Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 89

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч В.Батдэлгэр Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар С.Бэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931003410183 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 06-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 46-1018 тоотод оршин суух, хувиараа барилгын ажил хийдэг, Барилгын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, С.Б РД:/ / Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй төрийн албан хаагчдын 120 айлын барилгын ажлын талбай дотор туслах ажилтан Э.Оын биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй төрийн албан хаагчдын 120 айлын барилгын ажлын талбай дотор туслах ажилтан Э.Оын биед халдаж, хөнгөн хохирол учруулсан үйл баримт 2 тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч С.Бийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл алга...” гэх мэдүүлэг, Хохирогч Э.Оын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...: Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны 23-н цагийн үед харуул ах М.Батпүрэв нь намайг дуудаж бид хамт юм ярьж зогсож байгаад М.Батпүрэв ах намайг “ганц юм аваад ирээч” гэж ярихаар нь би зөвшөөрч тэгээд ажлаас гарч явсаар ПСМК-д байрлах “Баянзүрх” нэртэй дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн “Улаанбаатар" нэртэй архи авч харуулын байранд очиж харуул М.Батпүрэв ахтай тэндээ хувааж уусан юм. Тэгээд М.Батпүрэв ах бид хоёр миний авч ирсэн архийг хувааж уугаад сууж байхад гаднаас барилгын нярав ажилтай Т.Мөнхбат орж ирээд М.Батпүрэв ахад хандаж “наад ууж байгаа архиа аваад ор ир, гэж Н.Давааням дуудуулж байна” гэж ярьсан. Тэгээд би ууж байсан архиа авч М.Батпүрэв ахын хамт барилгын оффис руу очтол тэнд Н.Давааням инженер оффис дотор мөн “Соёрхол” нэртэй архи ууж байгаа бололтой ширээн дээр нь байсан. Ингээд барилгын оффис дотор Н.Давааням инженер, нярав Т.Мөнхбат, харуул М.Батпүрэв ах бид нар сууж байгаад харуул М.Батпүрэв, нярав Т.Мөнхбат нар хоорондоо маргалдаж байгаад тэндээс гарахаар нь би мөн хамт гарч тэр хоёрыг салгасан. Тэгээд байж байтал Н.Давааням ах М.Батпүрэв ах руу дайраад бас маргалдаад байхаар нь би М.Батпүрэв ахаас Н.Давааням ахыг салгах гээд “та одоо болиоч” гээд Н.Давааням ахыг түлхтэл газар унаж, босож ирээд над руу чанга чанга орилж дайраад байсан. Тухайн үед гэрээс зүс таних С.Б, үл таних Баяраа гэх залуугийн хамт гарч ирээд “энд юу болоод байгаа юм бэ” гээд над руу ирж С.Б нь намайг гараараа баруун шанаа руу 1 удаа цохиод авсан. Тэгээд дахиад цохих үед нь би цохиулахгүй гэж гараараа хааж байгаад надаас зуурсан байсан гарыг нь халж тавиулан С.Бээс зугтааж барилгын оффис дотор орж хаалгыг нь дотроос нь цоожилсон. Тэгсэн оффис дотор Н.Давааням ах хамт байсан. Тэгээд С.Б оффисын хаалга нүдэж байхад Н.Давааням хаалга онгойлгож өгч С.Б дотор орж ирэх үед Н.Давааням С.Бэд хандаж “наад залууд чинь зодуур хэрэгтэй байсан юм, ямарваа юманд дарга цэргийн ялгаа байдаг юм” гэж яриад байсан. Тэгснээ намайг хөлөөрөө нуруу руу нэлээд хэдэн өшиглөж байгаад миний толгойтой үснээс чирч гадаа гаргаж зодох гээд байхаар нь гаргах гэж нэлээд зууралдсан. Тэгээд би хоёр гараараа нүүрээ хамгаалж газар хэвтэж байхад С.Б дахин миний нүүрнээс дарсан гарны гол хэсгээр хөлөөрөө миний нүүр лүү 5-6 удаа өшиглөсөн юм. Ингээд би нүүр лүүгээ өшиглүүлж байх үед толгой руу дахин юмаар цохих шиг болсон. Тэгсэн толгойн зүүн талын шанаанаас цус гараад эхэлсэн. Тэгээд би С.Бэд хандаж “одоо болиоч дээ ахаа энэ хардаа цус гараад байна” гэхэд “чамд угаасаа зодуур хэрэгтэй байсан юм, болоогүй ээ” гээд миний толгойтой үснээс зулгаасан байдалтай зогсож байхад Н.Давааням хажуугаас нь “энэ залууд зодуур хэрэгтэй байсан” гэж ярьж байсан. Тэгсэн гаднаас М.Батпүрэв ах орж ирээд намайг С.Бээс салгаж амрах гэр лүү хүргэж өгч тэгээд тэр оройдоо амарсан байгаа. Тэгээд маргааш өглөө нь би эмнэлэгт очиж хагарсан толгойндоо боолт хийлгэж эмчилгээ хийлгэсэн байгаа. Тэгээд энэ явдлыг манай ар гэрийн хүмүүс мэдэж Цагдаагийн байгууллагад хандсан байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/ Хохирогч Э.Оын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах 3 ажиллагааны шатанд өгсөн: “...Би асуудал болох үед архи согтууруулах ундааны зүйл нэлээд хэмжээгээр хэрэглэсэн байсан тул С.Б ахтай хамт байсан Баяраа намайг зодсон гэж ойлгож Баяраа бас намайг зодсон гэж мэдүүлсэн байсан. Дараа нь Баяраа намайг зодоогүй харин С.Б ахаас намайг салгах гээд зууралдаж байсныг намайг зодож байна гэж ойлгосон байсан. С.Б ахаас өөр хэн нэг хүн намайг зодож цохиогүй. Би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн асуудал байхгүй. Гэрээрээ эм ууж эмчилгээ хийлгэсэн байгаа. Одоогоор надад өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Би С.Б ахтай сайн дураараа эвлэрсэн тул надад одоогоор цаашид хэн нэг хүнтэй холбоотой ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул би Цаашид /Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй/ хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/ Гэрч Н.Даваанямын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн үед хойноос орж ирээд Хөвсгөл аймаг руу явж байсан найз нартайгаа уулзаад тал шил архи уусан юм. Нэрийг нь мэдэхгүй байна Орос архи байсан. Тэгээд найзууд маань яаруу явсан тул надад 750 граммын савалгаатай “Соёрхол” нэртэй архи үлдээгээд явсан юм. Тэгээд би уг архийг манай барилгын нярав болох Т.Мөнхбаттай оффис дотор ууж байтал гаднаас хамгаалагч М.Батпүрэв орж ирсэн юм. Жоохон уусан байх шиг байсан. Бид хоёр нөгөө архинаасаа 200 грамм л уусан байх. М.Батпүрэвээс би “Та яагаад архи уучихваа,” гэхэд “ах нь сэрүүхэн болохоор нь уучихлаа” гэсэн юм. Тэгээд араас нь манай барилгын туслах ажилчин Э.О гэх залуу орж ирээд “ах нараа 1 шил архи уух уу” гэсэн. Би “Юун архи юм аваад ир ” гэсэн чинь гараад 3-4 минут орчим болоод 750 граммын савалгаатай Улаанбаатар гэх архины 300 грамм үлдэгдэлтэй юм оруулж ирсэн. Би уг архийг авчаад “Энэ юун архи юм, яагаад дундарсан юм” гэхэд М.Батпүрэв ах бид хоёр хувааж уусан гэж хэлсэн. Тэгээд би архийг аваад ширээн доогуур хийгээд “Ахын дүү одоо явж амар, архи дарс ууж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд би М.Батпүрэв ахад хандан “Наад хүүхдээ аваачиж унтуул” гээд тэр хоёрыг оффис дотроос гаргасан юм. Тэр хоёр гараад 15-20 минут гадаа маргаад байгаа байдалтай байсан. Нярав бид хоёр ууж байсан архинаасаа 2 хундага л уусан байх тэгтэл хамгаалагч М.Батпүрэв ах ороод ирсэн. Орж ирээд 10-20 сууж байгаад манай нярав М.Батпүрэв ахад хандан “Жоохон хүүхэдтэй архи уулаа” гэж хэлтэл М.Батпүрэв уурлаад тэр маргасан юм. Тэр маргалдаад гадаа гарж зодолдохоор болоод гарахад нь би салгах гээд гарсан юм. Би тэр хоёрыг салгах гэж байтал хажууд нөгөө Э.О гэх хүү гараад ирсэн байсан. Э.О тухайн үед их согтсон байсан ба хааяа хааяа уугаад байдаг юм. Компаниас 1 удаа сануулж байсан. Би бас хоёр удаа сануулж байсан юм. Нөгөө хоёрыг арай гэж салгаад байж байтал Э.О дахиад хэрүүл үүсгэх гээд байсан тул би Э.Оыг аваад амардаг гэр лүү нь явсан юм. Гэр лүү нь би авч явж байсан тул надаас салах гээд байхаар нь би гарыг нь сугадсан байсан юм. Тэгтэл намайг үүрж унагаагаад босох гээд дээрээс 2-3 удаа цохиод авсан. Ингээд энэ хэрүүл маргаан зодоон цохион эхэлсэн юм. Тухайн үед манай барилгын шаварчин С.Б нь амарч байсан гэр дотроосоо гарж ирсэн. Тэгээд С.Б Э.Оыг надаас салгаад зууралдаад цаашаа явсан юм. Би босоод байж байтал Т.Мөнхбат М.Батпүрэв хоёр бас хэрэлдээд зууралдаад байж байсан. Очоод дахиад салгасан юм. Тэгээд эргээд хартал оффисын хажууд Э.О С.Бтэй зодолдож байсан. Би гүйж очоод салгаад Э.Оыг оффис дотор оруулсан юм. Гадаа дахиад нөгөө хоёр муудалцаад байхаар нь гараад салгаж байтал барилгын шаварчин Баяраа гэх залуу оффис дотор Э.Оыг пүрүүсээр нуруунд нь нэг цохих шиг болсон юм. Би Баярааг тэр дотроос гаргачихаад эргээд хартал С.Б толгой руу нь өшиглөөд авсан юм. Баяраа С.Б хоёрыг орж амар гээд явуулсан юм. Тухайн үед өөрсдийн амардаг гэр лүүгээ орж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/, 4 Гэрч М.Батпүрэвийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би төрийн орон сууцны 120-н айлын барилгын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байх үед барилга дээр ажиллаж байсан Э.О гэдэг насаар залуухан дүү оройн 23-н цагийн үед архи уучихсан нэлээд согтуу байдалтай ирж надад “ахаа би дэлгүүр ороод ирье” гэж ярихаар нь “чи яагаад архи уучихсан юм бэ” гэж хэлээд тэгээд Э.О барилгын хашаанаас гараад явсан юм. Тэгээд удалгүй ойролцоогоор 10 гаран минут болсон байх буцаад барилгын хашаанд ирсэн. Э.О ирэх үедээ 0,75 литрийн одоо би нэрийг нь санахгүй байна нэг шил архи барьчихсан над дээр ирж, надад “М.Батпүрэв ахаа танд их баярладаг шүү” гэж хэлээд авч ирсэн архиа задалж надад жижиг аяганд хийж өгөхөөр нь “ах нь харуултай байна, архи ууж болохгүй, харин миний дүү амарч байгаа газраа очоод наад архиа уучих” гэж хэлээд ярилцаад сууж байхад гадаа хашааны үүдэнд машин ирээд зогсохоор би харуулын байрнаас гарч хартал манай ерөнхий инженер Н.Давааням машинаас бууж ирээд оффис руу шууд орсон. Тэгээд харуулын байр луу буцаж ороод сууж байсан. Э.Од хандаж “ерөнхий инженер ирсэн одоо дүү амрах газраа орж амар” гэж хэлээд харуулын байрнаас гаргаж амрах байр луу нь явуулчихаад ерөнхий инженерийн араас оффис руу орж түүнтэй яриад сууж байхад миний араас Э.О оффисын байранд орж ирсэн. Тэгсэн ерөнхий инженер Н.Давааням Э.Од хандаж “чи яагаад архи уучихсан юм бэ, одоо ууж байгаа архи байвал аваад ир” гэж хэлтэл Э.О байрнаас гарч яваад ууж байсан архиа авч ирж ерөнхий инженер Н.Даваанямд хураалгасан юм. Тэгээд ерөнхий инженер Н.Давааням, Э.Од “одоо явж амар” гэж хэлтэл үгэнд нь орохгүй ямар нэг үг яриа ярихгүй зогсоод л байсан, тэгж байгаад Э.Оыг дагуулаад гараад явсан. Би тэр хоёрын араас гадаа гартал Н.Давааням инженер энэ “Э.О намайг түлхээд газар унагаачихлаа” гэсэн зогсож байсан. Харин Э.О буцаад оффис руу орсон юм. Тухайн үед оффисын ар талд байрлах монгол гэрт амарч байсан барилгын нярав Т.Мөнхбат гэрээсээ гарч ирсэн бид нарыг хараад зогсож байсан. Тэгээд Т.Мөнхбат бид 2 хамт барилгын нэгдүгээр блок руу хамт тамхи татаад явж байхад хойно оффис дотор түс тас гэх зодолдох чимээд гарахаар нь би буцаад оффис руу ортол Э.О хана налаад суучихсан С.Б, Баяраа нар Э.Оыг хөлөөрөө баруун зүүнгүй өшиглөж зодож байхаар нь би эхлээд С.Бийг цааш нь түлхэж холдуулж, Баярааг тэвэрч мөн Э.Ооос холдуулсан юм. Тэгсэн С.Б дахин Э.О руу ирж хөлөөрөө түүний цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд Баярааг эхлээд оффисоос гаргаж дараа нь С.Бийг тэвэрч аваад мөн оффисоос гаргатал Баяраа С.Б нар амарч байсан гэр лүүгээ явцгаасан. Тэгээд хана налаад сууж байсан Э.Оыг босгож “ахын дүү явж амар” гээд гараас нь татаж босгох үед Э.Оын толгойноос цус гарсан байдалтай байхаар нь түүний гараас барьж сугадаж аваад амрах гэр лүү нь хүргэж өгч тэнд нь амраасан юм. Тийм л зүйл болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/ Гэрч Т.Мөнхбатын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр 21-ний өдрийн ажил дуусаж амрах гэртээ амарч унтаж байх үед гаднаас манай барилгын ерөнхий инженер Н.Давааням орж ирээд “оффис руу ороод ир, ганц шил архи байна, хувааж ууя” гэж ярихаар нь би зөвшөөрч тэгээд оффис руу орж тухай үед хамгаалагчаар ажиллаж байсан М.Батпүрэв, бид 3-лаа 0,75 литрийн “хар экс” нэртэй архи уугаад сууж байхад гаднаас барилга дээр ажиллаж байсан Э.О гартаа Улаанбаатар нэртэй хагас шил архи барьчихсан орж ирээд “ах нар энэ архийг хуваагаад уучих уу” гэж ярихаар нь би Э.Од “чи жоохон хүүхэд байж архи ууж болохгүй” гэж хэлсэн тэгсэн Н.Давааням Э.Оын гарт байсан архийг түүнээс булааж автал Э.О намайг байрнаас түлхэж гаргаж би газар унасан. Тэгээд би газраас бостол тэнд хамт байсан М.Батпүрэв “чи яах гэж хүүхэдтэй 5 маргалдаад байгаа юм бэ” гээд намайг дагуулаад цааш нэгдүгээр блокны тийш дагуулж явсан юм. Тэгээд М.Батпүрэв бид хоёр яриад зогсож байхад оффис дотор юм түжигнэх чимээ гараад байхаар нь М.Батпүрэв түрүүлээд оффис руу гүйгээд явсан, би араас нь мөн очтол оффис дотор шалан дээр нэл цус болсон байдалтай байсан. тэнд болсон асуудлын талаар миний мэдэх харсан үзсэн зүйл нь гэвэл энэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/ Гэрч Ц.Энхтөрийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.Давааням, Э.О, С.Б, Баяраа нар бүгд манай компанид ажилладаг хүмүүс. Н.Давааням барилгын ажил хариуцсан ерөнхий инженер, Э.О,С.Б, Баяраа нар барилгын шаврын ажил хийж байгаа ажилчид, тэрнээс тэдгээр хүмүүстэй ямар нэг садан төрлийн холбоо бол байхгүй. Би Архангай аймаг руу ажлаар явж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө Сэлэнгэ аймагт ирж тэгээд болсон явдлын талаар мэдсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 26- ны өдрийн 236 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...1.Э.Оын биед хамар ясны хугарал, мөрөнд цус хуралт, хуруунд хавантай, дух, чамархай, хүзүүнд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар тал/ Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 43-44 дүгээр тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 56-58 дугаар тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 60 дугаар тал/ С.Бийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-75 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар тал/ Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 135-138 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. 6 Иймд шүүгдэгч С.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй төрийн албан хаагчдын 120 айлын барилгын ажлын талбай дотор туслах ажилтан Э.Оын биед халдаж хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д заасны дагуу Прокуророос яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Хохирогч Э.Оын биед хамар ясны хугарал, мөрөнд цус хуралт, хуруунд хавантай, дух, чамархай, хүзүүнд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э.О нь шүүгдэгч С.Бээс эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй гэсэн хүсэлтийг хэргийн материалд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч С.Бийн энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож цагдан хоригдсон 01 хоногийг 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож нийт 195.000 төгрөгийг оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялаас хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 305.000 төгрөгөөр 7 тогтоож шийдвэрлэв. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч С.Бийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Бэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч С.Бийн энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож 195.000 төгрөгийг оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялаас хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 305.000 төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.Бэд оногдуулсан 305.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Ялтан С.Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Ялтан С.Бэд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ