Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2017/00040/И |
Дугаар | 00084 |
Огноо | 2017-02-22 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 00084
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1985 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хутаг-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгч ажилтай, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, 3 дугаар хороонд түр оршин суух Соноо овогт Эрдэнэцогтын Өлзийбүрэн /РД:ГН85010601/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1982 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд болоюсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг 14-03 тоотод оршин суух Тээл овогт Отгонбаярын Дашлхагва /РД:ГН82110810 /-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн амрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00040/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Өлзийбүрэн, хариуцагч О.Дашлхагва, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Өлзийбүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эрдэнэцогт овогтой Өлзийбүрэн нь нөхөр Отгонбаяр овогтой Дашлхагватай 2003 онд танилцсан. 2005 оны 02 дугаар сард албан ёсоор гэр бүл болсон. 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин Д.Гантигмаа, 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин Д.Маралмаа нар төрсөн. Хоёр охин маань Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Одоо хүүхдүүд маань миний асрамжинд байгаа. Нөхөр маань анх суусан үеэсээ л архи хэрэглэдэг байсан. Архи уухаараа агсан тавьж, гар хүрдэг байсан. Хүүхэд гэр бүлийн орчин тайван биш болсон. Хүүхдийн ирээдүй сурч боловсрох байдалд нөлөөлж эхэлж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Хамгийн сүүлд намайг гурилын модоор зодсон. Үүнээсээ болж баривчилгаанд орсон. Цаашид хамт амьдрах боломжгүй байгаа учир гэр бүл цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч О.Дашлхагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2005 онд албан ёсоор гэр бүл болсон. Бид хоёр охинтой. Охид маань аав, ээждээ хайртай, бид сайхан амьдардаг байсан. Би архийг хааяа баяр ёслол, найз нөхдийн хэмжээнд зохистой хэрэглэдэг. Би тодорхой эрхэлсэн ажилгүй учраас 2014 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл Улаанбаатар хотод очиж ажилласан. Энэ хугацаанд эхнэр маань гэртээ 2 охинтойгоо байдаг байсан. 2015 оны 02 дугаар сараас эхнэр маань өөр хүнтэй утсаар харилцаатай байгаа нь надад мэдэгдэж байсан боловч би ханьдаа итгэж юм ярьдаггүй байсан. Энэ байдал даамжирч 2016 оны 03 дугаар сард уусан үедээ эхнэртэйгээ муудалцаж гар хүрсэн нь үнэн боловч би буруугаа ойлгож байгаа. Би 2 охиноо өчрүүлж, хойд эцгийн гар харуулмааргүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөрөхгүй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Өлзийбүрэн нь хариуцагч О.Дашлхагвад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч шүүх хуралдааны шатанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас татгалзсан.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Э.Өлзийбүрэн, хариуцагч О.Дашлхагва нар нь 2003 онд танилцаж, 2004 онд гэр бүл болсныг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Улсын бүртгэлийн газрын гэрлэлтийн бүртгэлд 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж №27 дугаартай гэрчилгээ олгосон болох нь лавлагаагаар тогтоогдож байна.
2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид нь 2016 оны 02 дугаар сараас хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй болсон тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон, хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь зохигчдын тайлбараар нотлогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын дундаас 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Д.Гантигмаа, 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин Д.Маралмаа нар нь төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч О.Дашлхагва нь бага охин Д.Маралмааг өөрийн асрамжинд авна гэж маргаж байгаа хэдий ч нэхэмжлэлийн хүрээнд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хүүхдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй, охин Д.Гантигмаа, Д.Маралмаа нар нь эх Э.Өлзийбүрэнгийн асрамжид үлдэх саналтай байгаа зэргийг харгалзаж тэднийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Д.Гантигмаа, 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин Д.Маралмаа нарыг эх Э.Өлзийбүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Дашлхагваас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Э.Өлзийбүрэнд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хариуцагч О.Дашлхагва нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Э.Өлзийбүрэнд даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Батцэцэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ