1978 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Булган аймгийн , Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ий өдрийн 56 дугаартай лавлагаа, тухайн үед Д.Ганзоригтой хамт ажиллаж байсан гэрч Г.Дамдинсүрэнгийн өгсөн ...Би Булган аймгийн Бүрэгхангай сумын нэгдэлд 1968 1998 жолоочоор . Д.Ганзориг нь 1983 оос 1994 он хүртэл тракторын ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Д.Оюумаагийн өгсөн ..Би Бүрэгхангай сумын тариа бригадад 1986-1989 он хүртэл тогтоочоор ажиллаж байсан. Д.Ганзориг намайг тогоочоор ажиллаж байхад тракторын жолоочоор ж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Дагвын Ганзоригийг Булган аймгийн Бүрэгхангай сумын "Хөдөлмөр" нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл, 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дархан ХК-нд тракторын жолоочоор нийт 11 /арван нэг/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ