Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0068

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2-р баг 20-45 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж найрамдал” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2-р баг 20-51 тоотод оршин суух иргэн Лхагвын Эрдэнэбаатарт холбогдох зээл 39.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 02 дугаа сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн танилцаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай барьцаалан зээлдүүлэх газраас 2015 оны 04 сарын 06-ний өдөр 25,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай зээл аваад 26.250 төгрөгийг эргүүлэн төлөх гэрээ хийсэн бөгөөд 2015 оны 07 сарын 09-ний өдрөөс хойш одоо хүртэл хүү, болон үндсэн зээлээс нэг ч төлөлт хийгээгүй билээ. Иймд зээлийн дүн 26,250 төгрөгийн хүү болох 13000 төгрөг нийт төлбөл зохих дүн 39250 төгрөгийг иргэн *******аас гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтэдээ:

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн  20-51 тоотод оршин суугч иргэн Лхагва овогтой Эрдэнэбаатар нь манай барьцаалан зээлдүүлэх газарт төлвөл зохих 39250 төгрөгийг 2017 оны 03-р сарын 14-нд төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-нь иргэн *******т холбогдох зээл 39.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь *******-ний нэхэмжилсэн 39.250 төгрөгийг бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

Хариуцагч ******* нь нэхэмжилж байгаа 39.250 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тус шүүхэд ирүүлсэн *******-ний  2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ¹12/17 дугаар албан бичгээр нотлогдож байна.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан  журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******ын төлөх улсын тэмдэгтийн  хураамж 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэхь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *******-ний нэхэмжлэлтэй *******т холбогдох зээл 39.250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,  хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар *******-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг, орон нутгийн орлогоос 2275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д  тус тус олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА