Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 00086

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Булган аймгийн Хишиг- сумын 1 оршин суух Хард Очирын Тарвий /РД:ГМ57030411/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00051/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Тарвий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1971 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс МАХН-ын төв хорооны 9 дүгээр бүгд хурлын шийдвэрээр ХАА-н нэгдэлд МХЗЭ-ийн илгээлтээр 7 дугаар ангиасаа гарч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд малчинаар ажиллаж байгаад 1975 оны 6 сард цэрэгт явж 1978 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1978 оны 09 дүгээр сараас тус нэгдэлдээ бригадын тоо бүртгэгч, 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс бригадын даргаар 1983 оныг дуустал ажилласан. 1984 оноос 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар, 1990 оноос 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бригадын даргаар ажиллаж байсан юм. 1990 онд хөдөлмөрийн дэвтрийг баталгаажуулна гэж хурааж аваад алга болгосон юм. Иймд 1971 оны 06 дугаар сараас 1975 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 09 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Лениний зам нэгдэлд малчин, тоо бүртгэгч, бригадын даргаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Тарвий нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд 1971 оны 06 дугаар сараас 1975 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 09 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Лениний зам нэгдэлд малчин, тоо бүртгэгч, бригадын даргаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай цалингийн лавлагаа, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдлийн даргын 1992 оны 04 др сарын 15-ны өдрийн 10 дугаартай ажилд томилох тушаал, 1971 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2/21 дугаартай малчин томилох тушаал, 1979 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тушаал, 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаартай ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тушаал, тухайн үед О.Тарвийтай хамт ажиллаж байсан гэрч Ч.Батсуурийн өгсөн ..Би Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 1971 оноос 2008 он хүртэл малын эмч, бригадын дарга, сумын орлогч дарга, Засаг дарга зэрэг ажлуудыг хийж байсан. О.Тарвий нь 1970 онд 8 дугаар ангиа төгсөөд цэрэгт явталаа Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд малчин байсан. Цэргээс халагдаж ирээд Лениний зам нэгдлийн тоо бүртгэгч, бригадын даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Л.Пярлайгийн өгсөн ..Би 1977 эгт 1980 д . 1980 оны 06 дугаар сараас 1992 оныг дуустал Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд мал маллаж байсан. О.Тарвий нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам 1 дүгээр бригадад 1971 онд илгээлтээр малчин болж байсан. 1975 онд цэрэгт яваад 1978 онд цэргээс халагдаж ирээд Лениний зам 1 дүгээр бригадад нэгдлийн тоо бүртгэгч, бригадын даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хард Очирын Тарвийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд 1971 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар, 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бригадын тоо бүртгэгч, 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бригадын даргаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал бригадын даргаар улсад нийт 18 /арван найм/ , 03 /гурав/ сар, 25 /хорин тав/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН