| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0127/Э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 145
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч С.Амарцэцэг, Улсын яллагч Т.Нансалмаа, Хохирогч Ц.Тогтохбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 2031000700048 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 3 дугаар, хэсэг 156 тоотод оршин суух хаягтай, Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 22- ны өдөр эдлээгүй үлдсэн 09, сар 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ц.Б, /регистрийн дугаар: МТ68090317/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 3-р хэсэг задгайд байрлах гэртээ өөрийн ихэр болох Ц.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжин тус газарт нэг удаа хутгалж хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 12- ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 3-р хэсэг задгайд байрлах гэртээ өөрийн ихэр ах болох Ц.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжин тус газарт нэг удаа хутгалж, хүний амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Бы гэм буруутай болох 2 нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Ц.Бы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Бүх зүйл үнэн. Маргах зүйл байхгүй..” гэх мэдүүлэг Хохирогч Ц.Тогтохбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг Хохирогч Ц.Тогтохбаярын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.Б, талийгаач Ц.Б нар нь нэг өдөр мэндэлсэн ихэр ах дүүс байгаа юм. Би 2 ихэр ахынхаа дараа гарсан бөгөөд 2 ихрийн төрсөн дүү нь байгаа юм. ...2020 оны 02 дугаар сарын 13-ны өглөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг Бугант тосгоны нутагт явж байхад Сүхбаатар суманд амьдардаг төрсөн эгч Ц.Мянганбаяр над руу залгаад Ц.Б, Ц.Б 2 өчигдөр зодолдоод эмнэлэг аваад явсан. Яасан юм бол чи асуугаад үзээч гэхээр нь эмнэлэгт ажилладаг өөрийн эхнэр Энхтуул руу залгаад ,манай 2 ихэр ах яасан гэж байна, чи хэвтэж байгаа газраас нь асуугаад өгөөч” гэж хэлсэн. Удалгүй эхнэр залгаад сувилагчтай нь яриарай гэж хэлээд ярихад “Ц.Б ахыг нас барсан” талаар хэлсэн. ...Миний 2 ах бол ер нь архинд орчихсон, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, архи дарс уусан үедээ хоорондоо хэрэлдэж, муудалцах асуудал гаргаж байдаг хүмүүс байгаа юм. Бидний зүгээс ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 44-46 дугаар хуудас/, Гэрч С.Лхагвасүрэнгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Могойтын амны гүүрээр гаралгүй худгийн хажууд байрлах Монгол гэртэй айлд очиход нэг хүн нь орон дээр цусандаа хутгалдсан байдалтай хэвтэж байсан, нэг хүн нь сандал дээр суусан байдалтай байсан. Орны урд хэсгээр нэлэнхүйдээ цустай байсан. Тухайн 2 иргэний амин үзүүлэлтийг үзэхэд орон дээр хэвтэж байсан хүний биеийн байдал муу байсан тул яаралтай тээвэрлэж нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт авчирсан. Тухайн 2 иргэнээс хоёулангаас нь архи үнэртэж байсан. ...Орон дээр хэвтэж байсан иргэн цээжний зүүн хэсэг эгэм ясны орчимд хутгалуулсан 3-4 см орчим хэмжээтэй 1 удаагийн хутгалалтаар үүссэн шархтай, цус их алдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 47-48 дугаар хуудас/, Гэрч Г.Туулсайханы 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг модон нойлд сууж байхад манай гэрийн замын эсрэг талд байдаг монгол гэр миний мэдэж байгаагаар 2 ихэр ах амьдардаг юм. 2 ихэр ахын гэр дотроос орилох юм уу, чанга ярих үед сонсогддог бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай “би чамайг алнаа” гэсэн чинь “чи муу тэгдэг болчихсон юм уу” гэх мэтээр орилоод хоорондоо муудалцаад байх шиг байсан. Намайг 00-д сууж байхад тэдний гэрээс яг юу гэж хэлснийг мэдэхгүй байна, ямар ч байсан нэг хүн гараад урагшаа “Барилгын 27” гэх газрын зүг уруудаад явах шиг чимээ надад сонсогдсон. Түүний дараа би шууд гэр рүүгээ орсон ба киногоо үзээд сууж байхад гадаа машин тэрэг дуугараад байхаар нь харсан чинь эмнэлгийн машин ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 20 дугаар хуудас/, Гэрч Ш.Ганбаатарын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд манай хаалгыг хүн хүчтэй нүдээд байхаар нь гайхаад гартал манай эхнэрийн төрсөн дүү болох Ц.Б нь “би Ц.Быг алчихлаа, та очоод үзээдэхээч” гээд согтуу ирсэн. Тухайн үед Ц.Б дан цамцтай байсан ба цамц нь цус болчихсон байсан. Ц.Быг согтуу солиорч байна гэж бодоод зайл гэж хөөж явуулчихаад “юмыг яаж мэдэх вэ” гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Тэгээд гэртээ амрах гээд байж байтал нэгдсэн эмнэлгээс манай таньдаг хүн залгаад эмнэлэг дээр очсон. Эхнэр Ц.Мянганбаяр бид хоёрыг гэрт байхад талийгаач Ц.Б 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай гэрт орж ирээд “Ц.Б 3 намайг алах гээд гэр дотор бусниулаад байна” гэж хэлсэн ба манай эхнэр Ц.Мянганбаяр “та нар дандаа архи дарс уухаараа ингэж байх юм. Миний бие өвдөөд байна яв яв” гэж хэлээд гаргачихсан. ...Миний санаж байгаагаар бол талийгаач Ц.Б манай гэрт орж ирээд гарснаас 20-иод минутын дараа Ц.Б хаалга балбаад би Ц.Быг алчихлаа та яаралтай очооч гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 68-72 дугаар хуудас/, Гэрч Ц.Мянганбаярын 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач Ц.Б манай гэрт орж ирээд Ц.Б гэр орон бусниулаад байна гэж хэлэхээр нь та 2 уусан идснээ шингээж байгаач, ууж идэхээрээ дандаа хэрэлдэж зодолдоод байх юм гэж хэлсэн. Тэгсэн талийгаач Ц.Б та очоодхооч гэхээр нь тухайн үед миний даралт ихсээд би тааруу байсан болохоор миний бие тааруу байна гээд явуулчихсан юм. Талийгаач Ц.Б манай гэрээс гарч явснаас хойш нээх удалгүй гэрийн хаалга чанга нүдээд байхаар нь Ш.Ганбаатар очоод онгойлгосон. Тэгсэн чинь Ц.Б түргэн, цагдаа дуудаад өгөөч Ц.Б үхэх гээд байна гэж хэлэхээр нь би “та нар худлаа битгий маяглаад бай” гэж хэлээд нөхөр Ш.Ганбаатартаа хандаж “цагдаа дуудаад өг” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1дүгээр хх-н 73-74 дугаар хуудас/ Гэрч Ц.Нармандахын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дуудлага өгсөн гэх газарт очиход эмнэлгийн машин ирчихсэн байсан ба эмнэлгийн ажилтантай уг гэр дотор ороход эмх замбараагүй, шал нь нилэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдчихсон байсан бөгөөд миний талаас бол гэрийн зүүн хэсэгт Ц.Б сандал дээр зүүн талын ташаа хэсгээ гараараа дарчихсан сууж байсан. Харин талийгаач Ц.Б нь миний талаас бол гэрийн баруун хэсэгт орон дээр доошоо харчихсан байдалтай хэвтэж байсан. Ц.Бын хувцас нь нилэнхүйдээ цус болчихсон, татаж үзэхэд ухаангүй харагдаж байсан бөгөөд хамт ирсэн эмч нь цусыг тогтоох зорилгоор нуруу хэсэгтээ шарх авсан юм уу гээд хайгаад байсан чинь сандал дээр сууж байсан Ц.Б наана чинь шарх нь байхгүй, цээжин дээр нь байгаа гэж хэлэх үед Ц.Бын цээж хэсгийг харахад хутганы шархтай харагдаж байсан. Тэгээд эмч шууд эмнэлэг рүү авч явсан. ...Ц.Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай ах дүүс бие биенийгээ хальт хутгалсан л биз цагдаа, эмч нар ирээд сүр бадруулах юмаа гэж хэлсэн. Мөн Ц.Б нь миний ах миний ташаан тус газар хатгачихаар нь би зөрүүлээд цээжин тус газар нь хатгачихсан юм гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 185 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай: “...1.Талийгаач Ц.Бын биед зүүн эгэмний дээд хэсэгт шарх, зүүн эгэм ясны сэлтэрсэн хугарал, зүрх, баруун уушгины хатгагдсан шарх, баруун гарын 2,3-р хуруунд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаач Ц.Бын биед үүссэн дээрх гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Талийгаач Ц.Б нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 4.Талийгаач Ц.Б нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрх, уушгийг нэвт хатгасан шархны улмаас хурц цус алдалтанд орж нас барсан байна. 5.Талийгаач Ц.Бын цусанд 1.4 промилли спирт илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 6, 7, 8.Талийгаачид эмнэлгийн анхны шатны тусламж үзүүлэх боломжгүй байсан байна. Талийгаач Ц.Б нь А (II) бүлгийн цустай байсан байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-н 124-126 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 71 дугаартай: 4 “...1. Ц.Бы биед хэвлийн зүүн доод хэсэгт хатгагдсан шархтай зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 139-140 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 6-14 дүгээр хуудас/, Хүний бие болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр ххийн 13-20 дугаар хуудас/ Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-н 118-123 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1012 дугаартай: 1.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутганаас гарын мөр илрээгүй. 0,5 литрийн “Монгол стандарт” архины 2 ширхэг шилнээс 9 ширхэг гарын мөр, 0,75 литрийн “Хараа” архины шилнээс 2 ширхэг гарын мөр нийт 11 ширхэг гарын мөр илэрсэн. 2. Дээрх илэрсэн гарын мөрүүдээс “2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10” дугаартай 9 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “1, 11” 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. 3.Шинжилгээнд тэнцсэн “5, 6, 7” дугаартай 3 ширхэг гарын мөр шинжилгээнд ирүүлсэн Батаагийн Галхүү, Батсүхийн Батболд, Ц.Б нарын гарын дардас, гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй. 4.Шинжилгээнд ирүүлсэн архины шилүүд дээрээс илрүүлж бэхжүүлсэн “2, 4, 8, 9, 10” дугаартай гарын мөрүүд шинжилгээнд ирүүлсэн Батсүхийн Батболдын баруун гарын эрхий, долоовор, чигчий хуруугаар, зүүн гарын алгаар тус тус үүсгэгдсэн. “3” дугаартай гарын мөр шинжилгээнд ирүүлсэн Ц.Бы баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 155-177 дугаар тал/ Шүүгдэгч Ц.Бы 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 242-248 дугаар хуудас/, Шүүгдэгчийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 53 дугаар хуудас/, Шүүгдэгчийн Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 54 дүгээр хуудас/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /1 дүгээр хавтаст хэргийн 130, 131, 178, 179, 213, 214, 219, 220, 225, 226, 231, 232 дугаар хуудас/ Хавтаст хэргийн материал танилцуулсэн баримт /2 дугаар хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. 5 Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно. Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 3 дугаар хэсэг, задгайд байрлах гэртээ өөрийн ихэр ах болох Ц.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжин тус газарт нэг удаа хутгаар хутгалж хүний амь насыг хохироосон нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Ц.Бы гэмт үйлдлийн улмаас Ц.Бын амь нас хохирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д заасан хохирол, хор уршигт тооцов. Хохирогч Ц.Тогтохбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн санаа сэдэлт нь шууд хэлбэртэй байх боловч үр дагавар хор уршигт шууд бус санаатай хандсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хохирогчийн зүй бус үйлдэл, хувийн байдал зэргийг харгалзан шүүх хуралдаанд оролцсон прокуророос санал болгосон хорих ялын хэмжээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 08 жилийн хорих ялаас доош татаж 06 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 06 жилийн хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, биеийн эрүүл мэндийн болон хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 137 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж, хар судалтай цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн пудволк 1 ширхэг, бор саарал ноосон дотортой өмд 1 ширхэг, улаан өнгөтэй ханцуйтай цамц 1 ширхэг, усан цэнхэр өнгийн хантааз 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, бор өнгийн үдээстэй хос гутал 1 ширхэг, цэнхэр өнгийн судалтай майк 1 ширхэг зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгавал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Быг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бд 06 /зургаа/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 06 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бы 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 137 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг журамлан энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж, хар судалтай цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн пудволк 1 ширхэг, бор саарал ноосон дотортой өмд 1 ширхэг, улаан өнгөтэй ханцуйтай цамц 1 ширхэг, усан цэнхэр өнгийн хантааз 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, бор өнгийн үдээстэй хос гутал 1 ширхэг, цэнхэр өнгийн судалтай майк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
7.Шүүгдэгч Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ С.НОЛХООСҮРЭН
ШҮҮГЧИД Ц.АМАРГЭРЭЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ